Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/175

 

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2021/0318/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Балжинням,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын ахлах прокурор Э.Улаанаа,

Шүүгдэгч А.Э-ын өмгөөлөгч Д.Золзаяа,

Шүүгдэгч Б.Б-ийн өмгөөлөгч Л.Оюунсувд,

Хохирогч Т.С-гийн өмгөөлөгч Л.Цуурай,

Шүүгдэгч Б.Б-, А.Э нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б, А.Э нарт холбогдох эрүүгийн 1918001030227 дугаартай хэргийг022 оны 04 дүгээр сарын5-ны өдөр хүлээн авч,022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

1.Монгол Улсын иргэн, Б.Б 1995 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, урьд удаа ялл шийтгүүлж байсан.

 

2.Монгол Улсын иргэн, А.Э,  1995 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, урьд 5 удаагийн ял шийтгүүлж байсан.

 

Холбогдсон хэргийн талаар:

           

Шүүгдэгч Б.Б-, А.Э нар нь бүлэглэн,019 оны 01 дүгээр сарын8-наас019 оны 01 дүгээр сарын9-нд шилжих шөнийн3 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын Малчин багийн Дархан гэх газарт бэлчиж байсан иргэн Т.С-гийн эзэмшлийн 3 тооны адууг хулгайлж, 7700000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:

 

-Шүүгдэгч Б.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...******* адуу ачуулна гэхээр нь би бичиг баримт нь байгаа юм уу гэхэд байгаа, асуудалгүй гэж хэсэн. Тэгэхээр нь “за за чи над руу ярихгүй юу” гэхээр нь би мөнгө төгрөгийг нь өгнө биздээ гэсэн чинь өгнө гэж хэлсэн. Тэгээд орой нь ******* нар руу залгаад древэнд хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд би яваад очтол ******* ганцаараа халзан азарга унасан, шарга, хул хоёр тооны адуу хөтөлсөн ирсэн. Би “энэ гурван адуу юм уу?” гэж асуухад “азаргыг нь зарах юм, адууг нь маханд өгнө” гэж хэлсэн.  

...Портер маркийн машинд азаргыг нь ачаад түрүүлээд “за хөгшин нь  явлаа” гээд яваад өгсөн. Маргааш нь танихгүй данснаас000 000 төгрөг орж ирсэн бөгөөд ******* удалгүй залгаад мөнгө орсон эсэхийг асуугаад “Би Улаанбаатарт байна, наад мөнгөө өрөндөө суутгаад авчих” гэж хэлсэн.

...Миний зүгээс нэг тооны азарган үрээ, хоёр унагатай гүүг хохирогч Т.С-д хүлээлгэн өгсөн. Т.С-д хүлээлгэн өгсөн адууны үнэлгээ 6600.000 төгрөг гэж гарсан бөгөөд энэ мөнгөнөөс миний хохирлыг төлж, илүү гарсан мөнгийг А.Э-ын төлөх хохирлоос хасуулах хүсэлтэй байна.

...Дахиж ийм хэрэг хийхгүй, уян хатан хандаж өгнө үү.” гэх мэдүүлэг,

 

-Шүүгдэгч А.Э-ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2019 оны 7 дугаар сард миний бие ******* болон ******* гэх залуусын хамт гурвуулаа6-60 ДАХ улсын дугаартай хюндай портер маркийн тээврийн хэрэгсэлтэй Ширээ нурууны гүүр даваад нэлээн явж байгаад хар зам буюу засмал зам дуусаад 4-5 км уул давж яваад хэсэг адуу байхаар нь *******тэй хамт явж байсан залуу эргүүлээд миний бие машин дээрээс цулбуурдаад хоёр гууг нь машинд уяад байж байтал 1 адууны цулбуур нь тасраад зугтаачихсан юм. Тэгээд гүүгээ ачаад би замдаа 1 шил архи уугаад тасраад сэрсэн чинь  гэрт нь ирчихсэн байхаар нь гэрт нь орж унтаад үүрээр сэрсэн чинь адуугаа нядлаад дуусчихсан, арьс ширийг нь шуудайнд хийчихсэн байсан.

