| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батаагийн Гэрэлмаа |
| Хэргийн индекс | 162/2022/0056/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/070 |
| Огноо | 2022-03-24 |
| Зүйл хэсэг | 25.4.1., |
| Улсын яллагч | Ж.Энхбат |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 2022/ШЦТ/070
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж,
Улсын яллагч *******,
Шүүгдэгч *******, *******, *******, *******,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч ,
Нарийн бичгийн дарга Г.Чингүн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас *******, *******, *******, ******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 0******* сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1989 оны 02 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, ************** настай, эрэгтэй, дээд боловсролтой,
Монгол улсын иргэн, 1991 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Ба төрсөн, *******1 настай, эрэгтэй, дээд боловсролтой,
Монгол улсын иргэн, 1968 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Бтөрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой,
Монгол улсын иргэн, 1984 оны 09 дүгээр сарын 14-ны өдөр Хөвсг төрсөн, *******8 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч *******, *******, ******* ******* нар бүлэглэж “...2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр Баянхонгор аймгийн ******* сумын ******* дугаар багийн нутагт байрлах “******* ” гэх газраас хуучны эд өлгийн зүйлийг тусгай зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар археологи, палеонтологийн хайгуул, малтлага хийх гэмт хэргийг үйлдэж байгаль орчинд 178.126 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав: Үүнд:
Хохирогч, иргэний нэхэмжлэгч ын мөрдөн байцаалтад өгсөн ... Тэнд ямар хүн амьтан ухах биш эрүүл газар. ******* дугаар багийн хотын гэдэг газар нь 16-17 дугаар зууны үеийн Манж чин улсын үеийн цэргийн зориулалтаар ашиглаж байсан эртний шавар байгаа юм. Нутгийн ардууд үүнийг ******* гийн гэж ярьдаг. Ийм л зориулалтаар барьсан эртний хотын . Шавар д Манж амбан хүн сууж байсан, эрх мэдэлтэй хүн сууж байсан, цэргийн дарга хүн байсан гэж аман яриагаар ярьдаг. Тэр амбан хүн ихээхэн хэмжээний алт эрдэнэсийг тэр орчимд нуусан гэх домог түүхэн аман яриа байдаг. Тухайн газар тийм их хэмжээний алт, эрдэнэс байсан уу? үгүй юу гэдэг нь тодорхой бус тэр түүхийг аман яриагаар нутгийн иргэдээс сонсоод явж байсанvбайх. Тухайн талбай дээр ашиглалтын болон хайгуулын тусгай эрхийн зөвшөөрөлтэй дүгнэлтийн талбай байхгүй болно. Ямар нэгэн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл өгөгдөөгүй ...******* суманд тодорхой хэмжээний хохирол учирсан байгаа. ******* суманд учруулсан гэх хохирлыг Экологид гэсэн байна уу? газрын хэвлийд гэсэн байна уу? мэргэжлийн байгууллагаас тогтоосон хохирлыг нэхэмжилж байна... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 22-2*******, 27-28 /,
Иргэний нэхэмжлэгч ийн мөрдөн байцаалтад өгсөн ... Мөнгөлөг саарал өнгийн улсын дугаартай Toyota Fielder маркийн тээврийн хэрэгсэл бичиг баримт нь миний нэр дээр байгаа боловч гээд манай компанийн машин байгаа юм. Манай компанийн захирал гээд хүн байгаа. Би өөрийн нэр дээр байгаа машинаа нэхэмжилж байна...гэсэн мэдүүлэг / 1-р хх-ийн *******2-************** /,
Гэрч мөрдөн байцаалтад өгсөн ... 2021 оны 09 сарын 08-нд Улаанбаатар хотоос Баянхонгор аймагт Toyota Fielder маркийн автомашинтай болон нарын хамт ирсэн. Ирсэн зорилго маань Баянхонгор аймагт байрлах гэх зайрантай уулзах байсан. Тэгээд Баянхонгор аймагт зайрангийн хамт өөртөө засал хийлгэсэн. 2021 оны 09 сарын 09-ны өдөр заслаа хийлгэсэн... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 46/,
Гэрч ийн мөрдөн байцаалтад өгсөн ... ах “шөнө ажиллах юм 200.000 төгрөг өгнө, ажиллах уу” гэсэн. “Тэгье мөнгө хэрэгтэй байна” гээд за тэгвэл байж байгаарай орой аваад явна шүү гээд тэгээд ирээд аваад явсан. ахыг л танина, бусдыг нь танихгүй, урд нь ганц хоёр ажил хийж байсан. Энэ жижиг машинаар аймгаас тавуулаа ирсэн. 1 нүх ухсан. 1.80 см гаран нүх ухсан. Шөнөө ирээд 4-5 цаг ажилласан. Дотроос нь юу ч гарч ирээгүй, миний нүдэнд харагдах юм байгаагүй, Хүрз зээтүү хоёроор ажилласан. Энд ух гэсэн шиг ******* чулуу тавьсан байсан. Бид хоёрыг ажиллаж байхад металл хайгч тавиагүй. Тэгээд нүхээ булсан. Дараа шөнө нь 1 метр л байсан байх 2 цаг ажиллаж байгаад баригдсан... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 49 /,
Гэрч ын мөрдөн байцаалтад өгсөн ... ахтай таараад 200.000 төгрөгийн ажил байна явах юм уу, 1 өдөр ажиллана гэж ярьсан. Өчигдөр шөнө, урд шөнө ажилласан. Эхний өдөр нь 4 цаг орчим ажилласан. Дараагийн шөнө ******* цаг орчим ажилласан. ахыг танина, г танина, бусад хүмүүсийг танихгүй. Намайг ухаж байхад металл хайгч тавьж үзээгүй. Дараагийн шөнө 1 метр ухсан байх ******* цаг ажилласан байх тэгээд баригдсан, хууль бус гэдийг мэдээгүй... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 52/,
Гэрч ийн мөрдөн байцаалтад өгсөн ... 2021 оны 09 сарын 07-08-ны өдрийн аль нь байсан юм бол холио хариулж яваад эргүүлчхээд машин байхаар нь очсон. Бөө буулгасан 2 хүн байсан. Нэг нь өндөр шар залуу, нөгөөх нь бөөгийн хувцастай хүн л байсан. би тэр хүмүүсийг хаанаас ирснийг нь асуугаагүй, нэр усыг нь ч мэдэхгүй, Тэрний урд орой нь нар шингэхийн өмнө цагаан, бараан өнгийн хоёр машин байсан. Юм хум нисгэж байгаа бололтой, хүн амьтан дуугараад байгаа бололтой байсан. Тэр бол ямар улс байсныг би мэдээгүй... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 59-61/,
Гэрч ын мөрдөн байцаалтад өгсөн ... 17 дугаар зууны үе 1758 он л гэсэн байдаг юм. Дээхэн үеийн номд тэмдэглэснээр манжийн үеийн Улиастайн дагуул хот гэж байгуулагдсан. Гадуураа усан шуудуу бүхий хамгаалалттай, Улиастайгаас Бээжин хавь руу явах бараа ачааг нь замд нь хамгаалж байдаг цэргийн хот. Улиастай амбаныг Монголчууд хөөх явцад дагалдан сүйрсэн. Тэрнээс хойш *******00 гаран жил болж байгаа иймэрхүү л хот. Сүүлийн үед нэгдлийн 1980-аад оны сүүлээр хүнсний ногооны талбайн зориулалтаар ашиглаж байгаад 1990 оноос хойш огт ашиглахаа байсан. Сумын түүх соёлын дурсгалт зүйлийн хамгаалалтад 2005 онд хэрмийн туурь нэрээр авагдсан. 2012 онд шинэчилж сумын хамгаалалтад авсан. Сумын хамгаалалтад авсан гээд хашлага хайлт хамгаалалтын бүс тогтоосон юм байхгүй... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 67-68/,
Гэрч ийн мөрдөн байцаалтад өгсөн ... Эртний хотын туурь гэдгийг л мэднэ. Хятадууд байрлаж байсан гэдгийг л мэднэ. Балгасыг харж байсан тооллогоор явж байхдаа маягийн нурсан ул суурь л байдаг. 2005 онд хамгаалалтад авсан гэсэн тогтоол байгаа... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 71-72/,
Гэрч мөрдөн байцаалтад өгсөн ... Би Баянхонгор аймгийн Соёл урлагийн газар Соёлын өв хариуцсан хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байна. Одоо 1 жил ажиллаж байна. Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрт археологи, палеонтологийн хайгуул, малтлага явуулах гэж байгаа бол Баянхонгор аймгийн соёл урлагийн газраас зөвшөөрөл авдаг. 2021 онд археологи, палеонтологийн хайгуул, малтлага явуулах ямар нэгэн зөвшөөрөл гараагүй... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 106-107/,
Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн ... Баянхонгор аймаг ******* сумын ******* дугаар багийн нутаг дэвсгэрт “******* ” гэх газарт эхний шөнө надтай хамт , ах, тэгээд Баянхонгор аймгаас газар ухуулах гэж ах олж ирсэн 2 залуу байсан өөр хүн байгаагүй. 2 дахь шөнө нь ах, нөгөө газар ухах 2 залуу, тэгээд би байсан. Өөр хүн байгаагүй. гэх ахыг нь таньдаг, харин газар ухсан 2 залууг ах олж ирсэн. гэх хүний сахиус ажил үйл бүтээж өгнө гээд Баянхонгор аймаг ******* сумын ******* дугаар багийн нутаг дэвсгэрт “******* " гэх газарт газар доор алт мөнгөний хольцтой эд байна. Намайг тэрийг авч ажил амьдрал даа нэмэрлээ гэж тухайн газрыг зааж өгсөн. Тэгээд тухайн газар гэх хүний сахиусны хэлснээр очиж газар ухсан юм аа. Надтай хамт явсан хүмүүс бүгд надтай хамтран үйл ажиллагаа явуулсан. Би тэгж газар ухаж эд зүйл хайх нь хууль бус гэдгийг мэдээгүй. Би хэргийг хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэх боломжтой гэдгийг ойлгосон. Би хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хүсэлттэй байна... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 227-2*******0/,
Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн ... Надад сонсгож байгаа ялыг би хүлээн зөвшөөрөхгүй байна. гэх хүн надаас “Баянхонгор аймаг ******* сумын ******* дугаар багийн гэх газар заагаад өг” гэсэн. Тэгээд би зам зааж өгсөн өөр өөр газар ухахад нь оролцсон зүйл байхгүй. ******* сумын ******* дугаар багийн “ " гэх газарт очоод эхний шөнө 1 метр гаран газар ухаад юм гарж ирээгүй, тэгээд үүр цайсан, тэгээд маргааш шөнө нь ухсан нүхнийхээ хажууд дахиад өөр газар ухаад байж байтал цагдаа нар ирээд баригдсан. Надад ямар нэгэн зүйл хэлээгүй. Зам заагаад өг гэсэн тэгээд зам зааж өгөөд очсон чинь Баянхонгор аймаг ******* сумын ******* дугаар багийн “ ” гэх газарт очоод шөнө газар ухаж эхэлсэн. Би ямар зорилгоор газар ухсан гэдгийг нь мэдэхгүй байна. Би тухайн хүмүүсийг газарт газар ухаж байх үед нь ямар зорилгоор газар ухаж байгаа гэдгийг нь асуугаагүй... гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 20-21/,
Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтад өгсөн ... Би яллагдагчаар татагдсан тогтоолтой танилцлаа. Надад сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. Би Ховд аймагт уулыг тахисан суманд уулыг тахисан юм. Буцаж явахдаа замд утас дуугараад нэг хүний бие муудлаа гээд тэгээд замаас гараад тухайн үед нэлээн цаг орой болчихсон байсан туурийн хажууд дэнж дээр сахиус буулгасан. Тэгээд тэндээр тэр хүний юмыг буулгаад тэр газар яасан гүйдэлтэй газар вэ? энэ туурийн доор эд баялаг харагдана, ихээхэн юм байна гэж хэлсэн тэгээд аймагт ирчихсэн байж байсан. Хотоос гэдэг банди яриад “энэ жил цолны горилоо байна, засал хийлгэе” гээд ярьсан. Би эндээс явах болоогүй тэгээд ирсэн. Аавын тал нь 40-ээс дээш насалдаггүй, заслыг нь хийх болсон чинь жаахан гүйдэл ихтэй газар тэнд тухална гэсэн. Ховдын тахилгат явахад тийм газар байсан гээд тэгвэл туршиж үзье гээд нэг багаж олоод тэр багаж нь их ид шидтэй гээд 2 машинтай хөдөлсөн , , , , , газар ухуулахаар 2 залуу аймгаас авч яваад баригдахын өмнөх өдөр ухаж үзсэн. Тэгээд заслаа хийсэн, заслаа хийж байх явцад нөгөө хүмүүс хаана байна гээд асуусан нөгөө газар нь ухсан. Маргааш орой нь сахиус буулгаад ярилцаад орой нь очиж таарсан. , бид гурав гүүрэн дээр очиж хононо гэж явсан тэнд өвчин гарсан гээд бүх юм хаалттай байсан. Буцаж эргээд очих гэсэн чинь сүлжээн дээр хүлээгээд байж байсан чинь бид хэд баригдлаа гээд, тэгээд маргааш өглөө нь утас дуугарсан ******* сумын цагдаагийн хэсэг дээр ир гээд залгасан тэгээд очсон.Би Баянхонгор аймаг ******* сумын ******* дугаар багийн нутаг дэвсгэрт “******* ” гэх газарт үйл ажиллагаа явуулах үедээ ямар нэгэн байгууллага болон эрх бүхий албан тушаалтнаас ямар ч зөвшөөрөл аваагүй.Баянхонгор аймаг ******* сумын ******* дугаар багийн нутаг дэвсгэрт “******* ” гэх газарт эхний шөнө надтай хамт , ах тэгээд Баянхонгор аймгаас газар ухуулах гэж ах олж ирсэн 2 залуу байсан өөр хун байгаагүй. 2 дахь шөнө нь ах, нөгөө газар ухах 2 залуу, тэр 4 очсон би бол 2 дахь өдөр нь байгаагүй. Өөр хүн байгаагүй. Би хамт явсан гэх хүмүүс буюу , нар нь миний сахиус дээр ирж золгодог хүмүүс байгаа юм аа, өөр өөр бол ямар нэгэн хамаатан садан холбоо байхгүй. Баянхонгор аймаг ******* сумын ******* дугаар багийн нутаг дэвсгэрт “******* ” гэх газрын доор алт, эрдэнэс байж магадгүй гэж ухсан юм аа. Би тэгж газар ухаж эд зүйл хайх нь хууль бус гэдгийг мэдээгүй. Зүгээр миний сахиус Баянхонгор аймгийн ******* сумын ******* дугаар багийн нутаг дэвсгэрт “******* ” гэх газарт алт, эрдэнэс байгаа гэж хэлэхээр нь очиж газар ухсан юм аа. , нар нь гэмт хэрэгт ямар нэгэн оролцоо байхгүй. Тухайн газарт миний сахиусаар засал хийлгэх гэж очсон юм... гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн **************-*******7/,
Шүүгдэгч *******ы мөрдөн байцаалтад өгсөн ... Надад сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад гэвэл би Баянхонгор аймагт гэх хүний сахиусаар засал хийлгэх гэж ирсэн. Тэрнээс би бол Баянхонгор аймаг ******* сумын ******* дугаар багийн нутаг дэвсгэр “******* ” гэх газарт газар ухсан талаар би өөрөө ч мэдээгүй... гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 7-8 /,
Байгаль орчны зөвлөх “Нуман-Алтай” ХХК-ны 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 1/67 дугаар шинжээчийн “...Тус шинжилгээ хийсэн газар нь ямар нэгэн аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрөлтэй талбай, бичил уурхайн талбай, улсын тусгай хамгаалалтын газартай давхцалгүй байна. Сум орон нутгийн тусгай хамгаалалтай газартай давхцалтай эсэх нь тодорхойгүй байна. Тухайн газарт үйл ажиллагаа явуулсны улмаас байгаль орчинд учруулсан экологи эдийн засгийн хохирлын үнэлгээ нь 178.126 төгрөг болж байна. Тус талбайд нөхөн сэргээлт хийх ажлын зардлын хэмжээ тооцох боломжгүй байна. Тус газар нь ухагдаагүй эрүүл газар байсан байна...” гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 112-126 /,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 5-9/,
******* гийн эртний хотын туурийн танилцуулга /1-р хх-ийн 158/,
Сумын тусгай хамгаалалттай газрын судалгаа /1-р хх-ийн 161/,
“Энх-нахиа” ХХК-ийн 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 260 дугаартай шинжээчийн ...Toyota Fielder маркийн машины нийт үнэ 11.71*******.000 төгрөг болохыг тодорхойлов...” дүгнэлт /1-р хх-ийн 1*******4-1*******7/
Баянхонгор аймгийн Соёлын хэлтсийн 2021 оны 11 сарын 10-ны өдрийн 05 дугаартай албан бичигт “...Энэ дурсгал нь хотын гийн хөндийд оршино. Шавар болон хайргаар модоор хэвлэж хийсэн, цайз бүхий байгууламж юм. 4-н өнцөгтөө харуулын цамхаг бүхий баруун талдаа 10 м хаалганы ул суурьтай...” /1-р хх-ийн 157- 158/,
Баянхонгор аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын 2021 оны 11 дүгээр сарын 09-ны өдрийн *******61 дугаар албан бичиг /1-р хх-ийн 160-161/,
Баянхонгор аймгийн ******* сумын соёлын төвийн 2021 оны 10 дугаар сарын 1*******-ны өдрийн 24 дугаартай “...Тус сумын ******* дугаар багийн нутаг дэвсгэрт орших “******* ” гэдэг газарт эртний хотын хэрмийн туурь нэртэй дурсгалт газар байдаг. Дурсгалт газрыг 2005 онд сумын ИТХ хурлаар сумын хамгаалалтад авсан...” албан бичиг/1-р хх-ийн 166/,
Баянхонгор аймгийн ******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2005 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 24 дүгээр тогтоол /1-р хавтас хэргийн /1-р хх-ийн 168-169/,
Шүүгдэгч *******, *******, *******, ******* нарын иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /хх-ийн 1-р хх-ийн 14*******-148, 1-р хх-ийн 150-155, 1-р хх-ийн 171-177, 2-р хх-ийн 58-65/ зэрэг болон шүүгдэгчээс шүүхийн хэлэлцүүлэгт гарган өгсөн хохирол нөхөн төлсөн тухай төлбөрийн 2 ширхэг баримт хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд;
