Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 106

 

                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ч.Лхагвасүрэн

Улсын яллагч Р.Энх-Оюун,   

Шүүгдэгч Б.Чинзориг, түүний өмгөөлөгч Н.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Б.Чинзоригт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201625030861 тоот эрүүгийн хэргийг 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1974 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Шарга морьт эцсийн буудал 3-699 тоотод оршин суух хаягтай боловч Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо 12 дугаар байрны 7-235 тоотод оршин сууж байгаа, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай Дахь зэв овогт Бумцэндийн Чинзориг /РД:ИЮ74120535/ нь

 

2015 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо 1 дүгээр хороолол 12 дугаар байрны 235 тоотод байрлалтай өөрийн төрсөн дүү Б.Бумдарь, түүний нөхөр Ж.Мөнхсайхан нарын өмчлөлийн ЗОм2 талбай бүхий 2 өрөө байрыг Б.Бумдарь, Ж.Мөнхсайхан нараас барьцаанд тавих эрх олгосон гэх 2015 оны 06 дугаар сарын 30, 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн итгэмжлэлүүдийг хуурамчаар үйлдэн Э.Эрдэнэчулуунд зээлийн барьцаанд тавьж, 19.250.000 төгрөгийг хуурч мэхлэх аргаар залилан авч үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

       Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүгдэгч Б.Чинзориг шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул дахин мэдүүлэг өгөхгүй гэв.

 

