| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойжоогийн Баярцэнгэл |
| Хэргийн индекс | 131/2017/0379/И |
| Дугаар | 131/ШШ2017/00438 |
| Огноо | 2017-06-13 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 131/ШШ2017/00438
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5-7-14 тоотод оршин суух, эмэгтэй, ВЮ62081505 регистрийн дугаартай, Хонгор овогт Гомпилын Самбуу-Ёндонгийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Г.Самбуу-Ёндон, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаА.Батдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Г.Самбуу-Ёндон шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие 1962 онд Баянхонгор аймгийн Галуут суманд төрсөн. 55 нас хүрч өндөр настны тэтгэвэрт орох гэтэл бичиг баримтын зөрчил гарч шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. 1981 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн ТТБТрестэд нормчин, 1983 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 5 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Холбооны газарт цэвэрлэгчээр, 1985 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 1988 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Худалдаа бэлтгэлийн трестэд үйлчлэгчээр, 1988 оны 01 дүгээр сараас 1989 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн 1 дүгээр яслид угаагчаар, 1989 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 3 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгт үйлчлэгчээр, 1990 оны 3 дугаар сарын 23-ны өдрөөс 1991 оны 6 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл БХТ 1 дүгээр яслид асрагчаар, 1992 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Баянхонгор аймгийн 1 дүгээр яслид асрагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар Г.Самбуу-Ёндонгийн иргэний үнэмлэхний хуулбар, 1981-1991 онуудад авсан цалинг нь Баянхонгор аймгийн Төрийн архивын тасгийн сан хөмрөгт хадгалагдаж буй баримтаас түүвэрлэн авч архивын лавлагаа гаргасан Баянхонгор аймгийн Архивын тасгийн 401 тоот албан бичиг, Баянхонгорын техник туслалцааны барилгын 3 дугаар трестийн даргын 1981 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 292 тоот, 1982 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 302 тоот тушаал, Баянхонгор аймгийн Холбооны газрын даргын 1983 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 128 тоот тушаал, Баянхонгор хотын Худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1985 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 152 тоот, 1985 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 184 тоот, 1987 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 36 тоот тушаал, 1979 оны 08 дугаар сарын 06-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтэр болон 466350 дугаартай МҮЭ-ийн гишүүний бат илэрхийлэхийг эх болон хуулбар байдлаар, гэрч Б.Саранцэцэгийн мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудыг дэлгэцээр харуулан нэг бүрчлэн шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Г.Самбуу-Ёндон нь 1981 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Баянхонгорын техник туслалцааны барилгын 3 дугаар трестэд нормчноор ажиллаж байсан болох нь түүнийг ажлаа хугацаанд нь чанартай хийж сар улирлын төлөвлөгөөг тогтмол биелүүлсэн учир 204 төгрөгөөр шагнасан Шагнах тухай Баянхонгорын техник туслалцааны барилгын 3 дугаар трестийн даргын 1981 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 292 тоот тушаал, түүнд нярай хүүхдээ асрах чөлөө олгосон Нярай хүүхэдтэй эхчүүдэд тэтгэмж олгох тухай Баянхонгорын техник туслалцааны барилгын 3 дугаар трестийн даргын 1982 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 302 тоот тушаал,
1983 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 05 дугаар сарын 10-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн Холбооны газарт үйлчлэгчээр ажиллаж байсан болох нь түүнийг шинэ жилийн баяраар холбоо үйлчилгээний хэвийн ажиллагааг хангах, хяналт тавих зорилгоор хариуцлагатай дежурээр томилсон Хариуцлагатай дежур томилох тухай Баянхонгор аймгийн Холбооны газрын даргын 1983 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 128 тоот тушаал,
1985 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Баянхонгор хотын Худалдаа бэлтгэлийн трестэд үйлчлэгчээр ажиллаж байсан болох нь түүнийг 11 дүгээр сарын 15-ны өдрөөс галлагч үйлчлэгчээр ажилд томилсон Ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай Баянхонгор хотын Худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1985 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 152 тоот тушаал, түүнийг галчийн ажлаас чөлөөлж, 1 дүгээр гуанзны угаагчаар ажилд томилсон Баянхонгор хотын Худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1985 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 184 тоот тушаал, түүнд нярай хүүхдээ асрахад зориулж 3 сарын тэтгэмжтэй чөлөө олгосон Тэтгэмжтэй чөлөө олгох тухай Баянхонгор хотын Худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1987 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 36 тоот тушаал,
1989 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 03 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгт үйлчлэгчээр, 1990 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс 1993 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Баянхонгор хотын 1 дүгээр яслид асрагчаар ажиллаж байсан болох нь түүний 1981-1991 онуудад авсан цалинг нь Баянхонгор аймгийн Төрийн архивын тасгийн сан хөмрөгт хадгалагдаж буй баримтаас түүвэрлэн авч архивын лавлагаа гаргасан Баянхонгор аймгийн Архивын тасгийн 401 тоот албан бичиг, түүний 1979-1990 онуудад авч байсан сар бүрийн цалингаас нь татвар төлж байсныг тэмдэглэж баталгаажуулсан МҮЭ-ийн гишүүний 466350 тоот бат илэрхийлэх, түүний ажиллаж байсан байдлын талаар мэдүүлсэн гэрч Б.Саранцэцэгийн мэдүүлэг, түүний 1981-1993 онд ажиллаж байсан ажлын тухай мэдээг бичиж тамга дарж баталгаажуулсан хөдөлмөрийн дэвтэр зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.1, 116, 118, 133.1.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Хонгор овогт Гомпилын Самбуу-Ёндонгийн 1981 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Баянхонгорын техник туслалцааны барилгын 3 дугаар трестэд нормчноор буюу өрлөгчнөөр
1983 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 05 дугаар сарын 10-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн Холбооны газарт үйлчлэгчээр
1985 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Баянхонгор хотын Худалдаа бэлтгэлийн трестэд үйлчлэгчээр
1989 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 03 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгт үйлчлэгчээр,
1990 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс 1993 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Баянхонгор хотын 1 дүгээр яслид асрагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус заасныг баримтлан Г.Самбуу-Ёндонгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэйболох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 14 хоногийн дотор шүүхэдхүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөлшийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