Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/484

 

2022         04          20                                     2022/ШЦТ/484

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

нарийн бичгийн дарга Г.Хулан,

улсын яллагч Д.Нямдэлэг /томилолтоор/,

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч М.Т, Л.М нарыг оролцуулан Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 22.1 дүгээр зүйлийн 1, 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******О холбогдох эрүүгийн 200200300000 тоот хэргийг 2022.03.02-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

                                               

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотО 1982 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тОорхой ажилгүй, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо Баянцагаан 00-00 тоотО оршин суух бүртгэлтэй, Ооо Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо СОон хорооллын 000-000 тоотО оршин суугаа гэх, урьд ял шийтгэлгүй, /РД:**0000000/ Боржигон овогт П-ийн А нь хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бОит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эд хөрөнгийг авах гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт, нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд хахууль авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь заалтад заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

                                                                                                       ТООРХОЙЛОХ нь:

 

Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 45 дугаартай яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт зааснаар яллагдагч *******ыг Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст замын зохицуулагч буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо 14 дүгээр байрны хойд талын зам дээр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоОсон гэх зөрчлийг үйлдсэн иргэн Б.Бийн зөрчлийн 2008000000 дугаартай хэрэгт 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 4 дүгээр сарын 27-ны өдрийн хооронд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа өөрийн 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 20 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “О” баараар үйлчлүүлсэн төлбөр 52800 төгрөгийг, 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 22 цагийн үед 30000 төгрөгийг тус тус Б.Бээс шилжүүлэн авч өөртөө давуу байдал бий болгосон үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр,

Мөн Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо 22 дугаар товчооны замд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоОсон гэх зөрчил үйлдсэн зөрчлийн холбогдогч, Ц.Саас албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд “асуудлаа шийдүүлэх үү, надад 200000 төгрөг аваад ир” гэж утсаар дуудан ирүүлж 150000 төгрөгийн хахууль авсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгээр,

Албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж зөрчилд холбогдогч Ө.Сын гаргасан зөрчлийг шалгаж шийдвэрлэх үедээ 2020 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хорих 407 дугаар анги рүү хүргэж өгөхдөө “унааны мөнгө өгөх ёстой” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон 10000 төгрөгийг, 2020 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр “тэмдэгтийн хураамжийн мөнгө” гэж итгэл төрүүлэн хуурч 10000 төгрөгийг авч зохиомол байдлыг зориуд бий болгон залилан мэхэлж 20000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсгээр тус тус зүйлчлэхээр тогтоон шүүхэд шилжүүлжээ. /2-р х.х-216-221/

Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан шүүгдэгч *******ын хувийн байдалтай холбоотой болон бусад баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил болон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.

Шүүх хуралдаанаар дараахь нөхцөл байдал тогтоогдлоо. Үүнд:

1. Шүүгдэгч ******* нь зөрчилд холбогдогч Б.Бийн зөрчлийн 2008000000 дугаартай хэрэгт 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 4 дүгээр сарын 27-ны өдрийн хооронд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа өөрийн 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 20 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “О” баараар үйлчлүүлсэн төлбөр 52800 төгрөгийн төлбөрийг, мөн 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 22 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 6-р хороо Тоосгоны 25-р гудамжны 3 тоот хашаанд байрлах “Хатансуудал” гэх 8 нэрийн хүнсний дэлгүүрээс бараа худалдан авсан 30000 төгрөгийн төлбөрийг тус тус Б.Бээр төлүүлсэн болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

- Иргэн Б.Бээс Авлигатай тэмцэх газарт гаргасан гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1-р х.х-6/,

- Зөрчлийн хэргүүдэд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /1-р х.х-9-11/,

- Б.Бэд холбогдох зөрчлийн 2008000000 дугаартай хэргийн материал /1-р х.х-118-140/,

- Б.Бийн Хаан банкин дахь 5217055754 тоот дансны хуулга, Голомт банкны пост машины хуулганы хуулбар /1-р х.х-154, 161-162/,