Шүүгдэгч *******, *******, *******, ******* нар бүлэглэж “...2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр Баянхонгор аймгийн ******* сумын ******* дугаар багийн нутагт байрлах “******* ” гэх газраас хуучны эд өлгийн зүйлийг тусгай зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар археологи, палеонтологийн хайгуул, малтлага хийх гэмт хэргийг үйлдэж байгаль орчинд 178.126 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх бичгийн нотлох баримтууд болон шүүгдэгч *******, *******, *******, ******* нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон, шүүгдэгч *******, *******, *******, ******* нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт, прокурорын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч *******, *******, *******, ******* нар хууль бусаар археологи, палеонтологийн хайгуул, малтлага хийх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч *******, *******, *******, ******* нар нь тусгай зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар археологи, палеонтологийн хайгуул, малтлага явуулсны улмаас байгаль орчинд 178.126 төгрөгийн хохирол учирсан ба байгаль орчинд учирсан хохирлын үнэлгээг “Нуман-Алтай” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт хэрэгт авагдсан бөгөөд уг дүгнэлтийг шүүх үндэслэлтэй дүгнэлт болсон гэж үнэлэв.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4-т зааснаар “газарт учирсан хохирлыг тухайн ангиллын газрын экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” нөхөн төлүүлэхээр заасан байх тул байгаль орчинд учирсан 178.126 төгрөгийг ******* дахин буюу 5*******4.*******78 төгрөгөөр нэмэгдүүлж тооцов.
Шүүгдэгч *******, *******, *******, ******* нар нь байгаль орчинд учирсан хохирол 5*******4.*******78 төгрөгийг төлж барагдуулж холбогдох баримтыг хэрэгт хавсаргажээ.
Шүүгдэгч *******, *******, *******, ******* нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Шүүгдэгч нар нь байгаль орчинд учирсан хохирлыг нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасныг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүх шүүгдэгч *******, *******, *******, ******* нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь нягтлан үзэж ялын төрөл, хэмжээг тогтоов.
Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн иргэний нэхэмжлэгч ийн эзэмшлийн улсын дугаартай, Toyota Fielder маркийн тээврийн хэрэгслийг эзэмшигч т буцаан олгож, эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан VR-10000 гэсэн бичиглэлтэй металл хайгч 1 ширхгийг эзэмшигч *******, G mobile гэсэн бичигтэй хар өнгийн суурин утас 1 ширхгийг эзэмшигч ******* нарт буцаан олгож, мөн хураагдсан модон иштэй хүрз 1 ширхэг, лантуу 1 ширхэг зэргийг устгаж, шүүгдэгч *******, *******, *******, ******* нар нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6.2, *******6.6, *******6.7, *******6.8, *******6.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овогт ийн , овогт гийн , овогт ийн , овогт гийн нарыг хууль бусаар археологи, палеонтологийн хайгуул, малтлага хийх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******, *******, *******, Х. нарыг 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
*******. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.******* дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч *******, *******, *******, ******* нарт тус тус оногдуулсан 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгийн торгох ялыг 1 жилийн хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулий ерөнхий ангийн 5.******* дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******, *******, *******, ******* нарт мэдэгдсүгэй.
5. Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилсэн 2014 оны Hybrid Fielder маркийн авто машин битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож эзэмшигч иргэний нэхэмжлэгч т, VR10000 гэсэн бичигтэй металл хайгч 1 ширхгийг эзэмшигч шүүгдэгч *******д, G mobile гэсэн бичигтэй хар өнгийн суурин утас 1 ширхгийг эзэмшигч шүүгдэгч ******* нарт тус тус буцаан олгосугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан модон иштэй хүрз 1 ширхэг, лантуу 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
7. Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, *******, *******, *******, ******* нар нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
8. Шүүгдэгч *******, *******, *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА