Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол

2022 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/49

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Номин-Эрдэнэ,

улсын яллагч Ц.Батзаяа,

шүүгдэгч М.Т, түүний өмгөөлөгч Ж.Мөнхнасан,

шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч М.Энхзаяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батзаяагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч М.Т, Б.Г нарт холбогдох 2216000630042 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Б овогтой М-н Т.

Монгол улсын иргэн, Ө овогтой Б-н Г.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.Т нь Говь-Алтай аймгийн Шарга сумын засаг даргаар ажиллаж байх хугацаандаа албан үүрэг бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Шарга сумын газрын даамлаар ажиллаж байсан Б.Г-тэй бүлэглэн Говь-Алтай аймгийн Шарга сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 16 дугаартай тус сумын газар зохион байгуулалтын 2016 оны төлөвлөгөөг гаргах тухай тогтоолын хавсралтаар баталсан иргэнд эзэмшиж байгаа хашааны газрыг нь үнэгүй өмчлүүлэх газрын байршил, хэмжээнд тусгагдсан жагсаалт болон талбайн солбицолд багтаагүй, газрын төлөв байдал чанарын улсын хяналтын баталгааны дүгнэлт гаргуулаагүй буюу Баянгол 1 дүгээр баг Рашаант * дүгээр гудамжны *** тоотод байрлах 160 м2 газрыг өөрийн нөхөр Х.Г-д өмчлүүлэх тухай 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн А/91 дугаартай захирамж гаргасан, уг захирамжийг үндэслэн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Х.Г-н нэр дээр эд хөрөнгийн улсын бүртгэлийн ********** дугаартай гэрчилгээ олгогдож түүнд давуу байдал бий болгосон гэмт хэрэгт,

яллагдагч Б.Г нь Говь-Алтай аймгийн Шарга сумын газрын даамлаар ажиллах байх хугацаандаа тус сумын засаг даргаар ажиллаж байсан М.Т-тай бүлэглэн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Шарга сумын Иргэдийн Төлөөлөгчдийн 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 16 дугаартай 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай тогтоолын хавсралтаар баталсан “Иргэнд эзэмшиж байгаа хашааны газрыг нь үнэгүй өмчлүүлэх газрын байршил, хэмжээнд” 5 иргэнд 1. Х-675012.38 У-5126893.77, 2. Х-674997.70 У-126911.39, 3. Х-675029.95  У-5126938.15, 4.Х-675039.92 У-5126925.85 гэсэн талбайн солбицол бүхий газарт иргэнд газар өмчлүүлэхээр заасан байхад М.Т-н 2016 оны 11 дүгээр сарын 21- ний өдөр А/91 дугаартай захирамжид заасан газарт Газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлт гаргалгүйгээр, өөр газарт буюу Х.Г-н өмнө нь эзэмшиж байсан газрыг түүнд өмчлүүлэхээр газрын кадастрын солбицол буюу зургийг программ дээр зөрүүтэй шивж оруулсан, М.Т-н иргэдийн хурлаас баталсан тогтоолыг зөрчиж, иргэнд газар өмчлүүлэхээр заасан газраас өөр газарт буюу нөхрийнхөө эзэмшиж байсан газрыг өмчлүүлэхээр шийдвэрлэсэн захирамжийг талбайн солбицол зөрчсөн хууль бус болохыг мэдсээр байж улсын бүртгэлийн хэлтэст иргэн Х.Г-д газар өмчлүүлэх тухай материалыг өгч 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Говь-Алтай аймгийн Шарга сумын 1 дүгээр баг, Баянгол Рашаант ** дүгээр гудамж *** тоотод ************** нэгж талбайн дугаартай 161 метр квадрат газрыг Х-н Г-д өмчлүүлэх тухай улсын бүртгэлийн ********** дугаартай гэрчилгээ гаргуулж, шүүгдэгч М.Т-н гэр бүлийн гишүүн Х.Г-д давуу байдал бий болгосон гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэж прокурор үзэн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь

Шүүгдэгч Б.Г шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлэхдээ “...Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 17.1-т Иргэнд газар өмчлүүлэхдээ тухайн газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа хийнэ, 17.2-т Иргэнд газар өмчлүүлэхдээ газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа хийх ажлыг газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас эрх олгосон мэргэжлийн байгууллага газрын тухай хууль тогтоомжид заасны дагуу гүйцэтгэж дүгнэлт гаргана. Мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгт Иргэнд өмчлүүлэх газарт кадастр хийх, зохих шийдвэрийг үндэслэн газрыг өмчлөгчид нь хүлээлгэж өгөх, заагийг тогтоох, тэмдэглэх, бүртгэж газрын мэдээллийн санд оруулах ажиллагааг сумын газрын даамал, дүүргийн газрын алба тус тус хариуцан гүйцэтгэнэ гэсэн заалт байна. Энэ дээр тайлбар хийхэд 17.1-д заасан хянан баталгааг хуулиараа  5 жилд нэг удаа хийлгэх ёстой байгаа юм. Гэвч гэрч А-н мэдүүлэг дээр байгаа хянан баталгааны дүгнэлтийг үндэслэж өмчлөх эрхийн гэрчилгээг гаргасан гэсэн мэдүүлэг байгаа. Мөн Говь-Алтай аймгийн хэмжээнд ч хянан баталгаа хийдэг компани  байхгүй, улсаас ирж хийдэг. Гэхдээ нэг хүн захиалгаар ирж хийгээд байх боломжгүй, 10-аас дээш хүн захиалга өгснөөр ирж хянан баталгаа хийдэг. Хамгийн гол нь мөнгө санхүүгийн хувьд хүнд байдаг тул ингэж хийдэг гэсэн. Би захиалгыг удаа дараа  хүргүүлж  байсан. Тухайн иргэн өөрөө газрын өмчлөлийн хянан баталгааг хийлгүүлж дүгнэлтээ гаргуулах ёстой. Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлд дээр тайлбар хийхэд өмнө 2011 онд гэр бүлийн хэрэгцээнд шинээр эзэмшиж байгаад 2016 онд иргэнд эзэмшиж байгаа хашааны газрын үнэгүй өмлүүлэх гэсэн захирамж төлөвлөж би орсон байгаа. Энэ газар нь хуучин эзэмшлийн газар  байсан. Түүнээс шинээр өмчлөл хийгээгүй. Тус хуулийн 23.2 дахь хэсэг шинээр өмчлөл хийж байгаа тохиолдолд хил заагийг тогтоож, хэмжил зураглалыг хийх гэсэн байгаа. Тиймээс хуучин өмчлөлийн газар байсан учраас би энэ дээр гэр бүлийн хэрэгцээнд хуучин эзэмшиж байсан болохоор дахин кадастр болон хэмжилт хийх шаардлага байхгүй гэж үзсэн. 2011 онд тайлбай хэмжээ нь 160 метр квадрат байсан. 2016 онд эзэмшиж байгаа хашааны газрыг өмлөхдөө 160 метр квадрат хэвээр нь олгосон. 2016 онд иргэнд газар өмчлүүлэхдээ тухайн газрыг иргэнд өмчлүүлж болох эсэхийг судалж үзээд Засаг даргын дэргэдэх зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлэсний үндсэн дээр Говь-Алтай аймгийн Шарга сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцүүлж, тогтоол гаргаж иргэнд өмчлүүлэх газрын солбицол байршлыг тогтоолгосны дараа сумын Засаг даргад иргэд өмчлүүлэх тухай захирамж гаргуулах чиг үүргээ гүйцэтгээгүй гэж үзэж байна гэсэн байна. Засаг даргын зөвлөлийн хурлаар заавал оруулах ёстой гэсэн заалт хуульд байхгүй гэдэг нь гэрч О-н мэдүүлэг дээр байдаг. Засаг даргын зөвлөлийн хурлыг оны эхэнд төлөвлөгөөнд тусгагдсан асуудлуудыг мэргэжилтнүүд нь оруулдаг. Төлөвлөгөөнд тусгагдаагүй учраас би энэ дээр оруулаагүй гэж үзэж байна. Миний хувьд иргэдийн төлөөлөгчдийн хурлаар тухайн асуудлыг хэлэлцүүлээгүй биш хэлэлцүүлсэн. Хэлэлцүүлсэн гэдгийг гэрч А нотолно. Тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө газрын даамлаар намайг газар зохион байгуулалтын төлөвлөгөөг уншиж танилцуулж оруулсан гэдгийг гэрчийн мэдүүлгээс харж болно. Ингэхдээ 2015 онд сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаар иргэнд эзэмшиж байгаа хашааны газрыг  үнэгүй өмчлүүлэх 5 байршлыг нэг бүрчлэн нэрээр дуудаж, мэргэжлийн буюу автокад программ дээр дэлгэцээр харж танилцуулж байсан. Сум жижиг болохоор хэн хэний хашаа доод, дээд хашаа болох нь тодорхой. Б, Г, А, Ч, Г гэсэн 5 айлын хашаа болохыг би нэг бүрчлэн программ дээр байршлыг нь танилцуулж байсан тул хуралд оролцож байсан 15 төлөөлөгч тодорхой ойлгомжтой байсан учраас надаас лавлаж асуугаагүй байх гэж үзэж байна. Сумын 2016 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах тухай тогтоолын хавсралтаар баталсан иргэнд эзэмшиж байгаа хашааны газрыг үнэгүй өмчлүүлэх газрын байршил 5 иргэнд гэсэн нь талбайн солбицол бүхий газарт өмчлүүлэхээр шийдвэрлэсэн тогтоолыг зөрчиж газрын кадастрын солбицол бүхий зургийг программ дээр зөрөөтэй шивж оруулсан. Шарга сумд ажиллаж байсан М.Т-н иргэдийн хурлаас баталсан тогтоолыг зөрчиж иргэнд газар өмчлүүлэх, өмчлүүлэхээр заасан газраас өөр газар буюу нөхрийнхөө эзэмшиж байсан өмчлүүлэхээр шийдвэрлэснийг мэдсээр байж улсын бүртгэлийн хэлтэст иргэн Г-д газар өмчлүүлэх тухай материалыг өгч 2020 оны 11 сарын 09-ний өдрийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж газар өмчлүүлэх эрхийн улсын бүртгэлийн ************* дугаартай Говь-Алтай аймгийн Шарга сумын 1 дүгээр баг Баянгол багийн Рашаант хороолол ** дүгээр гудамж *** тоотод *********** нэгж талбайн дугаартай 160 метр квадрат газрыг Г-д өмчлүүлэхээр гэрчилгээ гаргуулахад хамтран оролцсон гэж үзэж байна. Түүнчлэн газрын төлөв байдал чанарын улсын хянан магадалгаа гаргуулахгүйгээр захирамж , улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулсан гэж дүгнэсэн байна.  