Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/154

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма лж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн Б.Дашням 

Улсын яллагч Д.Ганчимэг

Хохирогч *******

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жанал овогт *******ийн ******* холбогдох эрүүгийн 2221001010150 дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1981 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Дорнод аймгийн ******* ******* ******* ******* ******* ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Дорнод аймгийн ******* ******* 1 дүгээр багт оршин суух үндсэн хаягтай, Дорнод аймгийн Хэрлэн ******* 10 дугаар баг, тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Жанал овогт *******ийн /РД: /.

Шүүгдэгч ******* нь 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Дорнод аймгийн ******* сумаас Хэрлэн сум руу явах замд маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлд, мөн 2022 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Дорнод аймгийн Баяндун сумаас ******* сум руу явах замд маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлд, 2022 оны 03 дугаар сарын 05-ны өглөө 11 цагийн орчимд Дорнод аймгийн ******* ******* 5 дугаар багт гэрийнхээ гадна маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлд, 2022 оны 03 дугаар сарын 05-ны орой 22 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн ******* 9 дүгээр баг, 13 дугаар байрны подвалд байрлах “Архичид аминчлахуй” ТББ-ын байранд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хохирогч *******г “байнга” зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй. Гэм буруугаа зөвшөөрч байна” гэв. 

Хохирогч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Болсон асуудлын талаар ойлгож байна. Нэмж ярих зүйл байхгүй” гэв.

Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2018 онд *******ой танилцаж 2019 оны 10 сараас өнөөдрийг хүртэлх хугацаанд Хэрлэн ******* 10 дугаар баг, тоотод хамтран амьдарч байна. Миний санаж байгаагаар 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр ******* сумаас Хэрлэн сум руу явж байх замд маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор бид хоёр ярилцаж байхад би түүнээс “аймаг дахь гэртээ нүүрс авах уу” гэж асуухад тэрээр “намайг өр зээлтэй байхад юм нэхлээ” гэж уурлаад намайг доромжилж эхэлсэн. Тэгэхээр нь би өөдөөс нь “чи дандаа өр ярьж байх юм аа” гэтэл баруун гараараа миний биеийн зүүн хэсэг рүү буюу зүүн гарын бугалга, толгойн зүүн хэсэгт 2 удаа цохисон. Тухайн асуудлын улмаас миний толгойд хөндүүр орж өвдсөн. ...2022 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Баяндун сумаас ******* сум руу явах замд маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор надад хандаж “чи аавдаа бензиний мөнгө авна гэж хэлсэнгүй” гэж уурлаад гараараа миний зүүн гарын бугалга хэсэгт 2 удаа цохисон. Тухайн асуудлын улмаас миний зүүн гарын бугалга хэсэг хөхөрч байсан. ...Улмаар 2022 оны 03 дугаар сарын 05-ны өглөө 11 цагийн орчимд ******* ******* 5 дугаар багийн нутагт бид хоёр очсон байсан. Тухайн өдөр мартын 8-ны арга хэмжээн дээр үг хэлэх ёстой байсан бөгөөд би түүний утас руу “ханиа цай ууя аа” гэж мэссэж бичсэн. Тэгтэл өөдөөс “тэг тэг, дундаас нь гараад явах тиймхэн биш үү” гэж бичсэн. Би “за за чамд дэмий хэлж, цай ууж ирье дээ, өлсөж байна” гэж хэлсэн. Тэрээр ******* ******* клубээс ганцаараа гарч ирээд намайг дагуулан тус ******* 5-р багийн нутагт байрлах гэр рүүгээ хамтдаа явцгаасан. Гэрийн гадаа ирээд маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор гараараа миний зүүн гарын бугалга хэсэгт 1 удаа цохисон. Намайг элдвээр харааж, хэл амаар доромжлоод Хэрлэн сум руу чиглэн явсан. ...Замдаа бид хоёр юу ч ярилцаагүй бөгөөд 18 цагийн орчимд ирсэн. ...орой 22 цагийн орчимд ийн явдаг Хэрлэн ******* 9 дүгээр баг, 13-р байрны подвалд үйл ажиллагаа явуулдаг “Архичид аминчлахуй” ТББ-ын цуглаан дээр ирэхэд хамт явдаг залуусын хамтаар байж байсан. Би түүнд хандаж “намайг хүргээд өг” гэхэд намайг хараагаад “зайлаач ээ, би чамайг хөөгөөд байхад явахгүй байгаа биз дээ” гээд байсан. Тухайн үед цуг байсан хүмүүстэйгээ хөзөр тоглоод байж байсан бөгөөд би хөзрийг нь булаагаад авахад тэрээр босож ирээд надад уурлаад гараараа миний толгой, нүүр хэсэгт 2-3 удаа цохиж үснээс зулгаасан. Тэнд байсан залуучууд ийг надаас салгасан. ...Гэр рүү ирж байх замд маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор гараараа миний толгой, зүүн бугалга, мөр хэсэгт хэд хэдэн удаа цохисон. ...Миний зүгээс гаргах гомдол санал байхгүй бөгөөд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ. /хх-ийн 18-19, 22-23/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...миний санаж байгаагаар 2022 оны 03 дугаар сарын 05-ны өдөр “Архичид аминчлахуй” ТББ-ын байранд цуглааны залуустай байхад 21 цаг өнгөрч байх үед ийн эхнэр орж ирсэн. Бид нар тухайн үед хөзөр тоглож байсан бөгөөд уурлаад хөзөр булаагаад муухай аашлаад байсан. ... ах эхнэр г өмнө нь хэд хэдэн удаа цохиж, зодож байсан талаар цуглаан дээр хэлж байсан. Яагаад цохиж зодоод байдаг талаар нь асуухад тэрээр “яахав дээ, миний үйлдлийг үгүйсгээд өөрийнхөөрөө байлгах гээд байдаг, мөн хардаад байдаг юм, тухайн шалтгаанаар зоддог” гэж хэлж байсан...” гэжээ. /хх-ийн 28/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2022 оны 03 дугаар сарын 05-ны өдөр ... нь намайг дагуулаад түүний нөхөр ийн байгаа газар буюу Хэрлэн ******* 9 дүгээр баг, 13-р байранд үйл ажиллагаа явуулах “Архичид аминчлахуй” ТББ-ын байр руу хамт орсон. Тухайн газарт ороход гийн нөхөр хамт цуглаанд явдаг залуусын хамтаар хөзөр тоглоод сууж байсан. Тэгтэл д хандаж “яах гэж ирсэн юм бэ” гэж уурлаад байсан. , нар хоорондоо маргалдаж муудалцсан. Улмаар нь ******* хандаж “гэртээ харья” гэхэд “явахгүй” гэж уурлаад байсан. ийн гар утсыг булааж автал уурлаж босч ирээд эгчийн үснээс зулгаагаад газарт унагаад дээрээс нь өшиглөж байгаа харагдсан ... хэд хоногийн дараа тай уулзахад түүний баруун нүдэнд цус хурсан, зүүн гарын бугалга хэсэг хөхөрсөн байсан. ... эгч давхар хамгааллын цуглаан дээр нөхөр *******оо 2022 оны 02 дугаар сарын 11, 2022 оны 02 дугаар сарын 19-ний өдөр зодуулж байсан талаар хэлж байсан удаатай...” гэжээ. /хх-ийн 30/

Шинжээч эмч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...*******г үзэхэд зүүн гарын бугалганы шууны дунд хэсэгт 2,5х2см, 1х1,5см зах хэсгээрээ хүрэн, дунд хэсгээрээ бүдэг хөх өнгийн шимэгдэж буй цус хуралт байсан. Уг цус хуралтууд нь 2022.02.11, 2022 .02.19-ний өдрүүдэд үүссэн байх боломжтой. Тухайн гэмтлүүд нь гараар цохих үед үүссэн байх боломжтой” гэжээ. /хх-ийн 51/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 202 тоот дүгнэлтэд:

1. *******гийн биед баруун нүдний склер, зүүн бугалганы цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэжээ. /хх-ийн 45-46/

******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би тухайн үед тай юунаас болоод маргаснаа санахгүй байна. Ямар ч байсан маргалдаж байхдаа зүүн гарын бугалга хэсэгт 2 удаа гараараа цохисон. ...2022 оны 02 дугаар сарын 19-ний өдөр ...Баяндун сумаас ******* сум руу явж байх замдаа улсын дугаартай маркийн тээврийн  хэрэгсэл дотор тай дээрх асуудлын улмаас маргалдаж байхдаа зүүн бугалга хэсэгт нь гараараа хэдэн удаа цохисон юм аа. ...2022 оны 03 дугаар сарын 05-ны өдөр ... бид хоёр хамтдаа ******* ******* 5 дугаар багийн нутагт байх гэр рүүгээ явсан бөгөөд гэрийнхээ гадаа машин дотор би түүнтэй маргалдаж байгаад гараараа зүүн гарын шуу юм уу, бугалга хэсэгт нь 1 удаа цохисон. ...21 цаг өнгөрч байх үед гэх эмэгтэйн хамт орж ирсэн. Улмаар тэнд байсан хүмүүс д мэнд хүргэхэд “юун баяр” гээд хэг ёг хийгээд муухай аашлаад байсан. ...Би хувцсаа өмсөөд гарах гэтэл гарахгүй гээд байсан. Тэгэхээр нь би түүнтэй барьцалдаж аваад хавирч унагасан бөгөөд тэнд байсан хүмүүс намайг гаас салгасан. Би тай хамт гараад машиндаа суулгаад явж байхад миний дагз руу 6-7 удаа гараараа цохихоор нь түүнийг барьж аваад зууралдсан...” гэжээ. /хх-ийн 59-60/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 11/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-14/

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 18 тоот дүгнэлт /хх-ийн 43/

Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 61/

*******ийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 62/

Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 64-66/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 67/

улсын дугаартай Kia Bongo маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 75/

*******гийн Дорнод аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-ийн 81/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Шүүгдэгч Жанал овогт *******ийн нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч *******г байнга буюу;

2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Дорнод аймгийн ******* сумаас Хэрлэн сум руу явах замд улсын дугаартай Kia Bongo маркийн тээврийн хэрэгсэлд,

2022 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Дорнод аймгийн Баяндун сумаас ******* сум руу явах замд улсын дугаартай Kia Bongo маркийн тээврийн хэрэгсэлд,

2022 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 11 цагийн орчимд Дорнод аймгийн ******* ******* 5 дугаар багт байрлах гэрийнхээ гадна улсын дугаартай Kia Bongo маркийн тээврийн хэрэгсэлд,

мөн 2022 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 22 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн ******* 9 дүгээр баг, 13 дугаар байрны подвалд байрлах “Архичид аминчлахуй” ТББ-ын байранд тус тус зодсон гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн шүүгдэгч *******ийн “...Би тухайн үед тай юунаас болоод маргаснаа санахгүй байна. Ямар ч байсан маргалдаж байхдаа зүүн гарын бугалга хэсэгт 2 удаа гараараа цохисон. ...2022 оны 02 дугаар сарын 19-ний өдөр ... Баяндун сумаас ******* сум руу явж байх замдаа улсын дугаартай маркийн тээврийн  хэрэгсэл дотор тай дээрх асуудлын улмаас маргалдаж байхдаа зүүн бугалга хэсэгт нь гараараа хэдэн удаа цохисон юм аа. ...2022 оны 03 дугаар сарын 05-ны өдөр ... бид хоёр хамтдаа ******* ******* 5 дугаар багийн нутагт байх гэр рүүгээ явсан бөгөөд гэрийнхээ гадаа машин дотор би түүнтэй маргалдаж байгаад гараараа зүүн гарын шуу юм уу, бугалга хэсэгт нь 1 удаа цохисон. ...21 цаг өнгөрч байх үед гэх эмэгтэйн хамт орж ирсэн. Улмаар тэнд байсан хүмүүс д мэнд хүргэхэд “юун баяр” гээд хэг ёг хийгээд муухай аашлаад байсан. ...Би хувцсаа өмсөөд гарах гэтэл гарахгүй гээд байсан. Тэгэхээр нь би түүнтэй барьцалдаж аваад хавирч унагасан бөгөөд тэнд байсан хүмүүс намайг гаас салгасан. Би тай хамт гараад машиндаа суулгаад явж байхад миний дагз руу 6-7 удаа гараараа цохихоор нь түүнийг барьж аваад зууралдсан...” гэх мэдүүлэг,

