Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 131/ШШ2017/00440

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн Баянцагаан сумын 5 дугаар багт оршин суух, эмэгтэй, ВЕ67120306 регистрийн дугаартай, Хулгар залан овогт Хувборын Гэрэлмаагийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Батдорж оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Х.Гэрэлмаа шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Миний бие 1967 онд Баянхонгор аймгийн Баянцагаан суманд төрсөн. 50 нас хүрч тэтгэвэрт орох гэтэл бичиг баримтын зөрчил гарч шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. 1984 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Баянцагаан сумын сургуульд үйлчлэгч, бэлтгэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар Х.Гэрэлмаагийн иргэний үнэмлэхний хуулбар, 1986-1993 онуудад авсан цалинг нь Баянхонгор аймгийн Төрийн архивын тасгийн сан хөмрөгт хадгалагдаж буй баримтаас түүвэрлэн авч архивын лавлагаа гаргасан Баянхонгор аймгийн Архивын тасгийн 1025 тоот албан бичиг, Баянхонгор аймгийн Баянцагаан сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1984 оны .../сар бичигдээгүй/ сарын 30-ны өдрийн 42 тоот, 1985 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн .... /дугаар бичигдээгүй/ тушаал, 1991 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 19 тоот, 1992 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 18 тоот, 1993 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 04 тоот тушаал, 1988 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтэр болон 688487 дугаартай МҮЭ-ийн гишүүний бат илэрхийлэхийг эх болон хуулбар байдлаар зэрэг бичмэл нотлох баримтуудыг дэлгэцээр харуулан нэг бүрчлэн шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Х.Гэрэлмаа нь 1984 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Баянхонгорын аймгийн Баянцагаан сумын 10 жилийн дунд сургуульд бэлтгэгч, үйлчлэгчээр ажиллаж байсан болох нь түүнийг үйлчлэгчээр ажилд томилсон Зарим ажилчдыг ажлаас чөлөөлж, ажилчдад ажил оноох тухай Баянхонгор аймгийн Баянцагаан сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1984 оны .../сар бичигдээгүй/ сарын 30-ны өдрийн 42 тоот тушаал, сургуулийн байр, тасаг, анги кабинетын эд хогшлыг хүн бүрт нүдлүүлэн хамгаалуулах штабын гишүүнээр томилсон Нүдлэн хамгаалах штаб байгуулах тухай Баянхонгор аймгийн Баянцагаан сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1985 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн .... /дугаар бичигдээгүй/ тушаал, түүнд 24 хоногийн ээлжийн амралт олгосон Баянхонгор аймгийн Баянцагаан сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1991 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 19 тоот тушаал, түүнийг хүүхдээ асрахад нь зориулж 6 сарын тэтгэмжтэй чөлөө олгосон Тэтгэмжтэй чөлөө олгох тухай Баянхонгор аймгийн Баянцагаан сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1992 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 18 тоот тушаал, тодорхой оногдсон ажилгүйгээр цалинжиж байсан түүнд хүүхдээ 2 нас хүртэл нь асрахад зориулж цалинтай чөлөө олгосон Чөлөө олгох тухай Баянхонгор аймгийн Баянцагаан сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1993 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 04 тоот тушаал, түүний 1986-1993 онуудад авсан цалинг нь Баянхонгор аймгийн Төрийн архивын тасгийн сан хөмрөгийн Х№161, Б№01, ХН№01, 02, 03 дугаар хадгаламжийн нэгжид хадгалагдаж буй баримтаас түүвэрлэн авч архивын лавлагаа гаргасан Баянхонгор аймгийн Архивын тасгийн 1025 тоот албан бичиг, түүний 1987-1991 онуудад авч байсан сар бүрийн цалингаас нь татвар төлж байсныг тэмдэглэж баталгаажуулсан МҮЭ-ийн гишүүний 688487 тоот бат илэрхийлэх, 1984-1994 онд ажиллаж байсан ажлын тухай мэдээг бичиж тамга дарж баталгаажуулсан хөдөлмөрийн дэвтэр зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.1, 116, 118, 133.1.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Хулгар залан овогт Хувборын Гэрэлмаагийн 1984 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Баянцагаан сумын 10 жилийн дунд сургуульд бэлтгэгч, үйлчлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус заасныг баримтлан Х.Гэрэлмаагийнулсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэйболох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 14 хоногийн дотор шүүхэдхүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөлшийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