Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 87

 

                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                      

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж, шүүгч С.Батгэрэл, шүүгч Б.Халиун нарын бүрэлдэхүүнтэй

Хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Золзаяа

Улсын яллагч Н.Алтантүлхүүр 

Иргэдийн төлөөлөгч: Г.Цэнд-Аюуш

Шүүгдэгч Э.Шижирбат, түүний өмгөөлөгч ...Бат-Өлзий нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201625031044 дугаартай хэргийг 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1996 оны 09 сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж, дүүгийн хамт Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо Яармаг 7 дугаар гудамж 187 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэл үгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, УЗ 96090114 дугаарын регистртэй Чимэд овгийн Энхмаагийн Шижирбат нь:

Шунахай сэдэлтээр, хутга тулган, хүч хэрэглэхээр заналхийлж,

  • 2016 оны 05 дугаар сарын 10-ны өглөө 07 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо Соёл урлагийн их сургууль"-ийн баруун талд насанд хүрээгүй Б.Батхүлэгийн Эл Жи-Эп 260 /LG-F260/ маркийн 120.000 төгрөгийн үнэтэй гар утсыг,
  • 2016 оны 05 дугаар сарын 13-ны өглөө 07 цаг 30 минутын орчим Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо Барилгачдын талбайн зүүн талд /Булант цайны газрын орчимд/ насанд хүрээгүй У.Эрхэмхүүгийн Самсунг галакси эс-2 маркийн 80.000 төгрөгийн үнэтэй гар утсыг,
  • 2016 оны 05 дугаар сарын 20-ны өглөөний 07 цаг 30 минутын орчим Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо Гандирс төвийн хажууд насанд хүрээгүй М.Нямдоржийн Эл жи Про /LG-FRO/ маркийн 180.000 төгрөгийн үнэтэй гар утсыг,

 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 11 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо Уламжлалын акдемийн хажууд насанд хүрээгүй Ж.Цэнгүүний Самсунг нөүт-2 маркийн 190 000 төгрөгийн үнэтэй гар утсыг тус тус дээрэмдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав:

                 Шүүгдэгч Э.Шижирбат шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул дахин мэдүүлэг өгөхгүй гэв.

                 Насанд хүрээгүй хохирогч Б.Батхүлэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...2016 оны 05 дугаар сарын 10-ны өглөө хичээлдээ явахаар 07 цаг өнгөрч байхад гэрээсээ гараад Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо Бишрэлт зочид буудал өнгөрөөд Соёлын сургуулийн баруун талын явган хүний замаар ганцаараа алхаад явж байтал миний араас нэг танихгүй 20-25 орчим настай эрэгтэй ирээд араас намайг тэврээд гар утсаа гаргаад ир үгүй бол хутгална шүү гэж хэлэхээр нь би айгаад хармаанаасаа өөрийнхөө LG-F260 маркийн гар утсаа гаргаад өгтөл Тэнгис кино театрын зүг рүү гүйгээд явсан...хуттална шүү гэж намайг айлгасан нэг гартаа саарал өнгийн хутга шиг зүйл барьчихсан байсан...гэх мэдүүлэг.

                   Насанд хүрээгүй хохирогч У.Эрхэмхүүгийн мөрдөн байцаалтанд өгсөн:...2016 оны 05 сарын 13-ны өглөө 07 цаг 30 минутын үед хичээлдээ суухаар гэрээсээ гараад Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Барилгачдын талбайн зүүн хойд талд ганцаараа алхаад явж байтал миний хажуугаар нэг танихгүй 20-25 орчим настай, туранхай биетэй, өрөвгөр үстэй нэг ах зөрөөд өнгөрсөн...ингээд би сургууль руугаа алхаж байтал миний хажуугаар зөрөөд өнгөрсөн тухайн танихгүй эрэгтэй миний араас дагаж Булант бууз хоолны газрын урд талд ирээд миний үүрч явсан цүнхнээс татаад мөнгө, гар утсаа өг гэж хэлсэн. Тэгэхээр нь айгаад би хармайндаа байсан өөрийнхөө Самсунг галакси эс-2  маркийн гар утсаа гаргаад өгтөл цаашаагаа гүйгээд явсан...Зодож цохьсон зүйл байхгүй ээ. Утсаа, мөнгөө өг гээд миний цүнхнээс татах үедээ нэг гартаа хутга шиг зүйл барьчихсан байхаар нь би айсан... гэх мэдүүлэг.