- Хохирогч Б.Бийн “ ******* мөрдөгч намайг 2020 оны 4 дүгээр сарын 24-ний шөнө 22-23 цагийн үед миний утас руу ярьснаа “нэг газарт байна, гялс хүрээд ир” гэхээр нь би тэр газарт нь очсон бөгөөд Цамбагаравын арын “Өгөөмөр” гэсэн нэртэй барилгын хажуугийн залгаа 2 давхар барилга байсан, тэр барилгын 2 дугаар давхарт байх бааранд байсан, нэр нь “О” билүү “Оч” гэлүү сайн санахгүй байна. Тэрээр намайг очихО уг баарны \/IР өрөөнд нэг эрэгтэй хүнтэй байсан надтай уулзаад “баарны хэдэн төгрөгийн” тооцоо байгаа гэж хэлэхээр нь “намайг тооцоо хий” гэж байна гэж ойлгоО 52800 төгрөгийн тооцоо хийсэн тэрээр надад хандаж би энэ мөнгийг чинь буцааж өгнө гэж хэлсэн боловч өгөөгүй. 2020 оны 4 дүгээр сарын 27-ны орой 22 цаг 07 минутад миний утас руу ******* мөрдөгч залгаснаа “ганц юм уух гэсэн юм аа мөнгө хэрэгтэй байна боломж байна уу” гэж асуухаар нь “байна хэдэн төгрөг вэ” гэж асуусан чинь эхлээд 25000 төгрөг гэж байснаа “за 30000 төгрөг явуулчих” гэж хэлээд “энэ дэлгүүрийн данс шүү” гэж хэлээд дэлгүүрийн дансыг мессежээр явуулсан ба би тэр данс руу нь “Б.Б” гэсэн утгатай 30000 төгрөгийг шилжүүлсэн мөн л “надад буцааж өгнө” гэж хэлж байсан. ...2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр шүүх хурал болж баривчлагдахаасаа өмнө түүний гар утас руу өөрийнхөө утсаар залгасан боловч миний утсыг блоклочихсон байхаар нь өөр хүний утсаар залгасан чинь утсаа авахаар нь би түүнээс “орон нутгийн хүн байна, мөнгөгүй хэцүү байна, мөнгөө авъя” гэсэн чинь “тэгж байгаад өгнө” гэж хэлсэн боловч бас л өгөөгүй” гэх мэдүүлэг /1-р х.х-157-160/,

-Гэрч Т.Сын /“О” рестораны захирал/:  “Тухайн өдөр 114000 төгрөгийн гүйлгээ хийсэн байна лээ. 65000 төгрөгийг бэлнээр, 52800 төгрөгийг картаар хийсэн байсан.  Тооцооны хуудсан дээр 114000 төгрөг гэсэн боловч төлсөн мөнгө нь 117800 төгрөг болсон байна тэгэхээр гарахдаа ус ундаа авсан болов уу гэж бОож байна. Уг тооцоог хийсэн үйлчлүүлэгч нь 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 18-19 цагийн үед байхаа 2 залуу манай ресторанд орж ирээд шилэн тусгай өрөөнд суусан. 700 граммын Эден нэртэй архи 1 шил, сОа ундаа 2 ширхэг, фанта ундаа 2 ширхэг, дунд нь нэг удаа хиам өргөст хэмхний зууш авсан, ингээд дуусаад дахиад уг 2 залуу нэг шил Эдэн архи, сОа 2 ширхэг, фанта ундаа 2 ширхэг авсан тэгээд гарахдаа дахиад 2 ширхэг фанта ундаа авсан, дээрх 2 залууг гарахын өмнө нэг намхан залуу орж ирсэн гэхдээ тэр хоёртой хамт суугаагүй санагдаж байна, төд удалгүй гарсан, сүүлд орж ирсэн залуу нь тэр хоёрыг аваад явсан би бОохдоо жолооч дуудсан юм болов уу гэж бОсон уг залуу гарахдаа үлдэгдэл тооцоо болох 52800 төгрөгийг картаар төлсөн, харин бэлэн 65000 төгрөгийг хэн нь хийснийг би санахгүй байна. Тэр намхан залуу нь захиалга өгөөгүй ээ, орж ирээд тэр 2 залуутай найзууд юм шиг тухлаж суухгүй байсан,  юмыг нь зөөж өгөөд үйлчлээд байгаа юм шиг орж гараад байсан” гэх мэдүүлэг /1х.х-187/,

