Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 89

 

                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

   Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж

   Хуралдааны нарийн бичгийн дарга А.Болор

   Улсын яллагч Д.Дэлгэрмаа  

   Шүүгдэгч Э.Оргил, түүний өмгөөлөгч Д.Цэрэнханд нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201625030092 дугаартай хэргийг 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

    Монгол Улсын иргэн, 1991 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод өрсөн, нас 25, хүйс эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажил байхгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт Баянгол дүүрэг, 2 дyraap хороо, 30-5 тоотод суух, 2008 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 cap хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан, 2010 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн шүүхийн 95 дугаар шийтгэх тогтоол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар 6 жил 6 cap 10 хоногийн хорих ялаар тус тус шийтгүүлсэн, Магалан овгийн Энх-Амгалангын Оргил /РД: уш91062031/ нь

 

    Давтан үйлдлээр, бусдын орон байранд нэвтэрч 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 13 цаг 20 минутаас 13 цаг 45 минутын хооронд Чингэлтэй дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар Эрдэм судлал дээд сургуулийн 200 тоот сургалтын албаны өрөөний хаалгыг эвдэн орж иргэн Г.Гуамаралын Dell маркийн зөөврийн компьютер, түрийвчтэй бичиг баримт, 100.000 төгрөг хулгайлж, нийт 800.000 төгрөгийн;

    Мөн 2016 оны 1 дүгээр сарын 22-ноос 2016 оны 1 дүгээр сарын 23-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Өргөө амаржих газрын байранд байрлах Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн байрны хаалгыг эвдэн орж Dell маркийн зөөврийн компьютер, Canon маркийн зургийн аппарат зэрэг эд зүйл хулгайлж 800.000 төгрөгийн, нийт 1.600.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

      Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав:

    Шүүгдэгч Э.Оргил шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Өөр нэмж ярих зүйлгүй гэв.

    2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Г.Гуамаралаас гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл,

    2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт,

    Хохирогч Г.Гуамаралын мөрдөн байцаалтанд өгсөн:...2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 13 цаг 20 минутанд хамт ажилладаг туслах О.Мөнгөнчимэгтэй хамт өрөөгөө цоожлоод сургуулийн гуанз руу орсон. Тэгээд хоол идээд 20-25 орчим насны залуу орж ирээд гарч яваад дахиж орж ирээд гуанзны ажилчинаас хасах отверк байна уу гэж асуугаад гараад явсан. Тэгээд бид хоёр 13 цаг 40 минутын үед өрөө рүүгээ очиход манай өрөөний цоожийг хөшсөн байдалтай онгорхой байсан. Тэгээд өрөөндөө ороход ширээн дээр байсан миний зөөврийн комьпютер бас миний цүнхэнд байсан түрийвч алга болсон байсан. Тэгээд цагдаа дуудсан. Би өрөөгөө цоожлоод гарсан. Миний хэрэглэдэг манай албаны Делл маркийн хөх өнгийн хавтастай зөөврийн комьпютер, миний гар цүнхэнд байсан бор өнгийн эмэгтэй хүний түрийвч, түрийвчинд миний цахим үнэмлэх, манай нөхөр Төмөрсүхийн иргэний үнэмлэх, ажлын үнэмлэх, банкны карт, бэлнээр 100 гаран мянган төгрөг байсан. Намайг гуанзанд байхад манай сургуулийн жижүүр чанга хөгжим дугаргасан гэсэн. Тэгээд хоол идэж байхад гаднаас манай суургуулийн биш үл таних 20-30 орчим насны хар өнгийн нүдний шилтэй, ноосон малгайтай, саарал өнгийн куртиктэй, цээжин хэсгээрээ дисант судалтай доогуураа бэлтгэлийн өмдтэй залуу орж ирээд гуанзны зөөгчөөс хасах отверк байна уу гэж асуусан гэсэн. Би тэр хүнийг болов уу гэж сэжиглэж байна. Би зөөврийн комьпютераа авмаар байна гэх мэдүүлэг,

    Гэрч С.Төгс-Очирын мөрдөн байцаалтанд өгсөн:...Тухайн өдөр би Улаанбаатар Эрдэм дээд сургуульд жижүүрээр ажиллаж байсан. Сургалтын албаны дарга Гуамарал цайндаа гарчихаад орж ирээд өрөөрүүгээ гарчихаад бууж ирээд өрөөний хаалга онгорхой нөтебүүк алга болсон байна гэсэн тэгээд өөрсдөө цагдаа дуудсан...Би харсан юм байна. Энэ залуу тухай өдөр саарал өнгийн богино куртиктэй явж байсан коридороор хэд хэдэн удаа явж өнгөрсөн би тэр залууг орж ирэхээс өмнө 2 хүүхдийг яах гэж байгааг асуутал бид хоёр оюутан шдээ гэж хэлсэн тэгээд тэр залууг бас л оюутан юм байлгүйдээ гэж бодсон... манай сургууль хяналтын камер байхгүй гэх мэдүүлэг.

    Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт №06/063 дүгнэлт:

    Шинжилгээнд ирүүлсэн 1, 2, 3, 5, 7, 11 дугаартай гарын мөр харьцуулах шинжилгээнд тэнцэнэ.

    Шинжилгээнд тэнцэж буй 7 дугаартай гарын мөр санд 2008.03.13-нд MN000310000070 дугаараар Энх-Амгалангийн Оргил, 2008.10.24-нд MN000710001277 дугаараар Энхамгалангийн Оргил, 2013.07.18-нд MN0000ШШГО1792 дугаараар Энхамгалангийн Оргил, MN000600000086 дугаараар Энхамгалангийн Оргил, 115742 дугаараар Энхамгалангийн Орчлон гэж кодлон бүртгэгдсэн Энхамгалан овогтой Оргилын баруун гарын алгаар үүсгэгдсэн байна.

    Шинжилгээнд тэнцэж буй 1, 2, 3, 5, 11 дугаартай гарын мөрүүд нь санд
бүртгэлтэй дардасуудтай тохирохгүй.

    2016 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр гэмт хэрэг, захиргааны зөрчлийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл,

    2016 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

 Хохирогч Ц.Амаржаргалын мөрдөн байцаалтанд өгсөн: Манай байгууллага болох Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбоо төрийн бус байгууллага нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо өргөө амаржих газрын захиргааны байрны 2 давхарт үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2016 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр баасан гараг байсан учир 17 цаг 30 минутанд би хамгийн сүүлд өрөөнөөсөө гараад хаалгаа түгжээд лац дараад явсан тэгтэл маргааш нь буюу 2016 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр 17 цаг 30 минутын үед манай төрийн бус байгууллагын байранд хулгайч орсон талаар мэдэгдсэн. Тэгэхээр нь би 10 орчим минутын дараа яваад очтол үүдний вакум хаалганы доод талын салбарыг сугалан авч дотор талын шкафны хаалга онгойсон байдалтай байсан тэгэхээр нь би цагдаад дуудлага өгч үзлэг хийлгэсний дараа дотогш орж эд зүйлээ бүтгэж үзэхэд шкафанд байсан Dell загварын зөөврийн компьютер, Canon А720 загварын зургийн аппарат зэрэг эд зйүл алдагдсан байсан...гэх мэдүүлэг,

     Гэрч Л.Лувсандагвын мөрдөн байцаалтанд өгсөн: 2016 оны 01 дүгээр сард би Тэди төв дээр утас зардаг найз Баяраад хямд үнэтэй зөөврийн компьютер байвал олоод өгөөч гээд захичихсан байсан. Тэгтэл 2016 оны 01 дүгээр сарын сүүлээр нэг залуу надруу залгаад хямдхан зарах компьютер байна гэсэн тэгхээр нь би үзье гээд урт цагааны ойролцоо утсаар ярьж байгаад очоод уулзхад жижигхэн шар царайтай залуу надад Dell загварын компьютер үзүүлсэн тэгээд үнийг нь асуухад 500000 төгрөг гэсэн тэгэхээр нь би өөрт байсан 380000 төгрөгөөрөө худалдаж авъя гэхэд зөвшөөрөөд надад зарсан. Би тухайн компьютерийг хулгайн эд зүйл гэж огт бодоогүй. Тухайн хүүхэд ч гэсэн ийм тийм учиртай гэж хэлээгүй миний хувьд хулгайн эд зүйл гэдгийг мэдсэн бол авахгүй байсан учир нь би тэр компьютерийг өөртөө хэрэглэх гэж авсан.  Би тэр залуугаас компьютер худалдаж авахдаа өгсөн 380000 төгрөгөө эргүүлээд авчихсан тул одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг,

    Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн Шинжээчийн дүгнэлт 03/050 :

    Шинжилгээнд ирүүлсэн №3, 8 дугаартай гарын мөр нь шинжилгээнд тэнцэнэ.

    Шинжилгээнд тэнцэж байгаа гарын мөрийг 2016-030-СБД гэж дугаарлан Папилон системд кодлон оруулж нэгдсэн сангаас автомат хайлт хийж 2008.03.12-нд МШ00310000070 дугаараар БЗДЦХ-т, 2008.04.29-нд ММ000600000086, дугаар СБДЦХ-т, 2008.08.21-нд МN000710001277 дугаараар, ЭЦТ дээр бүртгэгдсэн /Энх-Амгалан овогтой Оргилийн/ зүүн гарын дунд хуруугаар дарагдсан байна.

    Эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл,

    Эд зүйлийн үнэлгээ зэргийг шинжлэн судлав.

    Шүүгдэгч Э.Оргил нь давтан үйлдлээр, бусдын орон байранд нэвтэрч 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 13 цаг 20 минутаас 13 цаг 45 минутын хооронд Чингэлтэй дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар Эрдэм судлал дээд сургуулийн 200 тоот сургалтын албаны өрөөний хаалгыг эвдэн орж иргэн Г.Гуамаралын Dell маркийн зөөврийн компьютер, түрийвчтэй бичиг баримт, 100.000 төгрөг хулгайлж, нийт 800.000 төгрөгийн;

    Мөн 2016 оны 1 дүгээр сарын 22-ноос 2016 оны 1 дүгээр сарын 23-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Өргөө амаржих газрын байранд байрлах Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн байрны хаалгыг эвдэн орж Dell маркийн зөөврийн компьютер, Canon маркийн зургийн аппарат зэрэг эд зүйл хулгайлж 800.000 төгрөгийн, нийт 1.600.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

    Хохирогч Г.Гуамаралын …2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 13 цаг 20 минутанд хамт ажилладаг туслах О.Мөнгөнчимэгтэй хамт өрөөгөө цоожлоод сургуулийн гуанз руу орсон… Тэгээд бид хоёр 13 цаг 40 минутын үед өрөө рүүгээ очиход манай өрөөний цоожийг хөшсөн байдалтай онгорхой байсан. Тэгээд өрөөндөө ороход ширээн дээр байсан миний зөөврийн комьпютер бас миний цүнхэнд байсан түрийвч алга болсон байсан. Тэгээд цагдаа дуудсан…гэх мэдүүлэг,

    Гэрч С.Төгс-Очирын... Энэ залуу тухай өдөр саарал өнгийн богино куртиктэй явж байсан коридороор хэд хэдэн удаа явж өнгөрсөн би тэр залууг орж ирэхээс өмнө 2 хүүхдийг яах гэж байгааг асуутал бид хоёр оюутан шдээ гэж хэлсэн тэгээд тэр залууг бас л оюутан юм байлгүйдээ гэж бодсон... манай сургууль хяналтын камер байхгүй гэх мэдүүлэг.

    Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт №06/063 дүгнэлт:

    Шинжилгээнд ирүүлсэн 1, 2, 3, 5, 7, 11 дугаартай гарын мөр харьцуулах шинжилгээнд тэнцэнэ.