                   Насанд хүрээгүй хохирогч М.Нямдоржийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...2016 оны 05 дугаар сарын 20-ны өглөөний 07 цаг 30 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Гандирс төвийн хажуугаар хичээлдээ явах замд танихгүй 20 орчим насны туранхай бор царайтай эрэгтэй ах араас тэвэрч аваад гэдэс рүү хутга тулгаад дугарвал ална шүү гээд орцны ойролцоо ирээд утсаа гаргаад ир гэсэн тэгэхээр нь утас байхгүй гэж хэлэхэд битгий худлаа яриад бай утсаа хурдан өг гэж хэлсэн юм. Тэгэхээр нь энгэрийн халаасанд байсан LG-FRO маркийн цагаан өнгийн гар утсаа гаргаад өгсөн...тухайн үед намайг биедээ байгаа эд зүйлсээ гарга гээд ханцуйнаасаа хутга гаргаж ирээд гэдэс рүү тулгаад гар утсаа өгөхгүй бол хутгална шүү гэж айлгаж хүч хэрэглэхээр далайлган сүрдүүлсэн...тэр эрэгтэй 20 орчим сантиметр урттай мохоо үзүүртэй бор өнгийн иштэй хутга барьчихсан байсан... гэх мэдүүлэг.

       Насанд хүрээгүй гэрч Ж.Цэнгүүний мөрдөн байцаалтанд өгсөн: ...2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 12 цагаас 13 цагийн орчимд өөрийн сурдаг 23 дугаар сургуулиас гараад Явуулхулангийн цэцэрлэгийн хажуу талаар гараад Уламжлалын академи болон 12 дугаар байр хоёрын голоор ганцаараа явж байхад танихгүй 20 орчим насны эрэгтэй хүүхэд намайг дуудаад ахын дүү нэгдүгээр сургууль хаана байдаг юм бэ гэж асуухаар нь зогсож байгаад зааж өгөөд хэлж байтал араас барьж аваад гар утсаа гаргаад ир хутгална шүү гэж хэлсэн тэгээд үнэхээр хутгатай эсэхийг харахад гартаа бор өнгийн иштэй хутга ханцуйнаасаа цухуйлгачихсан байсан. Тэгснээ хутгаа баруун талын хавирга хэсэгт тулгаад байсан юм. Тэгээд гар утсаа гаргаж өгөхгүй бол энэ хутгаар хутгална шүү гэж хэлсэн юм. Тэгэхээр нь би өөрөө гар утсаа гаргаад өгөхөд миний утсыг аваад зугтаачихсан юм...тухайн үед миний биед хутга тулгаж байгаад гар утсаа өгөхгүй бол хутгална шүү гэж хүч хэрэглэхээр заналхийлсэн тэгээд би айсандаа болоод халаасандаа байсан Самсунг нөүт-2 маркийн цагаан өнгий юнителийн дугаартай утсаа өгсөн...миний анзаарч харснаар тонгорог шиг, ирний урт нь ойролцоогоор 10 сантметртэй байсан бөгөөд бор иштэй хутга харагдаж байсан... гэх мэдүүлэг.

       Гэрч Ш.Гантуяагийн мөрдөн байцаалтан өгсөн: ...Э.Шижирбат сүүлийн өдрүүдэд бие нь өвдөөд байна гээд хэд хоног өглөө бүр гарч гүйдэг болсон байсан. 2-3 цаг гүйж байгаад л гэртээ ирчихдэг байсан гэрт орж ирэхдээ хувцас хунар нь хөлс болчихсон орж ирдэг байсан... гэх мэдүүлэг.

