Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/20

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Нарантуяа даргалж,

Улсын яллагч Н.Бадам,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дулам,

Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч........., түүний өмгөөлөгч Буманзаяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт ******* холбогдох эрүүгийн 2233000220022  дугаартай эмнэлгийн чанартай албадан эмчилгээнд явуулах саналтай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан шийдвэрлэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч Монгол улсын иргэн 0000 оны 00 дугаар сарын 00-ний өдөр Архангай аймгийн Их тамир суманд төрсөн, 00 настай эрэгтэй, бага боловсролтой эрхэлсэн тодорхой ажилгүй,ам бүл ганцаараа, Сэлэнгэ аймгийн .............00 тоотод оршин суух хаягтай,2005 оны 06 дугаар сарын 30-ны өдөр  Төв аймгийн Сум дундын шүүхийн 73 дугаартай шийтгэх тогтоолоор  Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 10 жил 01 сарын хорих ялаар, 2009 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сум дундын шүүхийн 47 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 02 сар баривчлах ялаар шийтгүүлж Эрүүгийн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1дэх хэсэгт зааснаар  өмнөх 73 тоот шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 05 жил 09 сар 01 хоногийн ялыг нэмж нийт 05 жил 11 сар 01 хоногийн хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Хорих 411 дүгээр ангиас ялын хугацаа дуусаж суллагдсан гэх Боржигон овогт ........ /РД:....../.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2022 оны 01 дүгээр сарын 13-ний өдөр ................ 2 дугаар багийн нутаг ......... гэх газарт байх иргэн ******* Тоёота Хариар маркийн тээврийн хэрэгслийн урд талын цонх, урд талын копуд, хойд талын их гэрлийг эвдэж хагалан бусдын эд хөрөнгийг гэмтээх гэмт хэрэг үйлдэж, иргэн ******* 2.295.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2022 оны 01 дүгээр сарын 13-ний өдөр С .......... О.... сумын  Баянцогт 2 дугаар багийн нутаг Ширээ гэх газарт байх иргэн ******* Тоёота Хариар маркийн тээврийн хэрэгслийн урд талын цонх, урд талын копуд, хойд талын их гэрлийг эвдэж хагалан бусдын эд хөрөнгийг гэмтээх гэмт хэрэг үйлдэж, иргэн ******* 2.295.000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт нь 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч ******* өгсөн: “...Хэрэг гарсан өдөр юм нь хөдөлсөн байсан. 01 дүгээр сарын 13-ний өдөр байсан. Уулаар орилоод дуулаад яваад байсан. Би араас нь ажаад байж байсан. Хувцас хунараа тайлаад орилж чарлаад яваад байсан. Нэг мэдсэн ард талын айлын хүмүүс хөдөөнөөс ирчихсэн байсан. Тэр айлын хашаа руу нь ороод тэр айлын цонх, машины шилийг цохиод хагалсан байсан. Бид нар айгаад очиж чадаагүй. Цагдаа очоод ........... авч эмнэлэгт очоод тариа хийлгүүлсний дараа нь сүүлд өөрөөс нь асуухад би юу хийснээ мэдэхгүй байна гэсэн. Шар хадны эмнэлэг рүү яваад 14 хоног л эмнэлэгт хэвтүүлсэн. Жилд 3-4 удаа ойр ойрхон хөдөлчхөөд байгаа. Уг нь 2, 3 жилд 1 удаа хөдөлдөг. Хөдлөөд ирэхээрээ нохой шиг хамаг хувцсаа тайлаад муухай орилж чарлаад 4 хөллөөд мөлхөөд яваад байдаг. Хажуугаар нь чулуу шиднэ. Хэн ч байсан хамаагүй. Бид нар, манай хүүхэд ч байсан хамаагүй. Ээж, бид хоёрыг юм нь хөдлөөд гүнзгий орохоороо үздэггүй юм.  Ээжийг цохиж зодохгүй элдэв янзаар хэлнэ. Намайг болохоор цохиж зодоод унагаачихдаг. Тамхи аваад ир, тийм юм аваад ир гээд авч өгөхгүй болохоор цохиж нүднэ. Орхонтуулын эмнэлэгт хэвтүүлэх гэхээр эмч нар нь айгаад хэвтүүлдэггүй. Хүн амьтан цохиод алчихвал яах юм гээд байдаг. Бид нар эмнэлгээсээ тайвшруулдаг эмийг нь авч гэрээр өгдөг...” гэв.

Улсын яллагч шүүхэд гаргасан саналаа дэмжиж хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тус Сайхан сум дахь Цагдаагийн хэлтсийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч .............. нь 2233000220022 дугаартай эрүүгийн хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөрдөн байцаалт явуулж дуусган, яллагдагч *******д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэх санал гарган ирүүлснийг 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хянаад тэмдэглэх нь:  ******* нь  урьд Төв аймаг дахь Сум дундын 2-р шүүхийн 2005 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 73 дугаартай шийтгэх тогтоолоор хүнийг санаатай алах гэмт хэргийг үйлдсэн  гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жил 01 сар хорих ялаар, Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2-р шүүхийн 2009 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 47 дугаартай шийтгэх тогтоолоор бусдын бие махбодод хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 02 сар баривчлах ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар ............ энэ тогтоолоор оногдуулсан 02 сарын баривчлах ял дээр, Төв аймаг дахь Сум дундын 2-р шүүхийн 2005 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 73 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 05 жил 09 сар 01 хоногийн хорих ялыг нэмж, нийт 5 жил 11 сар 01 хоногийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийтгүүлсэн ба 2015 оны 02 дугаар сарын 07-ны өдөр ......... ангиас хорих ялын хугацаа дуусаж суллагдсан. Гэмт хэргийн товч агуулгыг танилцуулахад яллагдагч ******* нь 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр ............ Ширээ гэх газарт иргэн С.Лхагвын эзэмшлийн Тоёота Хариар маркийн 1129 СБА улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд талын цонх, урд талын копуд, хойд талын их гэрлийг эвдэж, хагалан иргэн ******* 2.295.000 төгрөгийн хохирол учруулсан бусдын эд хөрөнгийг гэмтээсэн гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал мөрдөн байцаалтын явцад хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүх сэтгэц эмгэг судлалын эмнэлгийн №08/22 дугаартай магадалгаагаар ******* нь сэтгэцийн Органик дэмийрлийн /шизофрени тест/ эмгэгтэй учир түүнд эмнэлгийн чанартай албадан эмчилгээ шаардлагатай байна гэх дүгнэлтийг үндэслэн эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэх  шаардлагатай байна гэх дүгнэлтийг үндэслэн эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэх шаардлагатай байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг удирдлага болгон яллагдагч ******* эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэх саналыг гаргаж байна...” гэв.

Шинжээч эмч........... өгсөн: “...*******ыг 01 дүгээр сарын 31-ний өдөр үзсэн. Тухайн үед органик дэмийрлийн эмгэгтэй байсан. Энэ эмгэг байнгын буюу дахин давтагддаг хэмнэлээр илэрдэг эмгэг. Дэмийрсэн үедээ хэлсэн үйлдэл, хийсэн үйлдлээ ухамсарлан ойлгох боломжгүй байдаг. Энэ байдлыг үндэслэн шүүхэд хэрэг хариуцах чадваргүй эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг авах санал өгсөн байгаа. Тэрийг тусгай эмнэлэг буюу Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн тусгай тасаг гэж байдаг тэр тасагт эмчилнэ. Энэ өвчин бүрэн эдгэрэхгүй дахин давтагддаг. Хугацааны хувьд манай эмчлүүлж байгаа хүмүүсийн хувьд харахад 06 сараас доошгүй хугацаанд эмчлүүлж байж энэ хүн засрал сайжрал авах боломжтой гэж харж байгаа. Багадаа 6 сар болдог...” гэв.

