| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхбаатарын Энхжаргал |
| Хэргийн индекс | 108/2022/0095/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/90 |
| Огноо | 2022-04-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Аянагүл |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 04 сарын 19 өдөр
Дугаар 2022/ШЦТ/90
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож,
улсын яллагч Д.Аянагүл,
шүүгдэгч Т.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүлийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******гийн *******ад холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******-ний өдөр ******* аймаг, ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “*******” ХХК-д ажилтан, эхнэр, 4 хүүхдийн хамт , , тоотод оршин суух, урьд ял шийтгэл үгүй,
******* овогт *******гийн ******* /РД: /.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс 14-нд шилжих шөнө Налайх дүүргийн тоотод байх гэртээ хардалтын улмаас гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ц.ийн нүүрэн тус газарт гараараа 1 удаа цохиж, биед нь нүүр, баруун нүдний салстад цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Т.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул нэмж мэдүүлэг өгөхгүй” гэв.
Улсын яллагч шүүх хуралдаанд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Хохирогч Ц.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Т.******* бид хоёр Налайх дүүргийн , тоотод байх гэртээ байж байтал манай гэрт манай төрсөн дүү Ц. нөхрийн хамт ирээд ... С., нөхөр Т.******* бид гурав архи хувааж уусан. Тэгтэл Т.******* гэнэт намайг хардаж уурлаад байхаар нь бид хоёр хэрэлдэж эхэлтэл манай нөхөр Т.******* гэнэт миний нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохичихсон. Надад ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 08 дахь тал),
- Гэрч Ц.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдөр нөхөр С.ын хамт өөрийн төрсөн эгч Ц.ийн хүүхдүүдийг нь хүргэж өгөхөөр Налайх дүүргийн , тоотод очсон. Гэрт очоод хоол идээд сууж байсан чинь нөхөр С. дэлгүүр ороод Хараа нэртэй 0.75 литрийн шилтэй архи авчирсан. Авчирсан архийг нь эгч Ц., хүргэн ах Т.*******, нөхөр С. нар уусан. Архиа ууж дууссаны дараа хүргэн ах эгч рүү “ямар, ямар хүнтэй унтаж хэвтлээ, би чамаас сална, чи цагдаагаа дуудаач” гэж хэлээд шууд нүүр рүү нь баруун гараараа эгчийн баруун нүд рүү 1 удаа цохисон. Цохисны дараа би салгасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10 дахь тал),
-Налайх дүүргийн шүүхийн шинжилгээний тасгийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 118 дугаартай “...Ц.ийн биед нүүр, баруун нүдний салстад цус хуралт, зөөлөн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 17-18 дахь тал),
-Шүүгдэгч Т.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Надад сонсгож буй тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...эхнэр бид хоёр яг юунаас болсныг санахгүй байна, маргалдаж байгаад миний уур хүрээд эхнэрийнхээ нүүрэн тус газарт нэг удаа цохичихсон юм. Тэгтэл манай эхнэр гарч яваад цагдаа дуудчихаад ороод ирсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28 дахь тал) зэргийг шинжлэн судлав.
Харин шүүгдэгч Т.******* хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас нотлох баримт шинжлүүлээгүй болно.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугласан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Т.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс 14-нд шилжих шөнө Налайх дүүргийн тоотод байх гэртээ хардалтын улмаас гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ц.ийн нүүрэн тус газарт гараараа 1 удаа цохиж, биед нь нүүр, баруун нүдний салстад цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:
-Хохирогч Ц.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгтэл Т.******* гэнэт намайг хардаж уурлаад байхаар нь бид хоёр хэрэлдэж эхэлтэл манай нөхөр Т.******* гэнэт миний нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохичихсон...” гэх мэдүүлэг,
- Гэрч Ц.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Архиа ууж дууссаны дараа хүргэн ах эгч рүү “ямар, ямар хүнтэй унтаж хэвтлээ, би чамаас сална, чи цагдаагаа дуудаач” гэж хэлээд шууд нүүр рүү нь баруун гараараа эгчийн баруун нүд рүү 1 удаа цохисон. Цохисны дараа би салгасан...” гэх мэдүүлэг,
-Налайх дүүргийн шүүхийн шинжилгээний тасгийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 118 дугаартай дүгнэлт,
-Шүүгдэгч Т.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...эхнэр бид хоёр яг юунаас болсоныг санахгүй байна, маргалдаж байгаад миний уур хүрээд эхнэрийнхээ нүүрэн тус газарт нэг удаа цохичихсон юм” гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар болон шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг зэргээр зэрэг нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хоорондоо агуулгын зөрүүгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
Шүүгдэгч Т.******* нь бүрэн бус дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулж, шүүгдэгчийн өөрийгөө өмгөөлөх эрхийг хангасан болохыг тэмдэглэв.
Хууль зүйн хувьд шүүгдэгч Т.*******ын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хохирогч Ц.ийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсанд тооцно.
Мөн шүүгдэгч Т.*******ын үйлдлийн улмаас хохирогчийн биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.
Шүүгдэгч Т.*******, хохирогч Ц. нар нь 2016 оноос хамтран амьдарч эхэлсэн, нийт 4, дундаасаа 2 хүүхэдтэй, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай байх боловч хавтаст хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч өмнө нь 2020 онд хамтран амьдрагч буюу эхнэрийнхээ биед халдаж байснаас өөрөөр халдаж байгаагүй, мөн уг маргаан нь тухайн тохиолдолд үүссэн таарамжгүй харилцаа буюу хардалтын улмаас шүүгдэгч нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ц.ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байгаа нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх шинжгүй, харин түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Т.*******ыг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Гэмт хэргийн улмаас хохирогч Ц.ийн биед хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхээс шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх тайлбар, мэдүүлгийг тус тус өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******ад 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” гэсэн дүгнэлт гаргасан бөгөөд уг ялын дүгнэлттэй холбогдуулан шүүгдэгч санал, тайлбар гаргаагүй болно.
Шүүгдэгч Т.******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч гомдол саналгүй/, хувийн байдал /анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээж, гэмшиж байгаа байдал/ зэргийг харгалзан прокурорын гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******ад 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, тухайн ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Шүүгдэгч Т.******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт хавсарган ирүүлсэн хэргийн газрын үзлэг бүхий 1 ширхэг СД-г хавтаст хэргийн хугацаа дуустал хэрэгт хадгалах нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. ******* овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******ыг 600 (зургаан зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******ад оногдуулсан 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Т.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгт хавсарган ирүүлсэн хэргийн газрын үзлэг бүхий 1 ширхэг СД-г хавтас хэргийн хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЭНХЖАРГАЛ