| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2022/0069/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/136 |
| Огноо | 2022-04-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Оргилбат |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 04 сарын 28 өдөр
Дугаар 2022/ШЦТ/136
2022/ШЦТ/136
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: Э.Оргилбат
Хохирогчийн өмгөөлөгч: Ц.Бат-Эрдэнэ
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Э.Мөнх-Эрдэнэ
Шүүгдэгч: Э.Х
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Оюунгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Эы Хэд холбогдох эрүүгийн 2212000000030 тоот хэргийг хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр суманд төрсөн, 33 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, 2 хүүхдийн хамт Архангай аймгийн ................. тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Б овогт Эгийн Х/РД:А0..................5/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.Х нь 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 19-20 цагийн хооронд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Арвис” нэртэй бааранд иргэн Ц.Тыг зодож эрүүл мэндэд баруун хөхний дээд хэсэгт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
*Шүүгдэгч Э.Хийн шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...Ц.Т анх мэдүүлэг өгсөн цагаасаа гэрчийн болон хохирогчийн мэдүүлэг өгөхдөө болсон зүйлээс шал өөр юм ярьсан байсан. Бүжгийн талбай дээр зодоон болоогүй. Бүжиглэж байгаад бүжгийн талбайд ар араасаа мөргөлдсөн нь үнэн. Тэгээд тараад Т намайг чи энд юу хийж байгаа юм бэ? Чи зайлаа ч гэж хэлсэн. Тэгээд Т тэгж хэлчхээд яваад өгсөн. Би бүжиглэж байгаад 2 давхар луу гарсан тэгсэн тэр маргалдсан гэсэн газарт намайг хүнд муулаад зогсож байсан. Би чи яагаад ингэж худлаа яриад байгаа юм бэ? Гэхэд чи бол яанхан, машины хүүхэн гэж хэлсэн. Тэгээд муудалцаад үснээсээ зулгаалцсан. Би тийм аймар зодож цохисон зүйл байхгүй, намайг ч мөн адил цохиж зодсон, миний биед ч мөн адил шарх сорив учирсан. Би тухайн үедээ эмнэлэгт үзүүлээгүй, дараад нь цагдаагаас залгаад би эмнэлэгт үзүүлэхэд гэмтэл арилсан байсан учир гэмтлийн зэрэг тогтоогдоогүй. Намайг өөрийнхөө нөхөр Ганзоригтой явалддаг гэж ярьсан байсан. Би тийм зүйл хийгээгүй, намайг нөхөртэйгөө унтаж хэвтээд яваад байдаг гэж хэлсэн. Би тийм зүйл хийхээр хүн биш. Би 2 хүүхдийн эх хүн, хүүхдүүдээ тэжээх гэж ядарч яваа хүн. Би ямар нэг байдлаар санаатайгаар тийм зүйл хийсэн юм байхгүй, өөрөө харин намайг санаатайгаар ийм байдалд орууллаа. Хэн түрүүлж хөдөлсөн нь ийм болдог юм байна гэв...” гэх мэдүүлэг,
*Эрүүгийн 2212000000030 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Хохирогч Ц.Ты өгсөн:
