Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 2022/ШЦТ/180

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дөлгөөн,

Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Сувд-Эрдэнэ,

Шинжээч И.Ганболор,

Шүүгдэгч Б.О+ийн өмгөөлөгч С.Базардорж, шүүгдэгч А.Б-гийн өмгөөлөгч Ч.Баднайнямбуу, шүүгдэгч С.О-ийн өмгөөлөгч Б.Баярмагнай,

Шүүгдэгч С.О, Б.О, А.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.О, А.Б,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.О нарт холбогдох эрүүгийн 2134003630014 дугаартай, 1 хавтаст хэргийг 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1988 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Төв аймаг Зуунмод суманд төрсөн, 33 настай, эмэгтэй, дээд боловсролтой, сувилагч мэргэжилтэй, Улаанбаатар Сонгодо эмнэлэгт дотрын эмч, сувилагч ажилтай, ам бүл 4, нөхөр хүүхдийн хамт Төв аймаг Зуунмод сумын 2 дугаар баг 18-20 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, ухаан санаа бүрэн хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаартай, Б овогт С О,

Монгол улсын иргэн, 1991 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Төв аймаг Зуунмод суманд төрсөн, 30 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, засал чимэглэлчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 7, нөхөр хүүхдийн хамт Төв аймаг Зуунмод сумын 2 дугаар баг 16-06 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, ухаан санаа бүрэн хэрэг хариуцах чадвартай,  регистрийн дугаартай, Б овогт Б О,

Монгол улсын иргэн, 1991 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Төв аймаг Лүн суманд төрсөн, 30 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, засал чимэглэлчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, нөхөр хүүхдийн хамт Төв аймаг Зуунмод сумын 1 дүгээр баг 19-04 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, ухаан санаа бүрэн хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаартай, Т овогт А Б гэв.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.О А.Б нар нь 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр С.Отэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж С.Оийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

 шүүгдэгч С.О нь 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Б.Отэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ./яллах дүгнэлтэд тусгагдсанаар/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:   

 

Шүүгдэгч Б.О А.Б нар нь 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр С.Отэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж С.Оийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан, шүүгдэгч С.О нь 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Б.Отэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон байна.

 

Энэ нь эрүүгийн 2134003630014 дугаартай хэрэгт авагдсан:

 

