Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 131/ШШ2017/00473

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баянхонгор аймаг Жаргалант сум 3 дугаар багт оршин суух, ВМ62042100 регистрийн дугаартай, Дамдинжав овогт Уухааны Буг-Очирын ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч , хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Цэрэндулам оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Хүсэлт гаргагч У.Буг-Очир шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Миний бие Баянхонгор аймгийн Жаргалант сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1983 оны 01 сарын 25-ны өдрөөс 1983 оны 10 сарын 19-ний өдрийг хүртэл худалдагчаар, тус аймгийн Байдрагийн 10 жилийн сургуульд нягтлан бодогчоор 1983 оны 10 сарын 20-ны өдрөөс 1993 оны 08 сарын 31-ний өдрийг хүртэл Засаг даргын Тамгын газарт ажилласан. Архиваас нотлох баримтуудыг авсан.

Иймд 1983 оны 01 сарын 25-ны өдрөөс 1993 оны 08 сарын 31-ний өдрийг хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү? гэжээ.

Шүүх хуралдаанаар У.Буг-Очирын иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2016 оны 11 сарын 11-ний өдрийн 811 дугаар албан бичиг, У.Буг-Очирын 038458 дугаар хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Баянхонгор аймгийн Жаргалант сумын 10 жилийн сургуулийн захирлын 1983 оны 10 сарын 20-ны өдрийн 49 дугаар тушаал, 1986 оны 12 сарын 29-ний өдрийн 59 дугаар тушаал, Баянхонгор аймгийн Жаргалант сумын засаг даргын 1993 оны 12 сарын 43 дугаар захирамж зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

У.Буг-Очир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д заасны дагуу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ гаргах, шаардах эрхтэй байна.

Хүсэлт гаргагч У.Буг-Очир нь 1983 оны 01 сарын 25-ны өдрөөс 1983 оны 10 сарын 19-ний өдөр хүртэл Жаргалант сумын Худалдаа бэлтгэлийн ангид худалдагч, 1983 оны 10 сарын 20-ны өдрөөс 1993 оны 08 сарын 31-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Жаргалант сумын 10 жилийн сургуульд нягтлан бодогчоор тус тус ажиллаж байсан болох нь Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2016 оны 11 сарын 11-ний өдрийн 811 дугаар албан бичиг, У.Буг-Очирын 038458 дугаар хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Баянхонгор аймгийн Жаргалант сумын 10 жилийн сургуулийн захирлын 1983 оны 10 сарын 20-ны өдрийн 49 дугаар тушаал, 1986 оны 12 сарын 29-ний өдрийн 59 дугаар тушаал, Баянхонгор аймгийн Жаргалант сумын засаг даргын 1993 оны 12 сарын 43 дугаар захирамж зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд У.Буг-Очирын хүсэлтийг хангаж, ажилласан байдлыг тогтоон шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Дамдинжав овогт Уухааны Буг-Очирын 1983 оны 01 сарын 25-ны өдрөөс 1983 оны 10 сарын 19-ний өдөр хүртэл Жаргалант сумын Худалдаа бэлтгэлийн ангид худалдагч, 1983 оны 10 сарын 20-ны өдрөөс 1993 оны 08 сарын 31-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Жаргалант сумын 10 жилийн сургуульд нягтлан бодогчоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн  тухайхуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус заасныг баримтлан У.Буг-Очирын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