| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойжоогийн Баярцэнгэл |
| Хэргийн индекс | 131/2017/0421/И |
| Дугаар | 131/ШШ2017/00427 |
| Огноо | 2017-06-07 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 131/ШШ2017/00427
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Шаргалжуут 8 дугаар багт оршин суух, эрэгтэй, ВП57091313 регистрийн дугаартай, Арвин овогт Гэндэнгийн Мөнхлхагвын ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Мөнхлхагва, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Батдоржнар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Г.Мөнхлхагва шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаан гаргасан тайлбартаа:
Миний бие 1957 онд Баянхонгор аймгийн Өлзийт суманд төрсөн. Одоо 60 нас хүрч өндөр настны тэтгэвэрт орох гэтэл бичиг баримтын зөрчил гарч шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлт гаргасан. Би хөдөлмөрийн дэвтрээ үерт урсгаад үрэгдүүлсэн юм. 1975 оны 05 сарын 20-ны өдрөөс 1978 оны 05 сарын 20-ны өдөр хүртэл цэргийн алба хаасан. Иймд миний 1974 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1975 оны 05 сарын 20-ны өдөр, 1978 оноос 1991 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Өлзийт сумын Цэцэглэлт нэгдлийн 3 дугаар бригадад малчнаар, Шаргалжуут рашаан сувилалд малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар Г.Мөнхлхагвын иргэний үнэмлэхний хуулбар, 1974, 1978-1991 онуудад авч байсан цалинг нь Баянхонгор аймгийн Төрийн архивын тасгийн сан хөмрөгт хадгалагдаж буй баримтаас түүвэрлэн авч архивын лавлагаа гаргасан Баянхонгор аймгийн Архивын тасгийн 595 тоот албан бичиг, гэрч Г.Очирбат, Г.Эрдэнээ нарын мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудыг дэлгэцээр харуулан нэг бүрчлэн шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Г.Мөнхлхагва нь 1974 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1975 оны 05 сарын 20-ны өдөр хүртэл, 1978 оны 05 сарын 21-ний өдрөөс 1989 оны 08 сарын 01-ний өдөр хүртэл Баянхонгор аймгийн Өлзийт сумын Цэцэглэлт нэгдлийн 3 дугаар бригадад малчнаар,
1989 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Шаргалжуут рашаан сувилалд малчнаар тус тус ажиллаж байсан болох нь түүний 1974, 1978-1991 онуудад авч байсан цалинг нь Баянхонгор аймгийн Төрийн архивын тасгийн Х№37, Б№01, ХН28, 29, 30, 31, 32, 33 дугаар хадгаламжийн нэгжид хадгалагдаж буй баримтаас түүвэрлэн авч архивын лавлагаа гаргасан Баянхонгор аймгийн Архивын тасгийн 595 тоот албан бичиг, түүний ажиллаж байсан байдлын талаар мэдүүлсэн гэрч Г.Очирбат, Г.Эрдэнээ нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.1, 116, 118, 133.1.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Арвин овогт Гэндэнгийн Мөнхлхагвын 1974 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1975 оны 05 сарын 20-ны өдөр хүртэл, 1978 оны 05 сарын 21-ний өдрөөс 1989 оны 08 сарын 01-ний өдөр хүртэл Баянхонгор аймгийн Өлзийт сумын Цэцэглэлт нэгдлийн 3 дугаар бригадад малчнаар,
1989 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Шаргалжуут рашаан сувилалд малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус заасныг баримтлан Г.Мөнхлхагвынулсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэйболох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 14 хоногийн дотор шүүхэдхүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөлшийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