“...Намайг 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 19-20 цагийн орчим тус аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Арвис бааранд үйлчлүүлж байхад ямар нэгэн шалтгаангүйгээр Э.Х гэх эмэгтэй намайг бүжиглэж байхад мөрлөсөн. Тэгэхээр нь би цаашаа зайлаач юм хардаггүй юм уу гэхэд шууд миний өмсөж явсан плажны урд энгэр хэсгээс татаж хувцсыг урж баруун талын хөх, хоолой, хүзүү хэсгийг самардаж урсан. Тэгсэн тэнд байхад бид хоёрыг Ж.Б, Э.Ц хоёр салгасан. Тэгээд иргээд хоёр давхар луу гарах гээд шат руу өгсөж байхад миний араас хүзүү хэсэг рүү Х 2 удаа цохиж толгойн үснээс хүчтэй зулгаасан. Би мөн адил Э.Хийн үснээс өөрийнхөө үсийг тавиулах гэж удаа татсан. Тэгсэн Ж.Ц Э.Хэд хандаж чи арай ч дээ Т чамайг яагаач үгүй шүү дээ эмэгтэй хүнийг ингэт л нь ураад байхдаа яах вэ гэж хэлээд уйлаад байсан миний найзыг арай аймар урчихлаа шүү дээ олон хүний дунд хамаг хувцсыг урж, нүүр амыг нь самардаад байх даа яах вэ дээ гээд уйлаад байсан. Тэндээс би найз Ганболдыг дуудаж гэр лүүгээ хүргүүлсэн. Гэр рүүгээ хүргүүлэхдээ найз нь арвист хүнд зодуулчихлаа гэж хэлсэн. Ер нь бол ийм зүйл болсон. Э.Х гэх хүн манай нөхөр Ганзоригтой гэр бүлээс гадуур харилцаатай, манай нөхөр тэрийг нуугаад 1 жил гарангын хугацаанд харьцаж уулзаж байсныг би 2021 оны 08 дугаар сарын 28, 29-ний үед мэдсэн. Үүнийг мэдээд би Э.Хэд хэлж байсан. Тэгэхэд чамд хамаагүй чиний нөхөр чамаас салаад удаж байгаа та хоёрыг сайхан амьдар ч байхад би салгаагүй гэж хэлж байсан. Үүнээс үүдэж би Э.Хийг нэг удаа алгадаж байсан. Тэгсэн намайг цагдаад өгсөн байсан. Үүний дагуу цагдаагийн байгууллагад шалгуулсан. Цагдаагийн алба хаагч нар ирсэн байхад намайг Э.Х заналхийлж чи их том юманд ороогдлоо чамайг би жинхэнэ энүүгээр чинь чадна гэж заналхийлж байсан. Мөн намайг хэл амаар доромжилж байдаг. Үүнээс улбаалж надад өс санаж явдаг болоод тэр үед намайг зодож цохисон байх. Надад байнга өс санаж явдаг хүн байгаа юм. Миний нүдний баруун дээд, доод талд самардаж маажиж урсан, хоолойн урд гол хэсэгт 3 хэсэг газар самардаж маажсан, баруун талын хөх орчим хэд хэдэн хэсэг газар гүн самардаж маажсан, Толгой руу 2 удаа цохисон юугаар цохисныг мэдэхгүй байна. Учир нь намайг доош дарсан байсан болохоор. Үснээс зулгаасан. Би тэр хүнийг цохиж зодоогүй. Харин үснээс нь 2 удаа татсан. Өөр цохисон асуудал байхгүй. Өр авлагын ямар нэгэн асуудал байхгүй. Харин өс хонзонгийн асуудал байгаа тэр нь манай нөхөртэй гэр бүлийн гадуур харьцаатай явдаг үүнээс болж надад өс санаж явдаг байх гэж бодож байна. Би өөрийн эрүүл мэнд гоо сайхнаараа хохирсон, толгой их өвдөж бөөлжис байнга хүрч шөнө унтаж чадахгүй байгаа. Би гомдолтой байна. Эрүүл мэндэд учирсан хохирол төлбөрийн баримтыг гарган нэхэмжлэх болно...” гэх мэдүүлэг/хх-ийн 23-25 дугаар тал/
*Гэрч Э.Цын өгсөн:
“...Ямар шалтгааны улмаас маргалдсан талаар би мэдэхгүй. Харин 2022 оны 01 дүгээр сарын 03-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Арвис бааранд Ц.Т, Э.Х бид нар бүжгийн талбай дээр бүжиглэж байсан. Тэгсэн нэг харсан чинь Ц.Т, Э.Х нар барилцаад авсан харагдсан. Тэгэхээр би нөгөө хоёрын голоор ороод салгасан. Миний мэдэх зүйл энэ. Би тэр талаар хараагүй. Харин би нөгөө хоёрыг барилцаад авсан байсан болохоор голоор нь орж салгасан. Нүүр нь шалбарсан, цээж хэсэг мөн адил шалбарсан байсан. Би тэрийг мэдэхгүй байна. Намайг салгаснаас хойш цохиж зодсон зүйл ажиглагдаагүй. Хамраас нь цус гарсан байсан. Нүүр нь шалбарсан харагдсан. Нарийн сайн ажиглаагүй... “гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр тал/
*Гэрч Ж.Бын өгсөн:
“...Ямар шалтгааны улмаас маргалдсан талаар би мэдэхгүй. Харин 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Арвис баарны 2 давхарт Ц.Т, Э.Х нар маргалдсан байсан. Тэгэхээр нь би юу болж байгаа юм больцгоо гээд салгасан. Миний мэдэх зүйл энэ. Тэгээд би 3 давхар руу гарсан. Ц.Т, Э.Х нарыг салгахад Э.Ты хувцас нь урагдсан харагдсан. Түүнээс яг хэрэлдэж маргалдаж байхыг хараагүй мөн юунаас болж маргалдсан талаар мэдээгүй. Би тэрийг анзаарч хараагүй хоёуланг нь салгачхаад 3 давхар руу гарсан. Би тэрийг мэдэхгүй хараагүй ямар байсан 2 давхарт барилцсан байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 34-35 дугаар тал/
*Гэрч Ш.Зийн өгсөн:
“...Ц.Т, Э.Х нар миний ажилладаг Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Арвис бааранд үйлчлүүлж байгаад 2022 оны 01 дүгээр сарын 03-ны орой цагийг нь сайн санахгүй байна. Бүжгийн талбай дээр маргалдаж байгаад 2 давхар руу гардаг шатаар гарч хойд талын буланд маргалдаж байхад нь салгасан. Миний мэдэх энэ. Дээрх хоёрыг юунаас болж маргалдсан талаар мэдэхгүй. Ямар ч байсан хэрэлдэж маргалдаж байхад би салгасан. Намайг очиход Ц.Т, Э.Х нар бие биеийнхээ үснээс зулгаасан байсан. Тэгэхэээр нь салгасан. Ц.Т, Э.Х нарын маргалдаж байсан газар нь харанхуй байсан болохоор нарийн сайн хараагүй. Ямар ч байсан намайг салгахад Э.Хийн хамраас цус гарсан байсан. Ц.Ты өмсөж явсан хувцасны урд хэсэг урагдсан байсан. Дээрх хоёрт өөр гэмтэл байсныг би анзаараагүй. Би ажилтай байсан болохоор нөгөө хоёрыг салгачхаад өөрийн ажлын байр руу явсан. Дээрх хоёрын хэрэлдэж маргалдаж байсан газарт хяналтын камергүй, Тухайн өрөө рүү хүн ордоггүй юм. Тэгэхээр тэр хэсэг рүү харсан камерь байхгүй. Би тэрийг анзаараагүй. Харин маргалдаж байхад нь салгасан...” гэх мэдүүлэг/хх-ийн 77-78 дугаар тал/
*Шинжээч Б.Оын өгсөн:
“...Миний гаргасан дүгнэлт үндэслэлтэй. Би тухайн дүгнэлтийг гаргахдаа шинжлүүлэгч Ц.Ты өөрийнх нь биед үзлэг хийж, мөн 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн гэмтлийн эмчийн үзлэгийг үндэслэж тухайн дүгнэлтийг гаргасан. Дээрх гэмтэл мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. Тухайн гэмтэл шинэ гэмтэл байсан. Хуучин гэмтэл бол биш. Хохирогч Ц.Ты биед баруун хөхний толгой дээд хэсэгт 4см зайд 5x4 см хөхөлбөр ягаан өнгийн цус хуралттай цус хуралтыг тойроод тасархайтсан зураасан зулгаралттай байсан. Цус хурсан хэсэгт тэмтрэхэд эмзэглэл ихтэй арьс нь халуун, суганы булчирхай цочсон хөндүүр тэмтрэгдэж байсан бөгөөд зовуурь ихтэй байсан. Тухайлбал баруун талын хөх өвдөнө, халуурна, бөөлжис зутгана гэх зовуурьтай байсан. Энэ нь хөхний булчирхай гэмтэж үрэвсэл үүссэний шинж юм. Энэ нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4-1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа юм...” гэх мэдүүлэг/хх-ийн 81-82 дугаар тал/
*Гэрч Д.Өы өгсөн:
“...Би тухайн хүнийг тухайн өдөр үзэж үзлэг хийсэн. Намайг үзлэг хийхэд дархи доргилт өвчний үед илрэх толгой өвдөх, дотор муухайрах, хүзүү хөших, нүд бүрэлзэх зовуурьтай, нүүр толгой, цээжний хэсгүүдээр олон тооны зулгаралтай байсан байршлыг нь одоо нарийн санахгүй байна. Холбогдох эмчилгээг бичиж өгч оношийг баталгаажуулахын тулд компьютер ТГ-ын шинжилгээний хийлгэхийг зөвлөсөн. Ер бол зулгаралтууд байсан. Яг нь хаана нь байсныг одоо санахгүй байна. Миний Ц.Ты биед үзлэг хийсэн шинжээч эмч Б.О бид хоёрын үзлэг нийлж байна. Учир нь тухайн хүнийг үзэх үед илэрсэн зовууриуд клиник шинж тэмдгүүд болон бодит үзлэгт илэрсэн биед учирсан гэмтлүүд зэргээр тохирч байна. Би гэмтлийн зэргийг тогтоохгүй учир аль зэрэгт хамаарагдахыг мэдэхгүй хөнгөн зэрэгт хамаарах үгүйг шинжээч эмч тогтооно. Харин миний үүрэг бол тухайн хүнд үзлэг хийж эмчилгээ бичиж өгөх үүрэгтэй...” гэх мэдүүлэг/хх-ийн 91-92 дугаар тал/
*Яллагдагч Э.Хийн өгсөн:
“…Би 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Арвис бааранд үйлчлүүлж байгаад санаандгүй бүжгийн талбай дээр бүжиглэж байгаад Ц.Ттай мөргөлдсөн юм. Тэгсэн Ц.Т намайг хэл амаар доромжлоод яваад өгсөн. Тэгээд хэсэг хугацааны дараа би бүжгийн талбайгаас гараад 2 давхрын шатаар гараад дээш өгсөж явах үед Ц.Т хамт явж байсан Э.Цд намайг муулаад 2 давхарт зогсож байсан. Тэгэхээр нь би Ц.Тыг хүүш ээ болиоч ээ хүнийг дандаа хэл амаар доромжилно чи ингэж худлаа ярьж явахаа боль гэхэд миний өөдөөс уурлаж чи угаасаа тийм биз дээ гэх зэргээр намайг муу муухай үгээр хэлж улмаар тухайн зодоон зохион болсон юм. Ер бол ийм л зүйл болсон. Би Ц.Тыг баруун гараараа байх яг нарийн санахгүй байна гар хүрэх боломжтой газрууд руу цохисон. Мөн цээж хэсгийг нь гараараа би самардсан нь үнэн. Би болон Ц.Т бид хоёр хоёулаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Бид хоёр хоёулаа өөрсдийгөө хянах чадвартай байсан. Намайг Ц.Т цохиж зодсон. Миний биеийн толгой, нүүр хэсэг рүү тохойгоороо аягүй олон удаа цохисон. Мөн хөлөөрөө өшиглөсөн. Ер хөл, гар хүрэх боломжтой газрууд руу цохиж, өшиглөж, нүүр, хүзүү хэсэг рүү самардсан. Толгой байнга өвдөж байгаа, зүүн хацар хавдартай, толгой орой хэсэг хавдсан, үс самнангуут унаад байсан, цээж, хэвлий, хөл гар, мөр зэрэг газруудад хөхрөлттэй байсан. Хүзүү, нүүр хэсэг газруудаар самардуулсан шархтай байсан. Би ерөөсөө эмнэлгийн байгууллагад үзүүлээгүй. Харилцан зодоон байсан болохоор Ц.Тыг цагдаагийн байгууллагад өгөхгүй байх гэж бодоод эмнэлэгт үзүүлээгүй юм. Би Шүүх эмнэлэгт үзүүлж гэмтлийн зэргээ тогтоолгоно...” гэх мэдүүлэг/хх-ийн 47-49 дүгээр тал/
*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 57 дугаартай“...Ц.Ты биед баруун хөхний дээд хэсэгт цус хуралт, зураасан зулгаралт, баруун зовхины дээд хэсэг, эрүүний баруун доор, төвөнхийн доод хэсэг, хүзүүний баруун хажуу, зүүн хөхний дээд хэсэг, толгойн хуйханд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох, шүргэх нидрэгдэх үйлчлэлээр нэг бус удаагийн үйлдлээр үүснэ. Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой. Баруун хөхний дээд хэсэгт цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад зулгаралт гэмтэл тус бүр гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар биеийн нийт гадаргуугийн 1%-д хүрэхгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” дүгнэлт /хх-ийн 14-15 дугаар тал/
*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 77 дугаартай“...Э.Хийн биед зүүн зовхины дээд хэсэг, зүүн хацар, хэвлийн зүүн дээд хэсэгт жижиг сорви гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэсэг газрын шүргэх нидрэгдэх үйлчлэлээр үүснэ. Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл тус бүр нь учирсан тухайн үедээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар биеийн нийт гадаргуугийн 1%-д хүрэхгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” дүгнэлт /хх-ийн 60-61 дүгээр тал/
*Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 319 дугаартай: “...Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №57 үндэслэлтэй байна. Ц.Тд баруун хөхний дээд хэсэгт цус хуралт зураасан зулгаралт, баруун зовхины дээд хэсэг, эрүүний баруун доор, төвөнхийн доод хэсэг, хүзүүний баруун хажуу, зүүн хөхний дээд хэсэг, толгойн хуйханд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн зэрэг тогтоох журмаар нэг шалгуур шинж байхад гэмтлийн зэрэг тогтооно. Тухайн тохиолдолд эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан шалгуур шинжээр гэмтлийн хөнгөн зэрэг тогтоожээ. Харин гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2 ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5-10 хувь/ тогтонги алдагдсан гэх заалтад хамаарахгүй...” гэх дүгнэлт
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 65 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 19-20 цагийн хооронд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Арвис” нэртэй бааранд иргэн Ц.Т нь бусдад зодуулж, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Гэм буруугийн талаар
Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Э.Хийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Э.Х нь 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 19-20 цагийн хооронд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Арвис” нэртэй бааранд иргэн Ц.Ттай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, улмаар харилцан зодолдож, улмаар түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Ц.Ты”...Намайг 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 19-20 цагийн орчим тус аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Арвис бааранд үйлчлүүлж байхад ямар нэгэн шалтгаангүйгээр Э.Х гэх эмэгтэй намайг бүжиглэж байхад мөрлөсөн. Тэгэхээр нь би цаашаа зайлаач юм хардаггүй юм уу гэхэд шууд миний өмсөж явсан плажны урд энгэр хэсгээс татаж хувцсыг урж баруун талын хөх, хоолой, хүзүү хэсгийг самардаж урсан. Тэгсэн тэнд байхад бид хоёрыг Ж.Б, Э.Ц хоёр салгасан. Тэгээд иргээд хоёр давхар луу гарах гээд шат руу өгсөж байхад миний араас хүзүү хэсэг рүү Х 2 удаа цохиж толгойн үснээс хүчтэй зулгаасан. Би мөн адил Э.Хийн үснээс өөрийнхөө үсийг тавиулах гэж удаа татсан...” гэх мэдүүлэг, гэрч Э.Цын”...Тэгсэн нэг харсан чинь Ц.Т, Э.Х нар барилцаад авсан харагдсан. Тэгэхээр би нөгөө хоёрын голоор ороод салгасан. Миний мэдэх зүйл энэ. Би тэр талаар хараагүй. Харин би нөгөө хоёрыг барилцаад авсан байсан болохоор голоор нь орж салгасан. Нүүр нь шалбарсан, цээж хэсэг мөн адил шалбарсан байсан...” гэх мэдүүлэг, гэрч Ж.Бын”...2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Арвис баарны 2 давхарт Ц.Т, Э.Х нар маргалдсан байсан. Тэгэхээр нь би юу болж байгаа юм больцгоо гээд салгасан. Миний мэдэх зүйл энэ. Тэгээд би 3 давхар руу гарсан. Ц.Т, Э.Х нарыг салгахад Э.Ты хувцас нь урагдсан харагдсан...” гэх мэдүүлэг, гэрч Ш.Зийн”...Ц.Т, Э.