Хохирогч Э.Эрдэнэчулууны мөрдөн байцаалтанд өгсөн: ...Би барилга угсралтын Эм Ти Эм Жи ХХК-ний захирлаар ажилладаг. 2015 оны 07 сард манай компанийн дансанд байгаа мөнгийг сул байлгаад яах вэ гээд хүүтэй мөнгө зээлнэ гээд 1950 дугаарын утсанд зар өгсөн. Тэгсэн 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 13 цагийн үед Чинзориг над руу утсаар яриад мөнгө зээлмээр байна гэж хэлээд бид хоёр Баянзүрх дүүрэг дотоод цэргийн 805 дугаар ангийн тэнд уулзсан юм. Тэгж уулзахад Чинзориг надад 20.000.000 төгрөг зээлэх хэрэгтэй байна, зээлийн барьцаанд байр тавина, байрны гэрчилгээ болон итгэмжлэл нь энэ байна гээд надад Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо 1 дүгээр хороолол 12 дугаар 235 тоот байрны гэрчилгээг эх хувиар нь болон уг байрыг барьцаанд тавих эрх олгосон итгэмжлэл зэргийг үзүүлсэн. Би Чинзоригт өнөөдөр 20.000.000 төгрөг зээлэх боломж алга, мөнгө зээлэхдээ хүрвэл нотариатаар орж гэрээ хийж байж мөнгө зээлнэ гэж хэлсэн. Тэгсэн Чинзориг ахынх нь аминд тулаад байна, ах нь яаралтай Япон улс руу хүн явуулах гээд байгаа юм, үдээс хойш чиний ажил хэдэн цагийн үед дуусах юм бэ гэсэн. Би 16 цагийн үед ажил дуусна гэж хэлэхэд чи тэгвэл одоо ахдаа 5.000.000 төгрөг өгчих, би барьцаанд нь унаж яваа 65-48 УНЭ улсын дугаартай машинаа үлдээе, чи үүнийг унаад явж бай, үлдэгдэл мөнгөө авахдаа би байрны гэрчилгээгээ өгөөд зээлийн гэрээгээ хийе гэж хэлсэн. Тэгэхээр нь би Чинзоригт итгээд 5.000.000 төгрөг өгөөд Чинзоригийн унаж явсан 65-48 УНЭ улсын дугаартай машиныг аваад үлдсэн. Тэгсэн үдээс хойш нь 16 цаг өнгөрч байх үед Чинзориг над руу утсаар яриад хаана байгаа юм бэ гэхээр би Ард кино театрын урд талын Ариг банкинд байна гэж хэлэхэд Чинзориг удалгүй хүрээд ирсэн юм. Тэгэхээр нь Чинзоригт үлдэгдэл мөнгөө зээлийн гэрээ хийж байж өгнө, чиний машин гадна байгаа гэж хэлсэн. Тэгэхэд Чинзориг Японы элчин сайдын яам хаах гээд байна, ахынх нь аминд тулчихаад байна, чи одоо мөнгө зээлээч гээд банкин дотор бичгийн цаасан дээр надаас 19.250.000 төгрөгийг 4 хоногийн хугацаатай зээлэв, хугацаа хэтэрвэл өдрийн 1 хувийн торгууль тооцож төлөх болно гэж бичиг хийж өгсөн. Тэгэхээр нь би Чинзоригт өмнөх 5.000.000 төгрөг дээрээ нэмээд 14.250.000 төгрөг зээлээд Чинзоригт нийт 19.250.000 төгрөг зээлдүүлсэн. Чинзориг тэгээд надэас мөнгө аваад явсан, Японы элчин орчихоод буцаад ирье гээд явсан. Тэгээд 20-30 минутын дараа хүрч ирэхээр нь Чинзориг бид 2 зээлийн гэрээ байгуулахаар нотариат орсон. Тэгээд зээлийн гэрээ хийх гэтэл Чинзоригт олгосон итгэмжлэл нь хувь хүнд зээлийн барьцаанд тавих биш, банк болон банк бус санхүүгийн байгууллагад зээлийн барьцаанд тавихаар олгосон итгэмжлэл байсан. Тэгээд нотариат зээлийн гэрээг гэрчилж өгөхгүй гэсэн тул бид 2 зээлийн гэрээ байгуулж чадаагүй. Тэгэхээр нь би Чинзоригт чи тэгвэл 2 дүүгээ дуудчих, би 2 дүүтэй чинь зээлийн гэрээ байгуулъя гэхэд манай 2 дүү хөдөө явчихсан, Улаанбаатар хотод байхгүй гэж хэлсэн. Түүнээс хойш Чинзоригтой 2-3 хоногийн дараа буудалд согтуу байхад нь очиж уулзахад тэр чинь угаасаа зээлийн барьцаанд байгаа, тийм учраас чамд барьцаалах боломжгүй, Болд гэж хүн ирэхээр барьцаанаас нь чөлөөлөөд чамд зээлийн барьцаанд тавьж өгье гэж хэлсэн. Тэгээд Чинзориг надад Болдын утас холбогдохгүй байна гээд байсан. Тэгж байгаад 2015 оны 07 сарын 21-ний өдөр Чинзориг намайг Саппоро дээр хүрээд ир гэж дуудсан юм. Тэгэхээр нь яваад очиход Чинзориг нэг залуутай нотариат дээр гэрээ хийгээд батлуулж байсан. Тэгчихээд надад Болдтой хийсэн гэрээний үүрэг дуусгавар болсон гээд надад нотариатаар гэрчлүүлсэн гэрээг үзүүлээд одоо чамд зээлийн барьцаанд тавина гэж хэлсэн. Үүнээс хойш би Чинзоригт дүү нараа авч ирж зээлийн гэрээ хийлгээч гэхэд манай дүү нар хөдөө явж байгаа гээд байдаг байсан, 2015 оны 12 сард уулзахдаа манай дүү нар Солонгос явчихсан, 2016 оны 03 сард Монголд ирнэ гэж хэлсэн. Тэгж байгаад 2016 оны 03 сараас утсаа авахаа болиод алга болсон юм. Надаас 2015 оны 07 сарын 03-ны өдөр зээл авахаар ирэх үедээ нэг итгэмжпэл авч ирж өгсөн. Тэр итгэмжлэл нь Ж.Мөнхсайхан, Б.Бумдарь нараас 2015 оны 06 сарын 30-ны өдөр Б.Чинзоригт байр барыдаанд тавихыг зөвшөөрсөн итгэмжлэл байсан юм. Би Чинзоиргтой 2015 оны 07 сарын 10-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан юм. Энэ үедээ Ж.Мөнхсайхан, Б.Бумдарь нараас 2015 оны 07 сарын 03-ны өдөр Б.Чинзоригт байр барьцаанд тавихыг зөвшөөрсөн итгэмжлэлийг надад өгсөн… гэх мэдүүлэг,

