| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнийн Одхүү |
| Хэргийн индекс | 180/2022/0107Э |
| Дугаар | 2022/ШЦТ/91 |
| Огноо | 2022-04-28 |
| Зүйл хэсэг | 11.6.2., 11.7.2.1., |
| Улсын яллагч | Б.Н |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 04 сарын 28 өдөр
Дугаар 2022/ШЦТ/91
2022 оны 04 сарын 28 өдөр 2022/ШЦТ/91 Хэрлэн сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2022/0107Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Г.Урантуяа
Улсын яллагч Б.Нарангэрэл
Хохирогч Б.Эрдэнэчимэг
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ганхуяг
Шүүгдэгч Н.Ганбаатар нарыг оролцуулан
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Нарангэрэлээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Ганбаатарт холбогдох 2239000000067 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт :
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Н.Ганбаатарыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга буюу 2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр архи согтууруулах удааны зүйл хэрэглэсэн үедээ хэрүүл маргаан үүсгэж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу хүү Бат-Эрдэнийн нүүр рүү мөргөж, эх******* Б.Эрдэнэчимэгийг уяагаар хоолойг нь боож, өмдийг нь шувталж газраар чирсэн, мод шидэн зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,
2020 оны 07 дугаар сарын 02, 03-ны өдрүүдэд өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу эх******* Б.Эрдэнэчимэгтэй хэрүүл маргаан үүсгэж зүүн гарын шуу хэсэгт нь архины шилээр нэг удаа цохиж, хоолойг нь боон зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,
2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Шинэ дулааны 02-02 тоотод байрлах гэртээ агсан тавьж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу охин Г.Цолмонжаргалыг зодож биед нь халдаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,
2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 20 цагийн үед өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу эх******* Б.Эрдэнэчимэгийн нуруу руу нэг удаа өшиглөж биед нь халдаж зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,
2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 21 цагийн орчимд Хэнтий аймгийн Хэрлэн сум 5 дугаар баг Шинэ дулааны А2-02 тоотод байрлах өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай зээ хүү болох бага насны буюу 3 настай А.Эрдэнэбаатарыг галаар оролдлоо гэх шалтгаанаар түүнийг галын дэгээ төмрөөр гар хэсэгт нь цохиж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,
2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 12 цагийн орчимд Хэнтий аймгийн Хэрлэн сум 5 дугаар баг Шинэ дулааны А2-02 тоотод байрлах өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай зээ хүү болох бага насны буюу 3 настай А.Эрдэнэбаатарыг хоолны аяга шидлээ гэх шалтгаанаар түүнийг модон гутлын сойтог болон хувцас угаадаг сойтог шидсэн, мөн аяга авч хана руу шидэж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,
2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 21 цагийн орчимд Хэнтий аймгийн Хэрлэн сум 5 дугаар баг Шинэ дулааны А2-02 тоотод байрлах өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай зээ хүү болох бага насны буюу 3 настай А.Эрдэнэбаатарыг галаар оролдлоо гэх шалтгаанаар түүнийг галын дэгээ төмрөөр гар хэсэгт нь цохиж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэхдээ түүний баруун сарвууны ар хэсэгт нөсөө 2, 4 дүгээр хуруунд хайрагдсан шарх бүхий гэмтлүүдийг үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэргүүдэд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдааны үед:
Хохирогч Б.Эрдэнэчимэг нь “нөхрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй” гэжээ.
Шүүгдэгч Н.Ганбаатар нь “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэжээ.