...Хохирлоо өөрийн хүч хөдөлмөрөөр ажил хийж төлмөөр байна. Энэ боломжийг олгож өгөөч.” гэх мэдүүлэг,

 

-Хохирогч Т.С-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би019 оны 01 дүгээр сарын9-ний өдөр 3 тооны адуугаа Дархан хоёроос хулгайд алдсан. Адуугаа алддаг өдөр би хот руу эмчилгээнд явсан. Хот явсан өдөр миний таньдаг хүн над руу чи адуугаа алдсан уу энд нэг цагаан портер чиний 3 адуутай адилхан зүстэй адуу ачаад хажуугаар өнгөрлөө гэж мэдэгдсэн. Би өнөөдөр адуугаа бүртгэсэн миний адуу биш байх гэж хэлсэн. Хотод эмчилгээ хийлгээд 3 хоноод ирээд адуугаа бүртгэхэд миний адуунаас 3 адуу дутсан байсан. Адуугаа хайж камер шалгахад гурван камерт бичигдсэн байсан. Б.Б ярихдаа А.Э азрагын унаад гүү, морь хоёрыг нь хөтлөөд ирсэн гэж яриад байдаг. Б.Б-, А.Э хоёр нийлж миний адууг хулгайлсан. Би хохиролдоо  Б.Б-ийн өгсөн 3 тооны адууг.000.000 төгрөгт тооцож авна гэж тохиролцож авсан.  Гэтэл эд нар хохиролд өгсөн адуугаа хэт өндөр үнэлүүлж, миний хулгайд алдсан адууг багаар үнэлсэнд гомдолтой байна.” гэх мэдүүлэг,

 

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн5/,

-Хохирогч Т.С-гээс Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан өргөдөл, хулгайд алдсан адууны гэрэл зургууд /1 дэх хавтаст хэргийн6-27/,

-Хохирогч Т.С-гийн018 оны мал тооллогын хуудас /1 дэх хавтаст хэргийн8-29/,

-Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 30-32/,

-Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 41/,

 

-Гэрч Г.У-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би019 оны 01 дүгээр сарын8-ны орой манай нөхөр ******* Улаанбаатар хот руу эмчилгээнд явахаар төмөр замын вокзал явахаар би гаргаж өгөөд3 цаг 15 минутын орчим гэр рүүгээ ганцаараа алхаад явж байхад цагаан өнгийн портер голдоо цагаан адуу, хоёр талдаа бараан зүсмийн адуу нийт 3 тооны адуу ачсан машин урд зүгээс буюу Пионерийн гудамжны урд засмал замаар гурилын үйлдвэрийн чиглэлтэй явсан. Би гэртээ ороод энэ тухай хэлээд “малаа үзсэн юм уу?” гэж хэлтэл манай нөхөр “өдөр адуугаа үзсэн, зүгээр байсан” гэж хэлсэн. Тэр өдрөөс хойш хоногийн дараа манай нөхөр Улаанбаатар хотоос ирээд адуугаа бүртгэж үзэхэд 3 тооны адуу алга болсон байсан.” гэх мэдүүлэг / 1 дэх хавтаст хэргийн 52-53/,

 

-Гэрч Г.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би018 оны 11 дүгээр сарын сүүлээр манай дүү ******* найз болох ******* *******өд6-60 ДАХ улсын дугаартай цагаан өнгийн портер маркийн машинаа 5.000.000 төгрөгөөр өгөхөөр тохирч бэлэн.500.000 төгрөг аваад үлдсэн мөнгийг сарын дараа өгөхөөр тохиролцож зарсан. Ингээд ******* миний мөнгийг өгч чадахгүй байсан болохоор 1.200.000 төгрөгийг *******өд буцааж өгөөд019 оны 04 дүгээр сарын сүүлээр машинаа авсан.” гэх мэдүүлэг / 1 дэх хавтаст хэргийн 72-73/,

 

-Гэрч Д.Л-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би эмээлтэд байрлалтай “Оргил” хүнсний дэлгүүрийг ажиллуулдаг. Дэлгүүр маань “Чин соёмбо” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй. Дэлгүүрийнхээ хажууд хоолны газартай байсан, сүүлийн 1 жил орчим ажиллаагүй. Ажиллах хүн хүч байхгүй болохоор мөн өөрийн эрүүл мэндийн шалтгааны улмаас ажиллуулж чадахгүй байгаа юм. Хоолны газар ажилладаг байх үедээ мөн дэлгүүртээ зарах зорилгоор хүмүүсийн авчирч өгсөн махыг авдаг тохиолдол байдаг.019 оны 01 дүгээр сарын9-ний өдөр дугаарын дансанд.000.000 төгрөгийг “мах” гэсэн утгатай шилжүүлснийг би сайн санахгүй байна. Манайх хотын төвөөс хол болохоор хүмүүс хааяа бэлнээр мөнгийг нь өгье шилжүүлээд өгөөч гэх тохиолдол зөндөө л байдаг. Тэр үед нь шилжүүлсэн болов уу гэж бодож байна.” гэх мэдүүлэг / 1 дэх хавтаст хэргийн 75/,

