Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/147

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2022/0131/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мядагбадам,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбаатар,

Шүүгдэгч Б.О нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 1, 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.О-т холбогдох эрүүгийн 2218000000114 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Б.О, 1998 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, “Моннидэр” ХХК-ны “Дархан Релакс” салбарт сауны ажилтан ажилтай, ам бүл 5, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.О нь 2019 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 20 цаг 30 минутын орчим цахим хэрэгсэл ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгож Ч.Г-ын фейсбүүк хаягт хууль бусаар халдаж Г.З-д “ахдаа 300.000 төгрөг зээлээч” гэх мессеж явуулан төөрөгдөлд оруулж, хуурч мэхлэн ХААН банкны 5127150093 дугаарын данс руу 300.000 төгрөг шилжүүлэн авч залилсан.

Мөн Б.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ М.Н-тэй маргалдаж улмаар эрх чөлөөнд нь халдаж, эрүүл мэндэд нь “зүүн хөлийн шагайн зөөлөн эдийн няцрал, зүүн нүд ба хамар орчимд цус хуралт, хамрын зүүн самалдагт цөмрөл, тархи доргилт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:

 

-Шүүгдэгч Б.О-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Маш их харамсаж байна. Цаашид дахин ийм буруу үйлдэл гаргахгүй. ” гэх мэдүүлэг,

 

-Гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 1, 57/,

 

-Хохирогч М.Н-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдөр буудлаас 17 цагийн орчим гараад үсчин орж үсээ будуулаад, ээжийндээ очоод ээжийн гэрээс 23 цаг өнгөрч байхад гарч яваад вокзал дээр хоёр дүүгээ буулгаад 01 цаг цагийн орчим буцаад “Нүүдэлчин” зочид буудалд яваад очиход Эрка ах хоёр танихгүй залуутай хамт ресепшиний арын өрөөнд пиво уугаад сууж байсан. Би Эрка ахад “юу хийж сууж байгаа юм бэ?, өрөөндөө орохгүй яасан юм бэ?” гэж хэлээд тэр гурвын хажууд сууж байхад ресепшин Отгонцэцэг бид нарыг өрөөндөө ороод суучих гэж хэлсэн. Ингээд Эрка ах, танихгүй хоёр залуу бид дөрөв 304 тоот өрөөнд ороод нэг том пиво хувааж уусан юм. Би пиво дууссаны дараа тэр хоёр танихгүй залууг гарах шинжгүй суугаад байхаар нь доошоо буугаад Отгонцэцэгт хандан “энэ хоёр залуу өрөөнөөс гарах шинжгүй байна, чи өөрөө ороод энэ хоёр залуугаа гарга” гэж  хэлчхээд буцаад 304 тоот өрөөнд ороход нөгөө хоёр танихгүй залуугийн Б.О гэх залуу нь надад “би энэ ахтай мөрийтэй тоглоод утсыг нь хожсон шүү” гэж хэлэхээр нь би “чи юу яриад байгаа юм, хүний утас өг” гэж хэлсэн. Тэр үед гаднаас Отгонцэцэг орж ирээд “за одоо та хоёр өрөөнөөс гар” гэж хэлэхэд нэг залуу нь гараад явсан юм. Тэгэхэд нөгөө Б.О гэх залуу нь босож ирээд гараараа миний нүүр рүү /хамар руу/ нэг удаа цохисон. Тэгэхэд би газар унасан, газар унахад миний зүүн хөлийн шагай хэсэг их хүчтэй өвдсөн, босоод гишгэх гэхэд гишгэж чадахгүй байсан юм. Мөн миний хамраас цус гарч байсан. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн юм.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 5-6/,

 

