| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойжоогийн Баярцэнгэл |
| Хэргийн индекс | 131/2017/0370/И |
| Дугаар | 131/ШШ2017/00453 |
| Огноо | 2017-06-14 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 131/ШШ2017/00453
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл би
Нэхэмжлэгч: Капитал банк ХХК
Хариуцагч: Баянхонгор аймаг, Баянхонгор сум 5-11-19 тоотод оршин суух, ВЮ86042933 регистрийн дугаартай, Батсуурийн Амарсанаа,Сономдашийн Сарангэрэл нарт холбогдох Үндсэн зээл 8.294.075 төгрөг, зээлийн хүү 2.380.574 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 134.213 төгрөг, нотариатын зардал 6.500 төгрөг, нийт 10.815.362 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч байгуулагын төлөөлөгч Г.Цэдэндамбаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Капитал банк ХХК нь иргэн Б.Амарсанаа, С.Сарангэрэл нартай 2015 оны 04 сарын 15-ны өдөр ЗГ/2031004665 тоот зээл болон барьцааны гэрээ байгуулж, 9.600.000 төгрөгийг 36 сарын хугацаатай, 1.9 хувийн хүүтэйгээр олгосон.
Гэвч зээлдэгч нар нь өнөөдрийг хүртэл үндсэн зээлээс 1.305.926 төгрөг, хүүнээс 2.004.095 төгрөг төлсөн ба 2016 оны 07 сараас хойш төлөлт хийгээгүйн улмаас Үндсэн зээл 8.294.075 төгрөг, зээлийн хүү 2.380.574 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 134.213 төгрөг, нотариатын зардал 6.500 төгрөг, нийт 10.815.362 төгрөгийг төлөөгүй байна. Иймд хариуцагчийн барьцаа хөрөнгө болон бусад орлогоос дээрх мөнгийг гаргуулж өгнө үү.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Одончимэг шүүхэд гаргасан тайлбартаа:
Миний бие С.Одончимэг нь нөхөр Батсуурийн Амарсанаагийн Баянхонгор аймгийн Капитал банкнаас авсан зээл болох 10.000.000 төгрөгийн зээлийг 2017 оны 08 сарын 25-ны дотор буцаан төлөх болно. Б.Амарсанаа нь Улаанбаатар хотод ажилтай байгаа учир миний бие батлан дааж олгосон хугацаанд бүрэн төлөх болно гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Капитал банк ХХК-нь Б.Амарсанаа, С.Сарангэрэл нарт холбогдуулан Үндсэн зээл 8.294.075 төгрөг, зээлийн хүү 2.380.574 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 134.213 төгрөг, нотариатын зардал 6.500 төгрөг, нийт 10.815.362 төгрөг гаргуулахыг хүсэн шаарджээ.
Хариуцагч Б.Амарсанаа нь 2015 оны 04 сарын 15-ны өдөр Капитал банк ХХК-тай №ЗГ/2031004665 тоот зээл болон барьцааны гэрээ байгуулж 9.600.000 төгрөгийг 36 сарын хугацаатай, 1.9 хувийн хүүтэй зээлж, гэрээний үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Одончимэг нь нэхэмжлэлийн шаардлага болох Үндсэн зээл 8.294.075 төгрөг, зээлийн хүү 2.380.574 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 134.213 төгрөг, нотариатын зардал 6.500 төгрөг, нийт 10.815.362 төгрөгийг 2017 оны 08 сарын 25-ны дотор төлөхийг зөвшөөрч бичгээр тайлбар гаргасан байна.
Нэхэмжлэгч байгууллага нь хамтран хариуцагчаар С.Сарангэрэлийг тооцон нэхэмжлэлээ гаргасан ч зээлийн гэрээ байгуулахад С.Сарангэрэл нь оролцоогүй, банк, Б.Амарсанаа нарын хооронд зээлийн гэрээ хийгдсэн байгааг дурдав.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Нотариатын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасныг тус тус баримтлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Одончимэг нь Үндсэн зээл 8.294.075 төгрөг, зээлийн хүү 2.380.574 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 134.213 төгрөг, нотариатын зардал 6.500 төгрөг, нийт 10.815.362 төгрөгийг 2017 оны 08 сарын 25-ны дотор нэхэмжлэгч Капитал банк ХХК-д төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар төрийн сангаас 93.997 төгрөг , хариуцагч Б.Амарсанаагаас 93.997 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Капитал банк ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйгтайлбарласугай.
ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