Хохирогч С.Оийн “Мөнхбаатар, Ганзориг бид гурав гэрээсээ гартал манай хашааны хаалгаар Шагайгийн эхнэр, Ууганаагийн эхнэр, Мандахын эхнэр Ангирмаа нар орж ирсэн. Ангирмаа нь нөгөө хоёроосоо арай сүүлдэж ирсэн. Нөгөө хоёр эмэгтэй хашаанд орж ирээд манай нөхрийг хөөсөн цохисон, ганаагийн эхнэр гэж хэн бэ хаана байна гэхээр нь би тэр хүмүүст хандан танай нөхөр өөрсдөө манай гэрт дураараа орж ирж амгалан тайван байдал алдагдуулсан. Танай нөхрийг би хөөсөн гэж хэлсэн. Тэгсэн нөгөө хоёр эмэгтэй уурлаж гичий, пизда минь гэж уурлан одоо бид хоёр танай гэрт ороод ирлээ чи яахийн, бид нар зөвшөөрөлгүй ороод ирлээ чи яахын гэж хэлэхээр нь би тэр хүмүүст хандан та нар тэр хоёр нөхөртэйгөө зайл, эхнэр нөхрөөрөө айлд орж ирдэг хэн бэ гэж хэлсэн. Тэгээд би зайл гээд Ууганаагийн эхнэр Одноогийн цамцнаас таттал их согтолттой байсан хөл нь орооцолдоод газарт унах явцдаа миний толгойны үснээс зулгаагаад бид хоёр газарт давхар унасан. Тэгтэл нөгөө хүүхэн нь миний үснээс давхар үсдэж аваад газарт барьж байхад Одноо гэх эмэгтэй нь үснээс зуурсан чигтээ миний цээж рүү хөлөөрөө 2-3 удаа өшиглөөд хашаанд байсан машины доогуур жийгдэж ортол Шагайгийн эхнэр Бямбаа нь миний баруун нүд рүү 1 удаа өшиглөсөн, Бямбаа нь ахин миний зүүн талын бөөр лүү 2-3 удаа өшиглөсөн, өгзөг рүү 1 удаа өшиглөсөн тэр үед хажууд байсан Ангирмаа гэх эмэгтэй салгалгүй, үг хэллэгээр доромжилж хохь чинь муу пязда гэж хэлээд миний хүүг ор муу шээс минь энэ тэр гэж доромжилсон Одноотой зууралдаад газар хэвтэж байхад Бямбаа нь миний баруун гарын сарвуу хэсэгт хүчтэй цохисон юугаар цохисон талаар мэдэхгүй байна миний бөөр лүү өшиглөсний дараа би дуу гарч чадахгүй амьсгал авахад хэцүү байсан тэр үед би хамаг хүчээрээ аллаа гэж хашгирсан манай нөхөр хүү маань салгах гэсэн боловч салахгүй байсан тэгсэн гэрээс Мандах гарч ирээд тэгээд манай нөхөр хүү гурав салгаад манай хүү намайг дагуулаад гэртээ орсон би цагдаад дуудлага өгч байхдаа цонхоор харахад нөгөө хоёр эмэгтэй хашаанд орилж чарлаад уур нь дарагдаагүй байхад Мандах нь та нар яаж байгаа юм энэ хүний үс толгойг хар, та нар надад энэ хүмүүст гай боллоо гэж уурлаж байсан гэх мэдүүлэг,

Хохирогч С.Оийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн зэргийг тогтоосон шинжээч эмчийн дүгнэлт .. “ С.Оийн биед бүсэлхийн L3-р нугаламын хөндлөн сэртэнгийн хугарал, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, баруун, зүүн, хөхний зүүн, зүүн бөөр, зүүн өгзгөнд, баруун гарын сарвуунд цус хуралт, зүүн хөх, хэвлий, хуйханд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэх дүгнэлт,

 Гэрч Х.Мөнхбаатарын мэдүүлэг ... “ тэгтэл гаднаас О орж ирээд явуулчихлаа гэсээр орж ирсэн бид нар эргээд суугаад байж байтал дахин хаалга  балбахад О ямар хүмүүс байна гээд түрүүлээд гарсан удалгүй гадна хүүхнүүд хэрэлдэж шуугилдах шиг болсон тэгэхээр нь би гутал хувцасаа өмсөөд гарахад 2 хүүхэн ирээд Отэй хэрэлдэж байхад намхан махлаг эмэгтэй нь Оийг алгадаж аваад тэгээд тэр хоёр үстэлцээд газарт машины хажууд унасан тэгтэл нөгөө махлаг эмэгтэйтэй хамт явж байсан эмэгтэй Оийн асаас өшиглөөд зууралдаад явсан. Ганзориг бид нар боль гэж хэлээд нөгөө хүмүүсийг салгах гэхэд нөгөө өшиглөөд байсан эмэгтэй нь больсон. О нөгөө махлаг эмэгтэйтэй үсдэлцээд газарт зууралдаад тавихгүй байсан. Тэр үед О нь Ганаа энийг салгаач гэж орилж байхад Ганзориг салгах гэж байсан ба тэр үөд Мандахын эхнэр Ангирмаа ирсэн хараад зогсож байсан гэх мэдүүлэг/хх-/,

Гэрч Д.Ганзоригийн “ тэгтэл цуг орж ирсэн Бямбаа гэх эмэгтэй шууд манай эхнэр Оийн нуруу руу өшиглөхөөр нь би Мөнхбаатар найзыгаа наад нэг юм аа холдуулалдаа гэж хэлсэн тэгсэн Мөнхбаатар найз маань Бямбааг нь түлхээд холдуулсан Мөнхбаатар эргэж ирээд салгах гэж оролдсон. Тэгтэл манай эхнэр О, Ууганбаярын эхнэр Одноо нар үсдсэн гараа тавихгүй байсан тэр үед өшиглөөд намайг цээж рүү өшиглөсөн мөн манай эхнэр Оийн цээж хэсэгт нэг удаа өшиглөсөн би харсан гэх мэдүүлэг,

Насанд хүрээгүй гэрч Г.Хосбаярын ... “ 2021 оны 11 дүгээр сарын 01-ний орой 23 цагийн үед би гэртээ хойд өрөөндөө ороод хичээлээ хийх гээд байж байхад гаднаас манай гэрт 2 эрэгтэй хүн ороод ирчихсэн хэрүүл хийгээд зодолдох гээд байхаар нь манай ээж С.О тэр хоёр залууг хөөгөөд гэр болон хашаанаас гаргасан тэгтэл ахин удалгүй 3 эгч ирээд хэрэлдээд байх шиг байсан. Би гэрийнхээ цонхоор харж байхад миний ээж хашгираад байхаар нь гэрээс гараад очиход ээж С.О маань орилчихсон машины хажууд газар хэвтэж байсан. Би гараад ээжээгээ салгах гээд та нар болиочээ гэж хэлэхэд тэнд байсан нэг эгч өшиглөсөн урьд нь харж байгаагүй эгч байсан, зууралдаад хамт газар хэвтэж эмэгтэйтэй хамт явх байсан танихгүй эгч нь нуруу бөөр хэсэгт 2-3 удаа өшиглөсөн зууралдсан эмэгтэй үсдээд зуураад тавихгүй байсан гэх мэдүүлэг,

Таньж олуулах ажиллагаа явуулсэн тэмдэглэл, тэмдэглэлийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд ... “ ... 1-9 гэсэн дугэартэй 9 ширхэг гэрэл зургийг байршуулан яллагдэгч А.Бгийн гэрэл зургийг 2 гэсэн дугаараар яллагдагч Б.Оийн гэрэл зургийг 6 гэсэн дугаараар дугаарлаж харуулахад гэрч А.Мөнхбаатар нь 6 болон 2 дугаартай зургийг зааж байсныг гэрэл зургийн аргаар бэххүүлэв гэх тэмдэглэл,

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, тэмдэглэлийг бэхжүүлж эвсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд ... “ ... Насанд хүрээгүй гэрч Г.Хосбаяр нь 1-8 гэсэн дугаартай 8 ширхэг цээж зургийг байршуулан яллагдагч А.Бгийн гэрэл зургийг 2 яллагдагч Б.Оийн гэрэл зургийг 6 гэсэн дугаараар дугаарлаж харуулахад 2 болон 6 дугаартай зургийг зааж байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэв гэх тэмдэглэл,