Мөрдөн байцаалтад:

Хохирогч өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 11 цаг 30 минутын орчимд би өөрийн ээж ............. хамтаар хөдөө байдаг гэрээсээ Төвд байдаг гэртээ ирсэн. Ямар учраас гэртээ ирсэн бэ гэвэл 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр манай гэрийн цонхыг оройны 23 цагийн орчимд гэдэг хүн хагалсан байсан. Манай Төвд байдаг гэрийн хаяг ............... тоот ба тухайн өдөр гэртээ шалгах гээд ирсэн. Ингээд гэртээ ороод цонх хагарсан байсан учраас хагарсан шилээ түүгээд байж байтал хашааны хаалгаар ...............ах орж ирсэн. Тэгэхээр нь би урдаас нь гараад очоод уулзахад ........ ах сайн уу ахын дүү, сайхан өвөлжиж байна уу ........ ахын хүүхэд үү гэж асуухаар нь би тиймээ гэсэн чинь, ах нь харин урьд шөнө согтуудаа цонхыг чинь  хагалсан байна гэхээр нь харин тийм байна та хоёр цонх хагалсан байна гэж хэлээд надтай гар барьсан бөгөөд гар барьсан гараараа миний гарыг тавихгүй байж байгаад зүүн талын гараараа миний нүүрний баруун тал руу цохисон. Тэгэхээр нь би ......... ахыг цааш нь түлхээд өөрөөсөө холдуулсан. Ингээд байж байтал манай ээж .............. нь гэрээс гарч ирээд .......... миний дүү яаж байна аа гэсэн чинь манай ээжийн нүүрний баруун талын шанаа руу цохиход манай ээж газарт унагасан. Би тэгэхээр нь ахыг бариад зууралдсан. Тэгтэл ........... ах хашааны буланд байсан бүдүүн мод бариад над руу далайгаад дайрахаар нь зугтаасан. Ингээд намайг зугтаасан чинь ........... ах модоо баримд миний өөрийн эзэмшлийн Тоёота Харриер маркийн 11-29 СБА улсын дугаартай тээврийн хэрэгсэл рүү очоод урд талын копуд урд талын салхины шил, хойд тал руу цохиж, нүдсэн. Тухайн үед миний машин дотор манай эгчийн 6 настай хүүхэд сууж байсан ба манай ээж дүүгийн маань цаад талаар аваад, би машиндаа суугаад ээж дүү хоёр маань айл руу, би машинаа авч хашаанаас гарсан. Миний өөрийн эзэмшлийн 2005 онд үйлдвэрлэсэн, 2016 онд орж ирсэн ......... маркийн 11-29 СБА улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд талын копуд, урд талын салхины шил, хойд талын гэрэл зэрэг эд зүйлийг модоор цохиж эвдэж сүйтгэсэн. Би .......... ахыг манай Дэл хороололд амьдардаг нутгийн хүн гэхээр нь зүс л таньдаг. Тэрнээс биш ямар нэгэн ах дүүгийн харилцаа хамаарал огт байхгүй. Би ямар учраас манай гэрийн цонхыг хагалсан талаар хэлж мэдэхгүй байна. Тухайн өдөр өөрөө надад  хэлэхдээ урьд шөнө согтуудаа цонхыг чинь хагалсан байна гэж хэлсэн. Харин бид хоёр тухайн үед ямар нэгэн байдлаар муудалцаагүй байхад ...........нь ямар учраас миний машиныг цохиж эд ангийг эвдсэн гэдгийг хэлж мэдэхгүй байна. Тухайн өдөр ....... нь архи уугаагүй, эрүүл байх шиг л байсан. Би ............ гэдэг хүнтэй урьд өмнө таарамжгүй харилцаа байхгүй. Би ............гэдэг хүнтэй өр авлага, өш хонзонгийн асуудал байхгүй. Тухайн хэрэг учрал болсон өдөр би......... /....... гэдэг хүндтэй ямар нэгэн байдлаар маргалдаж муудалцсан асуудал байхгүй. Тухайн хэрэг учрал болох цаг хугацаанд би, манай ээж ........ манай дүү 6 настай ..........  бид дөрөв байсан. ......... биед халдсан зүйл огт байхгүй. Тухайн хүнийг цааш нь түлхсэн, зууралдсан л зүйл байгаа. Өөрөөр нь биед нь халдсан зүйл байхгүй. Би гомдолтой байна. Миний машины үнэлгээ 2.295.000 төгрөг, үнэлгээний төлбөр 126.000 төгрөг нааш цааш явсан зардлыг тухайн хүнээс гаргуулж хохиролгүй болгож өгнө үү...” гэх мэдүүлэг/хавтаст хэргийн 9-12 хуудас/.

Гэрч .......... өгсөн: “...Би 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр өөрийн хүү болох гийн хамтаар хөдөөнөөс сумын төвд байдаг гэртээ ирсэн юм. Тэгтэл тухайн өдрийн урьд өдөр нь манай гэрийн цонхыг гэх хүн хагалсан байсан. Ингээд би өөрийн хүү ......... хамтаар хагарсан шил түүгээд байж байтал манай хаашаар ороод ирсэн. Би тухайн үед машин дотор байгаа дүү чинь айчихвий миний хүү урдаас нь гараарай гэж хэлсэн. Ингээд би гэрийнхээ цонхоор хаж бахад .......... миний хүү .......... хоорондоо гар барьж байсан. Тэгтэл гэнэт нь миний хүү ........ цохиод авсан. Тэгэхээр нь би гэрээсээ гүйж гараад очоод ..........намайг таньж байна уу, наад хүн чинь эгчийнх нь хүүхэд гэж хэлтэл ............нь миний толгойны баруун  тал руу гараараа цохиход би газарт унасан. Би босоод хартал ........... нь хашааны буланд байсан мод аваад ирэхээр нь би болон манай хүү бид хоёр зугтаасан. Тэгтэл ........... нь миний хүүгийн машин руу очоод машины урд тал, цонх, хойд тал руу удаа дараа цохисон. Тухайн үед миний хүүгийн машинд зээ охин ............ сууж байсан болохоор нь би машины баруун талаар очиж хүүхдээ аваад хашаанаас зугтааж гарсан. Харин манай хүү ......... нь машиндаа суугаад машинаа унаад хашаанаас гарч зугтаасан. ................... манай нутгийн хүн байгаа юм. Тэрнээс хойш уг хүнтэй ярилцаж, ах дүү болж байсан удаа  байхгүй. Ямар нэгэн харилцаа холбоо хамаарал байхгүй. Миний биед ямар нэгэн гэмтэл учирсан шарх байхгүй. Тухайн өдөр ..........  нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг би мэдэхгүй байна. гэх хүнтэй өр авлага, өш хонзонгийн асуудал байхгүй. ....... ямар учраас манай хашаанд орж ирсэн талаар хэлж мэдэхгүй байна. Өмнөх шөнө нь манай гэрийн 2 цонхыг хагалсан байсан. Хэрэг учрал болох үед би, манай хүү ........, зээ охин .......... бид дөрөв байсан. ......... манай хашаанд орж ирэхдээ ганцаараа явж байсан...” гэх мэдүүлэг/хавтаст хэргийн ........ хуудас/гэжээ.

