Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 131/ШШ2017/00464

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6-1-06 тоотод оршин суух, эрэгтэй, ВТ59121418 регистрийн дугаартай, Өөлд овогт Рэнцэнгийн Лхагвасүрэнгийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Р.Лхагвасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаЧ.Цэрэндулам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Р.Лхагвасүрэн шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 1959 онд Баянхонгор аймагт төрсөн. Одоо 60 нас хүрч өндөр настны тэтгэвэрт орох гэтэл бичиг баримтын зөрчил гарч шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Миний бие 1974 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Батзам нэгдэлд тракторын жолоочоор хүнд хортой нөхцөлд ажиллаж байсан. Иймд дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар Р.Лхагвасүрэнгийн иргэний үнэмлэхний хуулбар, 1984 оны 06 дугаар сарын 21-ний өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийг эх болон хуулбар байдлаар, 1974-1976, 1982, 1985-1990 онуудад авсан цалинг нь Баянхонгор аймгийн Төрийн архивын тасгийн сан хөмрөгт хадгалагдаж буй баримтаас түүвэрлэн авч архивын лавлагаа гаргасан Баянхонгор аймгийн Архивын тасгийн 3230, 898, 696 тоот албан бичгүүд, Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Батзам нэгдлийн даргын 1981 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 10 тоот тушаал, Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Батзам нэгдлийн Зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1983 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 44 тоот тогтоол, гэрч Д.Дэлгэрцогтын мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудыг дэлгэцээр харуулан нэг бүрчлэн шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Р.Лхагвасүрэн нь 1974 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1977 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл, 1981 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс 1983 оны 10 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Батзам нэгдлийн туслах үйлдвэрт ажилчнаар

1984 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Батзам нэгдэлд тракторын жолоочоор тус тус ажиллаж байсан болох нь түүний 1974-1976, 1982 онуудад авсан цалинг нь Баянхонгор аймгийн Төрийн архивын тасгийн сан хөмрөгт хадгалагдаж буй баримтаас түүвэрлэн авч архивын лавлагаа гаргасан Баянхонгор аймгийн Архивын тасгийн 3230, 898 тоот албан бичгүүд, түүнийг нэгдлийн туслах үйлдвэрт ажилчнаар 04 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн ажилд томилсон Ажилд томилох ба ажлаас чөлөөлөх тухай Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Батзам нэгдлийн даргын 1981 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 10 тоот тушаал, 1983 оны нэгдлийн зөвлөл, үйлдвэрчний эвлэлийн зөвлөлөөс зарласан уралдааны болзолд шалгарсан түүнийг 100 төгрөгөөр шагнасан Социалист уралдааны болзол дүгнэх тухай Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Батзам нэгдлийн Зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1983 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 44 тоот тогтоол, 1985-1990 онуудад авсан цалинг нь Баянхонгор аймгийн Төрийн архивын тасгийн сан хөмрөгт хадгалагдаж буй баримтаас түүвэрлэн авч архивын лавлагаа гаргасан Баянхонгор аймгийн Архивын тасгийн 696 тоот албан бичиг, түүний ажиллаж байсан байдлын талаар мэдүүлсэн гэрч Д.Батсүхийн мэдүүлэг,

Мөн 1984-1991 онуудад ажиллаж байсан ажлын тухай мэдээг бичиж байгууллагын тэмдэг дарж баталгаажуулсан 1984 оны 06 дугаар сарын 21-ний өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтэр дэх бичилтүүд нь дээрх нотлох баримтуудтаар давхар нотлогдон тогтоогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.1, 116, 118, 133.1.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Өөлд овогт Рэнцэнгийн Лхагвасүрэнгийн 1974 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1977 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл, 1981 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс 1983 оны 10 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Батзам нэгдлийн туслах үйлдвэрт ажилчнаар,

1984 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Батзам нэгдэлд тракторын жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус заасныг баримтлан Р.Лхагвасүрэнгийнулсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэйболох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 14 хоногийн дотор шүүхэдхүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөлшийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