-Гэрч Б.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 23 цаг өнгөрч байхад найз Отгонбаатартай уулзаад утасны цэнэггүй болчихоор нь Дархан сумын 8 дугаар багт байдаг “Нүүдэлчин” буудлын ресепшинээс нь гуйгаад арын өрөөнд нь утсаа цэнэглээд байж байтал нэг ах, бас нэг шар үстэй эгчтэй хамт Б.О бид хоёрын сууж байсан арын өрөөнд нэг том савтай пиво барьчихсан орж ирсэн. Тэгээд бид хоёр тэр хоёр хүнтэй танилцаад пивоноос нь хувааж уугаад дууссан. Тэгсэн чинь тэр ах “манай өрөөнд оръё” гэхээр нь Б.О бид хоёр цуг тэр ахтай өрөөнд нь ороод дахиад 1 том савтай пиво уугаад байж байтал араас нөгөө шар үстэй эгч нь орж ирээд “би өчигдөр энэ хүнтэй хамт хоносон юм, би энд буйдан дээр утсаа үлдээчихсэн байсан алга болчихсон байна, та нар утас хулгайлчихсан юм уу?” гээд байхаар нь би “эгч ээ, бид хоёр ямар нэгэн утас хараагүй шүү, бид хоёр зүгээр мөрөөрөө байгаа хүмүүс" гэсэн чинь тэр эгч хэрүүл хийгээд байсан. Тэгж байтал бас нэг танихгүй хоёр ах тэр өрөөнд орж ирээд байсан. Тэгтэл буудлын ресепшин нь орж ирээд сүүлд орж ирсэн тэр хоёр хүнийг өрөөнөөс хөөж гаргасан. Дараа нь Б.О бид хоёр тэр ах эгч хоёртой буудлынх нь өрөөнд үлдсэн чинь тэр шар үстэй эгч бид хоёрыг “өрөөнөөс гар, яв” гээд хөөгөөд байхаар нь би Отгонбаатарт “за хоёулаа явъя” гэж хэлчхээд куртикээ өмсчихөөд өрөөнөөс нь гарсан. Тэгтэл Б.О гарч ирэхгүй болохоор нь буцаад өрөө рүү нь ортол нөгөө эгч газар унаад дээшээ хараад хэвтчихсэн, Б.О тэр эгчийн хажууд зогсчихсон байхаар нь би Отгонбаатарыг аваад өрөөнөөс гараад доошоо буутал араас тэр эгч орилж бууж ирсэн. Тэр эгч “хамраас цус гаргалаа, шагай гэмтээчихлээ” гэж орилж байсан. Тэгээд үүдний ресепшиний сандал дээр суугаад гутлаа тайлаад, тэнд сууж байхдаа цагдаад дуудлага өгч байсан. Би найз Отгонбаатараас юу болсон талаар нь асуухад “энэ хүүхэн намайг эхлээд алгадаад авахаар нь би хавсраад унагаачихсан юм” гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8/,

 

-Гэрч О.О-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Шөнө 02 цагийн үед гаднаас 20 орчим насны 2 залуу орж ирээд “Эгч ээ, өрөөнд чинь утсаа цэнэглээд хэсэг суучих уу?” гэхээр нь “тэг тэг” гэхэд миний өрөөнд орж ирээд хэсэг сууж байтал М.Н- хамт байсан залуутайгаа бууж ирээд миний өрөөнд байсан 2 залуутай юм ярьж байгаад өрөөнд нь хамт орохоор болоод хамт дээшээ гарцгаасан. Удалгүй гаднаас 2 настайдуу халамцуу ах нар орж ирээд “хонох газаргүй болчихоод байна, гар утсаа барьцаанд тавиад өрөөнд оръё” гэхээр нь “тэг тэг” гээд дээш гаргатал Номин-Эрдэнийн өрөөнд ороод хамт архи уусан бололтой байсан. Шөнө 03:30 цагийн үед М.Н- бууж ирээд “Манай өрөөнд байгаа хүмүүсийг гаргаад өгөөч” гэхээр нь “за” гээд хамт ортол өрөөнд нь утас цэнэглэх гэж ирсэн 2 залуу болон сүүлд утсаа барьцаалж өрөөнд орох гэсэн 2 ах бөөндөө сууж байхаар нь “одоо гарцгаа” гээд 2 настай ахыг гаргаад нөгөө 2 залууг гаргах гэтэл нөгөө 2 залуугийн намхан нь болох Б.О гэдэг залуу Номин-Эрдэнийн нүүрэн тус газарт нь нэг удаа цохиод газарт унагасан. Би болон хамт байсан залуу 2 талаас нь барьж аваад салгасан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12/,

 

-Гэрч Б.Э-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2022 оны 02 сарын 03-ны өдөр Дарханд ирж найзуудтайгаа уулзаж архи уусан. Тэгээд найзуудаасаа салаад ганцаараа архи ууж явж байгаад Арбатын гудамжинд урьд нь танидаг байсан М.Н- гэдэг хүүхэнтэй тааралдаад бид хоёр цуг “Нүүдэлчин” буудалд орж архи уусан юм. М.Н- бид хоёр тэр буудлаас гаралгүй 2, 3 хоног болсон ба 2022 оны 02 сарын 05-аас 06-нд шилжих шөнө 20-25 орчим насны хоёр дүү залуутай тэр буудалд тааралдаж, танилцаад цуг пиво ууцгаасан. Тэгээд бид нар манай өрөөнд ороод пиво ууж байтал тэр хоёр залуугийн нэг нь Номин-Эрдэнийг алгадчихсан юм. Тэгээд М.Н- уурлаад тэд нар хоорондоо хэрэлдээд цагдаа дуудаад байх шиг байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14/,

