Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 131/ШШ2017/00467

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баянхонгор аймаг Баянхонгор сум 6-5-17 тоотод оршин суух, ВЮ67042102 регистрийн дугаартай, Бүрдныхан овогт Норжмаагийн Долгорсүрэнгийн ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Н.Долгорсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Цэрэндулам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Хүсэлт гаргагч Н.Долгорсүрэн шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбатаа:

Миний бие нь 1967 онд төрсөн. 50 настай хүнд хортой нөхцөлөөр өндөр настны тэтгэвэрт гарах гэхэд ажилласан байдлаа шүүхээр тогтоолгох шаардлага гарсан тул 1987-1994 оныг дуустал хүнд хортой нөхцөлд ажиллаж байсныг тогтоож өгнө үү. 1987 оны 09 сарын 01-ний өдрөөс Баянхонгор аймгийн Барилга трестэд шавар будагчнаар ажиллаж эхлээд 1991 онд Бадрал пүүсэд, 1993 оноос барилгачин ХК-нд 1994 оныг дуустал шавар будагчин, засал чимэглэгчээр тус тус ажиллаж байсныг тогтоож өгнө үү.Хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч ажилд орсон гарсан бүх тушаал байх ёстой гэж нийгмийн даатгалаас шаардсан тул хүсэлт гаргасан.Энэ бүх хугацаанд шавар будагчин, засал чимэглэгчээр ажиллаж байсан. Хөдөлмөрийн дэвтэрт ажилчин гэж бичсэн байна. Одоо ч засал чимэглэгчээ хийж байна..гэв

Шүүх хуралдаанаар Н.Долгорсүрэнгийн иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2017 оны 06 сарын 16-ны өдрийн 739 дугаар албан бичиг, Н.Долгорсүрэнгийн 203779 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Баянхонгор аймгийн Барилгачин хувьцаат компанийн ерөнхий захирлын 1994 оны 10 сарын 26-ны өдрийн 57 дугаар тушаал, гэрч Г.Дамбын мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Н.Долгорсүрэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д заасны дагуу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ гаргах, шаардах эрхтэй байна.

Хүсэлт гаргагч Н.Долгорсүрэн нь  1987 оны 09 сарын 16-ны өдрөөс 1991 оны 04 сарын 01-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Барилга трестэд шавар будагчнаар

1991 оны 04 сарын 01-ний өдрөөс 1993 оны 04 сарын 01-ний өдөр хүртэл барилгын Бадрал пүүсэд засал чимэглэгч, шавар будагчнаар

1993 оны 04 сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Барилгачин хувьцаат компанид засал чимэглэгч, шавар будагчнаар тус тус ажиллаж байсан болох нь Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2017 оны 06 сарын 16-ны өдрийн 739 дугаар албан бичиг, Н.Долгорсүрэнгийн 203779 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Баянхонгор аймгийн Барилгачин хувьцаат компанийн ерөнхий захирлын 1994 оны 10 сарын 26-ны өдрийн 57 дугаар тушаал, гэрч Г.Дамбын мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд Н.Долгорсүрэнгийн хүсэлтийг хангаж, ажилласан байдлыг тогтоон шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Бүрдныхановогт Норжмаагийн Долгорсүрэнгийн 1987 оны 09 сарын 16-ны өдрөөс 1991 оны 04 сарын 01-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Барилга трестэд шавар будагчнаар

1991 оны 04 сарын 01-ний өдрөөс 1993 оны 04 сарын 01-ний өдөр хүртэл барилгын Бадрал пүүсэд засал чимэглэгч, шавар будагчнаар

1993 оны 04 сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Барилгачин хувьцаат компанид засал чимэглэгч, шавар будагчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн  тухайхуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус заасныг баримтлан хүсэлт гаргагч Н.Долгорсүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