Гэрч ......... өгсөн: “...Би .......... буюу ....... гэх хүнийг танина. Манай гэрийн урд талд ганцаараа амьдардаг нутгийн ах байгаа юм. ......... буюу ах сэтгэцийн өөрчлөлттэй хүн байгаа юм. Намайг бага байхад л ......... хүн алаад шоронд явсан гэж манай тэнд байдаг хүмүүс ярьцгаадаг байсан. Сэтгэцийн өөрчлөлт нь хэвийн үедээ сайн уу ахын дүү гээд мэндийн зөрүүтэй байдаг. Сэтгэцийн эмгэг нь хөдлөхөөрөө эрүүл бус зан араншин гаргадаг. Ер нь манай гэрийн ойролцоо амьдардаг хүмүүс ............ ахын сэтгэцийн эмгэг нь хөдлөхөөр айдас автаж аюултай байдаг. Тухайн хүн нь шөнө орой унтуулдаггүй орилж хашгичаад дуулдаг, айлын хашаа хороо руу гарт таарсан юм аа шиддэг, том багагүй айлгаж ичээдэг, манай ойролцоо амьдардаг хүмүүс бол шөнө орой унтаж чаддаггүй. 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр  тухайн өдөр би ажил дээрээ байж байхад манай ээж ........... над руу  залгаад нөгөө ........... чинь хажуу талын айлын машин тэргийг нь эвдлээд, хүүхдийг нь зодоод байна цагдаа дуудаарай гэж хэлсэн. Ингээд намайг очиход .......... ах тухайн газарт  байгаагүй гэрийнхээ цаад талын уулан дээр хашгираад явж байсан ба ......... гэх залуугийн унаж явсан Тоёота-харриер маркийн тээврийн хэрэгслийн цоныг нь  хагалсан, урд талын копудыг нь цохисон, хойд гэрлийг нь бас хагалсан байсан. Тэгээд миний араас сумын цагдаа нар, эрүүл мэндийн байгууллагын ажилчид ирээд тухайн хүнийг Улаанбаатар хот р уу сэтгэцийн төв рүү аваад явсан...” гэх мэдүүлэг/хавтаст хэргийн 21 хуудас/, ....... эмнэлгийн магадалгаа зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүх хуралдаанд шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч “...өвчин нь хурц хөдөлсөн үедээ бүх хувцсаа тайлаад нохой шиг дөрөв хөллөн орилж чарлана. Тийм үедээ юу хийж байгаагаа мэдэхгүй хэнийг ч хамаагүй зодож эд зүйл эвдэж хэмхэлнэ. Би асран хамгаалагчаар тогтоогдохоос ч айдаг. Миний мөнгө авсан гээд аюул болно. Та нар намайг алах гээд байна гэдэг. Сая 14 хоног хэвтээд гарсан. Одоо эмээ уугаад гайгүй байгаа. Эмээ бас уухгүй гэдэг ундаа цай хоолонд хийж өгдөг гэх мэдүүлгээс шүүгдэгчийн өвчин хөдөлсөн үед орчиндоо аюултай байдал үүсгэх, бусдын эрүүл мэнд амь насанд халдаж хор учруулах бүрэн боломжтой байна.

Шүүх хуралдаанд  шинжээч эмч мэдүүлэхдээ .......... 01 дүгээр сарын 31-ний өдөр үзсэн. Тухайн үед органик дэмийрлийн эмгэгтэй байсан. Энэ эмгэг байнгын буюу дахин давтагддаг хэмнэлээр илэрдэг эмгэг. Дэмийрсэн үедээ хэлсэн үйлдэл, хийсэн үйлдлээ ухамсарлан ойлгох боломжгүй байдаг. Энэ байдлыг үндэслэн шүүхэд хэрэг хариуцах чадваргүй эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг авах санал өгсөн байгаа. Тэрийг тусгай эмнэлэг буюу Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн тусгай тасаг гэж байдаг тэр тасагт эмчилнэ. Энэ өвчин бүрэн эдгэрэхгүй дахин давтагддаг.  Хугацааны хувьд манай эмчлүүлж байгаа хүмүүсийн хувьд харахад 6 сараас доошгүй хугацаанд эмчлүүлж байж энэ хүн засрал сайжрал авах боломжтой гэж харж байгаа. Багадаа 6 сар”  гэж мэдүүлж байна. Иймд  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д эмнэлгийн чадвартай албадлагын арга хэмжээ хэрэглэхгүйгээр сэтгэцийн эрүүл мэндийн холбогдох байгууллагад 08 сарын хугацаагаар эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна.