 

-“...М.Н-ийн биед зүүн хөлийн шагайн зөөлөн эдийн няцрал, зүүн нүд ба хамар орчимд цус хуралт, хамрын зүүн самалдагт цөмрөл, тархи доргилт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь 2022.02.05-наас 2022.02.06-ны хугацаанд үүссэн байж болно. М.Н-ийн биед илэрсэн гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 214 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 22-23/,

-М.Н-д яаралтай тусламж үзүүлсэн хуудас /хавтаст хэргийн 24-25/,

-Г.З-гийн Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст гаргасан гомдол /хавтаст хэргийн 58/,

-Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 66-68/,

 

-Хохирогч Г.З-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 20 цагийн орчим гэртээ байх үед миний хуучин хамт ажиллаж байсан Ч.Г-а гэх хүний фэйсбүүк хаягаас “мөнгөний боломж байна уу, 300.000 төгрөг яаралтай явуулаач” гэхээр нь явуулсан данс болох Хаан банкны 5127150093 гэсэн данс руу өөрийнхөө данснаас 300.000 төгрөг шилжүүлсэн. Мөнгө шилжүүлснээс 5 орчим минутын дараа Ч.Г-а ах өөрийнхөө 88117127 дугаараас залгаад “миний фэйсбүүк хаяг руу гаднаас халдаад миний найзууд руу мөнгө явуулаач гэсэн байна, мөнгө битгий хийгээрэй” гэж хэлсэн. Үүний дараа би өөрийгөө залилуулсан гэдгээ мэдсэн бөгөөд цагдаагийн байгууллагад хандах болсон юм. Тухайн Хаан банкны 5127150093 гэсэн дансны эзэмшигч нь Сувд-Эрдэнэ гэсэн нэр гарч ирж байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 79-80/,

 

-Хохирогч Ч.Г-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 онд миний Гүнждагва Гүнээ гэсэн фэйсбүүк хаягийг хакердаж мессенжер дээр байнгын харилцаатай байдаг 5-6 хүн рүү “...яаралтай мөнгөний хэрэг байна, 300.000 төгрөг шилжүүлээч” гэх утгатай чат бичсэн байсан ба манай танил дүү болох Г.З нь тухайн хүний явуулсан данс руу 300.000 төгрөг шилжүүлэн залилуулсан байсан. Тухайн үед би өөрийн танил хүмүүс рүү мэдэгдэж би фэйсбүүкээ хакердуулсан учир мөнгө асуувал өгч болохгүй шүү гэсэн урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайн авсан учир Г.З-гоос өөр хүн хохирч мөнгө шилжүүлээгүй байсан.” гэх мэдүүлэг /хавтаст  хэргийн 89/,

 

-Гэрч Б.С-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 05 сарын 12-ны өдөр Дархан-Уул аймагт АШУҮИС-д суралцаж байхдаа ангийн найзуудын хамт Шинэ Дарханд төрсөн өдөр тэмдэглэж явж байсан юм. Орой 20 цаг орчмын үед АТМ-с бэлэн мөнгө аваад явж байхад 15-17 насны орчим 2 эрэгтэй хүүхэд ирээд “эгч ээ, бид нар тэмцээнд орохоор ирсэн юм. Сэлэнгэ буцах гэсэн чинь зардалгүй болчхоод ээжээс мөнгө авахаар болсон чинь карт байдаггүй, та манай ээж рүү дансаа өгөөд мөнгө хийлгээд аваад өгөөч” гэсэн. Би хүсэлтийнх нь дагуу гар утсан дээр нь хаан банкны дансаа бичиж өгөөд гадаа зогсож байтал миний гар утсанд хаан банкны ухаалаг мэдээ үйлчилгээгээр 300.000 төгрөгийн орлого орсон. Удалгүй 2-3 минутын дараа 300.000 төгрөгийн зарлага гарсан байсан. Тэгээд гадаа 10 орчим минут хүлээгээд гарч ирэхгүй болохоор нь найзууддаа хэлж үйлчилгээний төв дотор салж явж хайсан боловч тухайн 2 хүүхдийг олоогүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 90-91/,

 

-Б.С-ийн 5127150093 дугаарын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 111-115/,

-Б.О-ын урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 118/,

-Б.О-ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 130/

-Хохирогч Ч.Гүндагвын гаргасан “хохирол төлбөргүй тул надад гомдол, санал байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт / хавтаст хэргийн 146/,