- Гэрч Э.Дгийн /зөөгч/ “...уг 2 залуу нь 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 18 цагийн үед байхаа манай шилэн хаалгатай өрөөнд суусан. Тухайн үед манай ресторан нь хүлээн авалттай байсан тул би нэг их анзаараагүй, уг хүлээн авалтыг дуусгаад 19 цагийн үед би ажлаа тараад явсан, үлдсэн хугацаанд захирал Т.С өөрөө ажиллахаар үлдсэн юм, үүнээс өөр мэдэх зүйл алга. Би анх яг ямар байдалтай орж ирснийг нь санахгүй байна. Тухайн үед захиалсан захиалганы баримтыг харахад Эден нэртэй архи 1 шилийг, мөн фанта, сОа ундаанаас тус бүр 2-ыг захиалж авсан байна. Би 19 цагт ажлаа тараад явсан болохоор цааш хэрхэн үйлчлүүлсэн талаар мэдэхгүй байна. Тухайн үед захиалж байсан эд зүйлсийн тооцооны хуудас болон карт уншигч машины баримтыг хавсаргуулахаар өгье” гэх мэдүүлэг /1-р х.х-189/,

- Гэрч Э.Дгаас гаргаж өгсөн тооцооны хуудас, ПОС машинаар “B” картаас 52800 төгрөгийн гүйлгээ хийсэн баримт /1-р х.х-190-192/,

- Гэрч Ц.Сын “...Тухайн өдөр ******* намайг хамт хоол идэх үү гэхээр нь би зөвшөөрөөд Номин худалдааны төвтэй байрны 2 давхарт нэг рестораны шилэн хаалгаар тусгаарласан өрөөнд орсон. Лаазтай ундаа, зууш, 1 шил Эден нэртэй архи зэрэг зүйл захиалсан. Тэгээд дундуур нь ахиад лаазтай ундаа сОа нэмж авсан, би яг хэзээ нь хэд хэдэн ширхэгээр ундаа захиалсныг санахгүй байгаа юм, ямар ч гэсэн 5-6 лааз ундаа авсан байх. Тухайн үед коронавирустай холбоотой энгийн үеэс эрт хаана гэж байсан ба пааб хаах болж байхад нэг дунд зэргийн нуруутай 30 гаран насны эрэгтэй орж ирээд *******той юм яриад сууж юун тухай ярьсныг нь мэдэхгүй байна. Тэр залуу орж ирээд 10-20 минут болоО бид нар гарсан. Тухайн залууг ирэхээс өмнө ******* гараад тооцоо хийчихлээ гэж байсан. Би бол тооцоо хийгээгүй хэдэн төгрөгийн тооцоо болсныг мэдэхгүй юм. Тэр залууг ирснээс хойш нэмж захиалга өгөөгүй, анх авсан байсан юмаа уусан архи нь бол дуусаагүй байсан санагдаж байна. Тухайн залууг архи авч ирээгүй байх гэж бОож байна. Тэр залуу ирээд 10-20 минут болсон учраас захиалга өгөөгүй, нөгөө газар нь хаалаа гэж байсан” гэх мэдүүлэг /1-р х.х-228-229/,

- Гэрч Д.Сын /дэлгүүрийн эзэн/: Би өөрийн Хаан банкны 50........ тоот дансыг шалгасан миний дансанд “Batsukh” гэсэн утгатай 30000 төгрөгийг тус өдөр шилжүүлсэн байсан. ...хүмүүс заримдаа мөнгө шилжүүлдэг тэгсэн юм болов уу гэж бОож байна хэн, ямар бараа бүтээгдэхүүн авсныг мэдэхгүй байна. 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 21 цагт би өөрийн дэлгүүр дээр байсан, надаас өөр суух хүн байдаггүй юм аа. Архи зарах тусгай зөвшөөрөлтэй архи согтууруулах ундааны зүйл зардаг” гэх мэдүүлэг /1-р х.х-185/ зэрэг баримтууд хамаарч байна.

Шүүгдэгч ******* нь тухайн үед Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст замын зохицуулагч ажилтай, зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан байсан болох нь түүний ажлын байрны тОорхойлолтын хуулбар /2-р х.х-10-14/, ажилд томилсон тушаалын хуулбар /2х.х-24-39/ зэрэг баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч ******* нь Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.6-д заасан төрийн тусгай албан тушаалтны хувьд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхолыг зохицуулах, ашиг сонирхолын зөрчлөөс урьчилан сэргийлэх  тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д тус тус нэрлэн заасан “Нийтийн албан тушаалтан”-д хамаарч байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрх, мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах” гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн хорин хоёрдугаар бүлэгт заасан “Авлигын гэмт хэрэг”-ийн ангилалд хамаарах гэмт хэрэг бөгөөд нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, төрийн алба, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, нэр хүндэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд хуульчлан тОорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг хэлнэ. Тухайн зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь дээрх  үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хор уршиг учирсан байхыг шаардахгүй хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг юм. ТОруулбал тухайн үйлдэл, эс үйлдэл хийгдсэнээр гэмт хэргийн бүрэлдэхүүн төгссөнд тооцдог онцлогтой.

Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн “Тайлбар” хэсэгт “Энэ хуульд заасан “урвуулан ашиглах” гэж албан үүрэг, албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албан эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхолоо гүйцэлдүүлэх зорилгО ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг ойлгоно” гэж, Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “давуу байдал” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд бий болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг ойлгоно” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч ******* нь нийтийн албан тушаалтны хувьд хийх ёсгүй үйлдлийг хийж зөрчилд холбогдогч Б.Бтэй хувийн харилцаа тогтоож, шөнө оройн цагаар ресторанаар үйлчлүүлсэн төлбөрийн үлдэгдэл болох 52800 төгрөг болон дэлгүүрээс бараа авсны төлбөр 30000 төгрөгийг тус тус төлүүлсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан иргэн Б.Бээс Авлигатай тэмцэх газарт гаргасан гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1х.х-6/, зөрчлийн хэргүүдэд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /1х.х-9-11/, Б.Бэд холбогдох зөрчлийн 2008000000 дугаартай хэргийн материал /1х.х-118-140/, Б.Бийн Хаан банкин дахь 5217055754 тоот дансны хуулга, Голомт банкны пост машины хуулганы хуулбар /1х.х-154, 161-162/, Хохирогч Б.Бийн мэдүүлэг /1х.х-157-160/, гэрч Т.Сын мэдүүлэг /1х.х-187/, гэрч Э.Дгийн мэдүүлэг /1х.х-189/, гэрч Э.Дгаас гаргаж өгсөн тооцооны хуудас, ПОС машинаар “B” картаас 52800 төгрөгийн гүйлгээ хийсэн баримт /1х.х-190-192/, гэрч Ц.Сын мэдүүлэг /хх-228-229/, гэрч Д.Сын мэдүүлэг /1-р х.х-185/, *******ын эзэмшлийн 93...... дугаартай гар утасны дуудлагын түүх /1-р х.х-147-152/ зэрэг баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч ******* нь дээрх үйлдлийг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд хохирогч гэх Б.Б зөрчил хянан шалгах ажиллагаа явуулсантай нь холбогдуулж өс хонзонгийн сэдэлтээр өөрийг нь гүтгэж байна хэмээн мэдүүлсэн нь хохирогч, гэрч нараас хуулийн шаардлага хангаж авсан мэдүүлгээр үгүйсгэгдэн няцаагдаж байна.

Иймд шүүгдэгч *******ыг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

 

 

2. Шүүгдэгч ******* нь зөрчилд холбогдогч Ө.Сыг 2020 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хорих 407 дугаар анги рүү хүргэж өгөхдөө “унааны мөнгө өгөх ёстой” гэж 10000 төгрөгийг, 2020 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр “тэмдэгтийн хураамжийн мөнгө” гэж 10000 төгрөгийг тус тус авч 20000 төгрөгийн хохирол учруулсан болох нь дараахь баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

- Ө.Ст холбогдох зөрчлийн 2008000901 дугаартай хэргийн материалын хуулбар /1х.х-13-41/,

- Хохирогч Ө.Сын “2020 оны 3 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө 3 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр Орбитын орчим согтуугаар тээврийн хэрэгсэл жолоОож яваад цагдаа нарт баригдаж Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хэлтсийн Эрүүлжүүлэх байранд эрүүлжүүлэгдэж хоносон. Тухайн үед миний 80-97 УБА улсын дугаартай Тоёота маркийн тээврийн хэрэгслийг журмын хашаанд журамласан. Тэгээд маргааш нь буюу 2020 оны 3 дугаар сарын 29-ний өдөр замын мөрдөгч ******* зөрчлийн материалыг шалгаж надаас болсон асуудлын талаар асууж 1 удаа тайлбар мэдүүлэг авсан. Хорих 407 дугаар анги руу явахын өмнө мөрдөгч ******* “10000 төгрөг өг” гээд надаас 10000 төгрөг авсан. Ямар нэгэн баримт өгөөгүй, ямар зорилгоор авч байгаа талаараа ч хэлээгүй. Тэгээд миний машинтай замын мөрдөгч *******ын хамт хорих 407 дугаар анги руу явсан боловч хорих 407 дугаар ангийн албан хаагч намайг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна гээд аваагүй учраас бид нар буцсан. Учир нь би шүүх хурал болохын өмнөх өдөр нь архи уусан байсан юм. Тэгээд маргааш нь мөрдөгч ******* хорих 407 дугаар анги руу намайг хүргэж өгөхийн өмнө дахин надаас “тэмдэгтийн хураамж” гэж 10000 төгрөг авсан” гэх мэдүүлэг /1-р х.х-167-169/,