Хуучин байсан хянан баталгааны дүгнэлтийг би гаргаж кадастрын зураг, иргэний үнэмлэх, захирамж гэсэн 4 материалыг бүрдүүлж Г-д өгсөн гэдэг нь Б.А-н гэрчийн мэдүүлэг дээр хянан баталгааны бичгийг үндэслэж өгсөн гэдэг байдлаар байгаа. Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаас баталсан байршил болох Шанд хороолол 5 иргэнд гэснийг зөрчлөө гэж үзээд байна. Энэ дээр зөвхөн газрын нэрийн байршлыг андуурч сольж тавьсан байгаа юм. Үүнийг би шивээгүй тухайн үеийн бичиг хэргийн стандартын дагуу шивнэ гээд би бичиг хэрэгт хэлж шивүүлсэн. Ингэж шивүүлэхдээ Шанд хороолол 5 иргэнд гэсэн байгаа. Г-н нэр нь Рашаант хороололд тухайн газар нь байгаа боловч Шанд хорооллын газрын нэрийг орхигдуулж бичсэн байгаа юм. Үүнийг би шивээгүй.  Бичиг хэрэг би 1-2 удаа тухайн тогтоолыг хавсралтыг шивж байсан гэсэн мэдүүлгийг өгсөн Энэ дээр 8 цэг 5 айлыг хэзээ ч төлөөлж чадахгүй цэг. Яагаад гэвэл 8 цэг нь нэг л айлын хашааны газрыг төлөөлөх цэг байгаа. 5 айл гэвэл 40 шивэгдэх ёстой. Сумын иргэдийн хурал дээр байгаа нэг цэг нь Шанд хороолол 5 айл гэсэн байгаатай ямар ч давхцах үндэслэлгүй байгаа. Бичиг хэрэгт бид нар бэлдэж өгдөг болохоор гар ноорог нь тэнд байх ёстой. Өмчлүүлэхээр заасан газраас өөр газарт өмчлөл явуулсан гэж байгаа.  Манай сум нэг л бүстэй, тухайн үед уг газар инженерийн шугам сүлжээнд холбогдоогүй, одооч холбогдоогүй. Г-н газар бол хуучин 2011 онд эзэмшиж байсан гэр бүлийн хэрэгцээнд зориулсан 160 метр квадрат газрыг 2016 онд өмчлөхөөр өөрөө хүсэлтээ өгсөн гэж мэдүүлэг нь байна. Өөр шинээр газар аваагүй хуучин эзэмшиж байсан газраа энэ хүн өмчилсөн. Уг гэрчилгээг захиалахад миний зүгээс газрын кадастр, гэрчилгээ, захирамж, иргэний үнэмлэхийн хуулбар, хянан баталгааны дүгнэлт зэргийг бүрдүүлж өгсөн.  Г өөрөө явж гэрчилгээгээ авсан байгаа.  Хуучин захирамжийг үндэслэж шинээр эзэмшиж байгаа хашааны газрыг өмчлөх гэсэн захирамжийг төлөвлөж орсон. Б.Г нь Говь-Алтай аймгийн Шарга сумын газрын даамлаар ажиллаж байх хугацаандаа тус сумын засаг даргаар ажиллаж байсан сумын Засаг даргаар ажиллаж байсан М.Т-тай бүлэглэн албан тушаал, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэсэн дээр тайлбар хэлэхэд Г-н цэг нь таарахгүй байгаа бол бүлэглэсэн гэж үзэж болно. Энэ 8 цэг бүгдээрээ ерөөсөө таарахгүй байгаа. Аль нэг цэг нь таарч байвал би  М.Т-тай бүлэглэж санаатайгаар хийсэн гэж үзэж болно. Г нь өмчлүүлэх, эзэмшүүлэх талаар мэдээллийг тодорхой биш ерөнхий байдлаар өгсөн гэж байна. Энэ дээр гэрч А хүртэл мэдүүлэг өгсөн байгаа. Б.Г нь газар зохион байгуулалтын төлөвлөгөөний асуудлыг оруулж танилцуулж байсан гэсэн тайлбар байдаг. 2015 онд  эзэмшүүлэх,  өмчлүүлэх, ашиглуулах эдгээр газруудыг 12 сарын 01-ний өдрөөс 12 сарын 31-ний хооронд бүх хүсэлтийг иргэн аж ахуй нэг байгууллагаас эзэмшүүлэх,  өмчлүүлэх, ашиглуулах хүсэлтийг санал хэлбэрээр авдаг байсан. Тухайн үед эзэмшиж байсан 5 иргэний өмчлөх ёстой хүсэлтийг тус бүр хуулийн дагуу программ дээр танилцуулж байсан. Жишээ нь сумын тэргүүлэгчийн хурлаар дотор задалж шинээр эзэмших газар нь хэд байгаа болон эзэмшиж байгаа хашааны газрыг өмчилж байгаа нь хэд, шинээр гэр бүлийн хэрэглээний зориулалтаар эзэмших нь хэд, дуудлага худалдааны газар хэд байгаа талаар нэг бүрчлэн программ дээр оруулж илтгэл маягаар тавьдаг байгаа. Би ажлын байрны тодорхойлолтод  заасан ажлаа хийсэн. Газар зохион байгуулалтын төлөвлөгөөг тус бүрээр нь танилцуулсан гээд А гэрчийн мэдүүлэг дээр тусгагдчихсан байгаа. Шинээр газар эзэмших захирамж нь 2011 оны 02 сарын 14-ний өдрийн 12/Б захирамжаар Рашаант хороолол 160 метр квадрат газар гэж гарсан байгаа. Үүнийг 2016 онд иргэн эзэмшиж байгаа хашааны газрыг өмлүүлэх гэсэн байдлаар гаргасан. 5 иргэний цэг таарахгүй байгаа нь миний алдаа биш. Тухайн үед бичиг хэргээр ажиллаж байсан У гэдэг хүн дээр хэлж шивүүлж байсан гар ноорог нь тэнд байгаа байх. Үүнд дээр хяналт тавьж яваагүй нь миний буруу. Сумын иргэдийн төлөөлөгчдийн хувьд 5 иргэнд 3500 метр квадрат газар баталснаас иргэн Г-д  700 метр квадратаас 160 метр квадратыг олгосон. Цаана нь 540 метр квадрат үлдсэн. Үүнийг эзэнгүй байгаа хэн ч авах эрх нь хэн нэгний эрх ашиг хөндөгдсөн гэж үзэхгүй байна. Энэ тал дээр нэг иргэний гомдол өргөдөл дээд шатны байгууллагаас ирээгүй байна. Иймд миний дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж, үнэн зөвийг тогтоож өгнө үү...” гэв. /шүүх хуралдааны тэмдэглэлээс/

