| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Боролзойн Халиун |
| Хэргийн индекс | 186/2022/0402/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/436 |
| Огноо | 2022-05-12 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | С.Солонго |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 2022/ШЦТ/436
2022 05 12 2022/ШЦТ/436
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Халиун даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг
улсын яллагч С.Солонго,
шүүгдэгч Э.Билгүүн /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Чадраа овгийн Энхтогтохын Билгүүнд холбогдох эрүүгийн 2111014640935 дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Чадраа овгийн Энхтогтохын Билгүүн, 1998 оны 2 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, шашин судлаач мэргэжилтэй, ам бүл 3, өвөө, авга эгчийн хамт Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Peace village хотхоны 201 дүгээр байрны 29 тоотод оршин суух /иргэний үнэмлэхийн хаяг: Сонгинохайрхан дүүрэг 5 дугаар хороо, Баянгол гудамж 9 гудамж 13 тоот/,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 632 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т зааснаар оногдуулсан хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнссэн, регистрийн дугаар УК98022891.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.Билгүүн нь 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 1111 тоотод “гар утсаар чинь түр ярьчхаад өгье” гэж хохирогч Б.Золбаярыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж Huawei P40Lite маркийн гар утсыг залилан авч 425.000 төгрөгийн хохирол учруулсан,
2021 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр 9 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо 8 дугаар гудамжны 25 тоотод “таксины мөнгө шилжүүлээд өгье” гэж хохирогч Л.Алтангэрэлийг хуурч, түүний эзэмшлийн 320.000 төгрөгийн үнэлгээ бүхий Самсунг Эс 9 загварын гар утсыг залилсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн дүгнэлт:
Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, оролцогч нарын өгсөн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч Э.Билгүүн нь 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 1111 тоотод “гар утсаар чинь түр ярьчхаад өгье” гэж хохирогч Б.Золбаярыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж Huawei P40Lite маркийн гар утсыг залилан авч 425.000 төгрөгийн хохирол учруулсан, 2021 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр 9 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо 8 дугаар гудамжны 25 тоотод “таксины мөнгө шилжүүлээд өгье” гэж хохирогч Л.Алтангэрэлийг хуурч, түүний эзэмшлийн 320.000 төгрөгийн үнэлгээ бүхий Самсунг Эс 9 загварын гар утсыг залилсан үйл баримт тогтоогдож байна.
Дээрх үйлд баримт нь:
- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
- хохирогч Б.Золбаярын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тухайн үед би Билгүүний хамт Мажестик нэртэй угаалгын газар ажиллаж, хамт Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, Булгийн 1111 тоотод байх нийтийн байранд 2 давхарт байх өөр өөр өрөөнүүдэд байр түрээслэн зэрэгцээ амьдардаг байсан юм. Өглөө 10-11 цагийн үед Билгүүн манайд орж ирээд утсаа өгч байгаач, нэг ярьчхаад өгье гээд минийх Huawei P40Lite маркийн цэнхэр өнгийн гэртэй, хар хөх өнгийн утсыг гуйгаад аваад гарсан юм. Тэгээд 5 минутын дараа залгахад утас холбогдохгүй байсан. Тэгээд Билгүүний амьдардаг өрөөнд ортол хамт амьдардаг Батжаргал унтаж байсан ба Билгүүний хаана байгааг асуутал мэдэхгүй байсан. Батжаргалын утсаар Билгүүнтэй чаталж хаана байгаа, миний утсыг яасан талаар асуутал би зарчихсан гэж бичиж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13 дахь тал/,
- гэрч Б.Батжаргалын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр би Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн гудамжийг нь сайн мэдэхгүй байна 1111 тоот нийтийн байранд гэртээ унтаж байхад 13 цагийн үед манай авто угаалгад хамт ажилладаг найз Золбаяр намайг сэрээгээд Билгүүнээ миний гар утсыг аваад явчихлаа фейсбүүкээр Билгүүний “Бэкү Бэкү” гэх фейсбүүк рүү нь гар утсыг нь яасан юм бэ тавьсан бол тавьсан газраа хэлчих гэхэд үгүй ээ зарчихсан гэж хэлсэн. Тэгээд уулзах уу гэж асуухад орой вокзал дээр уулзья гэж хэлээд алга болчихсон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дахь тал/,
- Дамно хөрөнгийн үнэлгээний компаний 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн ЧД2-21-797 дугаартай “...тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр 425,000 төгрөгөөр үнэлэгдэв” тайлан /хавтаст хэргийн 23-24 дэх тал/
- хохирогч Л.Алтангэрэлийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2021 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо 8-25 тоотод найз охинтойгоо хамт өглөө 9 цагийн үед гэртээ унтаж байхад Билгүүн орж ирээд “найздаа утсаа өгч байгаач, таксины мөнгө шилжүүлээд өгье” гэсээр миний Самсунг Эс 9 загварын хар өнгийн гар утсыг аваад гарсан. 10 минутын дараа би өөрийнхөө гар утас руу залгахад, миний утсыг аваад “найз охинтойгоо цуг дэлгүүр орж байна, тэгээд орлоо” гэж хэлсэн. Тэгээд би буцаж унтаад 13 цагийн үед сэрээд найз охиныхоо утсаар Билгүүний Bek Bku фейсбүүк рүү залгахад блоклосон байсан. Тэгэхээр нь өөрийнхөө Aagii Gltangerel фейсбүүкээр залгахад дуудсан боловч хариу өгөөгүй. Тэрнээс хойш би Билгүүнийг миний утсыг буцаагаад өгчих байх гэж хүлээж байгаад, хөдөө ажлаар явж ирээд гэрээ нүүлгээд Цагдаагийн байгууллагад 11 дүгээр сарын 11-д өргөдлөө өгсөн. Би гар утсаа Нарантуул захаас 380,000 төгрөгөөр 11 дүгээр сарын эхээр худалдаж авсан...” гэх мэдүүлэг /хавтас хэргийн 49-50 дахь тал/,
- гэрч Б.Оюунсүлдийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Тус өглөө 09 цагийн үед найз залуутайгаа унтаж байтал гаднаас манайд Билгүүн ганцаараа орж ирээд “утас унтарчихлаа, таксины мөнгө шилжүүлээд өгье, утсаа түр өгөөч” гэж хэлээд Алтангэрэлийн Самсунг Эс 9 загварын гар утсыг аваад гарсан. Цаг орчмын дараа Алтангэрэл миний утсаар өөрийнхөө дугаар луу залгатал, “найз охинтойгоо хамт явж байна, дэлгүүр орчхоод одоо очлоо” гэж хэлсэн. Тэгээд дахиад унтаж байгаад хэсэг хугацааны дараа залгатал, Алтангэрэлийн утас холбогдохгүй болсон байсан. Тэгээд тэрнээс хойш Билгүүнтэй манай найз залуу дахин холбогдоогүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 51 дэх тал/,
- “Дамно” хөрөнгийн үнэлгээний компаний 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн ЧД2-21-717 дугаартай “...тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2021 оны 11 дүгээр сарын 5-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр 320,000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 56-57 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч Э.Билгүүн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.
Шүүх шүүгдэгч Э.Билгүүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хувь хүний байдал, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй тул шүүгдэгчийн улсын яллагчтай тохиролцсоноор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.
Шүүгдэгч Э.Билгүүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.
Шүүгдэгч Э.Билгүүнд оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 3 сарын хугацаанд төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.
Бусад асуудлын талаар:
Хохирогч Л.Алтангэрэл, Б.Золбаяр нар нь “...гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх тул шүүгдэгч Э.Билгүүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч Э.Билгүүн нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Чадраа овгийн Энхтогтохын Билгүүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч бодит байдлыг нууц замаар бусдыг төөрөгдөлд оруулж эд хөрөнгийн залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Билгүүнд оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
4. Шүүгдэгч Э.Билгүүн нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Билгүүнд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ХАЛИУН