Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 131/ШШ2017/00441

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн Баянлиг сумын 4 дүгээр багт оршин суух, эмэгтэй, ВВ67122001 регистрийн дугаартай, Цагаан дарга овогт Сангидоржийн Гүнсмаагийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Батдорж оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч С.Гүнсмаа шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Миний бие С.Гүнсмаа нь 1967 онд төрсөн. Одоо 50 настай, өндөр настны тэтгэвэрт гарах гэтэл бичиг баримтын зөрчил гарч шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Миний бие С.Гүнсмаа нь 1982 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Баянлиг сумын Улаан оч нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Иймд дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар С.Гүнсмаагийн иргэний үнэмлэхний хуулбар, 1982-1990 онуудад авсан цалинг нь Баянхонгор аймгийн Төрийн архивын тасгийн сан хөмрөгт хадгалагдаж буй баримтаас түүвэрлэн авч архивын лавлагаа гаргасан Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2471 тоот албан бичиг, 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийг хуулбар байдлаар, гэрч С.Цэрмаагийн мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудыг дэлгэцээр харуулан нэг бүрчлэн шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

С.Гүнсмаа нь 1982 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Баянлиг сумын Улаан-Оч нэгдлийн 4 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан болох нь түүний 1982-1990 онуудад авсан цалинг нь Баянхонгор аймгийн Төрийн архивын тасгийн сан хөмрөгт хадгалагдаж буй баримтаас түүвэрлэн авч архивын лавлагаа гаргасан Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2471 тоот албан бичиг, түүний 1982-1990 онуудад ажилласан хоног, авсан хөлсийг бичиж тэмдэглэсэн албан тушаалтан гарын үсгээ зурж, тэмдэг дарж баталгаажуулсан 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтэр, түүний ажиллаж байсан байдлын талаар мэдүүлсэн гэрч С.Цэрмаагийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.1, 116, 118, 133.1.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Цагаан дарга овогт Сангидоржийн Гүнсмаагийн 1982 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Баянлиг сумын Улаан-Оч нэгдлийн 4 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус заасныг баримтлан С.Гүнсмаагийнулсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэйболох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 14 хоногийн дотор шүүхэдхүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөлшийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