| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батсүрэнгийн Хишигбаатар |
| Хэргийн индекс | 184/2017/00451/И |
| Дугаар | 184/ШШ2017/00705 |
| Огноо | 2017-03-28 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 28 өдөр
Дугаар 184/ШШ2017/00705
| 2017 оны 03 сарын 28 өдөр | Дугаар 184/ШШ2017/00705 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар би,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, БУК 6 дугаар гудамж, 2 тоот хаягт оршин суух, Боржигон овогт Дэмбэрэлийн Отгонбаатар /рд:ЧП83062373/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 24 дүгээр хороо, Зээл 8 дугаар гудамж, 23 тоот хаягт оршин суух, Тулга овогт Алтанхуягийн Нарантуяа /рд:ТЛ75122267/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2.308.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 02 сарын 01-ний өдөр хүлээн авч, 2017 оны 02 сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Отгонбаатар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч А.Нарантуяа нь 2015 оны 01 сарын 22-ны өдөр “Зээлийн гэрээ” байгуулан 1.500.000 төгрөгийг 10 хувийн хүүтэй 15 хоногийн хугацаатай зээлж авсан. Хариуцагч нь өнөөдрийг хүртэлх хугацаанд зээлийн төлбөрт 115.000 төгрөгийг төлөлт хийсэн бөгөөд зээлийн төлбөрийн үлдэгдлээ төлж барагдуулах талаар удаа дараа мэдэгдсэн боловч одоог хүртэл төлж барагдуулаагүй байна. Иймд хариуцагчаас Зээлийн гэрээний үүргийн биелэлтэнд үндсэн зээл 1.500.000 төгрөг, хүү 35.000 төгрөг, алданги 767.500 төгрөг, нотариатын хөлс 6000 төгрөг, нийт 2.308.500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгчийн итгэмжлдэгдсэн төлөөлөгч Б.Бат-Очир миний бие нь хариуцагч А.Нарантуяатай дараах нөхцлөөр эвлэрлийн гэрээ байгуулж байна. Үүнд 2017 оны 7 дугаар сарын 25-нд 100.369 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 25-нд 100.369 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 25-нд 100.369 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 25-нд 100.369 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 25-нд 100.369 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 25-нд 100.369 төгрөг, 2018 оны 01 сарын 25-нд 100.369 төгрөг, 2018 оны 02 сарын 25-нд 100.369 төгрөг, 2018 оны 3 дугаар сарын 25-нд 100.369 төгрөг, 2018 оны 4 дүгээр сарын 25-нд 100.369 төгрөг, 2018 оны 5 дугаар сарын 25-нд 100.369 төгрөг, 2018 оны 6 дугаар сарын 25-нд 100.369 төгрөг, нийт 2.308.500 төгрөгийг төлж барагдуулахаар тохиролцон эвлэрлийн гэрээ байгуулж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Отгонбаатар нь хариуцагч А.Нарантуяад холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2.308.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Д.Отгонбаатарын зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2.308.500 төгрөг гаргуулах нэнхэмжлэлийн шаардлагыг хариуцагч А.Нарантуяа нь 2017 оны 7 дугаар сарын 25-нд 100.369 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 25-нд 100.369 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 25-нд 100.369 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 25-нд 100.369 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 25-нд 100.369 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 25-нд 100.369 төгрөг, 2018 оны 01 сарын 25-нд 100.369 төгрөг, 2018 оны 02 сарын 25-нд 100.369 төгрөг, 2018 оны 3 дугаар сарын 25-нд 100.369 төгрөг, 2018 оны 4 дүгээр сарын 25-нд 100.369 төгрөг, 2018 оны 5 дугаар сарын 25-нд 100.369 төгрөг, 2018 оны 6 дугаар сарын 25-нд 100.369 төгрөг тус тус төлж барагдуулахаар тохиролцож эвлэрсэн болох нь зохигчдоос шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.
Зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Отгонбаатар нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2.308.500 төгрөг гаргуулах нэнхэмжлэлийн шаардлагыг хариуцагч А.Нарантуяа нь 2017 оны 7 дугаар сарын 25-нд 100.369 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 25-нд 100.369 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 25-нд 100.369 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 25-нд 100.369 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 25-нд 100.369 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 25-нд 100.369 төгрөг, 2018 оны 01 сарын 25-нд 100.369 төгрөг, 2018 оны 02 сарын 25-нд 100.369 төгрөг, 2018 оны 3 дугаар сарын 25-нд 100.369 төгрөг, 2018 оны 4 дүгээр сарын 25-нд 100.369 төгрөг, 2018 оны 5 дугаар сарын 25-нд 100.369 төгрөг, 2018 оны 6 дугаар сарын 25-нд 100.369 төгрөг тус тус төлж барагдуулахаар тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжинд төлсөн 51.886 төгрөгийн 50 хувь болох 25.943 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн 2601025961 тоот данснаас, 50 хувь болох 25.943 төгрөгийг хариуцагч А.Нарантуяагаас тус тус гаргуулан нэхэмжлэгч Д.Отгонбаатарт буцаанолгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4, 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй ба энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ХИШИГБААТАР