      Гэрч Б.Бумдарийн мөрдөн байцаалтанд өгсөн:...Би Чинзоригийн төрсөн дүү нь байгаа юм. Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо 1 дүгээр хороолол 12 дугаар байрны 235 тоот байр нь манай байр байгаа юм. Энэ байрыг би өөрийн ах Чинзоригт барьцаанд тавих итгэмжлэлийг одоогоос 2-оос 3 жилийн өмнө нэг удаа хийж өгсөн байсан юм. 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдөр олгосон гэх итгэмжлэл нь миний олгосон итгэмжпэл биш байна. Би ийм итгэмжлэлийг Чинзориг ахад олгоогүй. Харин 2015 оны 07 сарын 03-ны өдрийн итгэмжлэлд зурсан гарын үсэг нь миний гарын үсэг мөн байна. Гэхдээ энэ итгэмжлэлийг Чинзориг ахад хийж өгөх гээд нотариат дээр очиход байрны хамтран эзэмшигч Ж.Мөнхсайхан /миний нөхөр байгаа юм/ байхгүй гээд нотариат итгэмжлэлийг баталж өгөөгүй юм. Тэгээд би гарын үсэг зурсан итгэмжлэлээ ахдаа өгөөд орхисон юм. Би энэ итгэмжпэлийг нотариатаар батлуулахгүй ахдаа өгөөд орхисон юм. Би бодохдоо манай нөхөр Мөнхсайхан байхгүй байсан болоод л нөхрөө авч явахгүй, ганцаараа нотариат дээр очсон байх. Тэгээд нотариат баталж өгөөгүй юм. Энэ итгэмжлэлд зурсан гарын үсэг нь манай нөхрийн гарын үсэг биш байна. Тухайн үед Болд гэж хүнээс манай нөхөр Мөнхсайхан бид 2 өөрсдийнхөө нэрээр зээл аваад Чинзоригт өгчихсөн юм. Тэгээд 2015 оны 04 сарын үед төлж дуусгасан юм. .... Чинзориг ах Болдоос 20 сая төгрөг зээлж аваад дараа нь шүүхэд хандсан. Шүүхийн шийдвэрийн дагуу байр зарагдахдаа тулаад ирсэн. Болдын мөнгийг манай аав, ээж нар төлөөд 5.000.000 төгрөг үлдсэн. Энэ мөнгийг би ажлын газрынхаа хүнээс зээлээд төлж дуусгасан юм. Тэгээд дараа нь манай ажлын хүн мөнгөө нэхээд байхаар нь манай нөхөр надад Чинзориг наад мөнгийг чинь төлөхгүй бол байраа барьцаанд тавиад зээл аваад төлөөрэй гэж хэлж байсан. Тэгээд би дараа нь Чинзориг ахыг энэ мөнгө төл гэхэд тэгвэл гэрчилгээгээ өгчих, би барьцаанд тавиад төлчихье гэхээр нь би байрны гэрчилгээгээ өгчихсөн юм...гэх мэдүүлэг,

Гэрч Ж.Мөнхсайханы мөрдөн байцаалтанд өгсөн: …Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо 1 дүгээр хороолол 12 дугаар байрны 235 тоот байр нь манай эхнэр бид хоёрын нэр дээр бүртгэлтэй байдаг юм. 2013, 2014 оны үед Чинзориг найзынхаа хамт наймаа хийх гээд мөнгө хэрэгтэй байна гээд манай байрыг барьцаанд тавихаар болсон юм. Тэр үед /би одоо яг хэзээ гэдгийг нь санахгүй байна/ Чинзоригт байр барьцаанд тавих итгэмжлэл хийж өгсөн юм. Чинзориг уг итгэмжлэлийн дагуу манай байрыг Болд гэж хүнд зээлийн барьцаанд тавьж арав гаруй сая төгрөгийн зээл авч байсан юм. Үүнээс өөрөөр Чинзоригт итгэмжлэл хийжөгч байгаагүй. Би Чинзоригт ийм итгэмжлэлүүдийг олгоогүй. Энэ итгэмжлэлд зурсан гарын үсэг миний гарын үсэг биш байна. Би нотариатчтай уулзаад байраа зээлийн барьцаанд тавих тавих итгэмжлэл хийж өгөхийг зөвшөөрч байна, намайг байхгүй хойгуур манай эхнэр ирж итгэмжлэл хийлгэнэ гэж хэлж байсан юм. Тэгээд итгэмжлэл авсан аваагүйг нь мэдэхгүй замхараад алга болсон юм. Гэхдээ энэ итгэмжлэлийг олгохдоо Чинзоригт олгож байгаа гэсэн үг биш, энэ асуудалд Чинзориг ямар ч хамаа байхгүй. Намайг байхгүй хойгуур манай эхнэр байр барьцаалж зээл авч болно гээд ийм итгэмжлэл олгож байсан юм. Энэ итгэмжлэлийг Чинзоригийг байр барьцаанд тавь гэж олгоогүй. Чинзориг урьд нь манай байрыг Болдод зээлийн барьцаанд тавиад хүүтэйгээ 20 гаруй сая төгрөг болсон юм. Тэгээд бид нар байраа зээлийн барьцаанаас чөлөөлж авахын тулд манай эхнэр ажлын газрынхаа хүнээс 5.000.000 төгрөг зээлж төлсөн байсан. Энэ 5.000.000 төгрөг нэхэгдээд байхаар нь эхнэртээ болохгүй бол байраа барьцаанд тавьж зээл аваад 5.000.000 төгрөгийг нь төлөөрэй гээд итгэмжлэл олгохоор нотариатчтай уулзсан юм...гэх мэдүүлэг,