******* нь гэмт хэрэг үйлдсэнээс хойш 14 хоног эмчлүүлж улмаар эмээ ууж байгаа бөгөөд өвчний хурц үе дарагдсан байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 7 дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 08 сарын хугацаагаар эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төвийн Сэтгэц эмгэг судлалын  хуулийн тасгийн энгийн зэрэглэлд албадан эмлүүлэхээр шийдвэрлэлээ.

Иргэний нэхэмжлэлийн талаар:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч ..........өмчлөлийн .........тээврийн хэрэгслийн эвдрэлийг 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний ......... 2.295.000 төгрөгөөр үнэлсэн болох нь хавтаст хэргийн 40 дүгээр хуудаст авагдсан үнэлгээний тайлангаар тогтоогдож байна.

Шүүгдэгч гэмт хэрэг үйлдэх үедээ ганцаараа гэртээ амьдардаг байсан бөгөөд гэмт хэрэг үйлдсэн үеэс эхлэн түүний дүү ......... түүний хууль ёсны төлөөлөгчөөр тогтоож хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан байна. Иймд шүүгдэгчийн бусдад учруулсан хохирлыг түү дүү Т......... хууль ёсоор хариуцан арилгах этгээд гэж үзэх боломжгүй юм.

Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар “Хүн амын сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, дэмжих талаар төрийн бүх шатны байгууллага тус тусын эрх хэмжээний хүрээнд дараах үүрэг хүлээнэ” гээд энэ хуулийн 5.1.5-д зааснаар “Хууль ёсны төлөөлөгч /эцэг, эх, асран хамгаалагч/ нь тогтоогдоогүй, иргэний эрх зүйн бүрэн бус чадамжтай сэтгэцийн эмгэгтэй хүнийг асран халамжлах асуудлыг Гэр бүлийн тухай хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасны дагуу шийдвэрлэх”-ээр хуульчилжээ.

Иймд Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг дарга, шүүгдэгч *******д асран хамгаалагч тогтоож шийдвэрлэсний  дараа хохирогч нь өөрт учирсан хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу асран хамгаалагчаас нэхэмжлэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг дурдсан болно.

Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.3, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь :

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 7-д зааснаар шүүгдэгч Боржигон овогт ******* эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д авсан албадлагын арга хэмжээг Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төвийн Сэтгэц эмгэг судлалын хуулийн тасгийн энгийн зэрэглэлд албадан эмчлүүлсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсан шүүгдэгч *******ы хэрэг хариуцах чадваргүй байдал арилсан тохиолдолд албадлагын арга хэмжээг шүүхийн шийдвэрээр зогсоохыг дурдсугай.

4.Хохирогч нь шүүгдэгч *******ы асран хамгаалагчаас  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу эд хөрөнгөд учирсан хохирол болох 2.295.000 төгрөгөө нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг дурдсугай.

6.Шийтгэх тогтоолыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу гүйцэтгэх хүртэл  хугацаанд шүүгдэгч *******д хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын хэсгийн төлөөлөгчид даалгасугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.3 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар Эмнэлгийн чанартай арга хэмжээг хэрэгжүүлэх явцад Прокурор хяналт тавьж уг арга хэмжээг зогсоох, хугацааг сунгах, тухайн шүүгдэгч эдгэрсэн нь эмнэлгийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдвол эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэхийг шийдвэрлүүлэх үүрэгтэй болохыг дурдсугай.

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд, шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн  давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9.Шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, 

 

 

               ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                         А.НАРАНТУЯА