 

-Шүүгдэгч Б.Б-ийн эзэмшлийн Хаан банкны дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга / 1 дэх хавтаст хэргийн 103-106/,

 

-“2019 оны 01 дүгээр сарын9-ний өдрийн байдлаар “Хьюндай портер” маркийн6-60 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл 1500000 төгрөгийн үнэтэй байна.” гэх “Капитал зууч” ХХК-ийн020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр гаргасан хөрөнгийн үнэлгээний тайлан /1 дэх хавтаст хэргийн 108-109/,

 

-“2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн нум суман тамгатай англи 50%-ийн цустай 7 настай зээрд халзан азарга 5.000.000 төгрөг, саран дэвсгэртэй хас дээрээ наран тамгатай 5 настай цагаан шарга гүү 1.200.000 төгрөг, саран дэвсгэртэй хас дээрээ наран тамгатай 8 настай цагаан амтай хул морь 1.500.000 төгрөг, нийт 7700000 төгрөг байна.” гэх “Капитал Зууч” ХХК-ийн гаргасан хөрөнгийн үнэлгээний тайлан / 1 дэх хавтаст хэргийн 115-116/,

 

-Шүүгдэгч А.Э-ын иргэний үнэмлэхийн лавлагаа /1 дэх хавтаст хэргийн 185/,

-Шүүгдэгч Б.Б-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /1 дэх хавтаст хэргийн 189/,

-Шүүгдэгч А.Э-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дэх хавтаст хэргийн03/,

-Шүүгдэгч Б.Б-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дэх хавтаст хэргийн28/,

 

-“...А.Э нь021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар сар 13 хоногийн хорих ялын үлдэгдэлтэй байна.”гэх ялын тооцооны лавлагаа /2 дахь хавтаст хэргийн 01/,

 

-“Т.С-гийн эзэмшлийн настай хээр үрээ 1 толгой, настай хээлтэй шүдлэн байдас 1 толгой, настай зээрд зүсмийн хээлтэй байдас зэрэг адууны020 оны 11 дүгээр сарын байдлаар зах зээлийн үнэ цэнэ нь 6800000 төгрөг байна.” гэх “Капитал Зууч” ХХК-ийн022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн шинжээчийн дүгнэлт, үнэлгээний жагсаалт /2 дахь хавтаст хэргийн 140-141/,

-Шинжээч Я.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Миний бие тухайн шинжээчийн дүгнэлтийг гаргахдаа төв орон нутгийн зах зээлийн үнэ ханш болон бусад орон нутгийн зах зээлийн ханшийг судлан малын насыг хээлтэй байдлыг харгазан мөн махны020 оны 11 дүгээр сарын үнэ ханшийг судлан судалгааны харьцуулах аргыг үндэслэн дүгнэлтийг 6.800.000 төгрөгийн үнэлгээтэй гэж гаргасан юм.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 148/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

 

Хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Шүүгдэгч Б.Б-, А.Э нар нь бүлэглэн,019 оны 01 дүгээр сарын8-наас019 оны 01 дүгээр сарын9-нд шилжих шөнийн3 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын Малчин багийн Дархан гэх газарт бэлчиж байсан иргэн Т.С-гийн эзэмшлийн 3 тооны адууг хулгайлж, 7700000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн дахь хэсэгт “бусдын олон тооны малыг хулгайлсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж хуульчилсан байсныг020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Эрүүгийн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр “...олон тооны мал хулгайлж, бүлэглэж, улсын хилээр нэвтрүүлж, машин механизм ашиглаж, ноцтой хохирол, хор уршиг учруулж, гойд ашиг шимт малыг хулгайлж үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж хүндрүүлэн өөрчилжээ.