Шүүгдэгч М.Т шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлэхдээ “...Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батзаяагийн 2022 оны 03 сарын 31-ний өдрийн 42 дугаар яллах дүгнэлттэй танилцлаа. Энэ яллах дүгнэлт нь хэт нэг талыг барьсан яллая гэсэн туйлын зорилготой байгаа нь илт харагдаж байна. Үүнийг би  дараах үндэслэлүүдээр тайлбарлая. Би 2008 оны  12 дугаар сарын 08, 2013 оны 01 сарын 15, 2017 оны 02 сарын 22-нд Говь-Алтай аймгийн Засаг даргын захирамжаар томилогдон Шарга сумын Засаг даргаар 3 удаа ажилласан. Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуучин хуулийн 29.2, шинэ хуулийн 66.1-д Засаг дарга захирамж гаргах эрхтэй гэж заасан байдаг. Энэ 12 жилийн хугацаанд нөхөр Г-н нэр дээр 160 метр квадрат газар хуулийн дагуу өмчлүүлэх захирамж гаргасан нь Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6-д заасан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах,  хэтрүүлэх гэснийг зөрчсөн гэсэн байна. Би албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх байдлаа хууль зөрчөөгүй. Монгол хэлний үг зүйн тайлбар толь, хууль эрх зүйн нэр томьёоноос харахад аливаа хийх ёсгүй үйлдэл хийх эсхүл Монгол улсын нэг иргэнд өмчлүүлэх газрын хэмжээнээс илүү хэмжээний газар өмчлүүлсэн бол хэд хэдэн газар албан тушаалаа ашиглан өмчилж авсан бол мөн хэд хэдэн хүн газар өмчлөх талаар өргөдөл өгөөд түүн дотроос зөвхөн нөхөртөө газар өмчлүүлсэн бол бусдын эрх, эрх чөлөө ашиг сонирхлыг зөрчсөн хязгаарласан бол уг заалтыг зөрчсөн гэж ойлгож болно. Мөн худалдаж, түрээсэлж, ашиг хонжоо олсон бусдад зарсан бол давуу байдлаа ашигласан гэж үзэж болно. Гэтэл манай гэр бүл ам бүл 4, Монгол Улсын Үндсэн хуульд газар өмчлөх эрхтэй. Газар өмчлөлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д иргэнд өмчлүүлэх газрын хэмжээг заасан байна. Сумын төв тосгонд 0.5 хүртэлх га буюу 5000 метр квадрат байна. Манай нөхөр Монгол улсын иргэн. Иймд газар өмчлөлийн хууль хэрэгжиж байгаа хуулийн хугацаа Монгол улсын иргэний хувьд хуулийн дагуу 160 метр квадрат газрыг эзэмшиж байснаа өмчилж авсан гэж бодож байна. Монгол улсын хэмжээнд манай гэр бүл 160 метр квадрат  газраас өөр өмчлөлийн газар байхгүй. Засаг даргын гэр бүлийн гишүүндээ газар олгох, өмчлүүлэхийг хориглосон заалт газар өмчлүүлэх болон бусад хуульд байхгүй байна. Би Засаг дарга хийлээ гээд манай гэр бүлийн эрх бас дордож болохгүй байх. Би аливаа шийдвэр гаргахдаа Засаг даргын Тамгын газрын даргад ашиг сонирхлыг мэдүүлгээ гаргаж өгдөг байсан. Энэ талаар Засаг даргын Тамгын газрын даргаас яагаад тодруулж асуугаагүй юм. Алдаа хайсан баримт олж цуглуулсан болохоос  аврах баримт хайх сэтгэл байгаагүй нь харагдаж байна. Энэ 160 метр квадрат газрыг өмчилснөөр хэн нэгэнд хохирол учраагүй, эрхийг нь зөрчөөгүй, нийтийн эрх ашиг зөрчигдөөгүй. Хэн нэгэн маргаан хийгээгүй. Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 700 метр квадрат гэж батлагдаад үүнээс 160 метр квадрат авсан. Өөрөөр хэлбэл энэ газрыг өмнө өмчилж авахад дахин төлөвлөлтийн хуучин сургуулийн балгас байсан газрыг 160 метр квадрат газрыг цэвэрлэж авсан байсан. Энэ газраа өмчилсөн. Үлдсэн 540 метр квадрат газар нь одоо хүртэл эзэнгүй байж байгаа. Үүнээс харахад би албан тушаалын байдлаа урвуулан хэрэглээгүй нь харагдаж байна. Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн  13.1.1-д заасныг зөрчсөн гэсэн байна. 13.1-д Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал дараах бүрэн эрхтэй, 13.1.1-д нутаг дэвсгэртээ Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, гаргасан шийдвэрийнхээ биелэлтэд хяналт тавих, энэ талаарх Засаг даргын тайланг хэлэлцэх гэсэн байна. Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын бүрэн эрх сумын Засаг даргад хамааралтай заалт биш. Энэ бол сумын иргэдийн хурлын бүрэн эрхийг асуудал учраас энэ заалт надад хамааралгүй. 2016 онд сумын иргэдийн төлөөлөгчийн хурлын тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд газар өмчлүүлэх асуудлыг хэлэлцэхээр тусгагдаагүй. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид хэлэлцэх асуудлын төлөвлөгөөгөө жилийн эхэнд тэргүүлэгчдийн хурлаараа хэлэлцэн баталдаг. 2016 онд ямар асуудлын талаар хэлэлцэх талаар төлөвлөгөөгөө гаргадаг. Төлөвлөгөөний дагуу Засаг даргад ийм асуудлын талаар оруулах юм байна шүү гэж надад албан тоот өгдөг. Тэрний дагуу би  бодлого хариуцсан мэргэжилтнүүдтэйгээ хамтарч байгаад илтгэх хуудас бичээд хурлын ажлын албанд хүргүүлдэг. Тэгэхээр Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг  хэлэлцүүлье гэж үүрэг чиглэл өгөөгүй байхад хэлэлцэнэ гэж иргэдийн хурлын энэ асуудал надад хамааралгүй юм. Тус хуулийн 13.1.2 дугаар зүйлд  сум, дүүргийн Засаг даргаас тухайн жилд иргэдэд өмчлүүлэх газрын зориулалт, байршил, хэмжээний талаар ирүүлсэн саналыг хэлэлцэх гэснийг зөрчсөн байна гэсэн. 2015 оны 12 сарын 17-ны өдөр сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал хуралдаад 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөгөө, сумын газрын даамал илтгэгчээр орж хэлэлцүүлэн батлуулсан байдаг. Ийнхүү хэлэлцүүлсэн байгаа нь уг заалтыг зөрчөөгүйг харуулж байна. Тус хуулийн 14.3.1-д сумын засаг дарга иргэдийн газар өмчлөх хүсэлтийг хүлээн авч тухайн шатны иргэдийн төлөөлөгчдийн хурлын саналыг үндэслэн газар өмчлүүлэх гэсэн заалтыг зөрчсөн гэсэн байна. Үүнийг гэрч Ш.Б хуулиараа бол иргэдээс ирсэн хүсэлтийг Засаг дарга хүлээн авч цохолт хийгээд газрын даамал руу шилжүүлэх ёстой. Газрын даамал нь Засаг даргын цохолт хийсэн өргөдлийг хүлээн аваад тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нийцүүлээд холбогдох хуулийн хүрээнд асуудлаа боловсруулаад Засаг даргад танилцуулж захирамж гаргуулах ёстой байдаг. Гэхдээ хөдөө сумд хууль эрх зүйн мэдлэггүйгээсээ болоод газрын даамалдаа шууд өгөөд харьцаад явдаг юм байна билээ гэж хэлсэн байсан. Мөн манай нөхөр Г би газрын даамалд өргөдлөө өгсөн гэдгээ гэрчийн мэдүүлгээр, өргөдлөө өгөөд тухайн шатны иргэдийн төлөөлөгчдийн хурлын саналыг үндэслэж газар өмчлүүлэх журмыг зөрчөөгүй байна гэж ойлгож байна. Сумын газрын даамал 2016 онд газар өмчлөх , ашиглах, эзэмших эрхтэй саналаа авч нэгтгэн сумын 2015 оны 12 сарын 17-ны өдрийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдаанаар хэлэлцүүлсэн 16 дугаар тогтоол байна. Үүнээс харахад газрын даамал бүүр дотор нь задлаад иргэдэд эзэмшиж байгаа хашааны газрыг үнэгүй эзэмшүүлэх, өвөлжөөний зориулалтаар болон шинээр өмчлүүлэх гээд тус тусад задлаад тайлбарласан байна. Энэ тогтоолоос харахад сумын 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг дараах хэмжээгээр тогтоож баталсугай гэж байна. Уг тогтоолыг үндэслэн хуулийн дагуу бодлого хариуцсан мэргэжилтэн оруулж ирсэн нэр бүхий 5 иргэнд газар өмчлүүлэх шийдвэр гаргасан байгаа нь уг хуулийн заалтыг зөрчөөгүйг баталж байна. Газрын даамал Б.Г-тэй бүлэглэсэн гэсэн байна. Миний албан тушаалд тусгай шаардлага заасан зүйл байдаггүй учраас би тухайн солбицлыг нарийн сайн мэдэхгүй. Б.Г нь  2015 оны 12 сарын 17-ны өдөр сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаар газар зохион байгуулалтын төлөвлөгөөг танилцуулж байхдаа 5 иргэний нэр, байршил, кадастрыг программд оруулан танилцуулж байсан. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хавсралтад дутуу бичигдсэн байгаа нь надтай холбоогүй. Эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгуулах асуудал миний шийдэх асуудал биш... Өмнө нь энэ 160 метр квадрат газраа 2011, 2012 онд эзэмшиж байсан. Хавтаст хэрэг дээр Х.Г эзэмшлээр олгож өгнө үү гэсэн хүсэлт, иргэний үнэмлэхийн баримт нь байна... 2015 оны 12 сарын 07-ны гээд 17-ны өдрийг энэ дээр буруу бичсэн байгаа юм. Энэ өдрийн 16 дугаартай 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хавсралтаар 5 иргэнд 3500 метр квадрат газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлэхээр шийдвэрлэсэн. 2016 оны 11 сарын 21-ний өдрийн А/91 дугаартай захирамжийн хавсралтаар иргэн Г, Ч, Б, А, Г нарын өмчилж авсан байршил солбицол нь өөр 5 иргэний газрын байршилтай аль алиных нь солбицол давхцахгүй байгаа. Үүнээс харахад зориуд Г-г өөрчилж гаргаагүй. Энэ нь бичиг хэргийн хайхрамжгүй бичсэн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолын хавсралт байсныг нотолж байгаа. Би ганцхан Г-г өөрчлөөд гаргачихсан байсан бол намайг албан тушаалаа ашиглаад өөрчлөөд гаргачихсан гэж болно. Гэтэл энэ 5 иргэнд бүгдэд нь таарахгүй байна гэж байна. Гэрч Г.А сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөг бодлого барьж байгаа мэргэжилтэн буюу газрын даамал илтгэх асуудлын хүрээнд оруулдаг. Газрын даамал жил бүрийн 12 сараас өмнө газар эзэмших, ашиглах, өмчлөхтэй холбоотой өргөдлийн иргэн аж ахуй нэгж байгууллагаас хүлээн авдаг. Ингээд жилийн эцсийн хурлаар газартай холбоотой асуудлыг оруулж батлуулдаг. Төлөвлөгөөний дагуу газрын даамал тухайн иргэний ирүүлсэн өргөдөл, иргэний үнэмлэхийн хуулбарыг хүлээн авч засаг даргаар өмчлөх захирамж гаргуулах ёстой гэж байна. Бодлого хариуцсан мэргэжилтний оруулж ирсэн захирамжийг би ёсчилсон байгаа нь үүнээс харагдаж байна. Гэрч Р.О-н 2022 оны 03 сарын 14-ний 04/84 дугаартай албан тоотод 2015 оны Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд 2015 оны жилийн эцсийн хурлын хуралдаанд хэлэлцэхээр тусгасан асуудлыг тусгаагүй, төлөвлөгөөнд байгаагүй гэж байна. Уг асуудлыг Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцсэн зүйлүүд байхгүй. Мэдээж төлөвлөгөөнд тусгаагүй юм чинь зөвлөлийн хурлаар хэлэлцэхгүй, зөвлөлийн хурлаар хэлэлцэхгүй бөгөөд уг хурлын тэмдэглэл байхгүй байж таарна. Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар  хэлэлцэх асуудлыг заавал Засаг даргын зөвлөлийн хурлаар оруулж хэлэлцүүлнэ гэсэн заалт газар өмчлүүлэх тухай хуульд байхгүй. Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд 2015 оны иргэдийн төлөөлөгчдийн хурлаах оруулахаар тусгаагүй байгаа учраас зөвлөлийн хурлаар хэлэлцээгүй байна. Иргэн Х.Г-н Шарга сумын Баянгол багийн Рашаанд хороололд эзэмшиж байсан 160 метр квадрат газрыг иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 онд Рашаантын ***** тоот болгоод эхлээд **** тоот байсныг **** болгож өөрчилжээ гэж байна. Газар өмчлүүлэх тухай хуулийн 5.1.2-т  газар тариалангийнхаас бусад зориулалтаар газар өмчлүүлэхдээ сумын төв, тосгоны тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрт заасан иргэдэд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, газар өмчилж авахыг хүссэн иргэдийн тоог иш үндэс болгох гэсэн болон холбогдох заалтуудаар сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаар баталсан, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан байршил бүхий газар Засаг даргын зөвлөл бүхий хурлаар шийдвэрлэсэн нэр бүхий иргэнд газар өмчлүүлэх шийдвэрийг гаргахаар  байна гэж прокурор үзсэн. Гэтэл сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолын хавсралтад байгаа 8 тоо бол иргэдэд газар өмчлүүлэхээр баталсан байтал гэр бүлийн гишүүн иргэн Х.Г-н Рашаант хорооллын 1-150-д ийм солбицол бүхий өөр эзэмшлийн газарт 2016 оны 11 сарын 26-ны өдөр 91/А дугаартай захирамжаар газар өмчлүүлсэн гэсэн байна. Гэрч Б-н мэдүүлгээс харахад уг захирамжид байгаа 5 иргэний аль алиных нь солбицол таарахгүй байна гэснээс харахад зориудаар Г-н солбицлыг өөрчлөөгүй нь батлагдаж байна. Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын баталсан 5 айлын солбицол гэх 8 цэг нь зөвхөн нэг газрын солбицлыг  хэрвээ зөв байх юм бол илэрхийлж чадна. Бусад 4 газрын солбицлыг би бичээгүй гэж ойлгож байгаа. Нэг хашааны цэг 4 цэгээр тодорхойлогдоно. Нэг хашааны газар дээр 8 тоо байх ёстой. 5 айлынх дээр 40 тоо байх ёстой. Тухайн хашааны газар 4 цэгийн солбицлоор тодорхойлогдог болохоос ганц цэг дээр тодорхойлогдохгүй. Ийм учраас энэ олон тооноос харах юм бол бүх солбилцлоо энд тэнд нь оруулаад буруу бичсэн байна гэж үзэж байна. Тэгэхээр миний албан тушаалын байдлаа ашиглан нөхөртөө гаргасан шийдвэр биш. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолыг хавсралтад 5 айлын солбицолд оруулаагүй. Зөвхөн 8 солбицол бичихдээ энэ тоонуудыг буруу бичсэн нь бичиг хэргийн алдаа байна гэж би үзэж байна. Харин энэ алдааг анзааралгүй газрын даамал тухайн иргэнийг таньдаг, хаана газар эзэмшдэг талаар мэддэг уг газраа өмчлөх гэж байгааг мэдэж байгаа учраас захирамж төлөвлөж орохдоо газрын даамал Г, Б гээд өмнө эзэмшиж байгаа газар нь программ дээр байгаа учраас тэр программ дээр оруулж байгаад солбицлыг дахиж оруулж ирж байгаа юм. Ийм учраас энэ хоёр солбицол зөрөөтэй гарч байна гэж би ойлгож байна. Захирамж төлөвлөж оруулж ирэхдээ программаас харж солбицлыг зөв бичиж оруулж ирсэн байна гэж ойлгож байна. 2016 оны 11 сарын 21-ны А91 дугаартай захирамжаар ганц нөхөр Гад гэр бүлийн хэрэгцээнд газрыг өмчлүүлэх шийдвэр гаргаагүй. Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаас батлагдсан нэр бүхий 5 иргэн тавууланд нь захирамж гаргасан. Ганцхан онцолж нөхөртөө би захирамж гаргаагүй. М.Т-н хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болон төрийн албан хууль дээдлэх зарчмыг ноцтой зөрчиж гэр бүлийн  хамаарал бүхий хүний нэр дээр газар олгох шийдвэр гаргасан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна гэсэн байна. Үүнээс харахад прокурор М.Т-н хууль түүнд нийцүүлэн гаргасан захирамж хэм хэмжээний акт гээд харин намайг хууль зөрчөөгүй болохыг илтгэчихсэн юм уу гэж би харж байна. Энэ хүн хуулиа зөрчөөгүй, хууль түүнд нийцүүлэн гарсан хэм хэмжээний акт байна гэж бичсэн гэж харж байгаа. Төрийн албаны хууль дээдлэх шударга ёсыг хангах зарчмыг би зөрчөөгүй. Учир нь хууль дээдэлж хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд хуулийн дагуу шийдвэрээ гаргасан. Миний нөхөр газар эзэмших ч юм уу өмчлөх надтай хамаарал бүхий этгээд захирамж гаргуулах гээд бодлого хариуцсан мэргэжилтэн ороод ирэхээр энэ захирамжийг хуульдаа Засаг дарга гаргасан гэсэн байгаа. Аль ч хууль өөр сумын засаг дарга болон аймгийн засаг дарга гаргана гэсэн үг үсэг байхгүй. Шарга сумын иргэн Х.Г-д газар өмчлүүлэх захирамжийг гаргахдаа өөр сумын юм уу, аймгийн засаг дарга гаргахгүй болохоор би хийх ёстой ажлаа хийсэн. Г-н өмчлөхөөр хүсэлт ирүүлсэн газарт өөр иргэдээс хүсэлт ирээгүй байсан. Өөр олон иргэд тухайн газарт өргөдөл ирүүлээд тэдгээрээс зөвхөн нөхөртөө шийдвэр гаргасан бол шударга ёсыг зөрчсөн үйлдэл болно. Энэ газар өмчлөлтэй холбоотой 2016 оноос хойш сум, аймгийн засаг даргын тамгын газар, газрын даамал иргэдээс гомдол санал ирээгүй. Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаас тогтол зөрчиж газар өмчлүүлсэн талаар Засаг даргад сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаас ирүүлсэн албан шаардлага өнөөдрийг хүртэл ирээгүй байгаагаас харахад шударга ёсыг зөрчөөгүй гэдгийг нотолж байгаа. Гэрч М намайг багийн Засаг даргаар ажиллаж байхад иргэдээс өргөдөл, гомдол ирээгүй гэдгийг мэдүүлэг дээрээ хэлсэн байгаа. Сумын 2015 оны 12 сарын 17-ны өдрийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар 700 метр квадрат гээд хэмжээг нь батлаад өгчихсөн. Гэтэл үүнээс 160 метр квадрат газрыг нь өмчлөх хүсэлт гаргасан иргэнд өгсөн байгаа. Цаана нь 500 метр квадрат газар одоо ч хажууд нь хоосон  цэвэрлэчихсэн зай хэвээрээ байгаа.Энэ газарт одоо өргөдөл гаргасан иргэн байхгүй байгаа. М.Т-н албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж гэр бүлийн гишүүн Г-н нэр дээр өмлөх эрхийг гэрчилгээ гаргуулсан үйлдэлд Б.Г хамтран оролцсон байна гэж ээ. Багийн Засаг дарга өмчлөх эрхийн гэрчилгээ гаргадаггүй. Шарга сумын Засаг даргаар ажиллаж байсан М.Т-н иргэдийн хурлаас баталсан тогтоолыг зөрчсөн гэсэн байгааг ойлгохгүй байгаа юм. М.Т-н иргэдийн хурлаас баталсан тогтоол ч юм шиг аль эсхүл багийн Засаг дарга ч юм шиг хоёрдмол утгатай ойлгомжгүй утгатай зүйлүүд байна. Сумын Засаг даргаар ажилласан 12 жилийн хугацаанд 160 метр квадрат газраас өөр өмчилсөн газар байхгүй. Үүнийг эд хөрөнгийн улсын бүртгэлийн лавлагаанаас харж нотолж болно. 12 жилийн хугацаанд ашиг сонирхолдоо албан тушаалаа ашигладаг байсан бол хэд хэдэн газар авчихсан юм уу? 160 метр квадрат газраас илүү том газар авчихсан байх байсан. Намайг үнэхээр шударга ажилладаг байсныг холбогдох гэрчийн мэдүүлгээс харахад намайг хувийн ашиг сонирхолгүй, аливаа зүйлд шударгаар ханддаг, албан тушаалаа ашиглаж байгаагүй, хууль журмын дагуу ажилладаг гэдгийг нотолж өгсөн байна.  Иймд шүүх үнэн зөвийг олж өгнө үү гэж хүсэж байна...” гэв./шүүх хуралдааны тэмдэглэлээс/

