Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 2022/ШЦТ/107

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн  шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж

            Шүүх хуралдааны  нарийн бичгийн дарга А.Раднаабазар

               Улсын яллагч Т.Өсөхболд

Шүүгдэгч Ж.******* түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан  шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  шүүгдэгч ******* ******* овогт *******гийн *******т холбогдох эрүүгийн 2236000530083 дугаартай, 178/2022/0099/Э индекстэй хэргийг 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

                                                      Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол Улсын иргэн, 1999 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эцэг, эх, ах нарын хамт Ховд аймгийн ******* сумын ******* гол багт оршин суудаг,  урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* регистрийн дугаартай, ******* ******* ургийн овогт *******гийн *******

                                                                          Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч  Ж.******* нь 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Ховд аймгийн ******* сумын ******* гол багийн нутаг дэвсгэрт байх иргэн Д.*******ын гэрт “ эхнэртэйгээ хэрүүл маргаан хийлээ” гэх шалтгаанаар Д.*******ыг зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

              Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр  шүүхийн хэлэлцүүлэгээр дараахи нотлох баримтыг шинжлэн судлав.

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 213 дугаартай шинжээчийн...Д.*******ын биед 2 нүдний дээд доод зовхинд цус хуралт, мөн нүдний дээд доод зовхи болон хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал,баруун хөмсөгний дээд хэсэг, хамрын нуруу, зүүн нүдний дотор хэсэг хамрын угалзны зүүн хэсэгт тус бүр зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Д.*******ын биед учирсан дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт  / хэргийн 12-13-р хуудас/

Хохирогч Д.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр манай найз , Б.Баатархүү хоёр манайд ирээд бид гурав архи ууж байгаад 16 цагийн үед тэр хоёр явсан. 17 цагийн үед манай эхнэр Ж. ажлаасаа тараад гэртээ ирээд намайг архи уусан байна гээд бид хоёр маргалдсан. Манай эхнэр над руу дайраад байхаар нь би эхнэрээ цаашаа бай гээд түлхтэл манай эхнэрийн дүү Ж.******* гаднаас орж ирээд намайг 2 удаа нүүр лүү цохисон...” гэх мэдүүлэг / хэргийн 33-34-р хуудас/

Гэрч Ж.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:”...2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр ажлаасаа тараад гэртээ ирэхэд Ж.******* хашааны дааман янзалж байсан. Гэрт ороход Д.******* хоол хийгээд зуухны урд сууж байснаа гэнэт уурлаад хоолны халбага болон гамбанзаа тавиур луу шидсэн.Тэгэхээр нь би “ чи юундаа уурлаад байгаа юм бэ, архи уусан байна ш дээ” гэж хэлэхэд намайг “ машинаа аваад зайлаарай, чамд хамаагүй” гэсэн. Би “ чи юу хийж байгаа юм, архи уухаас өөр юм мэдэхгүй” гэж хэлсэн чинь уурлаад халбага сэрээ авч шидээд байхаар нь халбага сэрээгээ хураах гэтэл намайг түлхэхээр нь би орилсон.Манай дүү Ж.******* гаднаас орж ирээд Д.*******тай ноцолдоод гарч хашаан дотор ноцолдоод байхаар нь би цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг / хэргийн 54-55-р хуудас/

Гэрч П.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:”...2022 оны 02 дугаар сарын 28-ны орой гэртээ байж байтал хамар хашааны залуу Д.******* хүр дүү Ж.*******тайгаа хашаан дотроо ноцолдоод том том дуугараад байхаар нь гараад очиход дээр доороо ороод ноцолдож байхаар нь  салгасан. Д.*******ын хамарнаас цус гарсан байсан...” гэх мэдүүлэг / хэргийн 57-58-р хуудас/

Шүүгдэгч Ж.******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:”...Д.******* эхнэр Ж.г зодсоныг хараагүй. Би гадаа хашааны дааман янзалж байтал гэрт эгч орилохоор нь ороход тэр хоёр хэрэлдэж байсан. Би Д.******* ахыг “ боль” гэсэн чинь намайг “ чи хэзээ ийм болчихсон юм, гуйлгачин минь” гэх зэргээр хэл амаар доромжлоод байхаар нь уур хүрээд цохисон..” гэх мэдүүлэг / хэргийн 50-51-р хуудас/ зэрэг баримт болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, яллагдагч болон гэрч хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллгааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх хэрэгт авагдсан дээрхи  нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлэн ирүүлсэн хэргийн хүрээнд үнэлж дүгнэсэн болно.

Шүүгдэгч  Ж.*******  нь 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр  Ховд аймгийн ******* сумын ******* гол багийн нутаг дэвсгэрт байх хүргэн ах Д.*******ынхаа хашааны хаалга янзалж байхад тэдний гэрт хүргэн ах Д.*******, эгч Ж. нар нь хэрэлдэж Ж. орилохоор  гэрт нь орж тэр хоёрыг салгахад Д.******* түүнийг хэл амаар доромжилсон тул уурлаж бухимдахдаа түүний нүүр хэсэгт цохиж биед нь хөнгөн гэмтэл учруулсан  хэргийн үйл баримт тогтоогдаж байна.