 

Мөн015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд “...олон тооны мал гэж хорин дөрвөн бог, найман бодоос дээш малыг ойлгоно. Богийг бодод шилжүүлэхдээ нэг бодыг гурван богоор тооцно.” гэж хуульчилж байсан бөгөөд020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Эрүүгийн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу “олон тооны мал” гэж найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно. Богийг бодод шилжүүлэхдээ нэг бодыг дөрвөн богоор тооцно.” гэж өөрчилсөн тул гэмт хэрэг үйлдэх үеийн хуулийн дагуу шүүгдэгч нарын хулгайлсан 3 тооны адуу нь “олон тооны мал” гэдэгт хамаарахгүй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасан бөгөөд буцаан хэрэглэгдэх шинжийг агуулж буй хөнгөн хууль гэдэг ойлголтод гэмт хэргийн шинж чанарыг тодорхойлж буй диспозицийн багтаамж, ял шийтгэлийн төрөл, агуулгад орж буй өөрчлөлт хамаарна.

 

Гэмт хэрэг үйлдэх үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Эрүүгийн хуулинд бүлэглэн, мөн машин механизм ашиглаж гэмт хэрэг үйлдсэн бол хүндрүүлэн үзэхээр хуульчлагдаагүй учир Дархан-Уул аймаг дахь Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.

 

Иймд шүүгдэгч Б.Б-, А.Э нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

 

 

 

2.Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч Б.Б-ийн өмгөөлөгчийн зүгээс Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн санал гаргаж байгаа боловч өмгөөлөгчийн гаргасан саналыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно. “ гэж хуульчилсан бөгөөд мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино.” гэж хуульчилжээ.

Иймд шүүгдэгч Б.Б-ийн өмгөөлөгчийн гаргасан саналын дагуу шүүгдэгч Б.Б-ийн үйлдлийг Өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлгүй юм.

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Б.Б-, А.Э нар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн болох нь шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагаа /1 дэх хавтаст хэргийн 185, 189/, урьд ял шийтгүүлж байсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дэх хавтаст хэргийн03,28/ зэргээр тус тус тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.Б нь бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн зэргийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ. Харин шүүгдэгч нарт гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн нь эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал болж байна.

 

Дээрх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э-од 3 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч  Б.Б-өд жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Улсын Их Хурлаас021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “...2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино.” гэж заасан ба шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь Өршөөлийн хууль үйлчлэх цаг хугацаанд хамаарч байх тул шүүгдэгч Б.Б-, А.Э нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих үндэслэлтэй байна.

 

 Шүүгдэгч А.Э нь Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн021 оны 07 дугаар сарын6-ны өдрийн37 дугаартай шүүгчийн захирамжаар Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1, 12 дугаар зүйлийн 12.12-д заасныг баримтлан 1 жил 6 сар 17 хоног хорих ялаас эдлээгүй үлдсэн 4 сар 01 хоногийн хугацаагаар хорих ялыг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газар буюу Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар баг Майхантын дугаар гудамжны тоот хаягаас гарч явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж шийдвэрлэснийг Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн021 оны 09 дүгээр сарын9-ний өдрийн 325 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 4 сар 01 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялын нэг хоногоор тооцож, биечлэн эдлэх ялыг 4 сар 01 хоногийн хорих ялаар сольж шийдвэрлэсэн бөгөөд тэрээр021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл ялаа эдэлж, сар 12 хоногийн хорих ялыг эдлээгүй байна.

 

Шүүгдэгч А.Э нь021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл, мөн022 оны 03 дугаар сарын7-ны өдрөөс022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 151 хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногтой дүйцүүлэн тооцож, 151 хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялаас хасах нь зүйтэй.

 

Иймд шүүгдэгч А.Э-од энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан жил 6 сар9 хоног /хоёр жил зургаан сар хорин ес хоног/ зорчих эрхийг хязгаарлах ял, Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн021 оны 09 дүгээр сарын9-ний өдрийн 325 дугаартай шүүгчийн захирамжаар оногдуулсан 4 сар 01 хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн сар 12 хоногийн хорих ялыг тус тусад нь эдлүүлэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулахаар заасан бөгөөд шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Хьюндай портер” маркийн6-60 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь бусдын өмчлөлийн эд хөрөнгө бөгөөд тухайн автомашин нь 1500000 төгрөгийн үнэтэй байна.” гэх “Капитал зууч” ХХК-ийн020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр гаргасан хөрөнгийн үнэлгээний тайлангийн /1 дэх хавтаст хэргийн 108-109/ дагуу шүүгдэгч Б.Б-, А.Э нараас тус бүр 750000 төгрөг, нийт 1500000 төгрөг гаргуулж, улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

 

3.Хохирол, иргэний нэхэмжлэл, бусад асуудлын талаар:

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Т.С-д 7700000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч Б.Б-өөс хохирогч Т.С-д гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцож 3 тооны адуу өгсөн бөгөөд уг адууны зах зээлийн үнэ цэнэ нь 6800000 төгрөгөөр үнэлэгдсэн /2 дахь хавтаст хэргийн 140-141/ байх тул шүүгдэгч Б.Б-өөс гаргуулах хохирол төлбөргүй байна.

Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцсон байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хувь тэнцүүлэн гаргуулж, хохирогчид олгох нь зүйтэй.

 

Хэдийгээр шүүгдэгч Б.Б нь “хохиролд өгсөн 3 тооны адууны үнэлгээ 6800.000 төгрөг гэж гарсан учир миний хохирлыг төлөөд үлдэх хэсгийг нь А.Э-ын хохиролд тооцуулах саналтай” гэж тайлбар гаргаж байгаа боловч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээд нь өөрөө хариуцлагаа хүлээж, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөх үүрэгтэй учир шүүгдэгч Б.Б-ийн энэхүү тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна.

 

Иймд шүүгдэгч А.Э-оос 3850000 төгрөгийг гаргуулж, хохирогч Т.С-д олгохоор шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий 1 ширхэг си ди-г уг хэргийг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-өд авсан хувийн баталгаа гаргах, шүүгдэгч А.Э-од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч А.Э-ын Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн021 оны 09 дүгээр сарын9-ний өдрийн 325 дугаартай шүүгчийн захирамжаар оногдуулсан 4 сар 01 хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн сар 12 хоногийн хорих ялын хугацааг022 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Б, А.Э нарыг бусдын малыг хулгайлж, 7700000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э-д 3 жилийн /гурван жил/ хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б.Б-д жилийн /хоёр жил/ хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э-од оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б.Б-өд оногдуулсан жилийн хугацаагаар ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 6.10 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э-ын энэ хэрэгт цагдан хоригдсон 151 /нэг зуун тавин нэг/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, А.Э-ын биечлэн эдлэх ялын хэмжээг жил 6 сар9 хоног /хоёр жил зургаан сар хорин ес хоног/ хорих ялаар тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э-д оногдуулсан жил 6 сар9 хоногийн /хоёр жил зургаан сар хорин ес хоног/ хугацаагаар хорих ялыг эрх бүхий байгууллагын хяналтад зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч Б.Б-д оногдуулсан жилийн хугацаагаар хорих ялыг эрх бүхий байгууллагын хяналтад зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус дүйцүүлэн сольсугай.

 

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, А.Э нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э-оос 3850000 /гурван сая найман зуун тавин мянга/, төгрөгийг гаргуулж, хохирогч Т.С-д олгосугай.

 

8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э-од энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сар9 хоног /хоёр жил зургаан сар хорин ес хоног/ зорчих эрхийг хязгаарлах ял, Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн021 оны 09 дүгээр сарын9-ний өдрийн 325 дугаартай шүүгчийн захирамжаар оногдуулсан 4 сар 01 хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн сар 12 хоногийн хорих ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.

 

9.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 1500000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн шүүгдэгч Б.Б-өөс 750000 /долоон зуун тавин мянга/ төгрөг, А.Э-оос 750000 /долоон зуун тавин мянга/ төгрөг гаргуулж, улсын орлогод оруулсугай.

 

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсгүүдэд тус тус зааснаар шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий 1 ширхэг си ди-г уг хэргийг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт үлдээсүгэй.

 

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-өд авсан хувийн баталгаа гаргах, шүүгдэгч А.Э-од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч А.Э-ын Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн021 оны 09 дүгээр сарын9-ний өдрийн 325 дугаартай шүүгчийн захирамжаар оногдуулсан 4 сар 01 хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн сар 12 хоногийн хорих ялын хугацааг022 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

13.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Б-өд авсан хувийн баталгаа гаргах, шүүгдэгч А.Э-од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Я.ТУУЛ