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч, шинжээч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч М.Т, Б.Г нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч М.Т, Б.Г нарын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдаж, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн тухайн баримтат мэдээллийн нотолгооны ач холбогдол, хамаарал, хангалттай болон хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох этгээдүүдийн мэдүүлгийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон логик дүгнэлтэд түшиглэн үнэлсний үндсэн дээр хэргийн талаарх үйл баримт дараах байдлаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.

Үүнд:

Шүүгдэгч М.Т нь Говь-Алтай аймгийн Шарга сумын Засаг даргаар ажиллаж байхдаа 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр А/91 дугаартай захирамж гарган хүсэлт гаргасан иргэн Ц.Г, Ж.Ч, Б.Б, Д.А, Х.Г нарт урьд өмнө нь хууль ёсоор эзэмшиж байсан гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг нь тус бүрийн байрлалыг заан өмчлүүлж, иргэнд өмчлүүлсэн газрын кадастрын зургийг гаргаж, өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгэж, баталгаажуулан гэрчилгээжүүлэх ажлыг зохион байгуулахыг тухайн үед газрын даамлаар ажиллаж байсан Б.Г-д үүрэг болгон шийдвэрлэсэн болох нь:

Шүүгдэгч М.Т-н шүүх хуралдаанд өгсөн “...Би 2008 оны  12 дугаар сарын 08, 2013 оны 01 сарын 15, 2017 оны 02 сарын 22-нд Говь-Алтай аймгийн Засаг даргын захирамжаар томилогдон Шарга сумын Засаг даргаар 3 удаа ажилласан. Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуучин хуулийн 29.2, шинэ хуулийн 66.1-д Засаг дарга захирамж гаргах эрхтэй гэж заасан байдаг. Энэ 12 жилийн хугацаанд нөхөр Г-н нэр дээр 160 метр квадрат газар хуулийн дагуу өмчлүүлэх захирамж гаргасан нь Авлагын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6-д заасан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах,  хэтрүүлэх гэснийг зөрчсөн гэсэн байна. Би албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх байдлаа хууль зөрчөөгүй. Монгол хэлний үг зүйн тайлбар толь, хууль эрх зүйн нэр томьёоноос харахад аливаа хийх ёсгүй үйлдэл хийх эсхүл Монгол улсын нэг иргэнд өмчлүүлэх газрын хэмжээнээс илүү хэмжээний газар өмчлүүлсэн бол хэд хэдэн газар албан тушаалаа ашиглан өмчилж авсан бол мөн хэд хэдэн хүн газар өмчлөх талаар өргөдөл өгөөд түүн дотроос зөвхөн нөхөртөө газар өмчлүүлсэн бол бусдын эрх, эрх чөлөө ашиг сонирхлыг зөрчсөн хязгаарласан бол уг заалтыг зөрчсөн гэж ойлгож болно. Мөн худалдаж, түрээсэлж, ашиг хонжоо олсон бусдад зарсан бол давуу байдлаа ашигласан гэж үзэж болно. Гэтэл манай гэр бүл ам бүл 4, Монгол Улсын Үндсэн хуульд газар өмчлөх эрхтэй. Газар өмчлөлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн  7.1-д иргэнд өмчлүүлэх газрын хэмжээг заасан байна. Сумын төв тосгонд 0.5 хүртэлх га буюу 5000 метр квадрат байна. Манай нөхөр Монгол улсын иргэн. Иймд газар өмчлөлийн хууль хэрэгжиж байгаа хуулийн хугацаа Монгол улсын иргэний хувьд хуулийн дагуу 160 метр квадрат газрыг эзэмшиж байснаа өмчилж авсан гэж бодож байна. Монгол улсын хэмжээнд манай гэр бүл 160 метр квадрат  газраас өөр өмчлөлийн газар байхгүй. Засаг даргын гэр бүлийн гишүүндээ газар олгох, өмчлүүлэхийг хориглосон заалт газар өмчлүүлэх болон бусад хуульд байхгүй байна. Би Засаг дарга хийлээ гээд манай гэр бүлийн эрх бас дордож болохгүй байх. Би аливаа шийдвэр гаргахдаа Засаг даргын Тамгын газрын даргад ашиг сонирхлыг мэдүүлгээ гаргаж өгдөг байсан. Энэ талаар Засаг даргын Тамгын газрын даргаас яагаад тодруулж асуугаагүй юм. Алдаа хайсан баримт олж цуглуулсан болохоос  аврах баримт хайх сэтгэл байгаагүй нь харагдаж байна. Энэ 160 метр квадрат газрыг өмчилснөөр хэн нэгэнд хохирол учраагүй, эрхийг нь зөрчөөгүй, нийтийн эрх ашиг зөрчигдөөгүй. Хэн нэгэн маргаан хийгээгүй. Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 700 метр квадрат гэж батлагдаад үүнээс 160 метр квадрат авсан. Өөрөөр хэлбэл энэ газрыг өмнө өмчилж авахад дахин төлөвлөлтийн хуучин сургуулийн балгас байсан газрыг 160 метр квадрат газрыг цэвэрлэж авсан байсан. Энэ газраа өмчилсөн. Үлдсэн 540 метр квадрат газар нь одоо хүртэл эзэнгүй байж байгаа. Үүнээс харахад би албан тушаалын байдлаа урвуулаагүй нь харагдаж байна....” гэх мэдүүлэг / шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Шүүгдэгч Б.Г-н шүүх хуралдаанд өгсөн “...Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлд дээр тайлбар хийхэд өмнө 2011 онд гэр бүлийн хэрэгцээнд шинээр эзэмшиж байгаад 2016 онд иргэнд эзэмшиж байгаа хашааны газрын үнэгүй өмлүүлэх гэсэн захирамж төлөвлөж би орсон байгаа. Энэ газар нь хуучин эзэмшлийн газар  байсан. Түүнээс шинээр өмчлөл хийгээгүй. Тус хуулийн 23.2 дахь хэсэг шинээр өмчлөл хийж байгаа тохиолдолд хил заагийг тогтоож, хэмжил зураглалыг хийх гэсэн байгаа. Тиймээс хуучин өмчлөлийн газар байсан учраас би энэ дээр гэр бүлийн хэрэгцээнд хуучин эзэмшиж байсан болохоор дахин кадастр болон хэмжилт хийх шаардлага байхгүй гэж үзсэн. 2011 онд тайлбай хэмжээ нь 160 метр квадрат байсан. 2016 онд эзэмшиж байгаа хашааны газрыг өмлөхдөө 160 метр квадрат хэвээр нь олгосон... Тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө газрын даамлаар намайг газар зохион байгуулалтын төлөвлөгөөг уншиж танилцуулж оруулсан  гэдгийг гэрчийн мэдүүлгээс харж болно. Ингэхдээ 2015 онд сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаар иргэнд эзэмшиж байгаа хашааны газрыг  үнэгүй өмчлүүлэх 5 байршлыг нэг бүрчлэн нэрээр дуудаж, мэргэжлийн буюу автокад программ дээр дэлгэцээр харж танилцуулж байсан. Сум жижиг болохоор хэн хэний хашаа доод, дээд хашаа болох нь тодорхой. Б, Г, А, Ч, Г гэсэн 5 айлын хашаа болохыг би нэг бүрчлэн программ дээр байршлыг нь танилцуулж байсан тул хуралд оролцож байсан 15 төлөөлөгч тодорхой ойлгомжтой байсан учраас надаас лавлаж асуугаагүй байх гэж үзэж байна ... Хуучин байсан хянан баталгааны дүгнэлтийг би гаргаж кадастрын зураг, иргэний үнэмлэх, захирамж гэсэн 4 материалыг бүрдүүлж Г-д өгсөн гэдэг нь Б.А-н гэрчийн мэдүүлэг дээр хянан баталгааны бичгийг үндэслэж өгсөн гэдэг байдлаар байгаа. Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаас баталсан байршил болох Шанд хороолол 5 иргэнд гэснийг зөрчлөө гэж үзээд байна. Энэ дээр зөвхөн газрын нэрийн байршлыг андуурч сольж тавьсан байгаа юм. Үүнийг би шивээгүй тухайн үеийн бичиг хэргийн стандартын дагуу шивнэ гээд би бичиг хэрэгт хэлж шивүүлсэн. Ингэж шивүүлэхдээ Шанд хороолол 5 иргэнд гэсэн байгаа. Г-г нэр нь Рашаанд хороололд тухайн газар нь байгаа боловч Шанд хорооллын газрын нэрийг орхигдуулж бичсэн байгаа юм. Үүнийг би шивээгүй.  Бичиг хэрэг би 1-2 удаа тухайн тогтоолыг хавсралтыг шивж байсан гэсэн мэдүүлгийг өгсөн байгаа. Энэ дээр 8 цэг 5 айлыг хэзээ ч төлөөлж чадахгүй цэг. Яагаад гэвэл 8 цэг нь нэг л айлын хашааны газрыг төлөөлөх цэг байгаа. 5 айл гэвэл 40 шивэгдэх ёстой. Сумын иргэдийн хурал дээр байгаа нэг цэг нь Шанд хороолол 5 айл гэсэн байгаатай ямар ч давхцах үндэслэлгүй байгаа. Бичиг хэрэгт бид нар бэлдэж өгдөг болохоор гар ноорог нь тэнд байх ёстой. Өмчлүүлэхээр заасан газраас өөр газарт өмчлөл явуулсан гэж байгаа.  Манай сум нэг л бүстэй, тухайн үед уг газар инженерийн шугам сүлжээнд холбогдоогүй, одооч холбогдоогүй байгаа.  Г-н газар бол хуучин 2011 онд эзэмшиж байсан гэр бүлийн хэрэгцээнд зориулсан 160 метр квадрат газрыг 2016 онд өмчлөхөөр өөрөө хүсэлтээ өгсөн гэж мэдүүлэг нь байна. Өөр шинээр газар аваагүй хуучин эзэмшиж байсан газраа энэ хүн өмчилсөн. Уг гэрчилгээг захиалахад миний зүгээс газрын кадастр, гэрчилгээ, захирамж, иргэний үнэмлэхийн хуулбар, хянан баталгааны дүгнэлт зэргийг бүрдүүлж өгсөн...” гэх мэдүүлэг / шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Гэрч Х.Г-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би тэр талын хуулийн мэдлэг байхгүй. Тухайн үед багийн хурал болж байсан байх. Ямар ч байсан газрын даамал Г нь “сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөө, өмчлөх эрхтэй холбоотой зүйл яриад эзэмшиж байгаа газраа өмчилж авахаар бол хүсэлтээ өгч болно гэхээр нь би юугаа ч мэдэхгүй болдог л юм байлгүй гээд хүсэлтээ өгчихсөн юм...” гэх мэдүүлэг, /1-р хавтаст хэргийн 42-44 дүгээр тал/

