Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 2022ШЦТ/508

 

       2022        04         25                                     2022/ШЦТ/508

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

`

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж, тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

нарийн бичгийн дарга Г.Хулан,

улсын яллагч У.Анхжаргал,

шүүгдэгч *******,******* нарыг оролцуулан Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн *******,******* нарт холбогдох эрүүгийн 2208000000000 тоот хэргийг 2022.04.19-ний өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

 

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Сайнцагаан суманд 1987.03.15-ны өдөр төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, хувиараа барилгын засал чимэглэл хийдэг, ам бүл-4, эхнэр, хоёр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо Орбитын 00-00 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:**000000/ Боржгон овогт Г-гийн Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1986.11.08-ны өдөр төрсөн, эрэгтэй, 38 настай, бүрэн дунд боловсролтой, биеийн тамирын дасгалжуулагч мэргэжилтэй, Сонгинохайрхан дүүргийн ___-д жолооч ажилтай, ам бүл-5, эхнэр, гурван хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 0 дүгээр хороо Толгойт 000-00 тоотод оршин суух, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, /РД:**0000000/ Эрхий мэргэн овогт Б-ийн О нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

              Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо Орбит 0-0 тоотод оршин суух *******гийн гэрт 2022 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 22 цагийн орчимд шүүгдэгч *******,******* нар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн ******* нь эхнэртэйгээ маргалдсан ба “эхнэртэйгээ битгий маргаад бай” гэж хэлсэн*******т хандан “хоёулаа эр хүн шиг сайхан зодолдоё” хэмээн өдөн гаргаж хашаан дотроо зодолдсон бөгөөд шүүгдэгч******* нь *******гийн нүүр, зүүн хавирга хэсэгт нь чулуу атгасан гараараа цохиж, түүний бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл, ******* нь*******ын нуруунд нь хутгаар хатгаж, түүний бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

              - Хохирогч*******ын “2022 оны 2 дугаар сарын 17-ны өдөр ...гэр бүлийн найз болох *******гийн гэр болох Сонгинохайрхан дүүргийн 35 дугаар хороо Орбитын 72-33 тоотод цай уухаар очсон юм. ...******* бид хоёр 0.5 литрийн архи 2 шилийг хувааж уусан юм. Тэгээд ******* нь эхнэртэйгээ маргалдаад байхаар нь би *******д хандаж чамайг эхнэртэйгээ хэрүүл маргаан хийгээд байвал би явлаа гэсэн юм. Тэгтэл ******* намайг “хоёулаа эр хүн шиг үзчихье” гээд босоод ирсэн. Тэгээд гэрээс гараад намайг заамдаад барихаар нь би зөрүүлээд гараа атгаж байгаад зүүн шанаа руу нь 2 удаа цохисон чинь ******* миний толгой руу гараа атгаж байгаад 1 удаа цохисон. Тэгээд хутга бариад гэрээс гарч ирэхээр нь би цээжээр нь тэвэрч авахад ******* гартаа барьсан хутгаараа миний нурууны араас хутгалсан” гэх мэдүүлэг /х.х-18-21/,

              - Хохирогч *******гийн “2022 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 35 дугаар хороо Орбитын 72-33 тоот өөрийн гэртээ байж байхад 15 цагийн манай гэрт*******, эхнэр******* 3 хүүхдийн хамт манай гэрт ирсэн. Бид 2 тоглоод “гараад зодолдъё” гэж ярьж байгаад гарч тамхилахаар болоод гэрийн гадаа тамхилж байхад******* нь миний нүүр рүү гартаа чулуу атгаж байгаад 2 удаа цохисон юм. ...миний 2 хөлийг хавсарч унагааж миний дээр гарчихсан намайг боогоод гартаа чулуу атгаж байгаад миний зүүн хавирга руу нэлээн олон удаа цохисон хэд гэдгийг санахгүй байна” гэх мэдүүлэг /х.х-25-28/,

              - Гэрч*******гийн “******* орж ирээд гал тогооны шүүгээ татаж унагаагаад тэр дундаас хутга аваад гарсан. Тэгээд манай нөхөр******* нь *******ат- Адъяаг тэвэрч авахад баруун гартаа барьсан хутгаараа нуруу руу нь нэг удаа хатгачихсан юм” гэх мэдүүлэг /х.х-36-38/,

              - Гэрч Л.Дын “Оюумаа бид 2 гэрээс гарахад *******,******* нар хоорондоо зодолдоод дээр, доороо гараад бие биеийгээ цохиж зодолдож байхад нь Оюумаа бид 2 салгах гэж үзээд дийлэхгүй байсан юм. О дээр нь гарчихсан гарыг нь барьж байсан ба ******* гартаа хутга барьчихсан байсан юм. Тэгээд босгоод тавшруулаа Оын цамцыг сөхөж үзэхэд нуруунаас нь цус ихээр гарч байсан. Би сандраад нөхрөө загнаад Оыг тайвшруулаад гэрт оруулж байгаад шархан дээр нь нүүр цэвэрлэдэг хөвөнд иод шингээж байгаад тавиад скочоор наагаад түргэн дуудах гэсэн чинь******* “зүгээр” гэж байсан. Тэгээд ямар ч байсан эмнэлэг явъя гэхэд О зүгээр гээд үргэлжлүүлээд Бат-Апъяагийн хамт үлдсэн архиа хувааж ууж дуусгаал хоорондоо эвлэрээд бие биенээсээ уучлалт гуйсан. Тэгээд Оюумаа*******ыг аваад явсан. *******,******* нар нь эртний найзууд байгаа юм” гэх мэдүүлэг /х.х-40-41/,

              - Гэрч Г.Аын “манай дүү *******гийн утаснаас эхнэр болох Д нь над руу залгаад “******* хүн хутгалчихлаа, та хаана явна, гялс хүрээд ир” гэхээр нь би очсон” гэх мэдүүлэг /х.х-43/,

              -  Шүүх-эмнэлгийн шинжээчийн 2022 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 3208 дугаартай “*******гийн биед зүүн нүдний ухархайн дотор хана, хоншоор ясны ирмэг дайрсан хугарал, хамар ясны хугарал, зүүн 2,3,4,5,7-р хавирганы хугарал, баруун эгэм ясны хугарал, зүүн дээд 2-р шүдний хугарал, дагзны хуйхны зулгаралт, зүүн нүдний зовхины цус хуралт, дээд уруулын дотор талын цус хуралт, язрал, зөөлөн эдийн няцрал, хамрын зөөлөн эдийн няцрал, цээжний зулгаралт, цус хуралт, зүүн шуу, баруун сарвуу, бүсэлхий, 2 өвдөгний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Зүүн хоншоор ясны ирмэг дайрсан хугарал, зүүн 2,3,4,5,7-р хавирганы хугарал, баруун эгэм ясны хугарал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 3үүн нүдний ухархайн дотор хана, хамар ясны хугарал, зүүн дээд 2-р шүдний хугарал, дагзны хуйхны зулгаралт, зүүн нүдний зовхины цус хуралт, дээд уруулын дотор талын цус хуралт, язрал, зөөлөн эдийн няцрал, хамрын зөөлөн эдийн няцрал, цээжний зулгаралт, цус хуралт гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн шуу, баруун сарвуу, бүсэлхий, 2 өвдөгний зулгаралт гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Учирсан гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байна. Учирсан гэмтлийг өөрөө өөртөө учруулах боломжгүй” гэх дүгнэлт /х.х-45-47/,

              - Шүүх-эмнэлгийн шинжээчийн 2022 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 3466 дугаартай “Б.Оын биед нуруунд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /х.х-51-52/,

              - Яллагдагч *******гийн “Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч маш ихээр гэмшиж байна” гэх мэдүүлэг /х.х-138/,

              - Яллагдагч*******ын “найз *******тай маргалдаж улмаар миний бие гараараа нүүр рүү нь 2 удаа хүчтэй цохиж мөн ...гартаа чулуу барин бие хэсэг рүү нь цохиж гэмтэл учруулсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэх мэдүүлэг /х.х-147/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтууд, *******,******* нарын хувийн байдалтай холбоотой болон бусад баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил болон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч *******,******* нар  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тоглоом шоглоомоор бие биеэ өдөж харилцан зодолдсонын улмаас *******гийн бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл,*******ын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл тус тус учирсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр судалсан гэрч*******гийн мэдүүлэг /х.х-36-38/, гэрч Л.Дын мэдүүлэг /х.х-40-41/, гэрч Г.Аын мэдүүлэг /х.х-43/, шүүх эмнэлгийн шинжээчийн 3208, 3466 дугаартай дүгнэлтүүд /хх-45-47, 51-52/, яллагдагч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлгээр тус тус нотлогдож байна.

Иймд шүүгдэгч*******ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас нь өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасны дагуу хохирогч *******,******* нар нь өөрийн эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан гэм хорыг арилгахыг харилцан шаардах эрхтэй, өөрийн хууль бус санаатай үйлдлийн улмаас бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан гэм хорыг шүүгдэгч *******,******* нар нь харилцан хариуцан арилгах үүрэгтэй байна.

