Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 2022/ШЦТ/151

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дашням

Улсын яллагч Б.Сарантуяа

Шүүгдэгч ******* өмгөөлөгч Д.Урансувд

Шүүгдэгч ******* өмгөөлөгч Г.Цэрэндолгор

Шүүгдэгч ******* өмгөөлөгч Б.Солонго

Шүүгдэгч ******* өмгөөлөгч М.Энхтуяа, Т.Энхболд

Хохирогч *******

Шүүгдэгч *******, *******, *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай 17.12 дугаар зүйлийн  2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Баруунхуасай овогт , Еншөөв овогт , Баруунхуасай овогт , Хуацай овогт нарт холбогдох эрүүгийн 2121000000394 дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Дорнод аймгийн суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Дорнод аймгийн 5 дугаар багт оршин суух, гавьяа шагналгүй, урьд Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 96 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж байсан, Баруунхуасай овогт /РД: /.

2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Дорнод аймгийн суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн 2 дугаар баг, “ ” гэх газарт оршин суух, гавьяа шагналгүй, урьд Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 13 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар 1 жилийн хорих ял шийтгүүлж, тогтоол биелүүлэхийг хойшлуулсан,

мөн Сум дундын 10 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 61 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 3 сар 1 хоногийн баривчлах ялаар шийтгүүлж байсан, Еншөөв овогт /РД: /.

3. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Дорнод аймгийн суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, дүү нарын хамт Дорнод аймгийн 5 дугаар багт оршин суух, гавьяа шагналгүй, урьд Сум дундын 10 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 61 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 3 сар 1 хоногийн баривчлах ялаар шийтгүүлж байсан, Баруунхуасай овогт /РД: /.

4. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн 2 дугаар баг, “аа” гэх газарт оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Хуацай овогт /РД: /.

Шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 22-ны шилжих шөнө Дорнод аймгийн 2 дугаар баг, “Номгон” гэх газраас иргэн 72 хонь, 3 тооны ямаа нийт 75 тооны мал буюу олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлж, бусдад 10,410,000 (арван сая дөрвөн зуун арван мянга) төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн 2019 оны 12 дугаар сард Дорнод аймгийн 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Далай ам” гэх газраас иргэн 1 тооны үхрийг машин механизм ашиглан хулгайлж, бусдад 1,200,000 (нэг сая хоёр зуун мянга) төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч *******, *******, ******* нар нь бүлэглэн Дорнод аймгийн Цагаан-Овоо 2 дугаар багийн нутаг “Ар шанд” гэх газраас 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр мотоцикл буюу тээврийн хэрэгсэл ашиглан иргэн 3 тооны үхрийг хулгайлж, 6,000,000 (зургаан сая) төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн Дорнод аймгийн 2 дугаар багийн нутаг “Хуст” гэх газраас 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр мотоцикл буюу тээврийн хэрэгсэл ашиглан иргэн *******ын 2 тооны адууг хулгайлж, 3,000,000 (гурван сая) төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанд дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Нэмж мэдүүлэх зүйлгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Нэмж мэдүүлэх зүйлгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Нэмж мэдүүлэх зүйлгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Энэ хэрэгт ах хамааралгүй” гэв.

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Нэмж мэдүүлэх зүйлгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.

Хохирогч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...энэ шүүгдэгч нар миний битүү сургаагүй эмнэг 2 адууг хулгайлсан. Миний адуу эмнэг, сургаагүйгээрээ үнэ хүрдэг. Удам угшил нь хурдны удамтай. Би тэр талаарх холбогдох нотлох баримтыг шүүхэд өгсөн. ...Миний хувьд 1 адуугаа 4,000,000 төгрөгөөр үнэлнэ. “Вендо” ХХК-ийн үнэлгээг зөвшөөрөхгүй. Тэр бол адууны махны үнээр л гаргасан үнэлгээ. Миний адуу бол маш хурдан. Би баруун тийш нь адуугаа сургаагүй, эмнэг чигээр нь үнэ хүргэж зардаг. ...Би 2 адуугаа алдсанаас хойш аймагт 2 өрөө байр хөлсөлж, улмаар уг байрны халаалт, ус, гэрэл, дулаан гээд бүх төлбөрийг төлсөн. Би одоо хүртэл байраа хөлсөлж байгаа. Мөн байрандаа зурагтын антен тавиулж үнийг төлсөн. Энэ талаарх бүх баримт байгаа. Бүгдийг шүүхэд өгсөн. ...Энэ бүх зардал хоёр морио хулгайд алдснаас үүсч гарсан учраас алдсан 2 тооны морио тус бүрийг 4,000,000 төгрөгөөр үнэлж адууны үнэд 8,000,000 төгрөгийг, аймгийн төвөөс сум хооронд явсан замын зардалд 360,000 төгрөг, шатахууны үнэд 321,000 төгрөг,  буудлын хөлсөнд 245,000 төгрөг, аймгийн төвд 2 өрөө байр хөлсөлсөн төлбөрт 2,100,000 төгрөг, байрны ус, дулаан, халаалтын үнэд 335,932 төгрөг, зурагт тавиулсны үнэд 115,990 төгрөг нийт 11,478,000 төгрөгийг нэхэмжилж байна. Би 2021 оны 10 дугаар сард адуугаа алдсанаас хойш аймагт байр хөлсөлж байгаа учраас сум дахь гэрээ эргэх шаардлага гарсан. Ийм учраас сум аймаг хоёрын хооронд маш олон удаа зорчиж надаас маш их хэмжээний зардал гарсан. ...иймд нийт 11,478,000 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэв.

Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр миний төрсөн ээж Ц.Должин ... дугаарын утсаар залгаж “хонь тасарсан бололтой дутуу байна” гэж хэлсэн. Ингээд би эхнэр Ариунцэцэгийн хамт очих үед манай аав Балжинням, малчин Боролдойгийн хамт алдсан бог малаа хайхаар явсан байсан. Манай ээж намайг тосож авсан бөгөөд хотноос авсан юм шиг байна гэж хэлсэн. Би юу болсон талаар сайтар асуухад “2021 оны 10 дугаар сарын 22-ны өглөө аав чинь хонио гаргах гээд очих үед хамгийн эхэнд хашаандаа ордог ямаа, нэг ишигний хамт хашааны гадаа байж байсан, хашааг тойруулан мөр үзэх үед машин тэрэгний мөр бол байгаагүй” гэж хэлсэн. Ингээд малаа алдсаныг мэдээд хайж эхэлсэн. Манай аав Балжинням, малчин Боролдойгийн хамт 2021 оны 10 дугаар сарын 21-ний өглөө тоолох үед бүрэн байсан. 2021 оны 10 дугаар сарын 23-ны өглөө хонио тоолох үед 72 тооны хонь, 3 тооны ямаа нийт 75 тооны бог мал дутсан тооцоо гарсан. Ерөнхийдөө бол 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр тооллого хийж малаа алдсан талаар мэдэж, 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 22-нд шилжих шөнө алдагдсан байна гэх тооцоолол төрсөн...” гэжээ. /1-р хх-ийн 18-19/

Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 12 дугаар сарын 01-нээс 12 дугаар сарын 28-ны өдрийн хооронд манай үхрээс хязаалан насны 1 тооны эр үхэр дутсан байсан. Манайх 200 гаруй тооны үхэртэй болохоор яг зүсээр нь хэлж мэдэхгүй байна. Үхрээ алдсан цагаас хойш гэрийнхээ ойр орчмоор үхрээ хайгаад олоогүй...” гэжээ. /1-р хх-ийн 142-143/

Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Цагаан-Овоо 2 дугаар баг, Энгэр шанд гэх газарт 75 тооны үхэр маллаж амьдардаг юм. 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 18 цагийн орчимд мал маллаж амьдардаг Энгэр шанд гэх газраас хойд зүгт 2 км зайд Ар шанд гэх газар өөрийн 75 тооны үхрээ бүртгээд орхисон. Би малаа тоолоод тэр өдөр хөрш айлд ирсэн малыг нь хараад үлдэх залууд манай малыг бүртгэж байгаарай гэж захиж үлдээгээд 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн орой 21 цагийн орчимд эхнэр Туяа, охин Жаргалмаа нарын хамт Цагаан-Овоо төвд ирсэн. Ингээд 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 11 цагийн орчимд хөдөө гэртээ очоод малаа бүртгэхэд улаан зүсмийн сувай үнээ, улаан манхан халзан зүсмийн гунжин үнээ, эрээн нүүртэй улаан зүсмийн бяруу алдагдсан байсан. Ойр орчимоор хайгаад олдохгүй байгаа учир цагдаагийн байгууллагад хандаж байна...” гэжээ. /1-р хх-ийн 214-217/

Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 120 тооны адуутай, миний эзэмшлийн адуунуудын 3 азарга адуу хойд хэсэг буюу 6 дугаар баг, Эрээн, Битүү, Үйсэн гэх газруудаар бэлчдэг. ин үлдсэн 2 азарга адуу сум тойроод бэлчдэг. Би сүүлд Бумбатад байсан 1 азарга адуугаа төв рүү 2021 оны 10 дугаар сарын 10-ны орчим татаж тамгалсан. ин 2 адууг тамгалж чадаагүй, татаж авчрах хугацаанд алга болсон байсан. Тэгээд тухайн хүрэн шарга зүсмийн адуунууд татаж авчирсан хугацаанаас хойш харагдахгүй байхаар нь цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байна. ...Би өөрийн алдсан адуу, учирч байгаа хохирлоо барагдуулмаар байна...” гэжээ. /2-р хх-ийн 52-53/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр мал цөөхөн харагдаад байхаар нь тоолсон чинь 4 том ямаа, 72 тооны хонь, ямаа алга болсон байсан. Мал дутсан болохоор Балжинням ах өөрийн хүү Төмөртогоод хэлж цагдаагийн байгууллагад хандсан...” гэжээ. /1-р хх-ийн 20-22/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 10 дугаар сарын 20-ны орой 18 цагийн орчим , нар улсын дугаартай ын эзэмшлийн мотоциклтой гэрээс урагш айл руу яваад ирье гэж гарсан. Надад хэнийх гэдэг айл руу ямар зорилгоор явж байгаагаа хэлээгүй. Тэгээд орой 01 цагийн орчим мотоциклоороо хонь туугаад ирсэн. Тухайн тууж ирсэн хонь, ямаагаа хашаандаа хашиж имнэсэн. Маргааш нь буюу 2021 оны 10 дугаар сарын 21-ний орой тухайн авчирсан хонь, ямааг хашиж байгаад ы ээж, аав, дүү нар нь 22-35 ДОР улсын дугаартай цэнхэр өнгийн Портер маркийн машинтай ирж хамтдаа эхний удаа 16 ширхэг төлөг хонь нийлснийг машиндаа ачиж авч явсан. Дараагийн 16 ширхэг хонийг хэзээ ачсаныг мэдэхгүй байна...” гэжээ. /1-р хх-ийн 23-25/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... надад хандан “дүү нь 2 дугаар баг, Номгон гэх газарт оршин суух Балжинням гэх айлаас 70 орчим тооны хонь хулгай хийгээд хургыг нь үлдээгээд хонийг нь нядалж мөнгө болгосон. Цуг хулгай хийсэн дүү маань баригдчихлаа, би одоо Улаанбаатар хот руу очиж найз охин дээрээ хоноод ирж хэргээ хүлээнэ” гэж хэлэхээр нь би Улаанбаатар хот руу явах унаа олох зорилгоор унаа хайж авто тээврийн газар руу очиход ямар ч унаа байхгүй байсан ба Бат-Эрдэнэ машинд сууж байхдаа “Дашбалбар сумаас Гэрлээ гэх хүүхэн ганцаараа Улаанбаатар хот руу гарах гээд наадмын талбайн хойд талд явж байна” гэж хэлэхээр нь би хүргэж өгөхөд Гэрлээ цагаан өнгийн Приус-20 маркийн 04-88 улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явж байхаар нь суулгаад явуулсан. ...2019 оны 12 дугаар сард би цагаан өнгийн Приус-10 маркийн 94-41 улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй ганцаараа 2 дугаар баг, Паршингийн ар гэх газарт байх адуу руу бор зүсмийн морийг мөнгө болгох зорилгоор очиж морио бариулах гээд очиход надад хандаж “ахаа надад унааны морь хэрэгтэй байна, би танд 1 үхэр өгье” гэж хэлэхээр нь би зөвшөөрч гэрийнхээ амбаараас бүтэн үхрийн мах бяруу шүдлэнгээс том үхэр гаргаж өгсөн. Тэгээд би Приус-10 маркийн тээврийн хэрэгсэлдээ ачиж Дорнод аймгийн төв рүү очиж Сэлэнгэ аймгийн Мандал иргэн Баянмөнх гэх хүнд дээрх үхрийн махыг өрөндөө өгсөн. тай өөр ямар нэгэн мал махны наймаа хийж байгаагүй удалгүй миний солионд өгсөн бор морийг мөнгө болгосон гэж байсан...” гэжээ. /1-р хх-ийн 29-30, 152-153/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 18 цагийн орчим өөрийн эзэмшлийн 22-35 ДОР улсын дугаартай Цэнхэр өнгийн Портер маркийн тээврийн хэрэгсэлтэй эхнэр , охин , хүү нарын хамт 2 дугаар баг, Баруун хуст гэх газарт байх Бүдүүнээ гэх хочтой залуу руу очиж ы авлага гээд 32 тооны хонийг хувааж эхний удаад 16 тооны хонийг Портертоо ачаад төвд байх гэрийнхээ үүдний амбаарт хийж орхиод буцаж Бүдүүнээгийн гэр рүү очиж дахин 16 тооны хонь ачиж төвд очиход орой болсон байсан учир 32 тооны хонийг үүдний амбаартаа хийж цоожилж хоноод маргааш нь буюу 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 17 цагаас 01 цаг өнгөртөл бид хоёр дээрх 32 тооны хонийг гулуузалж дуусаад тус 32 тооны хонины арьс, толгой, гэдэс шийр зэргийг хогийн цэг рүү өөрийн Портерт ачиж авч очоод хаясан. Ингээд тус шөнө бид хоёр унтахгүй хонио ажиллаж дуусаад 2021 оны 10 дугаар сарын 24-ний өглөө 05 цагийн орчим би өөрийн эзэмшлийн 22-35 ДОР улсын дугаартай цэнхэр өнгийн Портер маркийн тээврийн хэрэгсэлд 29 тооны хонио ачаад, эхнэр , охин нарыг суулгаад аймаг руу хөдөлж хүү араас Musso маркийн тээврийн хэрэгсэлтэй дагаж хөдлөөд 09 цагийн орчим Дорнод аймгийн төвд очиж Зангиат хороололд байх Кирра солонго дэлгүүрийн баруун талд байх эхнэр эгч Нямсүрэнгийн гэрт Портероо орхиод “Хаан хүнс” ХХК-д мах өгч байсан Бонго-3 маркийн цэнхэр өнгийн тээврийн хэрэгслийг хөлсөлж Кирра Солонго дэлгүүрийн урд талаас Хаан хүнс рүү 29 гулууз хүргүүлж 20,000 төгрөг өгсөн. Ингээд Хаан хүнс махны бөөний төвд 29 тооны хонио борлуулахад 4,700,000 орчим мянган төгрөг болсон. Үлдсэн 3 тооны хонины гулууз суманд үүдний амбаарт байгаа...” гэжээ. /1-р хх-ийн 31-32/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...үл таних 40 гаруй насны эмэгтэй хүн 10 орчим насны 1 хүүхэдтэйгээ ирээд “эгч нь сумаас 20 гаруй тооны хонины гулууз мах ачаад ирсэн одоо унаа олдохгүй байна, миний дүү хэдээр ачих вэ, одоо хойно Хэрлэн 4 дүгээр баг, Зангиатын Кирра-Солонго гэдэг хүнсний урд талын хашаанаас зөөнө” гэхэд нь би зөвшөөрч “20,000 төгрөг болно” гэхэд мах ачуулах эгч хөлсөлж ирсэн цагаан өнгийн Приус-20 маркийн таксигаа явуулаад миний машинд хүүхэдтэйгээ суусан. Тухайн хүний зааж өгсөн хаяг руу очиход Хэрлэн 4 дүгээр баг, 18 дугаар эгнээнд байх Кирра-Солонго гэх хүнсний дэлгүүрийн урд талд ертөнцийн зүгээр зүүн тийш харсан будаггүй хүрэн өнгийн дээгүүрээ сараалжин төмөр дайман хаалгатай хашаанд ороход тухайн хашаанд ертөнцийн зүгээр зүүн тийш харсан цэнхэр өнгийн Портер машины хажууд зогсоолгоод тухайн машины тэвшин дээр байх гулууз махнуудыг зөөж миний Портер машины тэвшин дээр зөөх гэхэд нь би “та хэд өөрсдийнхөө энэ Портер машинаар нэг мөсөн зөөгөөд өгөхгүй яасан юм бэ” гэхэд тухайн машин дотроос 40 гаруй насны, дундын махлаг, 170 орчим см өндөртэй залуу бууж ирээд “манай машин хөдөө модонд явдаг болохоор ямар ч бичиг баримт байхгүй, аймгийн төв рүү ороход цагдаад баригдаад шууд л журмын хашаа руу орно. Түүний оронд 20,000 төгрөгөөр ачаад явсан нь дээр” гэхэд нь би юм бодолгүй тухайн хонины гулууз махнуудыг машин дээрээ ачуулаад Хэрлэн 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Хаан хүнс махны бөөний цэг рүү зөөж буулгасан...” гэжээ. /1-р хх-ийн 33-36/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... төв рүү буцаж байх замд буюу тус 2 дугаар баг, Хустын даваа гэх газраас баруун урагш замд манай төрсөн хүү , Бүдүүнээ хоёр БНХАУ-д үйлдвэрлэсэн мотоцикл унаж яваад таарсан. Ингээд бид нар машинаа зогсоогоод уулзахад манай хүү “би Бүдүүнээтэй наймаа хийсэн, та нар харьж яваа юм чинь бид хоёрын араас яваад Бүдүүнээгийнхээс хонь ачаад явчих” гэж хэлэхээр нь охин, нөхөр бид гурав машинтайгаа Бүдүүнээ, хоёрын араас дагаж яваад Бүдүүнээгийн гэрийн гадна харанхуй болсон байхад очсон. Манай нөхөр машинаа Бүдүүнээгийн хонины хажууд зогсоогоод машинаасаа буугаад манай хүү , Бүдүүнээ нарын хамт машиныхаа тэвшин дээр хонь ачиж байсан. Миний мэдэж байгаагаар нөхөр, охин бид гурвыг Хаан хүнс ХХК-д тухайн хонины гулуузнуудыг өгөхөд 29 ширхэг гулууз байсан...” гэжээ. /1-р хх-ийн 37-40/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би гаас 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 17 цагийн орчимд Завхан Доржоогийн хашаан дотор үхрийн мах 435 килограммыг авсан. Энэ мах 3 үхрийн мах байсан. Ингээд 2 том үхрийн мах болох 339 килограммын нэг килограммыг 8,000 төгрөгөөр, нэг жижиг үхрийн мах болох 96 килограмм махны нэг килограмм махыг 6,500 төгрөгөөр үнэлж авсан юм. Нийт махны үнэ болох 3,336,000 төгрөгийг гэх залуугийн Хаан банкны данс руу явуулсан. Явуулсан дансыг нь би арилгачихсан болохоор хэлж мэдэхгүй байна...” гэжээ. /1-р хх-ийн 227-228/

******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 68-72, 177-180/

******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 61-65, 2-р хх-ийн 17-21, 88-92, 217-221/

******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 170-173, 2-р хх-ийн 7-9, 82-86, 222-225/

******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 11-15, 93-96, 212-216/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 11, 136, 192, 2-р хх-ийн 33/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 12-15, 194-195, 2-р хх-ийн 35-39/

Эд зүйлийг хүлээлгэн өгсөн, хураан авсан тэмдэглэл /1-р хх-ийн 16, 26/

******* биед үзлэг хийж эд зүйл түр хураан авсан мөрдөгчийн тэмдэглэл /1-р хх-ийн 45/

сумын хогийн цэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 50-51/

Эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 52-54, 197-200/

Эд зүйлийн үнэлгээнүүд /1-р хх-ийн 55, 81, 154,155-156, 203, 230, 2-р хх-ийн 65/

Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн тайлан /2-р хх-ийн 230-237/

Гэрч мэдүүлэг /1-р хх-ийн 27-28/

Гэрч мэдүүлэг /1-р хх-ийн 46-49/

Гэрч мэдүүлэг /2-р хх-ийн 227-228/

Хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол /1-р хх-ийн 128-129, 181-182/

мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2020 оны тооллого /1-р хх-ийн 82-84/

93-80 УБР улсын дугаартай Hyundai Porter маркийн тээврийн хэрэгслийн лавлагаа, гэрчилгээний хуулбар /1-р хх-ийн 201-202/

******* ХААН банкны 5417096908 тоот дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-ийн 204-206, 2-р хх-ийн 40-42/

******* ХААН банкны 5407070447 тоот дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-ийн 207-209, 2-р хх-ийн 43-46/

ийн ХААН банкны 5417051694 тоот дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-ийн 210-212, 2-р хх-ийн 47-50/

Мал эмнэлгийн гэрчилгээний хуулбар /1-р хх-ийн 229/

******* гэрчээр өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 148-151/

******* гэрчээр өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 225-226, 2-р хх-ийн 59-60/

******* гэрчээр өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 144-147, 218-220, 2-р хх-ийн 54-56/

******* гэрчээр өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 220-224, 2-р хх-ийн 57-58, 62-64/

******* иргэний мэдээллийн хуулбар /1-р хх-ийн 165/

******* иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /2-р хх-ийн 74, 119/

******* иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /1-р хх-ийн 248, 2-р хх-ийн 120/

Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн нэхэмжлэх /2-р хх-ийн 229/

ы шүүхэд гаргасан хүсэлт /1 хуудас/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 76, 78, 2-р хх-ийн 100, 101, 102/ болон шүүх хуралдаанд шинээр улсын яллагч эд зүйлийн үнэлгээ /1 хуудас/, өмгөөлөгч Г.Цэрэндолгор шүүгдэгч *******ын хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд /4 хуудас/, өмгөөлөгч Б.Солонго шүүгдэгч *******гээс хохирогч *******ад 1 сая төгрөг төлсөн баримт /1 хуудас/, өмгөөлөгч М.Энхтуяа шүүгдэгч ******* хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд /4 хуудас/, сумын Засаг даргын тодорхойлолт /1 хуудас/, Д.Оюундарийн ХААН банкны дансны хуулга /1 хуудас, хохирогч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл /1 хуудас/, түүнд хавсаргасан хохирол, адууны гарал үүсэлтэй холбоотой баримт /17 хуудас/, банкны мөнгөн шилжүүлгийн баримт /5 ширхэг/, кассын орлогын ордер /3 ширхэг/, орон нутаг хоорондын зорчих тасалбар /16 ширхэг/, шатахууны баримт /5 ширхэг/, зочид буудлын баримт /1 ширхэг/, фото зураг /4 ширхэг/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Шүүхээс урьд нь шүүгдэгч Ц., *******, *******, ******* нарт холбогдох хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн зөрчлийг арилгуулах, гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийг зөв тогтоолгох, яллах дүгнэлтэд гарсан техникийн шинжтэй алдааг залруулахаар урьдчилсан хэлэлцүүлэг явуулж хэргийг прокурорт буцааж байсан бөгөөд энэ удаагийн шүүхийн шатанд оролцогч нараас хүсэлт гаргаагүй учраас шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч Ц., *******, *******, ******* нарт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

Шүүх хуралдаанд өмгөөлөгч Т.Энхболдын “Гэмт хэрэгт сэрдэгдэж буй хүнээс өөрийнх нь эсрэг, худал мэдүүлэг өгвөл хуульд заасан хариуцлага хүлээлгэхийг сануулж гэрчийн мэдүүлэг өгсөн ******* мэдүүлгийг үнэлэхгүй байх талаар” гаргасан санал хүсэлтийг хүлээн авч, мөн түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж буюу хуульд зааснаар зайлшгүй өмгөөлөгчтэй мэдүүлэг авах журмыг зөрчсөн мэдүүлгүүд болох ******* гэрчээр өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 144-147, 218-220, 2-р хх-ийн 54-56/, ******* гэрчээр өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 148-151/, ******* гэрчээр өгсөн /1-р хх-ийн 220-224/, яллагдагчаар өгсөн /2-р хх-ийн 11-15/ мэдүүлэг, ******* гэрчээр өгсөн /1-р хх-ийн 225-226, 2-р хх-ийн 59-62/, яллагдагчаар өгсөн /2-р хх-ийн 17-21, 88-92/ мэдүүлгийг тус тус нотлох баримтаар үнэлээгүй болохыг тогтоолд дурдаж байна.      

Шүүх хуралдаанаар шинжлэн судалж хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний өмчлөх эрх зөрчигдөж бусдын эд хөрөнгөд хохирол, хор уршиг учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.

Шүүгдэгч Баруунхуасай овогт , Еншөөв овогт , Баруунхуасай овогт , Хуацай овогт нар нь бусдын олон тооны малыг машин механизм ашиглан бүлэглэж хулгайлсан гэмт хэргийг буюу;

шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн 2019 оны 12 дугаар сард  Дорнод аймгийн 3 дугаар багийн нутаг “Далай ам” гэх газраас хохирогч 1 тооны үхрийг ******* өмчлөлийн Хайрхан мотоциклыг ашиглаж хулгайлсан болох нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч “...2019 оны 12 дугаар сарын 01-нээс 12 дугаар сарын 28-ний хооронд манай үхрээс хязаалан насны 1 тооны эр үхэр дутсан. Манайх 200 гаруй тооны үхэртэй болохоор яг зүсээр нь хэлж мэдэхгүй байна. Үхрээ алдсан цагаас хойш гэрийнхээ ойр орчмоор хайгаад олоогүй...” гэх, гэрч гийн “...2019 оны 12 дугаар сард ... надад хандаж “ахаа надад унааны морь хэрэгтэй байна, би танд 1 үхэр өгье” гэж хэлэхээр нь би зөвшөөрөхөд гэрийнхээ амбаараас бүтэн үхрийн мах гаргаж өгсөн. Би үхрийн махыг тээврийн хэрэгсэлдээ ачиж Дорнод аймгийн төвд өрөндөө өгсөн. Миний солионд өгсөн бор морийг мөнгө болгосон гэж байсан...” гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ /1-р хх-ийн 154/, ******* яллагдагчаар өгсөн “...миний Хайрхан мотоциклыг ах унаад би ард нь суугаад Далай ам гэх газар байсан 100 орчим тооны үхрээс халзан хар өнгийн 1 эр үхрийг бид хоёр хөөгөөд төвийн хойд голын эрэгт аваачаад би гэр лүүгээ хариад ах үхрийг авч гэр лүүгээ явсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 172-173/, ******* яллагдагчаар өгсөн “...гийн гэрт очиж уулзаад үхэр хэрэгтэй байна гэж хэлээд ...үхэр дундаас хязаалан насны хар халзан үхрийг тууж сүргээс нь салгаад төвийн наана ирээд гэр лүүгээ яваад би үхрээ тууж гэртээ очиж нядлаад махыг нь пиндээ хийж байгаад маргааш нь билүү нөгөөдөр нь Лхагва ахад адууны өрөнд үхрийн махаа өгсөн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 179-180/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар;

шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Дорнод аймгийн 2 дугаар багийн нутаг “Хуст” гэх газраас хохирогч  *******ын 2 тооны адууг ******* өмчлөлийн улсын дугааргүй Dayun маркийн мотоциклыг ашиглаж хулгайлсан болох нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд мэдүүлсэн хохирогч *******ын “...Би сүүлд Бумбатад байсан 1 азарга адуугаа төв рүү 2021 оны 10 дугаар сарын 10-ны орчим татаж тамгалсан. ин 2 адууг тамгалж чадаагүй, татаж авчрах хугацаанд алга болсон байсан. Тэгээд тухайн хүрэн, шарга зүсмийн адуунууд татаж авчирсан хугацаанаас хойш харагдахгүй байхаар нь цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байна...” гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн “...хүрэн зүсмийн шүдлэнг 4-5 километр зайд уулын энгэрт хаясан байх ба хүрэн зүсмийн шүдлэн адууны хэсэг үс нь тасарч үлдсэн байдалтай ...шарга зүсмийн шүдлэн адууг хэрэг болсон гэх газраас 4 километр зайд модон дунд толгой, шийрийг нь хаясан байв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн тайлан, ******* ХААН банкны 5417096908 тоот дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, дансны дэлгэрэнгүй хуулга /2-р хх-ийн 40-42/, ******* ХААН банкны 5407070447 тоот дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, дансны дэлгэрэнгүй хуулга /2-р хх-ийн 43-46/, ийн ХААН банкны 5417051694 тоот дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, дансны дэлгэрэнгүй хуулга /2-р хх-ийн 47-50/, энэ хэрэг гэрчээр мэдүүлэг өгсөн ******* “...2021 оны 10 дугаар сарын дундуур , нар нь надад 1 тооны адуу өгье гэж хэлээд 2-3 хоногийн дараа нөгөө махаа авна уу гэхээр нь ын гэрт очиход 1 тооны адуу махалчихсан байсан. Би махыг ачаад гэртээ аваачиж орхиод маргааш өглөө нь 10 цагийн орчим адууны махаа кг-ийг нь 5000 төгрөгөөр бодож зарж борлуулаад 815,000 төгрөг бэлэн авсан. Тал мөнгө болох 400,000 төгрөгийг ын данс руу шилжүүлсэн.  Ингээд 2-3 хоногийн дараа дахин мах өгнө гэхээр нь ын гэрт очиход тэй хамт 1 тооны адуу махалчихсан, арьс шир нь байхгүй байсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 57-58, 62-64/, ******* яллагдагчаар өгсөн “... манай гэрт ирээд манай гэрийн урд хэдэн адуу байна, хоёулаа нядлая гэхээр нь очоод шарга, хүрэн зүсмийн им тамгагүй хоёр адууг ын гэрийн үүдэнд аваачиж барьж аваад нэгийг нь махлаад ахад махыг нь ачиж өгөөд явуулсан. 2 хоногийн дараа ын гэр рүү очоод өмнө хулгайлсан нэг адуугаа ажиллаад дахин ахад махыг нь өгсөн ...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 84-86/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар;   

шүүгдэгч *******, *******, ******* нар нь бүлэглэн 2021 оны 10 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Дорнод аймгийн Цагаан-Овоо 2 дугаар багийн нутаг “Ар шанд” гэх газраас хохирогч 3 тооны үхрийг ******* мотоцикл, М.Ганзоригийн өмчлөлийн 93-80 УБР улсын дугаартай Hyundai Porter маркийн тээврийн хэрэгслийг ашиглаж хулгайлсан болох нь мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч “...Би 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 18 цагийн орчимд мал маллаж амьдардаг Энгэр шанд гэх газраас хойд зүгт 2 км зайд Ар шанд гэх газар өөрийн 75 тооны үхрээ бүртгээд орхисон. Би малаа тоолоод тэр өдөр хөрш айлд ирсэн малыг нь хараад үлдэх залууд манай малыг бүртгэж байгаарай гэж захиж үлдээгээд 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн орой 21 цагийн орчимд эхнэр Туяа, охин Жаргалмаа нарын хамт Цагаан-Овоо төвд ирсэн. Ингээд 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 11 цагийн орчимд хөдөө гэртээ очоод малаа бүртгэхэд улаан зүсмийн сувай үнээ, улаан манхан халзан зүсмийн гунжин үнээ, эрээн нүүртэй улаан зүсмийн бяруу алдагдсан байсан...” гэх, гэрч гийн “...Би гаас 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 17 цагийн орчимд Завхан Доржоогийн хашаан дотор үхрийн мах 435 килограммыг авсан. Энэ мах 3 үхрийн мах байсан. Ингээд 2 том үхрийн мах болох 339 килограмм махны нэг килограммыг 8,000 төгрөгөөр, нэг жижиг үхрийн мах болох 96 килограмм махны нэг килограмм махыг 6,500 төгрөгөөр үнэлж авсан юм. Нийт махны үнэ болох 3,336,000 төгрөгийг гэх залуугийн Хаан банкны данс руу явуулсан...” гэх мэдүүлэг, мал эмнэлгийн гэрчилгээний хуулбар, гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйлийн үнэлгээ /1-р хх-ийн 230/, ******* ХААН банкны 5417096908 тоот дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-ийн 204-206/, ******* ХААН банкны 5407070447 тоот дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-ийн 207-209/, ийн ХААН банкны 5417051694 тоот дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-ийн 210-212/, ******* яллагдагчаар өгсөн “...3 тооны үхэр ялгаж гаргаж ирээд ах, бид 3 ахын гэр рүү мотоциклоороо туугаад гэрийнх нь урд байрлах хонхор хэсэгт авчраад үхрүүдийг нядлаад ахын Портер машинд ачсан. ....маргааш нь махаа зарах гэж ах бид хоёр аймгийн төвд ирээд 3,300,000 төгрөгөөр зарсан. ын данс руу 1,200,000 төгрөг, би өөрийн дансандаа 1,200,000 төгрөг тус тус аваад үлдэгдлийг ах авсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 7-9/, ******* яллагдагчаар өгсөн “...Ар шанд гэх газарт 80 орчим тооны үхэр харагдахаар нь эндээс авах уу гэхэд ах эхлээд үгүй гээд явсан. Тэгэхээр нь бид хоёр араас нь 2 бяруу, 1 үнээ туугаад ахын гэрт аваачаад гэрээс урагш хонхор газарт , бид гурав махлаад махыг нь ахын Портер дээр ачаад төв явсан. Би шууд гэр лүүгээ явсан. Хэд хоногийн дараа над руу залгаад ах бид хоёр аймагт үхрийн махаа зарсан. Дансаа явуул гэхээр нь эхнэр Балцэцэгийн дансыг явуулаад 1,200,000 төгрөг авсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 219-221/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар;

шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн 2021 оны 10 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Дорнод аймгийн 2 дугаар багийн нутаг  “Номгон” гэх газраас хохирогч 71 хонь, 4 ямаа буюу нийт 75 тооны бог малыг ******* өмчлөлийн улсын дугааргүй Dayun маркийн мотоциклыг ашиглаж хулгайлсан болох нь мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч “...би юу болсон талаар сайтар асуухад “2021 оны 10 дугаар сарын 22-ны өглөө аав чинь хонио гаргах гээд очих үед хамгийн эхэнд хашаандаа ордог ямаа, нэг ишигний хамт хашааны гадаа байж байсан, хашааг тойруулан мөр үзэх үед машин тэрэгний мөр бол байгаагүй” гэж хэлсэн. Ингээд малаа алдсаныг мэдээд хайж эхэлсэн. Манай аав Балжинням, малчин Боролдойгийн хамт 2021 оны 10 дугаар сарын 21-ний өглөө тоолох үед бүрэн байсан. 2021 оны 10 дугаар сарын 23-ны өглөө хонио тоолох үед 72 тооны хонь, 3 тооны ямаа нийт 75 тооны бог мал дутсан тооцоо гарсан. Ерөнхийдөө бол 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр тооллого хийж малаа алдсан талаар мэдэж, 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 22-нд шилжих шөнө алдагдсан байна гэх тооцоолол төрсөн...” гэх, гэрч н “...2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр мал цөөхөн харагдаад байхаар нь тоолсон чинь 4 том ямаа, 71 тооны хонь, ямаа алга болсон байсан...” гэх, гэрч ийн “...2021 оны 10 дугаар сарын 20-ны орой 18 цагийн орчим , нар улсын дугааргүй ын эзэмшлийн мотоциклтой гэрээс урагш айл руу яваад ирье гэж гарсан. Надад хэнийх гэдэг айл руу ямар зорилгоор явж байгаагаа хэлээгүй. Тэгээд орой 01 цагийн орчим мотоциклоороо хонь туугаад ирсэн. Тухайн тууж ирсэн хонь, ямаагаа хашаандаа хашиж имнэсэн. Маргааш нь буюу 2021 оны 10 дугаар сарын 21-ний орой тухайн авчирсан хонь, ямааг хашиж байгаад ы ээж, аав, дүү нар нь 22-35 ДОР улсын дугаартай цэнхэр өнгийн Портер маркийн машинтай ирж хамтдаа эхний удаа 16 ширхэг төлөг хонь нийлснийг машиндаа ачиж авч явсан. Дараагийн 16 ширхэг хонийг хэзээ ачсаныг мэдэхгүй байна...” гэх, гэрч гийн “... надад хандан “дүү нь 2 дугаар баг, Номгон гэх газарт оршин суух Балжинням гэх айлаас 70 орчим тооны хонь хулгай хийгээд хургыг нь үлдээгээд хонийг нь нядалж мөнгө болгосон. Цуг хулгай хийсэн дүү маань баригдчихлаа, би одоо Улаанбаатар хот руу очиж найз охин дээрээ хоноод ирж хэргээ хүлээнэ” гэж хэлэхээр нь би Улаанбаатар хот руу явах унаа олох зорилгоор унаа хайж авто тээврийн газар руу очиход ямар ч унаа байхгүй байсан...” гэх, гэрч Г. “...Би 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 18 цагийн орчим ... Бүдүүнээ гэх хочтой залуу руу очиж ы авлага гээд 32 тооны хонийг хувааж эхний удаад 16 тооны хонийг Портертоо ачаад төвд байх гэрийнхээ үүдний амбаарт хийж орхиод буцаж Бүдүүнээгийн гэр рүү очиж дахин 16 тооны хонь ачиж төвд очиход орой болсон байсан учир 32 тооны хонийг үүдний амбаартаа хийж цоожилж хоноод маргааш нь буюу 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 17 цагаас 01 цаг өнгөртөл бид хоёр дээрх 32 тооны хонийг гулуузалж дуусаад тус 32 тооны хонины арьс, толгой, гэдэс шийр зэргийг хогийн цэг рүү өөрийн Портерт ачиж очоод хаясан...” гэх, гэрч Г.Алтанбаганын “...цэнхэр өнгийн Портер машины хажууд зогсоолгоод тухайн машины тэвшин дээр байх гулууз махнуудыг зөөж миний Портер машины тэвшин дээр зөөх гэхэд нь би “та хэд өөрсдийнхөө энэ Портер машинаар нэг мөсөн зөөгөөд өгөхгүй яасан юм бэ” гэхэд тухайн машин дотроос 40 гаруй насны, дундын махлаг, 170 орчим см өндөртэй залуу бууж ирээд “манай машин хөдөө модонд явдаг болохоор ямар ч бичиг баримт байхгүй, аймгийн төв рүү ороход цагдаад баригдаад шууд л журмын хашаа руу орно. Түүний оронд 20,000 төгрөгөөр ачаад явсан нь дээр” гэхэд нь би юм бодолгүй тухайн хонины гулууз махнуудыг машин дээрээ ачуулаад Хэрлэн 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Хаан хүнс махны бөөний цэг рүү зөөж буулгасан...” гэх мэдүүлгүүд, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч И.Бямбацэрэн, , Н.Гэрэлцэцэг, Ч.Анаржин нарын мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлийг хүлээлгэн өгсөн, хураан авсан тэмдэглэл, ******* биед үзлэг хийж эд зүйл түр хураан авсан мөрдөгчийн тэмдэглэл, сумын хогийн цэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 52-54/, эд зүйлийн үнэлгээнүүд, ******* яллагдагчаар өгсөн “...хулгайлсан 71 хонь 4 ямаа нийт 75 бог малаа туугаад шөнө 2 цагт манай гэрт ирсэн. Би 33 хурга, 4 бүдүүн ямаа, 5 бүдүүн хонийг имнэсэн. ... ах 32 тооны бүдүүн хонийг авч яваад би үлдэгдлийг нь авсан. ...10 сарын 23-ны өглөө гэртээ байтал 21 цагийн орчим цагдаа хулгайлсан хонины эзэнтэй ирээд би өөрт байсан хонь ямааг бүгдийг нь эзэнд нь хүлээлгэж өгсөн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 63-65/, ******* яллагдагчаар өгсөн “... буюу Бүдүүнээ бид хоёр хашааны хаалгыг онгойлгож хонь ямааг гаргаад 75 тооны хонь ямааг тасдаад үлдснийг нь буцаагаад хашсан. Ингээд 71 хонь, 4 ямааг ын гэр рүү тууж аваачаад ялгахад 38 бүдүүн хонь, 33 хурга, 4 ямаа байсан. бид хоёр хулгайлсан хонио хашиж хонуулсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 70-72/, мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2020 оны тооллогын баримт, болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.  

Шүүгдэгч *******, *******, *******, ******* нар нь машин механизм ашиглаж бусдын өмчлөлд байгаа олон тооны малыг хувьдаа ашиг олох шунахайн сэдэлт, зорилгоор бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахгүйгээр буюу хүч хэрэглэхгүйгээр, бусдын өмчлөлөөс нууц далд аргаар, хууль бусаар өөрийн эзэмшил, өмчлөлд авч өөрсдөдөө захиран зарцуулах эрхийг бий болгосон байх бөгөөд дээрх гэмт хэргийг бүлэглэж үйлдэхдээ өөрсдийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан бусдын эд хөрөнгөд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Шүүх хуралдаанд шүүгдэгч ******* “би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, гэхдээ би хулгайн мал гэдгийг мэдсээр байж зарж борлуулж өгсөн буруутай” гэж, шүүгдэгч ******* “3 үхэр хулгайлахад ах хамааралгүй” гэж тус тус мэдүүлж, шүүгдэгч ******* өмгөөлөгч М.Энхтуяа, Т.Энхболд нар “ хулгайлах гэмт хэрэг үйлдэхээс татгалзаад явсан. Түүний хувьд хулгайлсан малыг зарж борлуулж өгсөн учраас түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж өгнө үү” гэж мэтгэлцэж байх боловч шүүгдэгч ******* нь шүүгдэгч *******, ******* нарын сүргээс нь тууж авчирсан 3 тооны үхрийг гэрийнхээ ойролцоо төхөөрч нядлахад оролцож, улмаар үхрийн махыг өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээр сумаас Дорнод аймгийн төвд авчран зарж борлуулан олсон орлогоос тодорхой хэмжээний мөнгийг өөртөө авсан болох нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн шүүгдэгч ******* “...Ар шанд гэх газарт 80 орчим тооны үхэр харагдахаар нь эндээс үхэр авах уу гэхэд ах эхлээд үгүй гээд явсан. Тэгэхээр нь бид хоёр араас нь 3 үхэр туугаад ахын гэрт аваачаад гэрээс урагш хонхор газарт , бид гурав махлаад махыг нь ахын Портер дээр ачаад төв явсан. ...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 219-221/, шүүгдэгч ******* “...3 тооны үхэр ялгаж гаргаж ирээд ахын гэр рүү мотоциклоороо туугаад гэрийнх нь урд байрлах хонхор хэсэгт авчраад үхрүүдийг нядлаад ахын Портер машинд ачсан. ....маргааш нь махаа зарах гэж ах бид хоёр аймгийн төвд ирээд 3,300,000 төгрөгт өгсөн...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 7-9/, гэрч гийн “...Би гаас 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 17 цагийн орчимд Завхан Доржоогийн хашаан дотор үхрийн мах 435 килограммыг авсан. ...Нийт махны үнэ болох 3,336,000 төгрөгийг гэх залуугийн Хаан банкны данс руу явуулсан...” гэх мэдүүлэг, мал эмнэлгийн гэрчилгээний хуулбар, ******* ХААН банкны 5417096908 тоот дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-ийн 204-206/ зэрэг баримтаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч *******г шүүгдэгч *******, ******* нартай бүлэглэж хохирогч   3 тооны үхрийг машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн байна гэж үзлээ.  

Мөн түүнчлэн шүүгдэгч *******, ******* нарын өмгөөлөгч Д.Урансувд, Б.Солонго нар нь дээрх шүүгдэгч нарын хохирогч 1 тооны үхрийг хулгайлсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тусад нь зүйлчлэх санал хүсэлтийг гаргаж байх боловч Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч *******, ******* нарын дээрх үйлдлийг шүүгдэгч ******* машин механизм ашиглаж хохирогч 75 тооны бог малыг бүлэглэж хулгайлсан үйлдэлтэй, шүүгдэгч ******* машин механизм ашиглаж хохирогч 3 үхэр, хохирогч *******ын 2 адууг тус тус бүлэглэж хулгайлсан үйлдэлтэй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар         үргэлжилсэн нэг гэмт хэрэг гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар буюу хүндээр нь зүйлчлэн ирүүлснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна. Мөн хяналтын прокуророос шүүгдэгч *******, ******* нарын хохирогч 1 тооны үхрийг хулгайлсан үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн 2121000000466 дугаартай хэрэг үүсгэж яллагдагчаар татсан боловч дээрх 2121000000466 дугаартай хэргийг хяналтын прокурорын 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 4/68 дугаартай тогтоолоор *******, ******* нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар яллагдагчаар татсан эрүүгийн 2121000000394 дугаартай хэрэгтэй нэгтгэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлд заасан хэргийг нэгтгэх, тусгаарлах журамтай нийцэж байна.

Иймд шүүгдэгч *******, *******, *******, ******* нарт холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч , , , нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч ******* нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно. ин шүүгдэгч *******, *******, ******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ. Бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэргийг гүйцэтгэгчдийн үйлдлийг нэгтгэн зүйлчилж гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулна” гэж зааснаар шүүгдэгч *******, *******, *******, ******* нарын үйлдэл холбогдол, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч *******, ******* нарт тус бүр 3 жилийн хорих ял, шүүгдэгч *******д 2 жил 6 сарын хорих ял, шүүгдэгч *******д 2 жилийн хорих ял тус тус оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 105 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.

Шүүгдэгч *******, *******, *******, ******* нарын үйлдсэн үргэлжилсэн 4 үйлдэлтэй гэмт хэргийн улмаас хохирогч 3 тооны үхрээ, хохирогч 1 тооны үхрээ, хохирогч хохирогч ******* 2 тооны адуугаа, хохирогч 71 хонь, 4 ямаа, нийт 75 тооны бог малаа тус тус алдаж эд хөрөнгийн хохирол хүлээсэн байх бөгөөд шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг тодорхойлж дараах байдлаар шийдвэрлэв. Үүнд:

Хохирогч д учирсан хохирлын тухайд түүний 6,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн 3 тооны үхрийг шүүгдэгч *******, *******, ******* нар бүлэглэж хулгайлсан байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч *******, ******* нар нь өөрт оногдох хэсэг буюу тус бүр 2,000,000 төгрөгийг, нийт 4,000,000 төгрөгийг хохирогч д гэм хорын хохиролд нөхөн төлсөн байна. ин шүүхийн шатанд шүүгдэгч ******* өөрт оногдох 2,000,000 төгрөгийн хохирлыг 1 тооны үхрээр тооцон барагдуулж, хохирогч нь шүүгдэгч нараас хохирол төлбөрөө бүрэн авсан, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч *******, *******, ******* нарыг хохирогч д төлөх төлбөргүй гэж үзлээ.     

Хохирогч т учирсан хохирлын тухайд түүний 1,200,000 төгрөгөөр үнэлэгдсэн 1 тооны үхрийг шүүгдэгч *******, ******* нар хулгайлж гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгч *******, ******* нараас 1 үхрийн үнэ 1,200,000 төгрөгийг хувь тэнцүүлэн тус бүр 600,000 төгрөгийг гаргуулж хохирогч т олгохоор тогтов.

Хохирогч ******* шүүх хуралдаанд гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 11,478,000 төгрөгийг шүүгдэгч *******, ******* нараас нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч ******* нь шүүх хуралдаанаас өмнө хохирогч *******ад гэм хорын хохиролд 1,000,000 төгрөгийг төлжээ. Хохирогч ******* нь шүүх хуралдаанд хулгайд алдсан 2 тооны морио тус бүрийг 4,000,000 төгрөгөөр үнэлж адууны үнэд 8,000,000 төгрөгийг, аймгийн төвөөс сум хооронд явсан замын зардалд 360,000 төгрөг, шатахууны үнэд 321,000 төгрөг,  буудлын хөлсөнд 245,000 төгрөг, аймгийн төвд 2 өрөө байр хөлсөлсөн төлбөрт 2,100,000 төгрөг, байрны ус, дулаан, халаалтын үнэд 335,932 төгрөг, зурагт тавиулсны үнэд 115,990 төгрөг нийт 11,478,000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд шүүх дээрх нэхэмжлэлээс хулгайд алдсан 2 адууны үнийг хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн байгууллага болох “Вендо” ХХК-ийн тайлангаар тогтоосон 2,550,000 төгрөгт тооцон шүүгдэгч *******, ******* нараас  хувь тэнцүүлэн гаргуулж, үлдэгдэл 8,928,000 төгрөгийг буюу хохирогчийн өөрөө үнэлсэн адууны үнэлгээний зөрүү 5,450,000 төгрөг, аймгийн төвөөс сум хооронд явсан замын зардал 360,000 төгрөг, шатахууны үнэ 321,000 төгрөг, буудлын хөлс 245,000 төгрөг, аймгийн төвд 2 өрөө байр хөлсөлсөн төлбөр 2,100,000 төгрөг, байрны ус, дулаан, халаалтын үнэ 335,932 төгрөг, зурагт тавиулсны үнэ 115,990 төгрөгийг тус тус энэ гэмт хэргийн хохирогч болсны улмаас зайлшгүй гарах ёстой зардал гэж үзэх боломжгүй өөрөөр хэлбэл гэмт хэргийн улмаас учирсан бодит хохиролд тооцох боломжгүй тул хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ. Шүүгдэгч ******* хохирогч *******ад 1,000,000 төгрөгийг төлсөн учраас хохирогч *******ад олгохоор тогтоосон 2,550,000 төгрөгөөс 1,000,000 төгрөгийг хасч тооцон шүүгдэгч *******аас 1,275,000 төгрөгийг, шүүгдэгч *******гээс 275,000 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч *******ад олгох нь зүйтэй байна. 

Хохирогч 71 хонь, 4 ямаа буюу нийт 75 тооны бог малыг шүүгдэгч *******, ******* нар хулгайлж эд хөрөнгийн хохирол түүнд учруулсан байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч *******аас хулгайлсан 33 хурга, 5 бүдүүн хонь, 4 ямаа буюу нийт 42 тооны бог малыг авч хохирогч д буцааж хүлээлгэн өгчээ. Иймд үлдэгдэл 33 хонийг шүүгдэгч ******* төхөөрч зарж борлуулсан байх тул түүнээс 33 тооны төлгөн хонийг малын жишиг үнэлгээ /1-р хх-ийн 155-156/-г үндэслэн төлгөн хонь тус бүрийг 120,000 төгрөгөөр тооцон нийт 3,960,000 төгрөгийг гаргуулахдаа *******аас мөрдөн шалгах ажиллагааны шатанд хураан авч хохирогч д бэлэн өгсөн 2,387,000 төгрөгийг хасаад үлдэгдэл 1,573,000 төгрөгийг шүүгдэгч *******аас гаргуулж хохирогч д олгохоор тогтоосон энэхүү шийдвэрийг шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Д.Урансувд нар хүлээн зөвшөөрч гэм буруугийн шүүх хуралдаанаас завсарлага авч шүүх хуралдаанд бэлэн авчирсан 500,000 төгрөгийг хохирогч ХААН банкны дансанд шилжүүлсэн тул шүүгдэгч *******аас 1,073,000 төгрөгийг гаргуулж хохирогч д олгох нь зүйтэй байна.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд шүүгдэгч *******аас 1,673,000 төгрөгийг гаргуулж хохирогч т 600,000 төгрөгийг, хохирогч д 1,073,000 төгрөгийг, шүүгдэгч *******гээс 875,000 төгрөгийг гаргуулж, хохирогч т 600,000 төгрөгийг, хохирогч *******ад 275,000 төгрөгийг, шүүгдэгч *******аас 1,275,000 төгрөгийг гаргуулж хохирогч *******ад тус тус олгохоор тогтоож, шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, хохирол төлбөрт хохирогч нь 4,000,000 төгрөг болон нэг үхрийг, хохирогч нь 42 тооны бог малаа буцаан авч, 2,887,000 төгрөгийг, хохирогч ******* нь 1,000,000 төгрөгийг тус тус авсан болохыг тогтоолд дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, зэвсгийн чанартай зүйл, тусгай зориулалтын техник хэрэгслийг хураан авч хадгалах, устгах, улсын орлого болгох, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулах талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан бөгөөд шүүгдэгч *******, *******, *******, ******* нар нь үргэлжилсэн 4 үйлдлээр бусдын олон тооны малыг бүлэглэж хулгайлахдаа ******* өмчлөлийн улсын дугааргүй Dayun маркийн мотоцикл, ******* өмчлөлийн Хайрхан маркийн мотоцикл болон М.Ганзоригийн өмчлөлийн 93-80 УБР улсын дугаартай Hyundai Porter маркийн тээврийн хэрэгслийн тус тус ашигласан байна.

Иймд шүүгдэгч ******* өмчлөлийн 2,500,000 төгрөгөөр үнэлэгдсэн улсын дугааргүй Dayun маркийн мотоциклыг хураан авч гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөд зарцуулж илүү гарсан тохиолдолд улсын орлого болгох нь зүйтэй байх тул мотоциклийг битүүмжилсэн  мөрдөгчийн тогтоолыг хэвээр үлдээж, харин ******* өмчлөлийн 200,000 төгрөгөөр үнэлэгдсэн Хайрхан мотоцикл нь эвдэрч ашиглах боломжгүй болсон, 4,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн  93-80 УБР улсын дугаартай Hyundai Porter маркийн тээврийн хэрэгсэл М.Ганзоригийн өмчлөлийнх болох нь тээврийн хэрэгслийн лавлагаа, гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтаар тус тус тогтоогдож байх тул уг мотоцикл болон тээврийн хэрэгслийн үнэ нийт 4,200,000 төгрөгийг шүүгдэгч тус бүрийн үйлдэл оролцоог харгалзан хувь тэнцүүлэн хувааж шүүгдэгч *******, *******, *******, ******* нараас тус бүр 1,050,000 төгрөгийг гаргуулж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг нөхөн төлөхөд зарцуулж, илүү гарсан тохиолдолд улсын орлого болгох нь зүйтэй байна. Иймд М.Ганзоригийн өмчлөлийн 93-80 УБР улсын дугаартай Hyundai Porter маркийн тээврийн хэрэгслийг битүүлжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож хадгалах хамгаалах үүрэг түр хүлээсэн *******д буцаан олгохоор шийдвэрлэв.

Мөн Дорнод аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Зоригтын тогтоолоор хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн шинжээч 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр үнэлгээ гаргахдаа хөрөнгийн үнэлгээний төлбөрт 88,000 төгрөгийг нэхэмжилсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал ...шинжээчид төлөх ... зардлаас бүрдэнэ” гэж, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэд хэдэн шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдвол энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан зардлын хэмжээг хүн нэг бүрийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэр хэмжээг харгалзан шүүх хуваарилж тогтооно” гэж заасныг үндэслэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 88,000 төгрөгийг шүүгдэгч *******, ******* нараас хувь тэнцүүлэн тус бүр 44,000 төгрөгийг гаргуулж “Вендо” ХХК-д олгохоор тогтоолоо.

Шүүх хэргийн нөхцөл байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаж тогтоох ба улсын яллагчийн яллах дүгнэлтэд дурдсан техникийн болон тоо тооцооллын шинжтэй алдаа буюу хохирогч 75 тооны бог малыг 72 хонь 3 ямаа гэж, мөн хохирогч 3 тооны үхрийг хулгайлсан огноог 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр гэж тус тус яллах дүгнэлтэд алдаатай бичсэн нь зүйлчлэлд нөлөөлөхөөргүй байх тул өмгөөлөгч Т.Энхболдын хүсэлтийг хүлээн авч зөвтгөж шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч *******, *******, ******* нар нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, баримт бичгээр ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлбэл зохино. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Баруунхуасай овогт , Еншөөв овогт , Баруунхуасай овогт , Хуацай овогт нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч , нарт тус бүр 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч д 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч д 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарт оногдуулсан тус бүр 3 жилийн хорих ялыг, шүүгдэгч *******д оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг, шүүгдэгч *******д оногдуулсан 2 жилийн хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* цагдан хоригдсон 105 /нэг зуун тав/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд шүүгдэгч *******аас 1,673,000 төгрөгийг гаргуулж хохирогч т 600,000 төгрөгийг, хохирогч д 1,073,000 төгрөгийг, шүүгдэгч *******гээс 875,000 төгрөгийг гаргуулж, хохирогч т 600,000 төгрөгийг, хохирогч *******ад 275,000 төгрөгийг, шүүгдэгч *******аас 1,275,000 төгрөгийг гаргуулж хохирогч *******ад тус тус олгохоор тогтоож, хохирогч *******ын нэхэмжлэлээс 8,928,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 2,500,000 төгрөгийн үнэлгээтэй, шүүгдэгч ******* өмчлөлийн улсын дугааргүй Dayun маркийн мотоциклыг хураан авч гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөд зарцуулж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын орлого болгосугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 5 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 4,200,000 төгрөгийг шүүгдэгч *******, *******, *******, ******* нараас хувь тэнцүүлэн тус бүрээс 1,050,000 төгрөгийг гаргуулан гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тус тус нөхөн төлөхөд зарцуулж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын орлого болгосугай.

8.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нараас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 88,000 төгрөгийг хувь тэнцүүлэн тус бүр 44,000 төгрөгийг гаргуулж “Вендо” ХХК-д олгохоор тогтоосугай.

9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 93-80 УБР улсын дугаартай Hyundai Porter маркийн тээврийн хэрэгслийг битүүлжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, хадгалах хамгаалах үүрэг түр хүлээсэн *******д буцаан олгож, ******* өмчлөлийн улсын дугааргүй Dayun маркийн мотоциклыг битүүмжилсэн мөрдөгчийн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

10. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч *******, *******, ******* нар нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, хохирол төлбөрт хохирогч нь 4,000,000 төгрөг болон нэг үхрийг, хохирогч нь 42 тооны бог малаа буцаан авч, 2,887,000 төгрөгийг, хохирогч ******* нь 1,000,000 төгрөгийг тус тус авсан болохыг дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбаруудыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.

11. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******, *******, *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       П.ПАГМА