Гэрч П.А-н “...Иргэн Х.Г-н нэр дээрх Шарга сумын Баянгол багийн Рашаантын **** тоот хаягт байрлах газрыг өмчлүүлэх гэрчилгээг олгохдоо тухайн сумын Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн А/91 дугаартай захирамж мөн тухайн иргэний буюу Х.Г-н бичиг баримт, Шарга сумын газрын даамлаас гаргаж өгсөн газрын кадастрын зураг, газрын даамлын хянан баталгааны дүгнэлтийг тус тус үндэслэж иргэн Х.Г-н нэр дээр эзэмшиж байсан 161 м2 газрыг өмчлүүлэх гэрчилгээг гаргасан байдаг ... Манай Улсын бүртгэлийн байгууллага нь дээрх бичиг баримтыг үндэслэж өмчлөх хэлбэрт шилжүүлдэг юм. Тэгэхээр миний хувьд эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас ирүүлсэн шийдвэр буюу захирамж болон бусад бичиг баримтуудын бүрдэл хангагдсан байсан учраас өмчлөх гэрчилгээг гаргахад эд хөрөнгийн улсын бүртгэгч би татгалзаж болохгүй...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 140-142 дугаар тал/

Говь-Алтай аймгийн Шарга сумын засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн А/91 дугаартай захирамжийн хуулбар /1-р хавтаст хэргийн 15-16 дугаар тал/

Иргэн Х.Г-н газар өмчлөх *********** дугаартай гэрчилгээний хуулбар /1-р хавтаст хэргийн 17 дугаар тал/,

Говь-Алтай аймгийн Шарга сумын 1-р баг, Баянголын Рашаант **-р гудамжны *** тоотын газрын кадастрын зураг, нэгж талбайн солбицол  бүхий зураг /1-р хавтаст хэргийн 153 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар баримтаар тогтоогдож байна.

Прокурор шүүгдэгч М.Т-г Говь Алтай аймгийн Шарга сумын засаг даргаар ажиллах байхдаа “...2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн А/91 дугаартай газар өмчлүүлэх тухай захирамж гарган өөрийн нөхөр Х.Г-д Говь-Алтай аймгийн Шарга сумын 1-р баг, Баянголын Рашаант **-р гудамжны *** тоотод байрлах 160 м2 газрыг өмчлүүлж, 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн гэрчилгээ олгогдсоныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосон гэмт хэрэг, мөн шүүгдэгч, Б.Г-г “.... 2016 оны 11 дүгээр сарын 21- ний өдөр А/91 дугаартай захирамжид заасан газарт Газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлт гаргалгүйгээр, өөр газарт буюу Х.Г-н өмнө нь эзэмшиж байсан газрыг түүнд өмчлүүлэхээр... газрын кадастрын солбицол буюу зургийг программ дээр зөрүүтэй шивж оруулсан... М.Т-н иргэдийн хурлаас баталсан тогтоолыг зөрчиж, иргэнд газар өмчлүүлэхээр заасан газраас өөр газарт буюу нөхрийнхөө эзэмшиж байсан газрыг өмчлүүлэхээр шийдвэрлэсэн захирамжийг талбайн солбицол зөрчсөн хууль бус болохыг мэдсээр байж улсын бүртгэлийн хэлтэст иргэн Х.Г-д газар өмчлүүлэх тухай материалыг өгч 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Говь-Алтай аймгийн Шарга сумын 1 дүгээр баг, Баянгол Рашаант ** дүгээр гудамж *** тоотод ********* нэгж талбайн дугаартай 161 м2 газрыг Хадхүүгийн Гад өмчлүүлэх тухай улсын бүртгэлийн ************ дугаартай гэрчилгээ олгуулан шүүгдэгч М.Т-н үйлдсэн гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэж тус тус үзэн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

Шүүгдэгч нарын дээрх үйлдлийг шүүх “...гэмт хэргийн шинжгүй...” гэж үзэн хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгаж шийдвэрлэлээ.

Учир нь:

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох  бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон” бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ.

Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “иргэн газар буюу үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй” гэж заасны дагуу иргэн Х.Г Говь-Алтай аймгийн Шарга сумын 1-р баг, Баянголын Рашаант **-р гудамжны **** тоотод байрлах 160 м2 газрыг эзэмшиж байсан болох нь ************ дугаартай гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбараар тогтоогдсон бөгөөд түүний газар эзэмших эрхийг цуцалсан, хүчингүй болгосон баримт хэрэгт авагдаагүй байна.

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5.1 дахь хэсэгт “...Газрын тухай хуулийн дагуу иргэний эзэмшсэн газар хүсэлт гаргасан тохиолдолд уг газрыг түүнд өмчлүүлэхээр...”, мөн хуулийн 5.1.5.2 “Газрын тухай хуулийн дагуу иргэний эзэмшсэн газрыг нь тэргүүн ээлжинд түүнд өмчлүүлэх...” агуулгаар зохицуулжээ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж нь албан тушаалтны санаатайгаар эрх мэдлээ хэтрүүлсэн, урвуулан ашигласан хууль бус үйлдлийн улмаас бусдад давуу байдал үүссэн байхыг шаардах бөгөөд энэ давуу байдал нь мөн хууль бус тохиолдолд хангагдана. Гэтэл монгол улсын иргэний хувьд урьд өмнө нь хууль ёсоор эзэмшиж байсан газраа өмчлөн авах хүсэлт гарган шийдвэрлүүлснийг хууль бус давуу байдал гэж үзэх боломжгүй юм. Үүнийг нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.3 дах хэсэгт “... хууль ёсоор эзэмшиж байгаа газраа тэргүүн ээлжинд үнэгүй өмчилж авах...” эрхтэй байхаар баталгаажуулжээ.

