Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 479

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзул даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ******* аймаг, ******* сум *** дугаар баг өргөө баг *** дүгээр хороолол *** байр *** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /*******/-гийн нэхэмжлэлтэй:

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн ******* сумын ***дугаар баг, *** дугаар хэсэг *** тоотод оршин суух, ******* зам ******* ******* үзэгч ажилтай, овогт //-нд холбогдох

 

“12.500.000 төгрөг гаргуулах тухай“ иргэний хэргийг хянан  хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.*******, хариуцагчийн өмгөөлөгч Г.Амартүвшин,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болормаа нар оролцов.

 

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

   Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

   А. нь 2013 онд 5.000.000 төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлж авсан. 2014 оны 06 сараас хүү мөнгө нь орж ирэхгүй болсоноор мөнгөө өгөхийг удаа дараа шаардсан боловч элдэв шалтаг хэлж хойшлуулсаар байгаад хүү мөнгө нь 6.600.000 төгрөг болсон. Иймээс 2014 оны 11 сарын 06-ны өдөр очиж А. түүний нөхөр болох нартай үндсэн мөнгө болох 5.000.000 төгрөг түүний хүү болох 6.600.000 төргөгний гэрээ хийсэн. Гэрээнд хүү мөнгөний төлбөр болох 6.600.000 төгрөгийг 2015 оны 01 сарын 20-ны өдөр төлж барагдуулахаар 2015 оны 01 сараас үндсэн мөнгө 5.000.000 төгрөгний хүү мөнгө дахин тооцох гэрээ дахин хийсэн. Энэ хугацаанд ямар ч мөнгө төгрөг төлөгдөөгүй гэрээнд заасны дагуу хүү мөнгөн дээр нь 900.000 төгрөг нэмэгдэж хүүний төлбөр мөнгө нь 7.500.000 төгрөг болсон. 2015 оны 02 сараас 2016 оны 01 сарын хооронд удаа дараа утсаар ярьж 2 удаа очиж уулзаж мөнгөө шаардаж байсан. 2016 оны 12 сарын 06-ны өдөр дахин гэрээ хийсэн. Гэрээнд 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 2017 оны 01 сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд үндсэн мөнгө болох 7.500.000 төгрөг хүү болох 7.500.000 төгрөг төлөхөөр тохиролцсон боловч гэрээгээ зөрчсөн.

Иймд А.эс үндсэн мөнгө 5.000.000 төгрөг, хүү 7.500.000 төгрөг нийт 12.500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

            А. 2013 оны 09 дүгээр сард манай *******д ажиллуулдаг “” нэртэй ломбарданд ирээд намайг байхгүй байхад нөхрөөс маань 200.000 төгрөгийг нөхрөөс маань барьцаагүй зээлж аваад явсан байсан. Барьцаагүй учраас 10 хувийн хүүтэй өгсөн байсан байхаар нь би тухайн үед нөхрийгөө яах гэж Соёлоод мөнгө өгсөн юм гээд уурласан. Түүнээс хойш хэд хэдэн удаа надаас мөнгө авсан. Үүнийгээ ч өөрөө хүлээн зөвшөөрдөг учраас би 2014 оны 11 дүгээр сарын 06-нд Соёлоотой гэрт нь очиж уулзаад ... хүү мөнгө чинь өсчихлөө хоёулаа нотариатаар орж баталгаажуулъя” гэхэд надад нотариат орох мөнгө алгаа өөрийнхөө гараар бичээд баталгаажуулъя гээд гэрээ бичиж өгсөн.

    Гэрээгээ 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл байгуулаад Соёлоо 1  дүгээр сарын 20-ноос эхлээд би таны урьд нь хураагдсан 6.600.000 төгрөгний хүүг төлж дуусгаад үлдсэн 5.000.000 төгрөгийг таниас цувуулж авсан тэр хэмжээгээрээ төлөөд дуусгая гэж тохироод цаасан дээр тэр тухайгаа бичиж өгөхөд нөхөр нь хүртэл цуг байсан ба тэр 2 хоёулаа зөвшөөрч гарын үсэг зурсан. 2015 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр болж утсаар ярихад эгчээ та миний мөнгөн дээр 900.000 төгрөг нэмж өгөөд 12.500.000 болгочих тэгээд би зээлсэн мөнгөө төлөөд дуусгачихна. Ямар ч байсан таныг хохиролгүй болгоно төлж өгнө гээд зээлээ 12.500.000 төгрөг болгосон. Тэрнээс хойш байнга утсаар миний дүү мөнгө төгрөгөө юу болж байна гээд байнга л ярьдаг байсан боловч “та намайг шүүхэд битгий өгөөч шүүхэд өгчихвөл би залилангийн хэрэгт орчих гээд байна, та намайг хүлээж байгаач гээд учир байдлаа хэлээд байхаар нь хүлээсэн. Ингээд 2017 оны 04  дүгээр сар болоход Соёлоо та шүүхдээ өг гэсэн.