Х нар миний ажиллагдаг Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Арвис бааранд үйлчлүүлж байгаад 2022 оны 01 дүгээр сарын 03-ны орой цагийг нь сайн санахгүй байна. Бүжгийн талбай дээр маргалдаж байгаад 2 давхар руу гардаг шатаар гарч хойд талын буланд маргалдаж байхад нь салгасан. Миний мэдэх энэ. Дээрх хоёрыг юунаас болж маргалдсан талаар мэдэхгүй. Ямар ч байсан хэрэлдэж маргалдаж байхад би салгасан. Намайг очиход Ц.Т, Э.Х нар бие биеийнхээ үснээс зулгаасан байсан...” гэх мэдүүлэг, шинжээч Б.Оын”...Миний гаргасан дүгнэлт үндэслэлтэй. Би тухайн дүгнэлтийг гаргахдаа шинжлүүлэгч Ц.Ты өөрийнх нь биед үзлэг хийж, мөн 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн гэмтлийн эмчийн үзлэгийг үндэслэж тухайн дүгнэлтийг гаргасан. Дээрх гэмтэл мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ...” гэх мэдүүлэг, гэрч Д.Өы”...Намайг үзлэг хийхэд дархи доргилт өвчний үед илрэх толгой өвдөх, дотор муухайрах, хүзүү хөших, нүд бүрэлзэх зовуурьтай, нүүр толгой, цээжний хэсгүүдээр олон тооны зулгаралтай байсан байршлыг нь одоо нарийн санахгүй байна. Холбогдох эмчилгээг бичиж өгч оношийг баталгаажуулахын тулд компьютер ТГ-ын шинжилгээний хийлгэхийг зөвлөсөн...” гэх мэдүүлэг, өөрийн гэм бурууг хүлээн мэдүүлсэн яллагдагч Э.Хийн мэдүүлэг, хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 57 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч нь хохирогчийн эрүүл мэндэд биед баруун хөхний дээд хэсэгт цус хуралт, зураасан зулгаралт, баруун зовхины дээд хэсэг, эрүүний баруун доор, төвөнхийн доод хэсэг, хүзүүний баруун хажуу, зүүн хөхний дээд хэсэг, толгойн хуйханд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Хохирогчид учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах талаар шинжээч дүгнэлтдээ тусгасан тул хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх үндэслэлтэй, хохирогчийн эрүүл мэндэд учруулсан гэмтлийг нэг удаагийн цохих цохигдох үйлчлэлээр үүсэх талаар шинжээч мөн дүгнэлтдээ заасан бөгөөд шүүгдэгч өөрийн үйлдэл хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэнг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Э.Хийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирол хор уршгийн талаар
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан бөгөөд хохирогч Ц.Ты эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирол төлбөртэй холбогдуулан нотлох баримт ирүүлээгүй тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй байна гэж дүгнэв. Харин хохирогч нь уг гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдав.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Шүүгдэгч Э.Х болон түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа, харин анх удаа гэмт хэрэг үйлдсэнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулж, уг ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч Э.Х дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Э.Х нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Эы Хийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
5. Шүүгдэгч Э.Х нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Ц.Т нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Э.Хэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР