Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 131/ШШ2017/00439

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн Өлзийт сумын 5 дугаар багт оршин суух, эмэгтэй, ВП68100301 регистрийн дугаартай, Тариат овогт Хайчинхүүгийн Ганчимэгийн Ж.Шийрэвчулууны ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Х.Ганчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Батдоржнар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Х.Ганчимэг шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний нөхөр Шийрэвчулуун 2003 онд бурхан болсон. Тухайн үед бидний дундаас төрсөн охин Гантөгс нь 1 ой 1 сартай байсан. Охиндоо тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгоод явж байхад нийгмийн даатгалаас Ж.Шийрэвчулууны ажиллаж байсан байдлыг дахин тогтоолго гэсэн. Ж.Шийрэвчулуун нь 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Өлзийт сумын Цэцэглэлт нэгдлийн 3 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан. Түүний хөдөлмөрийн дэвтэр дэх ажилласан байдлын тушаал шийдвэрт тамга тэмдэг нь бүдэгхэн дарагдсан гэх шалтгаанаар ажилласан байдлыг тогтоох шаардлагатай гэсэн. Талийгаачийн овог нь Жанцан юм. Гэтэл нас барсны 388/000011 дугаартай нас барсны лавлагаанд Жонцон гэж буруу бичсэн байна. Хөдөлмөрийн дэвтэр архивын лавлагаанд Жанцан гэж зөв бичигдсэн байгаа билээ. Иймд хүсэлтийг хангаж өгнө үү..гэв.

Шүүх хуралдаанаар Х.Ганчимэгийн иргэний үнэмлэхний хуулбар, 1981-1982 онуудад авсан цалинг нь Баянхонгор аймгийн Төрийн архивын тасгийн сан хөмрөгт хадгалагдаж буй баримтаас түүвэрлэн авч архивын лавлагаа гаргасан Баянхонгор аймгийн Архивын тасгийн 359 тоот албан бичиг, 1980 оны хөдөлмөрийн дэвтрийг эх болон хуулбар байдлаар, гэрч С.Сүхбат, Д.Наранцэцэг нарын мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудыг дэлгэцээр харуулан нэг бүрчлэн шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Ж.Шийрэвчулуун нь 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Өлзийт сумын Цэцэглэлт нэгдлийн 3 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан болох нь түүний 1981-1982 онуудад авсан цалинг нь Баянхонгор аймгийн Төрийн архивын тасгийн сан хөмрөгт хадгалагдаж буй баримтаас түүвэрлэн авч архивын лавлагаа гаргасан Баянхонгор аймгийн Архивын тасгийн 359 тоот албан бичиг, 1980 оны хөдөлмөрийн дэвтэрт түүний 1981-1990 онуудад ажилласан хоног, авсан хөлсийг бичиж тэмдэглэн тэмдэг дарж баталгаажуулсан байдал, түүний ажиллаж байсан байдлын талаар мэдүүлсэн гэрч С.Сүхбат, Д.Наранцэцэг нарын мэдүүлэг болон гэрчээр мэдүүлэг өгсөн С.Сүхбат, Д.Наранцэцэг нарын хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийсэн албан тушаалтны гарын үсэг нь Ж.Шийрэвчулууны хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийсэн албан тушаалтны гарын үсэгтэй нэгэн ижил байгаа зэргийг үндэслэн хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.1, 116, 118, 133.1.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Жанцангийн Шийрэвчулууны 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Өлзийт сумын Цэцэглэлт нэгдлийн 3 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус заасныг баримтлан Х.Ганчимэгийнулсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэйболох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 14 хоногийн дотор шүүхэдхүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөлшийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