    Шинжилгээнд тэнцэж буй 7 дугаартай гарын мөр санд 2008.03.13-нд MN000310000070 дугаараар Энх-Амгалангийн Оргил, 2008.10.24-нд MN000710001277 дугаараар Энхамгалангийн Оргил, 2013.07.18-нд MN0000ШШГО1792 дугаараар Энхамгалангийн Оргил, MN000600000086 дугаараар Энхамгалангийн Оргил, 115742 дугаараар Энхамгалангийн Орчлон гэж кодлон бүртгэгдсэн Энхамгалан овогтой Оргилын баруун гарын алгаар үүсгэгдсэн байна.

     Шинжилгээнд тэнцэж буй 1, 2, 3, 5, 11 дугаартай гарын мөрүүд нь санд
бүртгэлтэй дардасуудтай тохирохгүй.

    Хохирогч Ц.Амаржаргалын … 2016 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр 17 цаг 30 минутын үед манай төрийн бус байгууллагын байранд хулгайч орсон талаар мэдэгдсэн. Тэгэхээр нь би 10 орчим минутын дараа яваад очтол үүдний вакум хаалганы доод талын салбарыг сугалан авч дотор талын шкафны хаалга онгойсон байдалтай байсан тэгэхээр нь би цагдаад дуудлага өгч үзлэг хийлгэсний дараа дотогш орж эд зүйлээ бүтгэж үзэхэд шкафанд байсан Dell загварын зөөврийн компьютер, Canon А720 загварын зургийн аппарат зэрэг эд зйүл алдагдсан байсан...гэх мэдүүлэг,

   Гэрч Л.Лувсандагвын … жижигхэн шар царайтай залуу надад Dell загварын компьютер үзүүлсэн тэгээд үнийг нь асуухад 500000 төгрөг гэсэн тэгэхээр нь би өөрт байсан 380000 төгрөгөөрөө худалдаж авъя гэхэд зөвшөөрөөд надад зарсан. Би тухайн компьютерийг хулгайн эд зүйл гэж огт бодоогүй. Тухайн хүүхэд ч гэсэн ийм тийм учиртай гэж хэлээгүй миний хувьд хулгайн эд зүйл гэдгийг мэдсэн бол авахгүй байсан …гэх мэдүүлэг,

   Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн Шинжээчийн дүгнэлт 03/050 :

   Шинжилгээнд ирүүлсэн №3, 8 дугаартай гарын мөр нь шинжилгээнд тэнцэнэ.

   Шинжилгээнд тэнцэж байгаа гарын мөрийг 2016-030-СБД гэж дугаарлан Папилон системд кодлон оруулж нэгдсэн сангаас автомат хайлт хийж 2008.03.12-нд МШ00310000070 дугаараар БЗДЦХ-т, 2008.04.29-нд ММ000600000086, дугаар СБДЦХ-т, 2008.08.21-нд МN000710001277 дугаараар, ЭЦТ дээр бүртгэгдсэн /Энх-Амгалан овогтой Оргилийн/ зүүн гарын дунд хуруугаар дарагдсан байна гэх дүгнэлт зэргээр нотлогдож байна.

 

    Шүүгдэгч нь үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж хохирлоо төлсөн болон шүүгдэгчийн амьдрал ахуйг харгалзан үзэж баривчлах ял оноов.

 

    Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 296, 297, 298 дугаар зүйлүүдийг тус тус заасныг удирдлага болгон  

ТОГТООХ нь:

 

   1.Шүүгдэгч Маргалан овогт Энх-Амгалангийн Оргилыг давтан үйлдлээр бусдын эд хөрөнгө хулгайлж 1600000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

   2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Э.Оргилд эд хөрөнгө хураахгүйгээр, 4 сар 22 хоногийн баривчлах ял оногдуулсугай.

    3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон 142 хоногийг баривчлах ялд нь оруулан тооцож, уг ялыг бүрэн эдэлсэн болохыг дурьдсугай.

    4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогч гомдол саналгүй зэргийг тус тус дурдсугай.

    5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                 Ё.ЦОГТЗАНДАН