Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 184/ШШ2017/01060

 

     2017 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 184/ШШ2017/01060

     Улаанбаатар хот

 

                            Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

                                        батлаж, хэргийг хэрэгсэхгүй

                                                     болгох тухай 

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар би,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, Самбуугийн гудамж-47, өөрийн байранд үйл ажиллагаа явуулах, “Мобиком корпораци” ХХК /рд:2072572/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 6 дугаар хороо, Тоосго 13 дугаар гудамж, 266 тоот хаягт оршин суух, Халбагад овогт Дүүрэнбаатарын Алтангадас /рд:НЕ90060371/-т холбогдох

 

“Гар утас зээлээр худалдах-худалдан гэрээ”-ний үүрэгт 1.474.693 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

“Мобиком корпораци”  ХХК  нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Алтангадас нь манай үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч, хэрэглэгч болох хүсэлтээ гарган, 30163449 тоот гэрээ байгуулан 99103607 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг, мөн “Гар утас зээлээр худалдах-худалдан авах гэрээ” байгуулан iPhone 6S PLUS 64GB утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн. Хариуцагч нь дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон, төлбөрийн үлдэгдэлээ төлөхийг удаа дараа анхааруулсан боловч өнөөөдрийг хүртэл төлөөгүй байна. Хариуцагчийн төлбөрөөс барьцаа 100.000 төгрөгийг хассан болно. Иймд хариуцагчаас нийт 1.474.693 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.  

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Очир нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Мобиком корпораци”  ХХК  нь хариуцагч Д.Алтангадасаас дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөр, “Гар утас зээлээр худалдах-худалдан авах гэрээ”-ний үүргийн гүйцэтгэлд нийт 1.474.693 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч Д.Алтангадас нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн барагдуулсан тул Д.Алтангадаст холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

“Мобиком корпораци”  ХХК  нь хариуцагч Д.Алтангадаст холбогдуулан дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөр 1.474.693 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу иргэний хэрэг үүсгэсний дараа нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж, энэ талаараа шүүхэд бичгээр хүсэлт гаргасан байна.

 

Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй  болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

  

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1“Мобиком корпораци”  ХХК-ийн нэхэмжлэлтэй, Д.Алтангадаст холбогдох дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөр 1.474.693 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

          2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 38.545 төгрөгөөс 12.272 төгрөг 5 мөнгийг улсын төсвийн орлогод үлдээж, Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсийн 2601025961 тоот данснаас12.272 төгрөг 5 мөнгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

          3.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай. 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                              Б.ХИШИГБААТАР