Мөрдөн байцаалтын үед:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Ариун-Эрдэний өгсөн:..2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр орой ойролцоогоор 21 цаг 30 минутын үед би дэлгүүр яваад иртэл манай хүү Эрдэнэбаатар уйлаад зүгээр болохгүй байхаар нь гарыг нь хартал зүүн талын гарных нь хуруу хэсэгт нь түлэгдчихсэн байсан. Тэгээд ээж Эрдэнэчимэгээс юу болсон талаар асуухад 00 ороод ирэхэд аав чинь гарыг нь түлчихсэн юм шиг байна гэж хэлсэн. Тухайн үед намайг дэлгүүр явахад манай гэрт аав, ээж манай хүүхдүүд байсан. Тэгээд тэр оройдоо аав согтуу байсан учраас үүр цайтал хэл амаар доромжилж хашгирсаар байгаад унтуулж амраагаагүй... Манай хүү галаар оролдоод тоглоод байхаар нь аав болиулах гээд галын төмөр аваад хайрчихсан гэж байсан. Би яг хэрэг болох үед байхгүй байсан учраас болсон асуудлын талаар сайн мэдэхгүй байна... Тухайн дуудлага өгдөг өдөр буюу 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр аав Н.Ганбаатар нь өглөө эрт гэрээс гарч яваад архи ууж ирээд гэрт унтаж байгаад өдөр 12 цагийн үед сэрээд байж байтал манай хүү А.Эрдэнэбаатар тоглож байгаад аавын өөдөөс хоолны аяга шидтэл аав уурлаад манай хүүг модон гутлын сойтог болон хувцас угаадаг сойтгоор шидээд байхаар нь би уурлаад яагаад жоохон хүүхэд зодоод байгаа юм бэ гэтэл аав урдаа байсан аягыг хана руу авч шидээд хэл амаар доромжлоод байсан. Тэгэхээр нь би цагдаа руу дуудлага өгсөн.... аав Н.Ганбаатартай холбоотой ямар нэг гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй ээ...гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 хуу/
Насанд хүрээгүй хохирогч Г.Цолмонжаргалын өгсөн:... Ноднин буюу 2021 оны 08 дугаар сард гэж бодож байна хичээл орох дөхчихсөн байсан. Тухайн өдөр би гэртээ буюу 5-р баг шинэ дулааны 2а-2 тоотод байж байхад аав архи ууж ирчихээд агсан тавиад намайг цохиод байсан, тэгээд цагдаа дуудсан. Манай аав Н.Ганбаатар нь ерөнхийдөө байнга архи уудаг. Тэгээд манай ээж болон ах эгч нарыг хэд хэдэн удаа зодож байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 104 хуу/
Хохирогч Б.Эрдэнэчимэгийн өгсөн:... Миний санаж байгаагаар бол 2021 оны 9 сард би гэртээ буюу Хэнтий аймаг Хэрлэн сум 5-р баг шинэ дулааны 2А-2 тоотод байж байхад манай нөхөр согтуу архи уучихсан орж ирээд намайг цохиж зодож байсан. Тэрний өмнө 2020 оны 04-р сар, 7-р саруудад мөн хэд хэдэн удаа намайг зодож гар руу архины шилээр цохиж, хоолойг боож, нуруу руу өшиглөж, өмдийг тайлж газраар чирж мод шидэж байсан. Ер нь өмнө нь хэд хэдэн удаа зодож байсан нь бол үнэн. Гэхдээ нарийн он сарыг нь бол тодорхой санахгүй байна. Одоо надад дээрх үйлдлүүдтэй холбоотой ямар нэг санал гомдол байхгүй ээ...гэх мэдүүлэг /хх-ийн 116 хуу/
Хохирогч Г.Бат-Эрдэний өгсөн:... 2020 оны хавар манай аав Н.Ганбаатар нь намайг нүүр рүү мөргөж хэрүүл хийгээд байхаар нь би тухайн үедээ гэрээс гараад явсан. Тэгээд орой гэртээ ирэхэд цагдаа нар ирчихсэн мэдүүлэг авсан. Тухайн үед намайг гэрээс гарсны дараа манай ээж Эрдэнэчимэгийг мөн зодож цохьсон асуудал гарсан юм шиг байна лээ. Тэр үед нь би гэртээ байгаагүй.... Ер нь бол байнга л ууж байдаг байсан. Тэгээд уухдаа л агсан тавиад ээж эгч дүү нарыг зодож цохиж байсан... Одоо бол надад аавд ямар нэг гомдол санал байхгүй ээ...гэх мэдүүлэг /хх-ийн 122 хуу/
Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 82 дугаартай дүгнэлт:
1.2. А.Эрдэнэбаатарын биед баруун сарвууны ар хэсэгт нөсөө, 2, 4-р хуруунд хайрагдсан шарх гэмтэл тогтоогдлоо.
Н.Ганбаатарын яллагдагчаар өгсөн:... Тухайн хэрэг болдог өдөр буюу 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр би гэртээ буюу Хэнтий аймгийн Хэрлэн сум 5-р баг шинэ дулааны 2а-2 тоотод эх******* болон ач нартайгаа байж байтал орой 21 цагийн үед манай охин Ариун-Эрдэний хүү болох Эрдэнэаатар /3 настай/ нь гал оролдоод зуухнаас үнс гаргаж ирээд хулдаас шатаагаад байхаар нь боль гэтэл болихгүй байхаар нь би уурандаа галын дэгээ аваад ач хүүгийнхээ зүүн гар луу 1 удаа цохитол гар нь түлэгдчихсэн байсан. Тэгээд удалгүй охин Ариун-Эрдэнэ орж ирээд уурлаад байсан. Би тухайн үед архи уучихсан байсан учраас санаж байгаа зүйл маань энэ байна...Охин Цолмонжаргалыг зодож 7 хоног байх баривчлагдаж байсан, эх******* Эрдэнэчимэгтэй маргалдаж муудалцаж бас 10 хоног баривчлагдаж гэр бүлдээ хэрүүл маргаан үүсгэж байсан байх...гэх мэдүүлэг /хх-ийн /хх-ийн 82, 93 хуу/
Н.Ганбаатар нь ам бүл 9, эх******* Б.Эрдэнэчимэг, охин Г.Ариун-Эрдэнэ, хүү Г.Бат-Эрдэнэ, охин Г.Цолмонжаргал, хүү Г.Болор-Эрдэнэ, зээ охин А.Энхзаяа, зээ хүү А.Эрдэнэбаатар нарын хамт амьдардаг болохыг тодорхойлсон Хэнтий аймгийн Хэрлэн сумын Өндөрхаан багийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 27 дугаартай тодорхойлолт /хх-ийн 43 хуу/
Н.Ганбаатар, Б.Эрдэнэчимэг нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 44 хуу/
Насанд хүрээгүй хохирогч А.Эрдэнэбаатарын төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 62 хуу/
Насанд хүрээгүй хохирогч Г.Цолмонжаргалын төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 123 хуу/
Н.Ганбаатарын өмнө гаргасан зөрчлийн хэргийн шийдвэрлэлтийн лавлагаа /хх-ийн 55-58 хуу/
Н.Ганбаатар нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 50 хуу/
Н.Ганбаатарын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 49 хуу/
Аюулгүй зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 8-10 хуу/
Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 90, 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 207, 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 320, 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 318, 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 380 дугаартай шийтгэврийн хуулбарууд /хх-ийн 68-73 хуу/
Оролцогчдод хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 85-86, 126-129 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтуудын нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүгдэгч Н.Ганбаатарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Н.Ганбаатар нь 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Шинэ дулааны 02-02 тоотод байрлах гэртээ согтуурсан үедээ охин Г.Цолмонжаргалыг зодсон,
2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 20 цагийн үед Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Шинэ дулааны 02-02 тоотод байрлах гэртээ согтуурсан үедээ эх******* Б.Эрдэнэчимэгийн нуруунд нэг удаа өшиглөж зодсон,
2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 21 цагийн орчимд Хэнтий аймгийн Хэрлэн сум 5 дугаар баг Шинэ дулааны А2-02 тоотод байрлах гэртээ 2 нас 8 сартай зээ хүү А.Эрдэнэбаатарыг галаар оролдлоо гэх шалтгаанаар түүнийг галын дэгээ төмрөөр гар хэсэгт нь цохиж зодсон,
2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 12 цагийн орчимд Хэнтий аймгийн Хэрлэн сум 5 дугаар баг Шинэ дулааны А2-02 тоотод байрлах гэртээ 2 нас 8 сартай зээ хүү А.Эрдэнэбаатарыг хоолны аяга шидлээ гэх шалтгаанаар түүнийг гутлын модон сойз болон хувцас угаадаг сойзоор шидэж зодсон,
2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 21 цагийн орчимд Хэнтий аймгийн Хэрлэн сум 5 дугаар баг Шинэ дулааны А2-02 тоотод байрлах гэртээ 2 нас 8 сартай зээ хүү А.Эрдэнэбаатарыг галаар оролдлоо гэх шалтгаанаар түүнийг галын дэгээ төмрөөр гаранд нь цохиж баруун сарвууны ар хэсэгт нөсөө 2, 4 дүгээр хуруунд хайрагдсан шарх бүхий гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд эдгээр нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Н.Ганбаатар нь 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр охин Г.Цолмонжаргалыг зодсон, 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр эх******* Б.Эрдэнэчимэгийг зодсон, 2022 оны 01 дүгээр сарын 14, 15-ны өдрүүдэд зээ хүү А.Эрдэнэбаатарыг зодсон үйлдлүүдийн хооронд Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан 6 сарын хугацаа буюу хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх бөгөөд түүний эдгээр үйлдэл нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон /3 буюу түүнээс дээш удаа зодсон/ гэмт хэргийн шинжтэй байна гэж үзлээ.
Харин 2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүү Бат-Эрдэнэ, эх******* Б.Эрдэнэчимэг нарыг зодсон, 2020 оны 07 дугаар сарын 02, 03-ны өдрүүдэд эх******* Б.Эрдэнэчимэгийг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн зөрчлүүдийн хөөн хэлэлцэх хугацаа буюу Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан 6 сарын хугацаа 2021 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр дууссан байх тул тухайн үйлдлүүдийг гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэв.