- Гэрч Б.Бийн “Мөрдөгч ******* хүмүүсийг баривчилгаанд хүргэж өгөхдөө машины арын суудал дээр 4-5-аар нь чихээд нэг хүнээс 10000-20000 төгрөгийг авдаг юм байна лээ. Намайг хүргэж өгөхдөө надаас мөнгө аваагүй тэгээд ч надад тухайн үед мөнгө байгаагүй, надаас бусад хүмүүсээс тус бүр 10000 төгрөгийг хураан авч байсан. Тэр машины жолооч нь 30 орчим настай приус маркийн машинтай өөрийнх нь таньдаг хүн байсан” гэх мэдүүлэг /1-р х.х-174/,

- Гэрч Ц.Сын “Мөрдөгч ******* нь хорих анги руу намайг хүргэж өгөх замдаа надаас 10000 төгрөг нэхсэн. Намайг мөнгө байхгүй гэсэн чинь нэхэж уурласаар байгаад 10000 төгрөг авсан. Би ямар учраас 10000 төгрөг авч байгааг нь мэдэхгүй байна. Ямар ч баримт өгөөгүй. Би дээрх 10000 төгрөгийг *******оос буцааж аваагүй боловч цаашид нэхэмжлэхгүй” гэх мэдүүлэг /1-р х.х-177, 2-р х.х-2/ зэрэг баримтуудаар тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* нь зөрчлийн хэрэг шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалын байдлаа ашиглан ямар ч баримтгүйгээр зөрчилд холбогдогч Ө.Саас 2 удаагийн үйлдлээр нийт 20000 төгрөгийг хууль бусаар авсан нь дээрх баримтуудаар нотлогдож  байна.

Шүүгдэгч ******* нь тухайн мөнгийг “өөртөө аваагүй, баривчлах байр луу хүргэх зардлыг нь төлүүлсэн” хэмээн тайлбарласан болно.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.11 дүгээр зүйлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны зардлын талаар зааж зохицуулсан бөгөөд Засгийн газрын 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 196 дугаар тогтоолоор баталсан “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны зардал тооцох журам”-д зааснаар тухайн зөрчил шалган шийдвэрлэхтэй холбоотой гарсан зардлыг холбогдогчоор нөхөн төлүүлэхдээ тогтоол гаргаж, зөрчлийн хэрэгт хавсаргаж, тухайн зардлыг улсын төсөвт төвлөрүүлэх ёстой. Зөрчилд холбогдогч Ө.Ст холбогдох зөрчлийн хэргийн материалд энэ талаар ямар нэгэн баримт хавсаргаагүй байна. Мөн  Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн Зөрчил хариуцсан ахлах байцаагч, цагдаагийн хошууч цолтой М.Соронзонболд гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “Шүүгчийн шийдвэр гарсны дараа зөрчил хариуцсан байцаагч нар албаны автомашинаар баривчлагдсан иргэдийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Баривчлах төв байранд хүргэж өгдөг. Өмнө нь ачаалал ихтэй буюу 5 дээш иргэн шүүхээр шийдүүлсэн тохиолдолд цагдаагийн албан хаагч өөрийн машинаар хүргэж өгөх тохиолдол гардаг байсан. Гэхдээ энэ тохиолдол ховор юм. Ооо албан хаагч өөрийн машинаар баривчлах байранд иргэдийг хүргэж өгөхөө больсон. Албаны алаг тэргээр хүргэж байгаа. Цагдаагийн албан хаагч Баривчлах төв байранд хүргэгдэж байгаа иргэнээс ямар нэгэн зардал мөнгө авахгүй. Бид замын хуудсаар шатахуунаа тооцож байгууллагын санхүүгээс авдаг. Түүнээс иргэнээс ямар нэгэн зардал төлбөр авдаггүй. Цагдаагийн албан хаагч авах ч ёсгүй” гэх мэдүүлгээр /2-р х.х-171-172/ *******ын  тухайн мөнгийг “өөртөө аваагүй, баривчлах байр луу хүргэх зардлыг нь төлүүлсэн” гэх тайлбар нь няцаагдаж байна.