Шүүгдэгч*******ын хууль бус санаатай үйлдлийн улмаас *******гийн биед  “зүүн нүдний ухархайн дотор хана, хоншоор ясны ирмэг дайрсан хугарал, хамар ясны хугарал, зүүн 2,3,4,5,7-р хавирганы хугарал, баруун эгэм ясны хугарал, зүүн дээд 2-р шүдний хугарал, дагзны хуйхны зулгаралт, зүүн нүдний зовхины цус хуралт, дээд уруулын дотор талын цус хуралт, язрал, зөөлөн эдийн няцрал, хамрын зөөлөн эдийн няцрал, цээжний зулгаралт, цус хуралт, зүүн шуу, баруун сарвуу, бүсэлхий, 2 өвдөгний зулгаралт” зэргийн гэмтэл, шүүгдэгч *******гийн хууль бус санаатай үйлдлийн улмаас*******ын биед “нуруунд шарх” гэмтэл учирсан болох нь шинжээчийн 3208, 3466 дугаартай дүгнэлтүүдээр /хх-45-47, 51-52/ тогтоогдсон байна.

Хохирогч*******, ******* нар нь хэн аль нь зардал төлбөр нэхэмжлээгүй, нэхэмжлэхгүй гэх боловч хэргийн материалаас үзэхэд хохирогч *******гийн хувьд байнгын шүднүүд нь хугарч унасан, тэдний эрүүл мэндэд учирсан гэм хор бүрэн арилаагүй байх тул хохирогч нар нь шаардлагатай гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар харилцан нэхэмжлэх эрх нь нээлттэй байгааг энэхүү тогтоолын тогтоох хэсэгт заах нь зүйтэй.

Шүүгдэгч ******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар /хх-73/ тогтоогдож байна.

Шүүгдэгч******* нь урьд 1 удаа шүүхээр ял шийтгүүлж байсан болох нь:

2002 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Баянзүрх дүүргийн шүүхийн 816 дугаартай шийтгэх тогтоолоор /2002 оны/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасныг журамлан /1987 оны/ Эрүүгийн хуулийн 39-р журамлан мөн хуулийн тусгай ангийн 125-р зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан*******т 2 жил 6 сарын хугацаагаар хорьж шийтгэж, эдлэх ялыг жирийн дэглэмтэй насанд хүрээгүйчүүдийн хүмүүжил хөдөлмөрийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэж, 2004 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн шүүгчийн 100 дугаартай захирамжаар 8 сар 15 хоногийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзаж хугацааны өмнө тэнсэн сулласан болох нь шийтгэх тогтоолын хуулбар /х.х-76-78/, шүүгчийн захирамжийн хуулбар /х.х-78-79/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /х.х-74/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч******* нь шүүхээс хугацааны өмнө тэнсэн сулласан хугацаанд болон уг хугацаа дууссанаас хойш гурван жилийн дотор гэмт хэрэг шинээр үйлдээгүй байх тул Эрүүгийн хуулийн /1986 оны/ 54 дүгээр зүйлийн “е”-д зааснаар ял шийтгэлгүй болсон байна. Иймд түүний урьд шүүхээр ял шийтгүүлж байсан байдлыг  эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцоогүй болно.

Шүүгдэгч ******* нь хутга /хүйтэн зэвсэг/ ашиглан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч******* нь чулууг зэвсгийн чанартайгаар ашиглан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан нь эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.

Дээрх нөхцөл байдал болон *******,******* нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан болон шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан прокурортой тохиролцсон ял оногдуулах саналын хүрээнд буюу *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял,*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1050 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийтгэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч *******гийн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн ажлын хэсэг 14 см, бариул хэсэг 13 см, хар өнгийн хуванцар бариултай, ахуйн хэрэглээний хутга хурааж ирүүлснийг энэхүү шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 17.4, 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.4, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Эрхий мэргэн овогт Б-ийн Оыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Боржгон овогт Г-гийн Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Эрхий мэргэн овогт Б-ийн От 1050 /нэг мянга тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1050000 /нэг сая тавин мянган/ төгрөгөөр торгох ял,

Шүүгдэгч Боржгон овогт Г-гийн Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг энэхүү шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Шүүгдэгч*******, ******* нар нь хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хувийн эд зүйл, бичиг баримт хураалгаж битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан*******, ******* нарын иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж,*******, ******* нарын хэн аль нь нотлох баримтаа бүрдүүлж өөрсдийн оршин суугаа газрын иргэний хэргийн анхан шатны шүүхэд харилцан нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол*******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор дүйцүүлэн тооцож хорих ялаар солино гэдгийг*******, ******* нарт тус тус мэдэгдсүгэй.

9. Гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн 1 ширхэг хутгыг энэхүү шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж, устгасан талаарх баримтыг*******, ******* нарт холбогдох эрүүгийн 22080000000000 тоот хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслахад даалгасугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                               С.СЭРЖМЯДАГ