             Иймд А.эс үндсэн мөнгө 5.000.000 төгрөг, хүү 7.500.000 төгрөг нийт 12.500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

            Шүүх хуралдаанд уншин сонсгосон хариуцагч А.Соёл-Эрдэнийн шүүхэд гаргасан тайлбараас: Миний бие нь Д.*******гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. ******* бид хоёрын хооронд нэхэмжлэлд дурьдсан шиг 5.000.000 төгрөг өгч авалцсан гэрээ хийгдээгүй. Анх би *******гаас мөнгө зээлсэн ба тэр нь хэсэг хэсгээр өгч байгаад 5 сая төгрөг хүрэх үү үгүйтэй л өгсөн. Би зээлсэн мөнгөө буцааж хэсэг хэсгээр нь өгч л байсан. Сүүлд хийсэн гэрээ бол хүчээр шахуу дарамталж байж 5 сая төгрөг авсан мэтээр хийлгэж нотариатаар батлуулсан юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Өгсөн мөнгөнийхөө баримтыг гаргаж өгөх болно гэжээ.

                  Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж

                                                   ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.******* нь А.д холбогдуулан үндсэн зээл 5.000.000 төгрөг, зээлийн хүү 7.500.000 төгрөг, бүгд 12.500.000 төгрөг гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэгт цугларсан баримтаас үзэхэд 2013 оны 9 дүгээр сард зээлдэгч Д.******* нь 100.000 төгрөгийг 1 сарын хугацаатай 10 хувийн хүүтэйгээр барьцаагүйгээр А.д зээлдүүлж, улмаар зээлдэгч зээлийн хэмжээг нэмсээр 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн байдлаар үндсэн зээл 5.000.000 төгрөг, хүү 6.600.000 төгрөг нийт 11.600.000 төгрөг болоход зохигчид амаар хийсэн тохиролцоог 2014 оны 10 сард бичгийн хэлбэрт шилжүүлэн зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд хүлээх хариуцлагын талаар талууд тохирсон болох нь ... овогтой миний бие нь Дорж овогтой *******гаас 5.000.000 төгрөгийг зээлж аваад 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн байдлаар хүү мөнгөтэйгээ нийлээд 11.600.000 төгрөг болсон. Үүнийг 2015 оны 1 дүгээр сарын 20-ныг хүртэл хүүг зогсоож, хүүний төлбөр болох 6.600.000 /зургаан сая зургаан зуун мянгыг/ 2015 оны 1 дүгээр сарын 20 гэхэд төлж барагдуулна. Үүнээс хойш үндсэн мөнгөний хүү төлөгдөнө. Үндсэн мөнгөний хүүг цаг тухайд нь төлөхгүй бол өдрийн 0.5 хувийн хүү бодогдож төлнө. Үндсэн мөнгийг 2016 оны 1 сар хүртэл төлнө” гэх бичвэр бүхий бичилт /хх-ийн 3 хуудас/, зээлийн гэрээ /хх-ийн 4 хуудас/, мөнгө шилжүүлсэн баримт, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна.

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэхь хэсэгт заасны дагуу гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй.

Өөрөөр хэлбэл талуудын хооронд хийгдсэн хэлцлийг иргэд хоорондын зээлийн гэрээ гэж үзэх ба энэ хэлцлийг амаар болон бичгээр, хүүтэй эсхүл хүүгүй, хугацаатай ба хугацаагүй байгуулах эрхтэй байхаар хуульд заасан ба гэрээний нөхцлийг өөрчлөх, амаар хийсэн тохиролцоог бичгийн хэлбэрт шилжүүлэх, хугацаагүй гэрээг хугацаатай байгуулж болно.

Иймд зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээг Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан гэж үзлээ.

  Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэхь хэсэгт зааснаар “... Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэсэн заалтыг нэхэмжлэгчийг зөрчсөн гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагаас 5.000.000 төгрөгийг хасч тооцох нь зүйтэй. 

Иймд хариуцагч А.эс нийт 7.500.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч  Д.*******д олгох хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

2017 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 10 цагт зарлагдсан шүүх хуралдаанд хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүй хүрэлцэн ирээгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэхь хэсэгт зааснаар хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хариуцагч талын гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг шийдвэрлэв. 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 214950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 134950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч А.эс 7.500.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.*******д олгож, үлдэх 5.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.*******гаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 214950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.эс 134.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.*******д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Сэлэнгэ аймаг дахь эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу хүргүүлсэнээр гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Б.МӨНХЗУЛ