Шүүгдэгч ******* нь Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.6-д заасан төрийн тусгай албан тушаалтны хувьд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхолыг зохицуулах, ашиг сонирхолын зөрчлөөс урьчилан сэргийлэх  тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д тус тус нэрлэн заасан “Нийтийн албан тушаалтан”-д хамаарч байна.

Хууль тогтоогч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “Нийтийн албан тушаалтны албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, ...өөртөө давуу байдал бий болгосон” үйлдлүүдээс ”албан тушаалын байдлаа ашиглан бусдыг хуурч, ....эсхүл зохиомол байдлыг зориуд бий болгох... замаар бусдыг төөрөгдөлд оруулж.... өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хүндрүүлэн зүйлчлэхээр тусгайлан зохицуулсан болно.

Иймд шүүгдэгч ******* нь зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалын байдлаа ашиглан зөрчилд холбогдогч Ө.Саас “тэмдэгтийн хураамж” нэрийдлээр 10000 төгрөг, ямар нэгэн тайлбаргүйгээр 10000 төгрөгийг баримтгүйгээр хураан авсан үйлдлийг прокуророос “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бОит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эд хөрөнгийг авах гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн” гэмт хэрэг гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилж, шүүхэд шилжүүлэн ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг тохирсон гэж дүгнэв.

Шүүгдэгч ******* нь Ө.Сыг  хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бОит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эд хөрөнгийг авах гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн  болох нь шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан баримтуудаар хангалттай нотлогдож байх тул *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, мөн зүйл хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

 

3. Шүүгдэгч ******* нь Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо Орбитын тойргийн орчим 2021 оны 4 дүгээр сарын 15-ны орой 19-20 цагийн орчимд зөрчилд холбогдогч Ц.Саас 150000 төгрөгийг авсан болох нь дараахь баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

- Ц.Сад холбогдох зөрчлийн 2008000922 дугаартай хэргийн материал /1-р х.х-65-90/,

- Гэрч Ц.Сын “2020 оны 4 дүгээр сарын 15-ны орой 19-20 цагийн үед намайг гэртээ харих гээд явж байтал мөрдөгч ******* нь над руу утсаар залгаж намайг “хаана явна” гэж асууснаа “би Орбитын тойрог дээр машин эвдрээд бас архи уусан согтуу байна. Чи мөнгө олоО хүрээд ирээч” гэхээр нь би найз Наранцэцэгээс 200000 төгрөгийг зээлж, Орбитын тойрог дээр очихО мөрдөгч ******* нь нэлээн согтуу, бас нэг согтуу эмэгтэйн хамт байсан. Мөн мөрдөгч *******ын машин нь замын бордюр давж мөргөсөн байдалтай, дугуй нь хагарсан байсан. Тэгээд ачилтын машины ирж машиныг нь чирч гаргаж, дугуй засварын газарт хүргэж өгөөд явсан. Мөрдөгч ******* нь уг ачилтын машины жолоочийг өөрийнхөө найз байгаа юмаа гэж ярьж байсан. Тэгээд мөрдөгч ******* нь надаас 150000 төгрөг авах үедээ би чиний машин тэргийг чинь журмын хашаанаас гаргаж өгч, асуудлыг чинь аргалж өгнө гэж хэлсэн. Тэгээд намайг “байж байгаарай” гэж хэлчихээд нөгөө согтуу хүүхэнтэй хамт машинтайгаа яваад өгсөн. Би мөрдөгч *******ыг Орбитын тойрог дээр шөнийн 00 цаг хүртэл хүлээсэн боловч ирээгүй учраас гэртээ харьсан. Намайг гэртээ харьсны дараа мөрдөгч ******* нь над руу шөнө олон удаа залгаад байсан боловч би утсыг нь аваагүй. Мөрдөгч ******* нь надаас миний асуудлыг шийдэж өгнө гэж хэлж мөнгө авсан хэр нь асуудлыг шийдээгүй. Миний тээврийн хэрэгслийг ч гаргаж өгөөгүй, журмын хашаанд 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл 23 хоногийн хугацаанд байлгасан” гэх мэдүүлэг /1-р х.х-176/,

- Гэрч Б.Эын “2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн орой 19-20 цагийн үед байхаа би дугуй засвар дээрээ байж байтал ачилтын машин автомашин ачсан байдалтай ирээд ачилтын машины жолооч орж ирээд “энэ машины дугуй нь хагарсан энд буулга гэсэн гэж хэлсэн” гээд яваад өгсөн. Удалгүй танихгүй хоёр залуу ирээд нөгөө ачигдаж ирсэн машинд “дугуй авна дугуй байна уу” гэж асуусан тэгэхээр нь би “дугуй байгаа” гээд нэг дугуй үзүүлтэл авахаар болоО уг 1 ширхэг дугуйг 15000 төгрөгөөр зарсан, ингээд дугуйг хийлээд машинд угсарч өгсөн. Тэгээд уг 2 залуу яваад өгсөн. Нэг залуу нь нөгөөдхөө “энэ дугуйны мөнгийг чи өгөөрэй” гэж хэлсэн чинь нөгөө залуу нь мөнгө гаргаж ирээд бэлэн өгсөн. Цагдаа хувцастай хүн байгаагүй. Уг 2 залуу энгийн хувцастай байсан. Харин нөгөө дугуйны тооцоо хийсэн залуу нэг шил архи барьчихсан та уух уу гэхээр нь үгүй ээ би ажилтай байж юу гэж уудаг юм гэж хэлсэн тухайн үед би ажил дээрээ ганцаараа байсан. Дугуй солиулаад  явсан 10-20 минут  болсон байх машинд өөр хүн байсан эсэхийг би тухайн үед сайн анзаараагүй, тэгээд машинаа асаагаад яваад өгсөн, хамт явсан эсэхийг нь би бас анзаараагүй” гэх мэдүүлэг /1-р х.х-194/,

- Гэрч Ш.Огийн “******* гэх залуу ирээд “би цагдаа байгаа юмаа машины дугуй хагарсан байна дуудлага өгсөн юм, дугуй засвар руу ачаад өг” гэж хэлсэн. Намайг дуудлагаар очихО нөгөө цагдаа гээд байсан *******оос өөр нэг залуу байсан. *******ыг ах гээд гүйгээд байсан” гэх мэдүүлэг /1-р х.х-196/ зэрэг баримтуудаар тус тус тогтоогдож байна.

Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 45 дугаартай яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт зааснаар *******ыг Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо 22 дугаар товчооны замд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоОсон гэх зөрчил үйлдсэн зөрчлийн холбогдогч, Ц.Саас албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд “асуудлаа шийдүүлэх үү, надад 200000 төгрөг аваад ир” гэж утсаар дуудан ирүүлж 150000 төгрөгийн хахууль авсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгээр зүйлчилж хэргийг шүүхэд шилжүүлж ирүүлжээ.

Хэргээс үзэхэд *******ыг Ц.Сын “зөрчлийн хэргээ өөртөө ашигтай шийдвэрлүүлэх” гэсэн ашиг сонирхолын үүднээс Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо Орбитын тойргийн орчим 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 19-20 цагийн үед Ц.Саас “асуудлаа шийдүүлэх үү надад 200000 төгрөг аваад ир” гэж утсаар дуудан ирүүлж, өөрөө шууд 150000 төгрөгийн хахууль авсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан прокурорын 2022 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн тогтоол /2-р х.х-175-178/ гарахаас өмнө буюу 2022 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр *******О хахууль өгсөн гэх Ц.С нас барсан болох нь түүний нас барсны гэрчилгээгээр /2-р х.х-157/ тогтоогдож байна. Иймд *******О хахууль өгсөн хэргийн сэжигтэн нас барсан үндэслэлээр тухайн этгээдэд холбогдуулан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах хуулийн үндэслэлгүй болсон байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хахууль өгөгчийн ашиг сонирхол” гэж хахууль өгөгч өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор нийтийн албан тушаалтнаар албан үүрэгт сөргөөр нөлөөлөх үйлдэл хийлгүүлэх эрмэлзлийг ойлгоно.

Хэрэгт хавсарган ирүүлсэн зөрчлийн хэргийн материалаас /1-р х.х-65-90/ үзэхэд Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 616 дугаартай шийтгэврээр зөрчилд холбогдогч Ц.С нь тээврийн хэрэгсэл жолоОох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн замын хөдөлгөөнд оролцсон зөрчилдөө Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 25 цагийн хугацаагаар албадан сургалтад хамруулж 25 хоногийн хугацаагаар баривчлахаар шийтгүүлсэн болох нь, мөн шүүгдэгч ******* нь тухайн зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж хэргийг шүүхэд шилжүүлсэн болох нь тус тус тогтоогдож байна. Шүүхээс зөрчилд холбогдогч Ц.Сад хуульд заасан шийтгэлийг оногдуулсан байх бөгөөд Ц.С нь уг шийтгэлийг биечлэн эдэлсэн байна.