Шүүгдэгч Н.Ганбаатарын хувьд сүүлийн 2 удаагийн зөрчил болон 2022 оны 01 дүгээр сарын 14, 15-ны өдрүүдэд зээ хүү А.Эрдэнэбаатарыг зодсон үйлдлүүдийг тоо болон хууль зүйн шинжээр нь гэмт хэрэг гэж дүгнэх үндэслэлтэй, үйлдлүүдийн хооронд хөөн хэлэлцэх хугацаа тасарсан, өмнөх 2 удаагийн зөрчлийг сүүлчийн үйлдэлтэй нэгтгэж, гэмт хэрэг гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Н.Ганбаатар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний үйлдэл болон үйлдлийн улмаас учирсан хор уршиг нь хэрэгт авагдсан хохирогч Б.Эрдэнэчимэг, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Ариун-Эрдэнэ, насанд хүрээгүй хохирогч Г.Цолмонжаргал нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгчийн шийтгэвэрүүдийн хуулбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байгаа шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь хэргийн нөхцөл байдал, гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.
Монгол Улсын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтад эх*******, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарахаар заасан байх бөгөөд уг хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1 дэх заалтад “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж заажээ.
Шүүгдэгч нь эх******* Б.Эрдэнэчимэг, охин Г.Ариун-Эрдэнэ, хүү Г.Бат-Эрдэнэ, охин Г.Цолмонжаргал, хүү Г.Болор-Эрдэнэ, зээ охин А.Энхзаяа, зээ хүү А.Эрдэнэбаатар нарын хамт амьдардаг тухай Хэнтий аймгийн Хэрлэн сумын Өндөрхаан багийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 27 дугаартай тодорхойлолт болон насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Ариун-Эрдэнийн өгсөн ...Манайд аав Ганбаатар, миний хүү Эрдэнэбаатар /3 настай/, охин Эрхзаяа /6 настай/, манай бага дүү Болор-Эрдэнэ /8 настай/ амьдардаг... Манай дүү Бат-Эрдэнэ, эмэгтэй дүү Цолмонжаргал нар нь одоо манай гэрт амьдрахгүй байгаа. Дүү Бат-Эрдэнэ маань Улаанбаатар хот 120-р цэргийн ангид алба хааж байгаа. 2022 оны 10 дугаар сард халагдаж ирнэ. Эмэгтэй дүү Цолмонжаргал маань Хэнтий аймгийн Норовлин суманд хөдөө манай ээжийн төрсөн ахынд амьдарч байгаа... манай аав Н.Ганбаатар нь шийтгэвэрээр арга хэмжээ авагдахад манай аавын гэрт буюу Хэнтий аймгийн Хэрлэн сум 5-р баг шинэ дулааны 2А-2 тоотод аав Ганбаатар, ээж Эрдэнэчимэг, манай хүү Эрдэнэбаатар /3 настай/, охин Эрхзаяа /6 настай/, мөн манай бага дүү болох Болор-Эрдэнэ /8 настай/, Бат-Эрдэнэ, эмэгтэй дүү Цолмонжаргал гээд 9-лээ амьдардаг байсан... гэсэн мэдүүлэг, Н.Ганбаатар, Б.Эрдэнэчимэг нарын гэрлэсний лавлагаа, Г.Цолмонжаргал, А.Эрдэнэбаатар нарын төрсний гэрчилгээний хуулбар зэргээс үзэхэд хохирогч Б.Эрдэнэчимэг, Г.Цолмонжаргал, А.Эрдэнэбаатар нарыг шүүгдэгч Н.Ганбаатартай гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Шинэ дулааны 02-02 тоотод байрлах гэртээ согтуурсан үедээ охин Г.Цолмонжаргалыг зодсон, 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 20 цагийн үед Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Шинэ дулааны 02-02 тоотод байрлах гэртээ согтуурсан үедээ эх******* Б.Эрдэнэчимэгийн нуруунд нэг удаа өшиглөж зодсон үйлдлүүддээ Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар баривчлах шийтгэл хүлээж байсан болох нь Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 318, 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 380 дугаартай шийтгэврийн хуулбаруудаар, 2022 оны 01 дүгээр сарын 14, 15-ны өдрүүдэд зээ хүү А.Эрдэнэбаатарыг зодсон нь шүүх хуралдааны үед шинжлэн судлагдсан болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ.
Шүүгдэгч нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай охин, эх*******, зээ хүү зэрэг гурван өөр хүнийг зодсон байх бөгөөд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай нэг хүнийг 3 ба түүнээс дээш удаа зодох, эсхүл гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай 3 хүнийг нэг нэг удаа зодсон үйлдлүүдийн аль алин нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэсэн шинжийг хангана гэж үзлээ.
Насанд хүрээгүй хохирогч А.Эрдэнэбаатар нь 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр төрсөн хэрэг гарах үед буюу 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 2 нас 8 сартай, насанд хүрээгүй хохирогч Г.Цолмонжаргал нь 2007 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн хэрэг гарах үед буюу 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 14 нас 6 сартай байсан болох нь тэдний төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогджээ.
Иймд шүүгдэгч Н.Ганбаатарыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэргийг хүүхдийн эсрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 21 цагийн орчимд Хэнтий аймгийн Хэрлэн сум 5 дугаар баг Шинэ дулааны А2-02 тоотод байрлах гэртээ 2 нас 8 сартай зээ хүү А.Эрдэнэбаатарыг галаар оролдлоо гэх шалтгаанаар түүнийг галын дэгээ төмрөөр гаранд нь цохиж баруун сарвууны ар хэсэгт нөсөө 2, 4 дүгээр хуруунд хайрагдсан шарх бүхий гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд түүний үйлдэл болон үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршиг нь хэрэгт авагдсан насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Ариун-Эрдэнийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байгаа шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь хэргийн нөхцөл байдал, гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.
Шүүгдэгч Н.Ганбаатарын үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч А.Эрдэнэбаатарын биед учирсан баруун сарвууны ар хэсэгт нөсөө 2, 4 дүгээр хуруунд хайрагдсан шарх бүхий гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах талаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон шүүгдэгчийн үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж дүгнэлээ.
Насанд хүрээгүй хохирогч А.Эрдэнэбаатар нь 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр төрсөн хэрэг гарах үед буюу 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 2 нас 8 сартай байсан, мөн шүүгдэгчийн төрсөн охины хүүхэд бөгөөд хамт амьдардаг болох нь насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Ариун-Эрдэний өгсөн... манай хүү Эрдэнэбаатар уйлаад зүгээр болохгүй байхаар нь гарыг нь хартал зүүн талын гарных нь хуруу хэсэгт нь түлэгдчихсэн байсан. Тэгээд ээж Эрдэнэчимэгээс юу болсон талаар асуухад 00 ороод ирэхэд аав чинь гарыг нь түлчихсэн юм шиг байна гэж хэлсэн...гэсэн мэдүүлэг, А.Эрдэнэбаатарын төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Ариун-Эрдэнэ, хохирогч Д.Эрдэнэчимэг, Г.Цолмонжаргал нар нь мөрдөн байцаалтын үед “санал хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19, 20, 116 хуу/ өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Улсын яллагч нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд зааснаар нэмж нэгтгэн нийт 1 жил 9 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгчийн өмгөөлөгч нь хорих ял оногдуулахгүйгээр 2 жил 3 сарын хугацаагаар тэнсэх дүгнэлтүүдийг тус тус гаргасан.
Шүүгдэгч Н.Ганбаатарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдсэнийг нь хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 900.000 төгрөгөөр ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцон 60 хоногийн хорих ялаар тооцож нэмж нэгтгэн хорих ялын нийт хэмжээг 6 сар 60 хоногоор тогтоохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт Энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн…бол энэ зүйлийн 1 дэх хэсэг хамаарахгүй гэж заасан байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх гэсэн дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.
Шүүгдэгч Н.Ганбаатар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид хорих ял оногдуулсан тул хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хэнтий аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Ганбаатарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс 2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүү Г.Бат-Эрдэнэ болон эх******* Б.Эрдэнэчимэгийг зодсон, 2020 оны 07 дугаар сарын 02, 03-ны өдөр эх******* Б.Эрдэнэчимэгийг зодсон гэх хэргийг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүгдэгч Боржигон овгийн Намсрайн Ганбаатарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэргийг хүүхдийн эсрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3. Шүүгдэгч Н.Ганбаатарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 900 /есөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 / есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасны дагуу шүүгдэгч Н.Ганбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 900.000 төгрөгөөр торгох ялын 15 нэгж буюу 15.000 төгрөгийг 1 хоногоор тооцон 60 хоногийн хорих ялаар тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 06 сарын хорих ял дээр нэмж нэгтгэн нийт хорих ялын хугацааг 06 /зургаа/ сар 60 /жар/ хоногоор тогтоосугай.
5. Шүүгдэгч Н.Ганбаатарт оногдуулсан 06 сар 60 хоногийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
6. Шүүгдэгч Н.Ганбаатар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Ганбаатарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ОДХҮҮ