            Гэрч Ж.Гансүхийн мөрдөн байцаалтанд өгсөн: …би ийм итгэмжлэл
гэрчлээгүй. Энэ итгэмжлэлд дарсан тамга дардас нь миний тамга, дардастай бол
адилхан байна. Гэхдээ миний гарын үсэг болон бүртгэлийн дугаар, он cap өдрийн
бичилт бол биш байна. Итгэмжлэлийн бичсэн загварыг харахад үсгийн фонд нь
миний компьютерийн фонд биш байна. Итгэмжлэл хийлгэсэн гэх хүний иргэний
үнэмлэхний хуулбарыг харлаа. Эдгээр хүмүүс над дээр ирж итгэмжлэл хийлгэж
байгаагүй. Яагаад үүнийг тод санаад байна вэ гэвэл би 2015 онд 45 итгэмжлэл
олгосоноос 2015 оны 06 дугаар сард 1 л итгэмжлэл олгосон байгаа. Би 2015 онд 45 итгэмжлэл олгосон байхад уг итгэмжлэлийн дугаар нь 3046 гэж бичсэн байгаа нь хүртэл худлаа зөрүүтэй байна....гэх мэдүүлэг,

            Гэрч С.Болдын мөрдөн байцаалтанд өгсөн: ...Би Чинзоригт бол зээл өгөөгүй. Харин Чинзоригийн дүү Бумдарь, Мөнхсайхан нарт 2013 оны 01 сарын 09-ний өдөр 15.000.000 төгрөгийг 2 сарын хугацаатай 4 хувийн хүүтэй зээлсэн. Тэгээд зээлсэн мөнгөө төлөхгүй болохоор шүүхэд хандаж шийдвэр гаргуулсан. Тэгээд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдээд 2015 оын 1, 2 сарын үед төлбөр төлж барагдуулсан. Одоо надад авлага байхгүй...гэх мэдүүлэг,

            Сэжигтэн О.Жаргалсайханы мөрдөн байцаалтанд өгсөн: ...Би өмнө мэдүүлэг өгөхдөө Бумдарийг Чинзоригийн хамт ирж уг итгэмжлэлийг бичээд Мөнхсайханы гарын үсгийг дуурайлган зурсан гэж мэдүүлэг өгсөн. Одоо бодоод байхад Бумдарь эхлээд нөхөртэйгээ хамт ирээд нөхрөөсөө байр барьцаанд тавиулах зөвшөөрлийг аваад энэ талаараа надад бүртгүүлсэн. Нөхөр нь тухайн үед би хөдөө явчихдаг хүн, намайг байхгүй араар манай эхнэрт итгэмжлэл хийж өгөөрэй гэж хэлээд явсан. Сүүлд 2015 оны 07 сарын 03-ны өдөр Бумдарь, Чинзориг нар ирж итгэмжлэл хийлгэж авсан. Тэгэхдээ Мөнхсайханы гарын үсгийг би Бумдарийг зурсан байх гэж бодсон юм. Би хэн зурсаныг мэдэхгүй байна...гэх мэдүүлэг,

            Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 3688 дугаартай дүгнэлт:

            Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргасан 2015 оны 06 сарын 30,
2015 оны 07 сарын 03-ны итгэмжлэлүүд,