түүний мэдүүлгийг нотолсон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч *******гийн “...2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр ******* сумаас Хэрлэн сум руу явж байх замд маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор бид хоёр ярилцаж байхад ... уурлаад намайг доромжилж баруун гараараа миний биеийн зүүн хэсэг рүү буюу зүүн гарын бугалга, толгойн зүүн хэсэгт 2 удаа цохисон. ...2022 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Баяндун сумаас ******* сум руу явах замд маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор надад хандаж “чи аавдаа бензиний мөнгө авна гэж хэлсэнгүй” гэж уурлаад гараараа миний зүүн гарын бугалга хэсэгт 2 удаа цохисон. ...Улмаар 2022 оны 03 дугаар сарын 05-ны өглөө 11 цагийн орчимд ******* ******* 5 дугаар багийн нутагт бид хоёр очсон байсан. Тухайн өдөр мартын 8-ны арга хэмжээн дээр үг хэлэх ёстой байсан бөгөөд би түүний утас руу “ханиа цай ууя аа” гэж мэссэж бичсэн. Тэгтэл өөдөөс “тэг тэг, дундаас нь гараад явах тиймхэн биш үү” гэж бичсэн. Би “за за чамд дэмий хэлж, цай ууж ирье дээ, өлсөж байна” гэж хэлсэн. Тэрээр ******* ******* клубээс ганцаараа гарч ирээд намайг дагуулан тус ******* 5-р багийн нутагт байрлах гэр рүүгээ хамтдаа явцгаасан. Гэрийн гадаа ирээд маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор гараараа миний зүүн гарын бугалга хэсэгт 1 удаа цохисон. Намайг элдвээр харааж, хэл амаар доромжлоод Хэрлэн сум руу чиглэн явсан. ...Замдаа бид хоёр юу ч ярилцаагүй бөгөөд 18 цагийн орчимд ирсэн ... орой 22 цагийн орчимд ийн явдаг Хэрлэн ******* 9 дүгээр баг, 13-р байрны подвалд үйл ажиллагаа явуулдаг “Архичид аминчлахуй” ТББ-ын цуглаан дээр ирэхэд хамт явдаг залуусын хамтаар байж байсан. Би түүнд хандаж “намайг хүргээд өг” гэхэд намайг хараагаад “зайлаач ээ, би чамайг хөөгөөд байхад явахгүй байгаа биз дээ” гээд байсан. Тухайн үед цуг байсан хүмүүстэйгээ хөзөр тоглоод байсан бөгөөд би хөзрийг нь булаагаад авахад тэрээр босож ирээд надад уурлаад гараараа миний толгой, нүүр хэсэгт 2-3 удаа цохиж үснээс зулгаасан. Тэнд байсан залуучууд ийг надаас салгасан. ...Гэр рүү явж байх замд маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор гараараа миний толгой, зүүн бугалга, мөр хэсэгт хэд хэдэн удаа цохисон...” гэх,

гэрч н “...миний санаж байгаагаар 2022 оны 03 дугаар сарын 05-ны өдөр “Архичид аминчлахуй” ТББ-ын байранд цуглааны залуустай байхад 21 цаг өнгөрч байх үед ийн эхнэр орж ирсэн. Бид нар тухайн үед хөзөр тоглож байсан бөгөөд уурлаад хөзөр булаагаад муухай аашлаад байсан. ... ах эхнэр г өмнө нь хэд хэдэн удаа цохиж, зодож байсан талаар цуглаан дээр хэлж байсан...” гэх,

гэрч ын “...2022 оны 03 дугаар сарын 05-ны өдөр ... намайг дагуулаад түүний нөхөр ийн байгаа газар буюу Хэрлэн ******* 9 дүгээр баг, 13-р байранд үйл ажиллагаа явуулах “Архичид аминчлахуй” ТББ-ын байр руу хамт орсон. Тухайн газарт ороход гийн нөхөр хамт цуглаанд явдаг залуусын хамт хөзөр тоглоод сууж байсан. ..., нар хоорондоо маргалдаж муудалцсан. Улмаар ийн гар утсыг булааж автал уурлаж босч ирээд эгчийн үснээс зулгаагаад газарт унагаад дээрээс нь өшиглөж байгаа харагдсан. ... эгч давхар хамгааллын цуглаан дээр нөхөр *******оо 2022 оны 02 дугаар сарын 11, 2022 оны 02 дугаар сарын 19-ний өдөр зодуулж байсан талаар хэлж байсан удаатай...” гэх мэдүүлгүүд, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 202 тоот дүгнэлт, дүгнэлттэй холбогдуулж өгсөн шинжээч эмч Н.Уянгын “....*******г үзэхэд зүүн гарын бугалганы шууны дунд хэсэгт 2,5х2см, 1х1,5см зах хэсгээрээ хүрэн, дунд хэсгээрээ бүдэг хөх өнгийн шимэгдэж буй цус хуралт байсан. Уг цус хуралтууд нь 2022.02.11, 2022 .02.19-ний өдрүүдэд үүссэн байх боломжтой. Тухайн гэмтлүүд нь гараар цохих үед үүссэн байх боломжтой...” гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, яаралтай тусламжийн хуудас болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.       

Шүүгдэгч *******, хохирогч ******* нар нь 2019 оны 10 дугаар сараас хойш хамтран амьдарч байгаа учир Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д зааснаар гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд хамаарахаас гадна мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-д “гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” гэж гэр бүлийн хүчирхийллийн улмаас сэтгэл санаа, эдийн засаг, бие махбод, бэлгийн халдашгүй байдлаараа хохирсон хүнийг хэлнэ” гэж тодорхойлсноор хохирогч *******г гэр бүлийн хүчирхийллийн хохирогч гэж үзсэн прокурорын дүгнэлт үндэслэлтэй болжээ.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан “Байнга” гэдэгт тодорхой нэг хохирогчийн эсрэг чиглэсэн хэвшмэл маягтай гурав ба түүнээс дээш удаа хүчирхийлэл үйлдсэн байхыг ойлгох бөгөөд шүүгдэгч ******* нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч *******г 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс 03 дугаар сарын 05-ны өдрийг дуустал хугацаанд дөрвөн удаа зодсон үйлдэл нь  “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Иймд шүүгдэгч *******ийн ******* холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******ийн ийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шу ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 8 /найм/ сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах санал гаргасан бөгөөд шүүхээс шүүгдэгч *******ийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй гэх нөхцөл байдлыг харгалзан прокурортой тохиролцсон саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан хорих ял оногдуулахгүйгээр 8 /найм/ сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгчид тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх нь гэм буруугийн болон шу ёсны зарчимд тус тус нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч *******гийн эрүүл мэнд, халдашгүй чөлөөтэй байх эрх зөрчигдсөн байх бөгөөд шүүх хуралдаанд хохирогч нь шүүгдэгчид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлж байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч ******* нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар тэдгээрийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Жанал овогт *******ийн ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч *******ийн ******* хорих ял оногдуулахгүйгээр 8 /найм/ сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч *******т тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч *******т мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч ******* нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч *******ийн регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                П.ПАГМА