Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 2022/ШЦТ/179

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дөлгөөн,

Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Оюунцэцэг,

Шүүгдэгч С.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12  дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Боржигон овогт С.О-д холбогдох эрүүгийн 1934009830334 дугаартай, 1 хавтаст хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1972 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Хэнтий аймаг Цэнхэрмандал суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, айлын мал малладаг, ам бүл 1, ганцаараа Хэнтий аймаг Цэнхэрмандал  сумын Согоот багийн нутагт оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй,

урьд Нийслэлийн Багануур дүүргийн 1992 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 5/41б дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хорих ялаар,

мөн шүүхийн 1994 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 27 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар өмнөх ял дээр нэмж 3 жил 1 сар 28 хоногийн хорих ялаар,

Хэнтий аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2006 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 216 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 5 жил 1 сарын хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 5 хоногийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 152.1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах, мөн хуулийн 151 дүгээр 151.1 дэх хэсэгт зааснаар 2 сарын баривчлах ялаар, Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6  сарын хугацаагаар тус тус хорих ялаар шийтгэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсагт зааснаар оногдуулсан 5 жил 1 сарын хорих ял дээр мөн хуулийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 жил 5 хоногийн хорих ялын зарим болох 1 жил 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн бүгд 6 жил 7 сарын хорих ялаар шийтгэж, харин Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял, мөн хуулийн 152 дугаар зүйлийн 152.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 сарын баривчлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 сарын баривчлах ял, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын  хорих ялуудыг 6 жил 7 сарын хорих ялд багтааж шийдвэрлэсэн,

Төв аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2009 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 65 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 7 сар 21 хоногийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, .......... регистрийн дугаартай, Б овогт С.О.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.О нь 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Хэнтий аймгийн Цэнхэр мандал сумын “Согоот” багийн нутаг, Цэг эрдэнэ чулуун гэх газарт явж байхдаа тус газар оршин суух иргэн Г.Бямбажавт “унаж явсан морио алдчихлаа” гэж худал зохиомол байдлыг зориудаар бий болгон, хуурч мэхлэн Г.Бямбажаваас түүний эзэмшлийн бор халзан зүсмийн иж бүрэн эмээл, суран хазаартай морийг залилан авч Г.Бямбажавт 1270000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын 3 дугаар багийн нутаг “Шугуйт” гэх газраас иргэн М.Баатарсайханы өмчлөлийн 1 тооны эмээл хазаартай хээр морийг хулгайлж, бусдад 1190000 төгрөгийн хохирол учруулж

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12  дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:   

 

Шүүгдэгч С.О нь 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Хэнтий аймгийн Цэнхэр мандал сумын “Согоот” багийн нутаг, Цэг эрдэнэ чулуун гэх газарт явж байхдаа тус газар оршин суух иргэн Г.Бямбажавт “унаж явсан морио алдчихлаа” гэж худал зохиомол байдлыг зориудаар бий болгон, хуурч мэхлэн Г.Бямбажаваас түүний эзэмшлийн бор халзан зусмийн иж бүрэн эмээл, суран хазаартай морийг залилан авч Г.Бямбажавт 1270000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын 3 дугаар багийн нутаг “Шугуйт” гэх газраас иргэн М.Баатарсайханы өмчлөлийн 1 тооны эмээл хазаартай хээр морийг хулгайлж, бусдад 1190000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон байна.

 

Энэ нь эрүүгийн 1934009830334 дугаартай хэрэгт авагдсан

 

          Хохирогч Г.Бямбажавын “...манайх Хэнтийн аймгийн Цэнхэрмандал сумын Согоот багийн нутаг, “Цэг эрдэнэ чулуун” гэх гдзарт 2019 оны зун байсан. 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр манай сумын О гэх хүн ирээд унаж яваа морио алдчихлаа та морио өгөөч гэхээр нь би гэрийнхээ гадаа байсан бор халзан зүсмийн морио эмээл хазаартай өгөөд явуулсан. Ингээд О эмээл хазаартай морийг маань явч сураггүй алга болсон. Үүнээс хойш 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Багануур дүүрэгт Отай таараад морио асуухад Багануур дүүргийн Баасанжав гэх айлд үлдээсэн гэхээр нь Баасанжав гэх айлд очиход ямар нэгэн морь үлдээгээгүй худлаа ярьж байна гэсэн. Тэгээд маргааш нь буюу 08 дугаар сарын 22-ны өдөр Төв аймгийн Баяндэлгэр сумын хойд талд Өсөхөө гэх залуутай уулзаж асуухад О Тэрэлж рүү хүнд зарсан гэх сураг нь гарсан. Тэрэлжид Ганзориг гэх хүнд 700.000 төгрөгөөр зарсан байсан...”гэх мэдүүлэг /хх-ийн 89-90-р тал/,

          Хохирогч М.Баатарсайханы “2019 оны 07 дугаар сарын 25-нд өдөр шугуй гэх газар гэртээ байж байтал цэнхэр өмдтэй хүрэн ноосон цамцтай эрэгтэй хүн ирээд манайд орж ирсэн. Тэгээд хоёр морь хайж явна гээд хэлсэн. Тэгэхээр нь цай хийж өгөөд гадаа юм янзлаад байж байтал тэр манай хашаанд байсан хээр морийг минь хулгайлж аваад өгсөн байсан...хээр морь 6 тоо тамгатай олсон хазаар хивсэн гөлөмтэй модон эмээл тохоотой байсан юм. Хээр морь 13 настай, 1 сая төгрөг, эмээл 150.000 төгрөг, хазаар 40.000 үнэлнэ” гэх мэдүүлэг /хх-ийн 32-34-р тал/,

М.Баатарсайханы гэрчээр өгсөн “2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр шугуй гэх газар гэртээ байж байтал цэнхэр өмдтэй хүрэн ноосон цамцтай эрэгтэй хүн ирээд манайд орж ирсэн. Тэгээд хоёр морь эрж явна гээд хэлсэн. Тэгэхээр нь цай хийж өгөөд гадаа юм янзлаад байж байтал тэр хүн манай хашаанд байсан хээр морийг минь хулгайлж аваад яваад өгсөн байсан. Хээр морь 6 тоо тамгатай олсон хазаар хивсэн гөлөмтэй модон эмээл тохоотой байсан юм ... Цэнхэр жинсэн өмд хүрэн ноосон цамц, шардуу царайтай 40 гаран насны хүн байсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36-р тал/,

          Хөрөнгийн      үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ний 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 285 дугаартай “...хулгайд алдсан гэх бүдүүн бор халзан морины зах зээлийн үнэлгээг 900.000 /есөн зуун мянган/ төгрөгөөр тогтов” гэх үнэлгээний тайлан /хх-ийн 115-116-р тал/,

          Хөрөнгийн      үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ний 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 316 дугаартай “...суран хазаар, иж бүрэн эмээлний зах зээлийн үнэлгээг 370.000 /гурван зуун далан мянган/ төгрөг байх боломжтой” гэх үнэлгээний тайлан /хх-ийн 124-126-р тал/,

          Иргэний нэхэмжпэгч Ө.Ганзоригийн “..миний бие 2019 оны 07 дугаар сарын дундуур нэг үл таних хүнээс 1 тооны адууг 700.000 төгрөгөөр худалдан авч байсан. Тухайн адууны зүс нь бор халзан байсан. Би тэр үл таних хүнд мөнгийг нь бэлнээр өгсөн. 2019 оны 09 дүгээр сарын дундуур Хэнтий аймгийн Цагдаагийн газраас хэдэн хүмүүс ирж надад 2019 оны 07 дугаар сарын дундуур О гэх хүнээс авч байсан бор халзан 1 тооны адууг хулгайн адуу гэдгийг надад тайлбарлаж хэлсэн. Өөрийн хүсэлтээр тухайн худалдаж авч байсан 1 тооны бор халзан адууг эмээл хазаартай ирсэн болохоор эмээл хазаартай нь хүлээлгэн өгсөн. Надад миний 700.000 төгрөгийг С.О гэх хүнээс авч өгвөл ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 93-94-р тал/,

Гэрч А.Өлзийбатын “...миний хүү Ганзориг 2019 оны 07 дугаар сарын 20-д гараад танихгүй залуугаас 700.000 төгрөгөөр бор адуу авсан байсан. Тухайн үед адуу зарсан залуутай уулзаж ярихад би өөрийн адуугаа зарж байна гэж надад хэлж байсан. Бор зүсмийн соёолон морь байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 95-97-р тал/,

С.Оын  гэрчээр өгсөн “Би 2019 оны 07 дугаар сарын сүүлээр Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Согоот 3 дугаар багт оршин суудаг Бямбажавын гэрт очоод би унаж явсан морио алдчихлаа гээд морил өгөөч гэхэд Бямбажав гэрийнхээ гадаа байсан бор халзан зүсмийн морио эмээл, хазаартай нь өгсөн. Би Бямбажавын бор халзан зүсмийн морийг эмээл хазаартай нь Төв аймгийн нутаг Тэрэлжийн баруун баян гэх газарт 2021 оны 07 дугаар сарын сүүлээр Ганзориг гэх хүнд 700.000 төгрөгөөр зарсан. Би мөнгөө бэлнээр авсан...”гэх мэдүүлэг /хх-ийн 100-101-р тал/,

Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын дэргэдэх үнэлгээний комиссын хийсэн эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 41-р тал/,

С.Оын  гэрчээр өгсөн “би 2019 оны 07дугаар сарын 25-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын 3 дугаар багийн нутаг Тэрэлж гэх газар Хэнтий аймгийн Мөрдөн сумын Мөнх-Эрдэний 2 үрээг хайж яваад нэг айлд орсон, нэг настай хөгшин миний хүү хашаанд морь сул яваад байна гараад уяад өгөөч гэхээр нь би шууд эмээлтэй морийг унаад хашаанаас гарч Тэрэлжийн горх дагаж яваад шууд Налайх дүүргийн мал мах авах авна гэсэн хаягтай хонь портер дээр аччихсан зарж байсан хүмүүс дээр очоод морио зарна гэхэд нэг залуу ирээд хэдээр зарах юм гэхэд 600.000 төгрөгөөр бол авна гэхээр би эмээлтэй хээр морийг шууд зараад мөнгийг нь аваад Багануур дүүрэг рүү явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 37-р тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

 

            Шүүгдэгч С.О нь гэм буруу дээрээ маргаагүй, гэм буруутай  гэдгээ хүлээн зөвшөөрсөн болно.

 

Шүүгдэгчийн үйлдсэн дээрх гэмт хэрэг гэм буруугийн санаатай хэлбэртэй, өөрийн үйлдэл, эс үйдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэж үзэв.

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох тул шүүгдэгчийн “унаж явсан морио алдчихлаа” гэж худал зохиомол байдлыг зориудаар бий болгон, хуурч мэхлэн Г.Бямбажаваас түүний эзэмшлийн бор халзан зусмийн иж бүрэн эмээл, суран хазаартай морийг залилан авсан буруутай үйлдлийн улмаас хохирогч Г.Бямбажавт 1270000 төгрөгийн хохирол, “Шугуйт” гэх газраас иргэн М.Баатарсайханы өмчлөлийн 1 тооны эмээл хазаартай хээр морийг хулгайлж хохирогч М.Баатарсайханд 1190000 төгрөгийн хохирол тус тус учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Улсын яллагчаас шүүгдэгч С.О.ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулах саналтай байна. Шүүгдэгч С.Оын үйлдсэн гэмт хэрэг нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар С.О.д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дахь хэсгийн 1, 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.О.ын сольсон зорчих эрхийг хязгаарлах ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд зааснаар нэмж нэгтгэн нийт 1 жил 4 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, уг ялын хязгаарлалтын бүсийг С.О.ын оршин суух хаяг буюу Улаанбаатар хот Багануур дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоох саналтай байна саналыг гаргав.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

 

Шүүгдэгч С.О нь хувиараа хөдөлмөр эрхэлж, Хэнтий аймаг Цэнхэрмандал сум Согоот багт ам бүл 1 оршин суудаг, урьд Нийслэлийн Багануур дүүргийн 1992 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 5/41б дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хорих ялаар,

мөн шүүхийн 1994 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 27 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар өмнөх ял дээр нэмж 3 жил 1 сар 28 хоногийн хорих ялаар,

Хэнтий аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2006 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 216 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 5 жил 1 сарын хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 5 хоногийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 152.1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах, мөн хуулийн 151 дүгээр 151.1 дэх хэсэгт зааснаар 2 сарын баривчлах ялаар, Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6  сарын хугацаагаар тус тус хорих ялаар шийтгэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсагт зааснаар оногдуулсан 5 жил 1 сарын хорих ял дээр мөн хуулийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 жил 5 хоногийн хорих ялын зарим болох 1 жил 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн бүгд 6 жил 7 сарын хорих ялаар шийтгэж, харин Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял, мөн хуулийн 152 дугаар зүйлийн 152.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 сарын баривчлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 сарын баривчлах ял, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын  хорих ялуудыг 6 жил 7 сарын хорих ялд багтааж шийдвэрлэсэн,

Төв аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2009 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 65 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 7 сар 21 хоногийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан талаар хэрэгт ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас авагдсан, одоо 50 настай баримт сэлт хэрэгт авагджээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн харицлага хүлээлгэхэд   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж,

  Шүүгдэгчийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг нь “зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ялтай”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ялтай”  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ангиллын гэмт хэрэг байна.

 

 Шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учруулсан хохирлоо төлж барагдуулсан байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар 6 сарын хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ял тус тус оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

 

          Шүүгдэгч С.О.ын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр тус тус үйлдэгдсэн бөгөөд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2-т заасан “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн” гэсэн хууль үйлчлэх цаг хугацаа, хүрээнд хамаарч байна.

 

Түүнээс гадна 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр батлагдаж, 2021 оны 7 дугаар сарын 6-ны өдрөөс дагаж мөрдсөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор зарим гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлага, зөрчлийн шийтгэлээс нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солихтой холбогдсон харилцааг зохицуулсан зорилтод нийцүүлсэн байхаар хуульчилсан.

 

Тиймээс шүүгдэгч С.О.ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т заасан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нь энэ хуулийн 7 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “... Залилах /Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/, Мал хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/.. гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж зааснаар Өршөөл үзүүлэх хэлбэр, хүрээ хэмжээний дотор оногдуулсан ялыг өршөөн үзүүлэх тухай хуульд хамруулах нь зүйтэй байх тул С.О.д оногдуулсан ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч С.О нь оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг Хэнтий аймгийн Цэнхэрмандал сум, Улаанбаатар хотын Багануур дүүргийн нутаг дэвсгэрээр явахыг тогтоож, хязгаарлалтын бүсээс гарахыг хориглож, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй байна.

 

Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2.“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан байна.

 

Гэмт хэргийн улмаас С.О нь хохирогч Г.Бямбажавт бор халзан зүсмийн иж бүрэн эмээл, суран хазаартай морийг залилан авч 1270000 төгрөгийн хохирол,

Хохирогч М.Баатарсайханы 1 тооны эмээл хазаартай хээр морийг хулгайлж 1190000 төгрөгийн хохирол тус тус учруулсан байна.

Хохирогч Г.Бямбажавт учруулсан хохирол нь биет байдлаар төлөгдсөн буюу залилан авсан морио буцаан өгсөн байх тул Г.Бямбажавт төлөх хохирол төлбөргүй гэж үзнэ.

Харин шүүх шүүгдэгч М.Баатарсайханд учирсан хохирол болох 1190000 төгрөгийн хохирол, иргэний нэхэмжлэгч Ө.Ганзоригт учирсан хохирол 700000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн болно.

Хохирлыг гаргуулах тухай шийдвэрийн үндэслэлийг танилцуулсны дараа С.Оад Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэхээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэхэд шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар хүсэлт гаргаж шүүх хуралдааныг завсарлуулах тухай” хүсэлт гаргасан хүсэлтийг үндэслэн мөн зүйлийн 5 дахь хэсэгт заасан хугацаанд завсарлуулсан.

Шүүх хуралдааныг завсарлуулсан хугацаа дуусмагц шүүх хуралдааныг тогтоосон цагт эхлүүлэхэд шүүгдэгч С.О нь амь хохирогч М.Баатарсайханд шүүхээс тогтоосон 1190000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн байна.

Харин иргэний нэхэмжлэгч  Ө.Ганзоригтой холбогдож чадаагүй тул шүүхээр дамжуулан хохирлыг олгуулахаар 700000 төгрөгийг шүүхэд хүлээлгэн өгсөн байна.

Иймд С.О.ыг шүүхээс тогтоосон хохирлыг нөхөн төлсөн гэж үзэж энэ шүүх хуралдаанаар шүүгдэгч С.О.аас гаргуулах хохирол төлбөргүй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн 1934009830334 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар болон бичгийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

 

Мөрдөн шалгах  ажиллагааны явцад гарсан зардал, эд хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн хөлс болох 25000 төгрөгийг шүүгдэгч С.О.аас гаргуулан “Фэйр Валуэшн” ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

 Шүүгдэгч С.Оын цагдан хоригдсон 27 хоногийг эдлэх ялд оруулан тооцвол зохино.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.11 дүгээр зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б овогт Сн О-ыг зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч мэхлэн бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг,

бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.О-ыг 6/зургаан/ сарын хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6/зургаан/ сарын хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6/зургаан/ сарын хугацаагаар хорих ял дээр,

Мөн хуулийн тусгай ангийн  17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6/зургаан/ сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1/нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, Монгол улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасныг баримтлан С.О-д оногдуулсан 1 жилийн хорих ялыг 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.О-ын цагдан хоригдсон 27 хоногийн 1 хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасаж түүний эдлэх ялыг 11 сар 3 хоногийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тогтоосугай.

 

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.О-ад оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг Улаанбаатар хотын Багануур дүүрэг, Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутаг дэвсгэрээр явахаар тогтоож, хязгаарлалтын хугацаанд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, хязгаарлалтын бүсээс гарахыг хориглосугай.

 

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.О нь оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг, хүлээлгэх, албадлагын арга хэмжээ авсугай. 

 

8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.О-ад нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

 

9.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бичгийн баримтаар болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.О-аас эд хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн зардал 25000 төгрөгийг гаргуулан “Фэйр Валуэшн” ХХК-д олгосугай.

 

11.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.О-ад хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

12.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.

 

13.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

14.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч С.О-ад авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Ц.ОТГОНЖАРГАЛ