                   Сэжигтэн Э.Шижирбатын мөрдөн байцаалтанд өгсөн: ...Би Хан-уул дүүргийн 5 дугаар хороо Яармагийн 7-187 тоотод ээж Энхмаа, Даваадорж нарын хамт ам бүл гурвуулаа оршин суудаг юм. 2014 онд Эрдэнэтийн цэргийн ангид алба хааж, 2015 оны 08 дугаар сард албаа хааж Улаанбаатар хотод ирсэн. Ингээд Улаанбаатар хотод тодорхой эрхэлсэн ажилгүй учраас мөнгө төгрөгний хэрэг гардаг болсон. Тэгээд дээрэм хийж мөнгө олох санаа төрсөн юм. Ингээд 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 5 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл хугацаанд сургуулийн бага насны хүүхдэд хутга тулган айлган сүрдүүлж байгаад гар утаснуудыг нь авч зарж борлуулж мөнгө олсон...Хутга гаргаж ирээд чимээгүй гар утсаа гаргаад ир гэж хэлдэг тэгээд утсаа авсаныхаа дараа хүнд хэлэх юм бол ална шүү гэж хэлдэг юм... Би 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдөр цагдаад баригдахдаа туулын гүүрэн дээр явж байгаад хутгаа хаячихсан юм. Би хамгийн эхлээд нэг гар утас дээрэмдэн авч нөгөө утсаа зарж борлуулаад мөнгөтэй болсон тэгээд ажил төрөл хийдэггүй болохоор энэ маягаар мөнгө олоод байж болох юм байна гэж бодсондоо ийм төрлийн гэмт хэрэг үйлдэх болсон юм... гэх хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ хийсэн баримт зэргийг шинжлэн судлав

Шүүгдэгч Э.Шижирбат нь шунахай сэдэлтээр, хутга тулган, хүч хэрэглэхээр заналхийлж,

  • 2016 оны 05 дугаар сарын 10-ны өглөө 07 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо Соёл урлагийн их сургууль"-ийн баруун талд насанд хүрээгүй Б.Батхүлэгийн Эл Жи-Эп 260 /LG-F260/ маркийн 120.000 төгрөгийн үнэтэй гар утсыг,
  • 2016 оны 05 дугаар сарын 13-ны өглөө 07 цаг 30 минутын орчим Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо Барилгачдын талбайн зүүн талд /Булант цайны газрын орчимд/ насанд хүрээгүй У.Эрхэмхүүгийн Самсунг галакси эс-2 маркийн 80.000 төгрөгийн үнэтэй гар утсыг,
  • 2016 оны 05 дугаар сарын 20-ны өглөөний 07 цаг 30 минутын орчим Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо Гандирс төвийн хажууд насанд хүрээгүй М.Нямдоржийн Эл жи Про /LG-FRO/ маркийн 180.000 төгрөгийн үнэтэй гар утсыг,

2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 11 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо Уламжлалын акдемийн хажууд насанд хүрээгүй Ж.Цэнгүүний Самсунг нөүт-2 маркийн 190 000 төгрөгийн үнэтэй гар утсыг тус тус дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь:

                 Насанд хүрээгүй хохирогч Б.Батхүлэгийн …Соёлын сургуулийн баруун талын явган хүний замаар ганцаараа алхаад явж байтал миний араас нэг танихгүй 20-25 орчим настай эрэгтэй ирээд араас намайг тэврээд гар утсаа гаргаад ир үгүй бол хутгална шүү гэж хэлэхээр нь би айгаад хармаанаасаа өөрийнхөө LG-F260 маркийн гар утсаа гаргаад өгтөл Тэнгис кино театрын зүг рүү гүйгээд явсан...хуттална шүү гэж намайг айлгасан нэг гартаа саарал өнгийн хутга шиг зүйл барьчихсан байсан...гэх мэдүүлэг.

                   Насанд хүрээгүй хохирогч У.Эрхэмхүүгийн …миний араас дагаж Булант бууз хоолны газрын урд талд ирээд миний үүрч явсан цүнхнээс татаад мөнгө, гар утсаа өг гэж хэлсэн. Тэгэхээр нь айгаад би хармайндаа байсан өөрийнхөө Самсунг галакси эс-2  маркийн гар утсаа гаргаад өгтөл цаашаагаа гүйгээд явсан...Зодож цохьсон зүйл байхгүй ээ. Утсаа, мөнгөө өг гээд миний цүнхнээс татах үедээ нэг гартаа хутга шиг зүйл барьчихсан байхаар нь би айсан... гэх мэдүүлэг.

                   Насанд хүрээгүй хохирогч М.Нямдоржийн …хичээлдээ явах замд танихгүй 20 орчим насны туранхай бор царайтай эрэгтэй ах араас тэвэрч аваад гэдэс рүү хутга тулгаад дугарвал ална шүү гээд орцны ойролцоо ирээд утсаа гаргаад ир гэсэн тэгэхээр нь утас байхгүй гэж хэлэхэд битгий худлаа яриад бай утсаа хурдан өг гэж хэлсэн юм. …тухайн үед намайг биедээ байгаа эд зүйлсээ гарга гээд ханцуйнаасаа хутга гаргаж ирээд гэдэс рүү тулгаад гар утсаа өгөхгүй бол хутгална шүү гэж айлгаж хүч хэрэглэхээр далайлган сүрдүүлсэн... гэх мэдүүлэг.

       Насанд хүрээгүй гэрч Ж.Цэнгүүний … Тэгээд гар утсаа гаргаж өгөхгүй бол энэ хутгаар хутгална шүү гэж хэлсэн юм. Тэгэхээр нь би өөрөө гар утсаа гаргаад өгөхөд миний утсыг аваад зугтаачихсан юм...тухайн үед миний биед хутга тулгаж байгаад гар утсаа өгөхгүй бол хутгална шүү гэж хүч хэрэглэхээр заналхийлсэн тэгээд би айсандаа болоод халаасандаа байсан Самсунг нөүт-2 маркийн цагаан өнгий юнителийн дугаартай утсаа өгсөн...миний анзаарч харснаар тонгорог шиг, ирний урт нь ойролцоогоор 10 сантметртэй байсан бөгөөд бор иштэй хутга харагдаж байсан... гэх мэдүүлэг.

       Гэрч Ш.Гантуяагийн мөрдөн байцаалтан өгсөн: ...Э.Шижирбат сүүлийн өдрүүдэд …2-3 цаг гүйж байгаад л гэртээ ирчихдэг байсан гэрт орж ирэхдээ хувцас хунар нь хөлс болчихсон орж ирдэг байсан... гэх мэдүүлэг.

                   Сэжигтэн Э.Шижирбатын … 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 5 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл хугацаанд сургуулийн бага насны хүүхдэд хутга тулган айлган сүрдүүлж байгаад гар утаснуудыг нь авч зарж борлуулж мөнгө олсон...Хутга гаргаж ирээд чимээгүй гар утсаа гаргаад ир гэж хэлдэг тэгээд утсаа авсаныхаа дараа хүнд хэлэх юм бол ална шүү гэж хэлдэг юм... Би 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдөр цагдаад баригдахдаа туулын гүүрэн дээр явж байгаад хутгаа хаячихсан юм. Би хамгийн эхлээд нэг гар утас дээрэмдэн авч нөгөө утсаа зарж борлуулаад мөнгөтэй болсон тэгээд ажил төрөл хийдэггүй болохоор энэ маягаар мөнгө олоод байж болох юм байна гэж бодсондоо ийм төрлийн гэмт хэрэг үйлдэх болсон юм... гэх хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

     Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо нөхөн төлснийг харгалзан үзэж ял оноох нь зүйтэй.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 296, 297, 298 дугаар зүйлүүдийг тус тус заасныг удирдлага болгон

       ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Чимэд овогт Энхмаагийн Шижирбатыг шунахайн сэдэлтээр хүч хэрэглэн бусдыг дээрэмдсэн  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 5511-ийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-д зааснаар Э.Шижирбатад эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 5 сарын хорих ял оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Шижирбатад оногдуулсан 3 жил 5 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй, эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

      4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Шижирбатын цагдан хоригдсон 85 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

 

 5. Шүүгдэгч Э.Шижирбат нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй болохыг тус тус дурдсугай.

 

 6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг устгасугай.

 

 7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шүүгдэгч Э.Шижирбат урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

 

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Ё.ЦОГТЗАНДАН

 

                   ШҮҮГЧИД                             С.БАТГЭРЭЛ

                                                                                                                                                      

                                                           Б.ХАЛИУН