       Яллагдагч Б.Чинзоригийн мөрдөн байцаалтанд өгсөн: ..би
Эрдэнэчулуунаас 5.000.000 төгрөг бэлэн аваад Батсайхан гэж хүнд өрөндөө өгсөн.
Батсайханаас урьд нь машин худалдаж аваад үлдэгдэл мөнгийг нь өгөх ёстой
байсан юм.Сүүлд авсан 14.250.000 төгрөгнөөс 8.000.000 орчим төгрөгийг Золзаяад өгсөн. Золзаяа цаашаа Уранцэцэг гэдэг хүнд дамжуулж өгсөн. Учир нь би Золзаяагаар дамжуулж Уранцэцэгээс урьд мөнгө зээлж авсан байсан юм...гэх мэдүүлэг зэргийг шинжлэн судлав.

            Шүүгдэгч Б.Чинзориг нь 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо 1 дүгээр хороолол 12 дугаар байрны 235 тоотод байрлалтай өөрийн төрсөн дүү Б.Бумдарь, түүний нөхөр Ж.Мөнхсайхан нарын өмчлөлийн ЗОм2 талбай бүхий 2 өрөө байрыг Б.Бумдарь, Ж.Мөнхсайхан нараас барьцаанд тавих эрх олгосон гэх 2015 оны 06 дугаар сарын 30, 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн итгэмжлэлүүдийг хуурамчаар үйлдэн Э.Эрдэнэчулуунд зээлийн барьцаанд тавьж, 19.250.000 төгрөгийг хуурч мэхлэх аргаар залилан авч үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Э.Эрдэнэчулууны ...Би барилга угсралтын Эм Ти Эм Жи ХХК-ний захирлаар ажилладаг. ..2015 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 13 цагийн үед Чинзориг над руу утсаар яриад мөнгө зээлмээр байна гэж хэлээд бид хоёр Баянзүрх дүүрэг дотоод цэргийн 805 дугаар ангийн тэнд уулзсан юм. …Тэгэхээр нь би Чинзоригт итгээд 5.000.000 төгрөг өгөөд Чинзоригийн унаж явсан 65-48 УНЭ улсын дугаартай машиныг аваад үлдсэн. Тэгсэн үдээс хойш нь 16 цаг өнгөрч байх үед Чинзориг над руу утсаар яриад хаана байгаа юм бэ гэхээр би Ард кино театрын урд талын Ариг банкинд байна гэж хэлэхэд Чинзориг удалгүй хүрээд ирсэн юм. Тэгэхээр нь Чинзоригт үлдэгдэл мөнгөө зээлийн гэрээ хийж байж өгнө, чиний машин гадна байгаа гэж хэлсэн.…Надаас 2015 оны 07 сарын 03-ны өдөр зээл авахаар ирэх үедээ нэг итгэмжпэл авч ирж өгсөн. Тэр итгэмжлэл нь Ж.Мөнхсайхан, Б.Бумдарь нараас 2015 оны 06 сарын 30-ны өдөр Б.Чинзоригт байр барыдаанд тавихыг зөвшөөрсөн итгэмжлэл байсан юм. Би Чинзоиргтой 2015 оны 07 сарын 10-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан юм. Энэ үедээ Ж.Мөнхсайхан, Б.Бумдарь нараас 2015 оны 07 сарын 03-ны өдөр Б.Чинзоригт байр барьцаанд тавихыг зөвшөөрсөн итгэмжлэлийг надад өгсөн… гэх мэдүүлэг,

      Гэрч Б.Бумдарийн … Би Чинзоригийн төрсөн дүү нь байгаа юм. Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо 1 дүгээр хороолол 12 дугаар байрны 235 тоот байр нь манай байр байгаа юм. … Би ийм итгэмжлэлийг Чинзориг ахад олгоогүй. Харин 2015 оны 07 сарын 03-ны өдрийн итгэмжлэлд зурсан гарын үсэг нь миний гарын үсэг мөн байна. ... Энэ итгэмжлэлд зурсан гарын үсэг нь манай нөхрийн гарын үсэг биш байна. Тухайн үед Болд гэж хүнээс манай нөхөр Мөнхсайхан бид 2 өөрсдийнхөө нэрээр зээл аваад Чинзоригт өгчихсөн юм. … Тэгээд би дараа нь Чинзориг ахыг энэ мөнгө төл гэхэд тэгвэл гэрчилгээгээ өгчих, би барьцаанд тавиад төлчихье гэхээр нь би байрны гэрчилгээгээ өгчихсөн юм...гэх мэдүүлэг,

Гэрч Ж.Мөнхсайханы…Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо 1 дүгээр хороолол 12 дугаар байрны 235 тоот байр нь манай эхнэр бид хоёрын нэр дээр бүртгэлтэй байдаг юм. …Энэ итгэмжлэлд зурсан гарын үсэг миний гарын үсэг биш байна. Би нотариатчтай уулзаад байраа зээлийн барьцаанд тавих тавих итгэмжлэл хийж өгөхийг зөвшөөрч байна, намайг байхгүй хойгуур манай эхнэр ирж итгэмжлэл хийлгэнэ гэж хэлж байсан юм. … Тэгээд бид нар байраа зээлийн барьцаанаас чөлөөлж авахын тулд манай эхнэр ажлын газрынхаа хүнээс 5.000.000 төгрөг зээлж төлсөн байсан. Энэ 5.000.000 төгрөг нэхэгдээд байхаар нь эхнэртээ болохгүй бол байраа барьцаанд тавьж зээл аваад 5.000.000 төгрөгийг нь төлөөрэй гээд итгэмжлэл олгохоор нотариатчтай уулзсан юм...гэх мэдүүлэг,

Гэрч Ж.Гансүхийн … би ийм итгэмжлэл
гэрчлээгүй. Энэ итгэмжлэлд дарсан тамга дардас нь миний тамга, дардастай бол
адилхан байна. Гэхдээ миний гарын үсэг болон бүртгэлийн дугаар, он cap өдрийн
бичилт бол биш байна... Би 2015 онд 45 итгэмжлэл олгосон байхад уг итгэмжлэлийн дугаар нь 3046 гэж бичсэн байгаа нь хүртэл худлаа зөрүүтэй байна....гэх мэдүүлэг,

            Гэрч С.Болдын...Би Чинзоригт бол зээл өгөөгүй. Харин Чинзоригийн дүү Бумдарь, Мөнхсайхан нарт 2013 оны 01 сарын 09-ний өдөр 15.000.000 төгрөгийг 2 сарын хугацаатай 4 хувийн хүүтэй зээлсэн. …Тэгээд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдээд 2015 оын 1, 2 сарын үед төлбөр төлж барагдуулсан. Одоо надад авлага байхгүй...гэх мэдүүлэг,

            Сэжигтэн О.Жаргалсайханы...Би өмнө мэдүүлэг өгөхдөө Бумдарийг Чинзоригийн хамт ирж уг итгэмжлэлийг бичээд Мөнхсайханы гарын үсгийг дуурайлган зурсан гэж мэдүүлэг өгсөн. …Сүүлд 2015 оны 07 сарын 03-ны өдөр Бумдарь, Чинзориг нар ирж итгэмжлэл хийлгэж авсан. Тэгэхдээ Мөнхсайханы гарын үсгийг би Бумдарийг зурсан байх гэж бодсон юм. Би хэн зурсаныг мэдэхгүй байна...гэх мэдүүлэг,

            Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 3688 дугаартай дүгнэлт,

            Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргасан 2015 оны 06 сарын 30,
2015 оны 07 сарын 03-ны итгэмжлэлүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

            Шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо нөхөн төлсөнийг хөнгөрүүлэх үндэслэлд оруулах нь зүйтэй.

 

Монгол улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн  283, 286, 290, 294, 297, 298 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Бумцэндийн Чинзоригийг бусдыг залилсэн  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148,2-т зааснаар шүүгдэгч Б.Чинзоригийг  эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 1 сарын хорих ялаар шийтгэсүгэй.

 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Чинзоригийн эдлэх ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

  4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Чинзоригт оногдуулсан 2 жил 1 сарын хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүнд  хяналт тавихыг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай. 

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн 2 ширхэг итгэмжлэл нь хавтаст хэргийн 90, 91 дүгээр хуудсан байгаа мөн битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй болохыг тус тус дурдсугай.

6. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шүүгдэгч Б.Чинзоригт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.  

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Ё.ЦОГТЗАНДАН