Хохирогч Б.Оийн “Нармандахын хүүхэд уйлаад болохгүй байхаар нь Ангирмаа нь Нармандах, болон тэр айлын нөхөр, эхнэрийнх нь утас руу залгахад утсаа аваахгүй байсан. Хүүхэд нь уйлаад байхаар нь миний нөхөр Уугэнбаяр, Мөнгөншагай нар Мандахыг олж ирэхээр араас нь явсан. Ууганбаяр, Мөнгөншагай нар яваад 20 орчим минутын дараа иргэж ирсэн ба ирээд миний нөхөр Ууганбаяр нь тэр айлд ортол архичин гэж хэлээд Мөнгөншагайг алгадаад архичид минь зайл гээд хөөгөөд байхаар нь гараад ирлээ гэсээр ирсэн. Тэгхээр нь би Бгийн хамтаар Нармандахыг авахаар тэр айл руу явсан. Тэр айлын хашаанд ортол өөдөөс О Нармандах, тэнд байсан өндөр залуу, бас нэг МША-2.4 эмэгтэй дөрөв гарч ирсэн. Бид нар тэр айлын хашааны голд уулзсан. Тэгэхэд Б Одончиимэгт хандан чи яагаад хүний нөхрийг архичин гэж хэлээд алгадаж байгаа юм бэ гэж хэлэхэд О нь үгийн зөрөөгүй намайг цохиод авсан ба би газарт унаж босч ирээд чи яаж байгаа юм бэ гэж хэлэхэд миний үснээс зулгаасан ба би бас үснээс нь зулгаагаад газарт унасан. Бид хоёр газарт унасан байхад Оийн нөхөр Ганаа үг хэллэгээр доромжилж байсан мөн хүүхэд нь миний толгой нуруу хэсэгт өшиглсөн. Хүүхэд нь зөндөө өшиглөсөн. Бид хоёр газарт 10-аад минут болсоны дараа гаднаас Ангирмаа, Мөнгөншагай нар хашаанд орж ирээд салгасан" гэх мэдүүлэг,

Гэрч Б.Нармандахын гэрчээр өгсөн "2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр би найз Ганзоригийнд ганцаараа очсон юм тэднийх Төв аймгийн Зуунмод сумын Дэнж 2 дугаар багт байдаг би тоотыг нь мэдэхгүй байна. Тэгээд гэрт нь ороход Ганзориг түүнийн найз Мөнхбаатар, Ганзоригийн эхнэр О нар 1 шил архи задалчихсан уугаад сууж байсан. Тэгээд би Ганзоригтой ажил хэрэг яриад архиа хуваагаад уугаад сууж байсан. Архи ч талдаа орсон байсан тэгтэл намайг авахаар манай 2 найз болох Ууганаа, Мөнгөншагай нар гаднаас ороод ирсэн тэгтэл Ганзориг, Мөнхбаатар нар юун хүмүүс вэ Ууганаа, Мөнгөншагай нар танайд хүн орж ирж болохгүй юу гээд тэр дөрөв хоорондоо маргалдсан. Тэгээд Ганзоригийн эхнэр О жижиг өрөөнөөсөө гарч ирээд Ууганаа, Мөнгөншагай нарыг гэрээсээ хөөгөөд тэр хоёрыг аваад гарсан. Би Ганзориг, Мөнхбаатар нарыг гэрт хориод үлдсэн. Тэгээд удалгүй О гаднаас орж ирээд надад хандан танай найзыг явуулчихлаа гэж  байсан тэгээд байж байтал төд удапгүй хашааны хаалга дугарсан тэгтэл О надад хандан танай нөгөө хоёр найз чинь буцаад ирчих шиг  боллоо ямар сонин хүмүүс вэ гээд О гэрээс гараад явсан 1 минут орчмын дараа гадаа эмэгтэй хүн орилох шиг чимээ гарсан тэгэхээр нь Ганзориг, Мөнхбаатар, бид гурав гэрээс гараад хартап хашаан дотор манай найз Ууганаагийн эхнэр С.О ирчихсэн Б.Одонимэгтэй хоёр биенээ үстээд зууралдчихсан хоёулаа газар хэвтэж байсан. Тэгээд Ганзориг бид хоёр Б.О, С.О хоёрыг салгасан. Тухайн үед манай эхнэр Ангирмаа ирчихсэн байсан хоёр биенээ үстэлцсэн байхыг манай эхнэр харсан байх” гэх мэдүүлэг,

Гэрч Б.Ангирмаагийн “2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр би нөхөр Нармандахын хамт найз Бямбаа, Б.О нартай Б.Оийн гэрт нь түүний нөхөр Ууганаа, Бямбаагийн нөхөр Мөнгөншагай бид тав нэг шил 0.5л архи хувааж уугаад байж байсан. Тэгээд манай нөхөр Нармандах Ганзоригийн гэрт очоод ирнэ гээд гараад явсан Уүганаа болон Ганзоригийн гэр нь хоорбндоо ойрхон байдаг тэгээд ирэхгүй удаад байхаар нь би нөхөр утасгүй байсан болхоор Ганзоригийн утасруу залгахад утсаа аваад манай нөхөр яриад одоо очлоо гэсэн тэгээд ирэхгүй удаад байсан тэгхээр нь би Ганзоригийн утас руу дахин залгахад утсаа авахгүй байсан түүний эхнэр С.Оийн утас руу залгахад мөн утасаа авахгүй байсан. Тэгтэл Мөнгөншагай, Ууганаа хоёр бид очоод Нармандахийг аваад ирьө гээд гараад явсан удалгүй тэр хоёр буцаж орж ирээд Ганзоригийн эхнэр С.О бид хоёрыг гэрээсээ хөөгөөд Мөнгөншагайг цохьсон гэж байсан тэгтэл Б.О, Бямбаа хоёр нөхрүүдээ өмөөрөөд бид хоёр очоод ирьө гээд гараад явсан би тэр хоёрын араас 5 минутын дараа яваад очтол С.О, Б.О нар хоёр биенээ үсдээд барьчихсан зогсож байсан тэгээд манай нөхөр Нармандах, Ганзориг хоёр С.О, Б.О хоёрыг салгасан" гэх мэдүүлэг,

Гэрч А.Бгийн “Би 2021 оны 11 дүгээр сарын 01-ний орой Ууганбаярын гэрт би, нөхөр Мөнгөншагай, Ангирмаа, түүний нөхөр Мандах бид дөрөв 20 цагийн орчим очсон. Бид нарыг гэрт нь очиход Ууганбаяр, эхнэр О хүүүхдүүдийн хамтаар байсан. Тэнд бид нарыг очиход О хоол хийж өгсөн. Хоол хийж байх хооронд Мандах 1 шил, 0.5 грамтай байх архи гаргасан нэрийг нь мэдэхгүй байна. Уг архинаас Ангирмаа, О, Ууганбаяр, Мандах нар 2-3 хундага уусан харин манай нөхөр Мөнгөншагай уугаагүй. Бид нар архинаас их угаагүй байсан. Тэгтэл Мандах хойшоо хүмүүс дуудаад байна. Мөнгө авах ёстой манай ээжийн тэтгэврийг зээлсэн юм авах ёстой гэж хэлээд гараад явсан. Мандахыг гараад явсаны дараа 1 цаг гарангийн дараа эхнэр Ангирмаа утас руу нь залгахад утасаа авахгүй байсан. Эхнэр Ангирмаа нь хүүхэд маань уйлаад байна Мандах утсаа авахгүй байна одоо яах вэ гэхэд Ууганбаяр би тэр айлыг мэднэ, Мөнгөншагайг хамт яваад ирье гээд гарсан. Тэгээд Мөнгөншагай, Ууганбаяр нар эргэж ирэхээр нь би тэр хоёрт хандан яасан бэ яагаад шагайг авчраагүй юм бэ гэхэд Ууганбаяр нь Мандахыг тэр айлын хүмүүс нь гаргахгүй байна. Шагайг өшиглөж алгадаж цохиод, хөөгөөд байна тэгхээр нь эргээд ирлээ гзн хэлсэн. Тэгэхээр нь би яасан гэж зүгээр байгаа хүмүүсийг цохьж зоддог юм очно гэрийг нь мэдэх үү гэж асуухад Одноо мэднэ гэхээр нь Одноотой хамт тэр айлд очихоор гарсан. Тэр айлын гэрт очоод хашааны жижиг хаалгыг нь түлхэхэд онгорхой байхаар нь хашаа руу нь ортол том биетэй хүүхэн, залуу хоёр гараад ирсэн. Нэлээд том биетэй хоёр хүн байсан. Тэгэхээр нь тэр хүмүүст хандан та нар яахаараа хүн явуулахгүй дуудах гэж ирсэн хүмүүсийг нь цохьж зоддог нь яаж байгаа юм бэ гэж асуухад нөгөө том биетэй эмэгтэй юу ч хэлэлгүй надтай хамт явсан миний найз Одноог нүүр лүү нь гараараа цохиход Одноо газарт унасан. Тэгэхээр нь би хүүе яаж байгаа юм бэ гэж хэлэхэд тэнд байсан том биетэй залуу нь намайг миний гарнаас тэврээд шууд цаашаа аваад явсан. Би тэр залууг тавь гэж хэлээд гарыг нь тавиулах гэж ноцолдож байхад гэрээс нь тэр эмэгтэй нөхөр бололтой 1 залуу, бас 1 эмэгтэй, тэр айлын хүүхэд 3 гарч ирсэн. Тэнд гарч ирсэн эмэгтэй эргээд гэр лүү нь орсон. Тэр үед миний найз Одноо болон нөгөө цохьсон том биетэй эмэгтэй хоёр газарт унасан хоёр биенийхээ толгойны үснээс зууралдсан. Тэнд нөгөө эмэгтэй нөхөр, хүүхэд нь толгойн дээрээс нь хараад байсан. Намайг барьсан залууг гарыг нь тавиулах гэж би нэлээн зууралдаад байж байхад ангирмаа, миний нөхөр Мөнгөншагай нар орж ирсэн ба манай нөхөр намайг салгаад тэгээд намайг аваад явсан” гэх мэдүүлэг,

Хохирогч Б.Оийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн зэргийг тогтоосон шинжээчийн дүгнэлт ... “ Б.Оийн биед хамар ясны хугарал, зулайд шарх зүүн шилбэ, зүүн гуя, баруун шилбэ, баруун гуя, зүүн бугалганд баруун шуунд иус хуралт, баруун шуу, зүүн шуу, хүзүү, зулайн хуйханд зулгаралт, хамар зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоодсон бөгөөд эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

 

            Шүүгдэгч С.О гэм буруу дээрээ маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн,

           Харин шүүгдэгч Б.О, А.Б нар гэм буруутай үйлдэлдээ маргаж, Б.О “ би С.Оийн эрүүл мэндэд хөнгөн хохирол л учруулсан” гэж,

           Шүүгдэгч А.Б нь “ би цохиогүй, гэмтэл учруулаагүй” гэж маргалддаг боловч хэрэг учралын газарт байсан насанд хүрээгүй гэрчийн мэдүүлэг болон хохирогч С.Оийн мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтвортойгоор эх сурвалжаа заан мэдүүлсэн мэдүүлэг хохирогчийн мэдүүлгийн эх сурвалжтай хэрэгт авагдсан бусад баримт тохирдог бөгөөд түүний эрүүл мэндэд учирсан хохирлыг тогтоосон шинжээч эмчийн мэдүүлгээр давхар нотлогдон тогтоогдож, шүүгдэгч нарын мэдүүлэг үгүйсгэгдэн няцаагддаг тул шүүх шүүгдэгч нарын үйлдсэн дээрх гэмт хэрэг гэм буруугийн санаатай хэлбэртэй, өөрийн үйлдэл, эс үйдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэж үзэв.

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох тул шүүгдэгч Б.О, А.Б нарын буруутай үйлдлийн улмаас хохирогч С.Оийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

          Шүүгдэгч С.Оийн буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Оийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан тул  Эрүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хохирлын талаар:

Гэмт хэргийн улмаас учирсан хохиролд С.О нь 2.085.400 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас гаргасан байна.

Үүнээс нотлох баримтын шаардлага хангасан цалин болох 728.000 төгрөг, эмчилгээний зардал 1.007.400 төгрөг, нийт 1.735.400 төгрөгийг нэр бүхий 2 шүүгдэгч хувь тэнцүүлэн буюу шүүгдэгч А.Бгээс 867.700 төгрөг, шүүгдэгч Б.Оээс 867.700 төгрөг гаргуулан хохирогч С.От олгохоор шийдвэрлэж, цалингийн зээл 350.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Б.О нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 310340 төгрөг нэхэмжилсэнээс томографикийн шинжилгээ хийлгэсэн 130.000 төгрөгийг шүүгдэгч С.Оээс гаргуулан хохирогч Б.От олгож,

харин эмчилгээний зардал болох 180.340 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Шүүх Б.Оийн нэхэмжилсэн 130.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг түүний С.От төлөх төлбөр буюу 867.700 төгрөгөөс хасаж тооцон Б.Оээс 737.700 төгрөг гаргуулан С.От олгож, энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч С.Оээс гаргуулах төлбөргүйг дурдаж шийдвэрлэлээ.

 

Гэм буруутайд тооцож, хохирлыг гаргуулах тухай шийдвэрийн үндэслэлийг танилцуулсны дараа Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэхээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэхэд шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Базардорж, Ч.Баднайнямбуу нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар хүсэлт гаргаж шүүх хуралдааныг завсарлуулах тухай” хүсэлт гаргасан хүсэлтийг үндэслэн мөн зүйлийн 5 дахь хэсэгт заасан хугацаанд завсарлуулсан.

Шүүх хуралдааныг завсарлуулсан хугацаа дуусмагц шүүх хуралдааныг тогтоосон цагт эхлүүлэхэд шүүгдэгч Б.О нь 737700 төгрөгийг, А.Б нь 867700 төгрөгийн хохирол тус тус С.От төлсөн тул энэ шүүх хуралдаанаар шүүгдэгч нараас гаргуулах гэм хорын хохирол төлбөргүй ба хохирогч С.О нь цаашид гарах эмчилгээний зардалаа тухай бүр нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болно.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас: Шүүхээс шүүгдэгч С.О, Б.О, А.Б нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учраас мөн зүйл ангиар ял шийтгэл оногдуулах нь үндэслэлтэй байна. Шүүхээс шүүгдэгч нар нь тогтоосон хохирол төлбөрийг төлнө гэсэн учраас завсарлага авсан, завсарлагын хугацаандаа хохирол төлбөрийг төлсөн байна. Шүүгдэгч С.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, шүүгдэгч Б.О, А.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар тус бүр 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих ангид эдлүүлэх санал,

Шүүгдэгч С.Оийн өмгөөлөгч Б.Баярмагнай: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлууд С.От байна. Өөрөөр хэлбэл тохиолдын шинжтэй анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус шалтгааны улмаас гэмт хэрэг үйлдсэн, эсрэгээрээ С.От хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. С.О нь одоо 3 сартай жирэмсэн, тодорхой албан тушаал хашдаг тул торгох ялыг доод хэмжээгээр оногдуулж өгнө үү” гэх санал,

Шүүгдэгч Б.Оийн өмгөөлөгч С.Базардорж: Миний үйлчлүүлэгч анх удаагаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо төлсөн байгаа. Хувийн байдлын хувьд нөхөр, 5 хүүхдийн хамт амьдардаг, хүүхдүүдийн хамгийн бага нь 1 настай, том хүүхэд нь 11 настай. Хувийн байдлыг харгалзан үзэх прокуророос санал болгосон ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хойшлуулж өгнө үү” гэх санал.

Шүүгдэгч А.Бгийн өмгөөлөгч Ч.Баднайнямбуу: Прокурорын зүгээс гэм буруу дээрээ маргасан гэх үндэслэлээр хорих ял санал гаргаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-т “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасан. Уг гэмт хэргийн улмаас хүндэвтэр гэмтэл учирсан цаашдын хөдөлмөр тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Хэдийгээр гэм буруу дээрээ маргасан боловч нийгмийн аюулын шинж чанар хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд хохирогчийн зүй бус харьцаанаас үүссэн. Заавал хорих ял оногдуулах нь зөв зүйтэй шийдвэр биш гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зорчих эрх хязгаарлах ялыг сонгох боломжтой. А.Бгийн хувьд 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү. Шүүхээс уг ялыг хэрэглэх боломжгүй гэж үзэж, хорих ял оногдуулахаар болвол Бгийн хувьд жирэмсэн учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж өгнө үү” гэх саналыг тус тус гаргав.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

Шүүгдэгч С.О нь дээд боловсролтой, сувилагч мэргэжилтэй, Улаанбаатар Сонгодо эмнэлэгт дотрын эмч, сувилагч ажилтай, ам бүл 4, нөхөр хүүхдийн хамт Төв аймаг Зуунмод сумын 2 дугаар баг 18-20 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, одоо 33 настай гэх баримт сэлт,

Шүүгдэгч Б.О нь бүрэн дунд боловсролтой, засал чимэглэлчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 7, нөхөр хүүхдийн хамт Төв аймаг Зуунмод сумын 2 дугаар баг 16-06 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, одоо 30 настай гэх баримт сэлт,

Шүүгдэгч А.Бямбсүрэн тусгай дунд боловсролтой, засал чимэглэлчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, нөхөр хүүхдийн хамт Төв аймаг Зуунмод сумын 1 дүгээр баг 19-04 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, одоо 30 настай гэх баримт сэлт хэрэгт авагджээ.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ    шүүгдэгч нар нь анх удаа удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

  Шүүгдэгч Б.О, А.Б нарын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг нь “..: хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх” ялтай,

Шүүгдэгч С.Оийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялтай бөгөөд дээрх гэмт хэргүүд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд тус тус багтах бөгөөд шүүгдэгч  Б.О нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн ам бүл 7, нөхөр хүүхдийн хамт амьдардаг ба түүний бага хүүхэд нь 2020 оны 06 дугаар сарын 12 өдөр төрсөн буюу 1 нас 10 сартай настай,

Шүүгдэгч А.Б нь 25-26 долоо хоногтой жирэмсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тус тус нотлогдсон байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1-т зааснаар “хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн ...жирэмсэн хүн, гурав хүртэл насны хүүхэдтэй эх,....хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно. Энэ хугацаанд ялтанд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хяналт тавина” гэж заажээ.

Иймд шүүгдэгч Б.О, А.Б нар нь анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, шүүгдэгч нарын ар гэрийн байдал болон хувийн байдлыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1/нэг/ жилийн хугацаагаар тус тус хойшлуулах боломжтой гэж,

Шүүгдэгч С. Оийг анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан торгох ял оногдуулах боломжтой гэж шүүх тус тус дүгнэв.

 

Эрүүгийн 2134003630014 хэрэгт эд мөрийн баримтаар болон бичгийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.11 дүгээр зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б овогт Б О, Т овогт А Б нарыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч  Б овогт С О ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Б.О, А.Б нарыг 1/нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.О ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450000  төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.  

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О, А.Б нарт Эрүүгийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг мөн хугацаагаар тус тус  хойшлуулж, энэ хугацаанд ялтанд хяналт тавихыг харъяа шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгуулага хяналт тавихыг тус тус дурдсугай.

 

 4.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.6 дугаар зүйлийн 2,3 дахь хэсэгт зааснаар Б.О, А.Б нар хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс зайлсхийсэн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэх, хойшлуулсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан ял оногдуулахыг тус тус сануулсугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгтз зааснаар шүүгдэгч С.От оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд/3 сар/ төлөхийг сануулсугай.

 

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар С.О нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 

          7. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бичгийн баримтаар болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч С.О нь цаашид гарах эмчилгээний зардалаа тухай бүр нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

8.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.О, А.Б, С.О нарт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.

 

10.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

11.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт урьд авсан авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Ц.ОТГОНЖАРГАЛ