-Хохирогч Г.З-гоос гаргасан “хохирол төлбөр болох 300.000 төгрөгийг төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт / хавтаст хэргийн 147/,

-Хохирогч М.Н-ийн гаргасан “Надад ямар нэгэн гомдол, санал байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт / хавтаст хэргийн 148/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Шүүгдэгч Б.О нь 2019 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 20 цаг 30 минутын орчим цахим хэрэгсэл ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгож Ч.Г-ын фейсбүүк хаягт хууль бусаар халдаж Г.З-д “ахдаа 300.000 төгрөг зээлээч” гэх мессеж явуулан төөрөгдөлд оруулж, хуурч мэхлэн ХААН банкны 5127150093 дугаарын данс руу 300.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

-мөн Б.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 02 дугаар сарын 06-ны өдөр шөнийн 03 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрт байрлах “Нүүдэлчин” зочид буудалд М.Н-тэй маргалдаж улмаар эрх чөлөөнд нь халдаж, эрүүл мэндэд нь “зүүн хөлийн шагайн зөөлөн эдийн няцрал, зүүн нүд ба хамар орчимд цус хуралт, хамрын зүүн самалдагт цөмрөл, тархи доргилт” бүхий гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч Б.О-ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч М.Н-ийн эрүүл мэндэд учирсан “зүүн хөлийн шагайн зөөлөн эдийн няцрал, зүүн нүд ба хамар орчимд цус хуралт, хамрын зүүн самалдагт цөмрөл, тархи доргилт” бүхий хохирол нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болох нь Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 214 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хавтаст хэргийн 22-23/ нотлогдож байна.

 

Мөн бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, төөрөгдөлд оруулж, бусдын цахим мэдээллийн системд хууль бусаар нэвтэрч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан цахим мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдсан гэмт хэргийн шинжүүдийг бүрэн агуулж байх тул хэргийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.

 

Иймд шүүгдэгч Б.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 1, 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Б.О нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй зэрэг нь шүүгдэгч Б.О-ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 130/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 118/ зэргээр тогтоогдож байна.

 

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжээр торгох ял, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжээр торгох ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар  зүйлийн 1, 2 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн нийт 950 нэгж буюу 950,000 төгрөгөөр торгох, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн 17 дугаар хороолол 19 дүгээр байрны 38 тоотоос “Оргил” худалдааны төвийн хооронд зорчихоос өөр чиглэлд зорчих эрх хязгаарлах ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгч нь “Дээрх оногдуулж байгаа 3 зүйл ангийг бол зөвшөөрч байна. Торгох ял өндөр байна. Иймд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр торгох ялыг хуульд зааснаар 36 сар хүртэл хугацаанд төлж барагдуулах боломжийг олгож өгнө үү.” гэх санал гаргасан болно.

 

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад төлөх хохирол төлбөргүй зэрэг байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй.

 

Харин шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, ар гэр, амьдралын байдал болон прокурорын санал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох, мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох, мөн хуулийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 6 сарын хугацаатай зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-т оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялд нэмж нэгтгэн нийт 950.000 төгрөгөөр торгох ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 950.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаатай зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэх нь шүүгдэгчийн гэм бурууд тохирох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэлээ.

 

3.Хохирол, иргэний нэхэмжлэл, бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч нь хохирогч М.Н-д 2.000.000 төгрөг /хавтаст хэргийн 165/, хохирогч Г.З-д 300.000 төгрөг /хавтаст хэргийн 166/ төлж барагдуулсан байх бөгөөд хохирогч нар нь “...гомдол саналгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт /хавтаст хэргийн 146-148/ өгсөн байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.

 

Энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг бичлэг бүхий сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хэвээр үлдээж, шүүгдэгч Б.О-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б.О-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

 бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, 300000 /гурван зуун мянга/ төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

цахим мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.Шүүгдэгч Б.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн 17 дугаар хороолол 19 дүгээр байрны 38 тоотоос “Оргил” худалдааны төвийн хооронд зорчихоос өөр чиглэлд зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр биелүүлэх газарт үүрэг болгосугай.

 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн, нийт 950 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 950000 /есөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тогтоож, шүүгдэгч Б.О-т оногдуулсан торгох болон зорчих эрх хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.3 дугаар зүйлийн 5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч Б.О-т оногдуулсан 950000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 сарын хугацаанд сар бүр 95,000 төгрөгөөр тооцон хэсэгчлэн төлж барагдуулахыг үүрэг болгож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг шүүгдэгч Б.О-т анхааруулсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг бичлэг бүхий сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хэвээр үлдээсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.О-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Я.ТУУЛ