Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 101/ШШ2017/02760

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Амаржаргалан даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, *******,******* тоотод оршин суух, 54 настай, эрэгтэй, Тугтан овогт Д*******гийн Д*******ын /*******/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, *******, ******* тоотод оршин суух, 58 настай, эмэгтэй, Боржигин овогт Ж*******ын Э*******д /*******/ холбогдох,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, *******, ******* тоотод оршин суух, 23 настай, эрэгтэй, Боржигин овогт Д*******ын Б //,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, *******, ******* тоотод оршин суух, 33 настай, эмэгтэй, Боржигон овогт Д*******ын Би нарын бие даасан шаардлага бүхий,

 

Гэрлэлт цуцлуулах, дундын хөрөнгөөс өөрт ногдох хэсэг 42 730 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, 2008 оны 06 дугаар сарын 18-ны өдөр ТЭЦ 4 ХК-иас хувьчлагдсан зуслангийн зориулалттай хашаа, байшингаас өөрт ногдох хэсэг гаргуулах, Субару порестер маркийн улсын дугаартай суудлын автомашинаас өөрт ногдох хэсгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, *******, ******* тоотод байрлах, дугаар бүхий 38 м.кв талбай бүхий орон сууцнаас өөрт оногдох хэсгийг тогтоолгох тухай гуравдагч этгээдийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Ариунжаргал, хариуцагч Ж.Э*******, хариуцагчийн өмгөөлөгч Ө.Болормаа, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Б, Д.Би, гэрч Д.Д*******асүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Нарантуяа нар оролцов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.1, 115.2.3, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д*******гийн Д*******а, Ж*******ын Э******* нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж.Э*******гаас 7 121 667 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Д*******ад олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг буюу 35 608 333 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, бие даасан шаардлагыг бүхэлд нь ханган Баянзүрх дүүрэг 15 дугаар хороолол, 4 дүгээр хороо, *******, ******* тоот, Үл хөдлөх эд хөрөнгийн дугаар дугаар бүхий 38 м.кв талбай бүхий байрыг Ж.Э*******, Д.Би, Д.Б нарын өмчлөлд үлдээн, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь хэсэг, 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэг, 58.4 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 428 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн хариуцагч Ж.Э*******гаас 199 096 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Д*******ад олгож, сөрөг шаардлагад төлөх улсын тэмдэгтийн хураамжаас хариуцагч чөлөөлөгдсөн болохыг дурдаж, бие даасан шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байх тул 371 600 төгрөгийг /тус бүр 185 800 төгрөг/ бие даасан шаардлага гаргасан Д.Би, Д.Б нараас гаргуулж улсын орлогод оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АМАРЖАРГАЛАН