Шүүгдэгч Ж.******* нь өөрийн эгч Ж.г өмөөрч хүргэн ах Д.*******тай маргалдаж түүний нүүр хэсэгт цохиж гэмтэл учирна гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн нь  гэмт хэргийг  санаатай үйлдсэн гэж үзнэ.

Хохирогч Д.*******ын эхнэр Ж. “чи архи уулаа” гэх шалтгаанаар нөхөртэйгөө хэрэлдэж маргалдсан бөгөөд Д.******* нь Ж.гийн биед халдаагүй болох нь Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 216 дугаартай шинжээчийн ... Ж.гийн биед гэмтэл тогтоогдоогүй...” гэх дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Ж.******* хүргэн ах Д.*******ыг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж эхнэртэйгээ маргалдаж биед нь халдсан байх гэх таамгаар тэдний гэрт орж тэр хоёрын дундуур оролцсоноос Д.******* түүнийг хэл амаар доромжилсны төлөө биеэ барьж чадахгүй  уурлаж, түүнийг цохисноос гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон.

Мөн дээрх гэмт хэрэг гарахад хохирогч Д.*******ын архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж эхнэртэйгээ болон хүр дүүтэйгээ зүй бус харьцсан байдал нөлөөлсөн байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Ж.******* нь хохирогч Д.*******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан  үйлдлээ  хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа ба тухайн эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-д заасан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохиролгүй, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг ойлгон хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэрэг нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болсон.

Шүүгдэгч Ж.******* нь 2022 оны 02 дугаар сарын 28-ны  өдөр Ховд аймгийн ******* сумын ******* гол багийн нутаг дэвсгэрт хохирогч Д.*******ын хашаанд хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдах явцдаа түүний биед халдан зодож, биед нь 2 нүдний дээд доод зовхинд цус хуралт, мөн нүдний дээд доод зовхи болон хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал,баруун хөмсөгний дээд хэсэг, хамрын нуруу, зүүн нүдний дотор хэсэг хамрын угалзны зүүн хэсэгт тус бүр зулгаралт гэх хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Д.*******ын мэдүүлэг, гэрч Ж.,П. нарын мэдүүлэг, Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 213 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч Ж.*******ын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Ж.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

                        Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Ж.******* нь хохирогч Д.*******ын биед  хөнгөн гэмтэл учруулсан болох нь Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 213 дугаартай  шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.

Хохирогч Д.******* мөрдөн шалгах ажиллагаанд... надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг  /хэргийн 34-р хуудас/ өгсөн байх тул  шүүгдэгч Ж.*******ыг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзнэ.

 

                     Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Ж.******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд зааснаар гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчмаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Ж.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүний хувийн байдлыг авч үзвэл:

Шүүгдэгч Ж.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” / хэргийн 63-р хуудас/ -аар тогтоогдож байна.

Шүүгдэгч Ж.*******ын хувийн байдлын талаар гэрч Ж.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... Ж.******* нь тогтуун томоотой, даруухан, хүнд тусархуу, ажилсаг хүүхэд.Эцэг эхээс 7-уулаа айлын отгон хүүхэд.Одоо эцэг эхийнхээ хамт хөдөө мал маллаж амьдардаг ... гэх мэдүүлэг /хэргийн 55-р хуудас/,шүүгдэгч Ж.*******ын оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа,иргэний үнэмлэхний лавлагаа зэрэг баримт хэрэгт авагдсан байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Шүүгдэгч Ж.*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний 650000 төгрөгөөр торгох ял шийтгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар торгох ялын 650000 төгрөгийг 06 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх,  шүүгдэгч нь энэ хэргийн учир цагдан хоригдоогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдах гэх санал,дүгнэлт

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэгээс: Шүүгдэгч Ж.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргахгүй байна. Хохирогчид төлөх хохирол төлбөргүй. Улсын яллагчийн ялын саналыг хүлээн зөвшөөрч байна гэх тайлбар,

Шүүгдэгч Ж.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий 6.5 дугаар зүйлийн 1.1,1.2-т заасан  тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх хохирол төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс: Шүүгдэгч Ж.*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, улсын яллагчийн ялын санал, шүүгдэгчийн өмгөөлөгчийн санал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар зургаан зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний 650000 төгрөгөөр торгох ял оногдуулж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт  зааснаар торгох ялын зургаан зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний 650000 төгрөгийг 06 / зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ж.*******т тайлбарлаж шийдвэрлэв.

 

            Эрүүгийн 2236000530083 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхийг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 34.2, 36.2, 36.6- 36.8, 36.13  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* ******* овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч ******* ******* овогт *******гийн *******ыг зургаан зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний 650000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.*******т оногдуулсан зургаан зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний 650000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 06 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ж.*******т мэдэгдсүгэй.

 

5.Эрүүгийн 2236000530083 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Ж.*******т оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй,хаалттай хорих ангийн Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгчид даалгасугай.

 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч Ж.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар  шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор,оролцогч ахан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ  шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.ГАНТӨГС