Дээрх нөхцөл байдлыг дүгнэж үзэхэд Ц.Сын “хэргээ нааштайгаар шийдвэрлүүлэх” ашиг сонирхолыг ******* нь хэрхэн гүйцэлдүүлсэн эсэх, гүйцэлдүүлэхэд чиглэсэн идэвхитэй үйлдэл хийсэн эсэх нь баримтаар хангалттай нотлогдохгүй байна.

Харин ******* нь Ц.Сад холбогдох зөрчлийн хэргийг шалган шийдвэрлэж байгаа албан тушаалын байдлаа ашиглан “асуудлаа шийдвэрлүүлэх” итгэл төрүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар түүнээс 150000 төгрөгийг нь залилан мэхлэж авсан болох нь Ц.Сын амьд сэрүүн ахуйдаа гэрчээр өгсөн “намайг байж байгаарай гээд яваад өгсөн. Би шөнийн 00 цаг хүртэл тойрог дээр хүлээж байгаад гэртээ харьсан. Мөрдөгч ******* нь надаас миний асуудлыг шийдэж өгнө гэж хэлж мөнгө авсан хэр нь асуудлыг шийдээгүй” гэх мэдүүлэг болон гэрч  Б.Э, Ш.О нарын мэдүүлгээр нотлогдож байна.

Иймд ******* нь Ц.Саас 150000 төгрөгийг хууль бусаар авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт болгон өөрчилж, тухайн зүйл хэсэгт зааснаар хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ******* нь Ц.Сыг хуурч, итгэл төрүүлэн, зохиомол байдлыг зориудаар бий болгон бОит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эд хөрөнгийг авах гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан баримтуудаар хангалттай нотлогдож байх тул *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, мөн зүйл хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, бусдад төлбөргүй болсон байна. /2-р х.х-107/

Шүүгдэгч ******* нь урьд гэмт хэрэгт холбогдож байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар /2-р х.х-36/ тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн нь эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болно.

Шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******ын нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10 сая төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 14000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 14 сая төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах” санал гаргаж, шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нараас “шүүх хуралдаанд өмгөөлөгч нарын хувьд гэм буруугүй гэж үзсэн байр суурь хэвээрээ байгаа учраас эрүүгийн хариуцлагын хувьд дүгнэлт гаргахгүй” гэх тайлбарыг тус тус гаргаж оролцсон болно.

   Дээрх нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******ын нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6000  нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, оногдуулсан торгох ялыг нэмж нэгтгэн *******ын биечлэн эдлэх ялыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 16000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэж, нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ялын хугацааг энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолж, торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

          1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос ******* нь Ц.Саас 150000 төгрөг хууль авсан гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт болгон өөрчилсүгэй.

          2. Шүүгдэгч Боржигон овогт П-ийн Аыг 2 удаагийн үйлдлээр нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгож Б.Бээр нийт 82800 төгрөгийн төлбөр тооцоо хийлгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

          мөн 3 удаагийн үйлдлээр хуурч, итгэл төрүүлэн зохиомол байдлыг зориудаар бий болгон бОит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан Ө.Саас нийт 20000 төгрөг, иргэн Ц.Саас 150000 төгрөг залилан авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

          3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Боржигон овогт Пүрэвдоржийн Аын нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 6000 /зургаан мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6000000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ял, 

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Боржигон овогт Пүрэвдоржийн АО 10000 /арван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10000000 /арван сая/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийтгэсүгэй.

          4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан *******О оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6000000 төгрөгөөр торгох ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялд нэмж нэгтгэн *******ын биечлэн эдлэх ялыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж,  16000 /арван зургаан мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 16000000 /арван зургаан сая/ төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.

          5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан *******О оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ялын хугацааг энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолсугай.

          6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *******О шүүхээс оногдуулсан 16000000 төгрөгөөр торгох ялыг энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

          7. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хувийн эд зүйл хураалгаж, битүүмжлүүлээгүй, хохирогч Б.Бэд 82800 төгрөг, хохирогч Ө.Ст 20000 төгрөг, хохирогч Ц.Сад 150000 төгрөгийг тус тус хүлээлгэн өгсөн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          8. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******О урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          9. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийн ялыг хорих ялын нэг хоногоор дүйцүүлэн тооцож хорих ялаар солино гэдгийг *******О мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                               С.СЭРЖМЯДАГ