Тодруулбал Монгол улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа газрын тухай хууль тогтоомжоор иргэн хүн өөрийн эзэмшиж байгаа газраа тэргүүн ээлжинд өмчилж авах эрхтэй бөгөөд энэ эрхийг нь хязгаарласан болон хориглосон зохицуулалт байхгүй байна. Эзэмшиж байгаа газраа өмчлөн авахад тухайн сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцэн байршил, хэмжээг нь тогтоодог зохицуулалттай бөгөөд хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан Говь-Алтай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 170 дугаартай албан бичиг, хавсралт зургууд /1-р хавтас хэргийн 224-233 дугаар  тал/, мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн гэрч Б.Б-н “...Шарга сумын иргэдийн төлөөлөгчдийн 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 16 дугаартай 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хавсралтаар тусгасан “иргэнд эзэмшиж байгаа хашааны газрыг үнэгүй өмчлүүлэх газрын байршил, хэмжээгээр нийт 5 иргэнд 3500 метр квадрат газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Тухайн газар зохион байгуулалтын төлөвлөгөөгөөр бол 5 иргэнд өмчлүүлэх газрын байршил, солбицлоор бол тус сумын Баянгол багийн Шанд хороололд өөрөөр хэлбэл сумын төвийнхөө ертөнцийн зүгээр баруун хойд хэсэгт 5 иргэний газрын байршил байна гэсэн үг. Тэгтэл сумын Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн А/91 дугаартай захирамжийн хавсралтаар иргэн Ц.Г, Ж.Ч, Б.Б, Д.А, Х.Г нарын өмчилж авсан газрын байршил, солбицол нь өөр байршилд байгаа нь хэмжилтээр тогтоогдож байна. Нэг ёсондоо Шарга сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 16 дугаартай тогтоолоор 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хавсралтаар баталсан 5 иргэний газрын байршилтай аль алиных нь газрын солбицол, байршилтай давхцахгүй байна...” гэх мэдүүлэг зэрэг баримтаар Говь-Алтай аймгийн Шарга сумын Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр гаргасан А/91 дугаартай “Иргэнд эзэмшиж байгаа газрыг үнэгүй өмчлүүлэх тухай” захирамжийн хавсралтад заагдсан иргэдийн газрын байршил нь Говь-Алтай аймгийн Шарга сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 16 дугаартай тогтоолын хуулбар /1-р хавтаст  хэргийн 18, уг  тогтоолын иргэнд эзэмшиж байгаа хашааны газрыг нь үнэ төлбөргүй өмчлүүлэх газрын байршил, хэмжээ тогтоосон хавсралтын хуулбар /1-р хавтаст хэргийн 23 дугаар тал/-т заагдсан байршилтай тохирохгүй байна. Гэхдээ дээрх иргэд нь өмнө нь хууль ёсоор эзэмшиж байсан, тэр газар дээрээ амьдарч, гэр бүлийн хэрэгцээний дагуу эзэмшиж, ашигладаг газраа өмчлөн авах хүсэлт гарган Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцэн тогтоол гарган, энэ дагуу засаг дарга өмчлүүлэх тухай захирамж гаргажээ. Гэтэл иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолын хавсралтад заасан байршил нь эдгээр иргэдийн эзэмшиж байсан газраас өөрөөр тусгагдсанд засаг дарга болон газрын даамлыг буруутгах боломжгүй юм. Өөрөөр хэлбэл тогтоолын хавсралтад заагдсан газарт нэр бүхий иргэдэд газар өмчлүүлэх шийдвэр гаргасан бол эзэмшиж байгаа газраа өмчлөн авах эрх нь зөрчигдөх нөхцөл байдал үүсэхээр байна.

Өөрөөр хэлбэл нэр бүхий 5 иргэнд эзэмшиж байгаа газрыг нь өмчлүүлэх газрын иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцсэн болох нь тогтоогдож байна. Монгол улсын иргэнд газар өмчлүүлэхдээ “шинээр газар өмчлөх хүсэлтийг өргөдөл гаргасан дарааллыг дагуу шийдвэрлэх”, “өөрийн эзэмшиж байгаа газраа өмчлөн авах талаар хүсэлт гаргасан бол тэргүүн ээлжинд өмчлүүлэх” зарчмыг баримтлах бөгөөд өмнө эзэмшиж, ашиглаж байсан газраа өмчлөн авах хүсэлт гаргаад өмчлүүлэх шийдвэр гарсан нь тухайн иргэдийн хувьд хууль бус давуу байдал гэж үзэхгүй юм.

Түүнчлэн шүүгдэгч М.Т нь өөрийн нөхөртэй холбоотой шийдвэр гаргах шаардлага бий болсон тул үүнийгээ ашиг сонирхлын зөрчил үүссэн тухай мэдэгдлээр аймгийн засаг даргад хүргүүлэн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 8.5.1 дэх хэсэгт заасан “тухайн байгууллагын нэгж, эсхүл тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид тухайн албан үүргийг гүйцэтгэх өөр албан тушаалтан байхгүй, дээд шатны байгууллагаас өөр албан тушаалтан томилон ажиллуулах боломжгүй” албан тушаалтныг албан үүргээ гүйцэтгэхийг зөвшөөрч болно гэсэн зохицуулалтын хүрээнд өгсөн аймгийн засаг даргын зөвшөөрлийг үндэслэн шийдвэр гаргасан тул түүнийг ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэхгүй бөгөөд өөрөөр хэлбэл газар өмчлүүлэх тухай шийдвэрийг зөвхөн сумын засаг дарга гаргах бөгөөд өөр албан тушаалтан эсвэл дээд шатны засаг дарга шийдвэрлэх хуулийн зохицуулалт байхгүй байна. Мөн прокурор яллах дүгнэлтдээ шүүгдэгч М.Т-г Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1 дэх хэсэг, 13.1.2 дахь хэсгүүдэд заасныг зөрчсөн гэж тусгажээ. Эдгээр заалтууд нь засаг даргад бус сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын бүрэн эрхэд хамаарч байгааг тайлбарлах нь зүйтэй.

2. Улсын яллагч шүүгдэгч Б.Г-г “...албан тушаалын тодорхойлолтод заагдсан ажлаа хийгээгүй... өмчлүүлэх газарт хянан баталгаа хийлгээгүй... өмчлүүлэх газарт кадастр хийх, газрыг өмчлөгчид хүлээлгэж өгөөгүй ...газрын заагийг тогтоогоогүй, мэдээллийн санд оруулах ажиллагааг хийгээгүй...2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанд газар өмчлүүлэх мэдээллийг ерөнхий байдлаар өгсөн... тогтоолын хавсралтад заагдсан газраас өөр газар буюу Х.Г-н өмнө эзэмшиж байсан газрыг өмчлүүлэхээр зургийн программ дээр зөрүүтэй шивж оруулсан... хууль бус захирамж гэдгийг мэдсээр байж улсын бүртгэлийн хэлтэст материалыг нь өгч үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн гэрчилгээ гаргуулан шүүгдэгч М.Т-н үйлдсэн гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэж буруутгажээ.

Төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолт, ажил үүргийн хуваарь, хууль, дүрэм, журмаар тогтоосон албаны чиг үүргээ хэрэгжүүлэх явцдаа зохих ёсоор биелүүлээгүй, мэргэжлийн, сахилга, ёс зүйн, хөдөлмөрийн, хайнга хандсан гэх мэт шинжтэй зөрчил бүрийг гэмт хэрэгт тооцохгүй бөгөөд тухайн албан тушаалтны нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуульд заагдсан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа нь тогтоогдсон тохиолдолд гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг. Гэтэл прокурор шүүгдэгчийн гаргасан байж болох дээрх шинж бүхий зөрчлүүдээр гэмт хэргийн хамжигч гэж үзсэн нь үндэслэлгүй байх бөгөөд түүнчлэн шүүгдэгч М.Т-н үйлдлийг шүүх гэмт хэргийн шинжгүй гэж үзсэн тул шүүгдэгч Б.Г-г гэмт хэргийн хамжигч гэж тодорхойлох хууль зүйн хувьд боломгүй байна. Аливаа эрх зүйн маргаантай асуудлыг салбарын хууль тогтоомжоор шийдвэрлэн түүнд заагдсан хариуцлагыг хүлээлгэх боломж байсаар байтал дээрх зөрчил, алдааг гаргасан албан тушаалтныг гэмт хэрэгт буруутган мөрдөн шалгах нь нийгмийн харилцааны хамгийн хүнд хэлбэрийг зохицуулах зорилго бүхий эрүүгийн хуулийн мөн чанар, зарчим алдагдах, үгүйсгэгдэхэд хүрч болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Хэрэгт өмгөөлөх талаас гаргаж өгсөн 2 хуудас баримтыг хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, тэдгээрээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.9, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батзаяагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн шүүгдэгч Б овогт М-н Т, Ө овогт Б-н Г нарт холбогдох эрүүгийн 2216000630042 дугаартай хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгасугай.

2. Шүүгдэгч М.Т, Б.Г нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.8 дугаар зүйлийн 3, 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч М.Т, Б.Г нар өөрт учирсан хохирлоо нөхөн төрүүлэх нэхэмжлэлийг оршин суух газрынхаа нутаг дэвсгэрийн Иргэний хэргийн шүүхэд 10 жилийн дотор гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

4. Өмгөөлөх талаас гаргаж өгсөн 2 хуудас баримтыг хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, тэдгээрээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар цагаатгах тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар цагаатгах тогтоолыг шүүгдэгч нар, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.МӨНХТУЛГА