Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 2022/ШЦТ/140

 

 

 

 

 

               2022/ШЦТ/140  

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: Э.Оргилбат

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Бат-Эрдэнэ  

Шүүгдэгч: Г.Мэ

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Оюунгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.2, 2.4 дэх хэсэг, 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц овогт Гийн Мэд холбогдох эрүүгийн 2112000000325 тоот хэргийг хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1996 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Архангай аймгийн Өлзийт суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ам бүл 5, аав, ээж 2 дүүгийн хамт Архангай аймгийн ............оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүл эдэлж байгаагүй, Ц овогт Гийн Мэ РД:/АЕ............../,

 

                           Холбогдсон хэргийн талаар:  

 

  Шүүгдэгч Г.Мэ нь 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Архангай аймгийн Өлзийт сумын Ямаат багийн нутаг Довын бургас гэх газраас иргэн М.Бийн 3 тооны хонь хулгайлах гэмт хэргийг санаачилж, өөрийн болон насанд хүрээгүй М.С, Ш.Бь, О.Ба нарын үүрэг оролцоог хуваарилан, машин механизм ашиглан гэмт хэргийг хамтран үйлдэж 360.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн насанд хүрээгүй М.С, Ш.Бь, О.Ба нарт амлалт өгч гэмт хэрэг үйлдэхэд татан оруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            * Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

            * Эрүүгийн 2112000000325 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

            *Хохирогч М.Бийн өгсөн:

“...Манайх 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдөр орой 21 цагийн үед Өлзийт сумын Ямаат багийн Довын бургас гэх газраас гэрийнхээ ойролцоо бэлчиж байсан хонин сүргээсээ Улаан халзан зүсмийн эм хонь, Хар халзан зүсмийн эм хонь, Шар халзан зүсмийн эм хонь дээрх гурван хонь бүгд им нь зөв чих урдаасаа ганзага имтэй буруу чих араасаа дөрвөлжин догол имтэй байсан. Манай дээрх 3 хонийг хонин сүргээс нь барьж аваад Довын бургасны ойролцоо байх дэрсэн дотор төхөөрч янзалсан байсан. Манай 3 тооны хонийг хонин сүргээс тасдаж барьж аваад нядалсан О.Та, Б.Э багшийн сургуульд сурдаг хүүхэд, мөн багш Бямбасүрэнгийн сургуульд сурдаг хүүхэд дээрх 3 хүүхэд нийлж байгаад манай 3 тооны хонийг хулгайлсан байсан. Миний бие манай гэрээс зайдуу мотоциклийн гэрэл тусахаар нь гэрэл туссан газар очтол мотоциклтой 3 хүүхэд зугтаасан. Тэгээд тухайн өдрөө дээрх хүүхдүүдийг манай хониноос хонь хулгайлсан байсанг мэдээд маргааш өдөр нь буюу 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр О.Тын гэрт очиход О.Та гэртээ байсан. Миний бие О.Тад хандан яагаад манай хониноос хулгай хийгээд байгаа хүүхдүүд вэ? гэж хэлтэл О.Та эгчээ би хоёр найзын хамт танай хониноос 3 хонь хулгай хийсэн үнэн биднийг уучлаарай гэж хэлсэн. Энэ үед О.Тад миний бие хандан манайхаас хулгайлсан 3 тооны хонио хаана аваачсан талаар асуутал О.Та би хоёр найзын хамтаар танай 3 тооны хонийг төхөөрөөд мотоцикл дээр дүүрч яваад таныг гэрээсээ гарахыг хараад нядалсан 3 хонины махаа хээр талд хаяад явсан гэж хэлээд надтай хамт манайхаас хулгайлсан 3 тооны хонины махыг хаясан газраа очиж зааж өгсөн. О.Тын заасан газар манай хулгайд алдсан 3 хонины мах, мөн хонины толгой арьстайгаа хамт байсан. Дээрх газар байсан хонины махыг нохой шувуу идсэн байсан мөн толгой арьсны зургийг би гар утсаараа дарж авсан.  О.Татай хамт манай хонин сүргээс 3 тооны хонь хулгайлсан 2 хүүхэд Өгийнуур сумын бүрэн дунд сургуульд сурдаг хүүхдүүд гэж байсан.О.Татай хамт манай хониноос 3 хонь хулгайлсан хоёр хүүхэд надаас уучлал гуйсан тэгээд дээрх 3 хүүхэд надад 2 тооны эм хонь өгсөн нэг хонины хохиролд бэлнээр 120,000 төгрөг өгсөн. Дээрх 120,000 төгрөгийг О.Тийн аав О.О надад өгсөн. Миний бие хулгайд алдсан 3 тооны эм хонио тус бүрийн 150.000 төгрөгөөр үнэлж байна. Дээрх хулгайд алдсан 3 хонь гурвуулаа хязаалан насны хонинууд байсан. Надад гомдол санал байхгүй, хохирлоо бүрэн авсан. Цаашид дээрх хонь хулгайлсан 3 хүүхдийн хүмүүжилд эцэг эх нь сайтар анхаарах хэрэгтэй...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 5-7 дугаар тал/

 

*Хохирогч М.Бийн дахин өгсөн:

“...Хонь алдсан өдөр буюу 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдөр өдрийн цагаар Г.Мэ орж ирсэн, цай уугаад хууч хөөрч байгаад 20 минут орчим манай гэрт сууж байгаад гарсан. Яг хэдэн цагт манай гэрт Г.М ирсэн талаар одоо нарийн санахгүй байна. Г.Мэ, О.О нар манай гэрт ирж миний хулгайд алдсан хонины хохиролд хоёр тооны эм хонь авчирч өгсөн, зүсийг нь санахгүй байна...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 10-12 дугаар тал/

 

*Хохирогч М.Бийн дахин өгсөн:

“...Миний бие бэлчээрээс 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 3 тооны хонио алдсан миний 3 тооны хонийг хулгайлсан хүүхдүүдийн нэг болох О.Бын аав О.О надад нэг тооны хонь, 200.000 төгрөг бэлнээр авчирч өгсөн. Мөн О.О, Г.Мийн хамтаар Г.Мийн хонин сүргээс хохиролд нэг тооны хонь авчирч өгсөн. Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 215-216 дугаар тал/

 

*Насанд хүрээгүй хохирогч М.Сийн өгсөн:

“...Намайг хулгайн гэмт хэрэг үйлдэхэд Г.Мэ гэдэг хүн уруу татсан. Түүнээс надад хулгай хийх зорилго, шаардлага байгаагүй. Харин найз О.Быг дуудаад байхаар нь очсон. Мөн тухайн хэргийн талаар гэрчээр болон яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө дэлгэрэнгүй ярьсан байгаа. Одоо надад нэмж мэдүүлээд байх зүйл байхгүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...гэх  мэдүүлэг /1-р хх-ийн 199-200 дугаар тал/

 

*Насанд хүрээгүй хохирогч Ш.Бийн өгсөн:

“...Намайг хулгайн гэмт хэрэг үйлдэхэд Г.Мэ гэдэг хүн уруу татсан. Надад хулгайн гэмт хэрэг үйлдэх санаа зорилго, шаардлага байгаагүй. Мөн тухайн хэргийн талаар гэрчээр болон яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө дэлгэрэнгүй ярьсан байгаа. Одоо надад нэмж мэдүүлээд байх зүйл байхгүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 205-206 дугаар тал/

 

*Насанд хүрээгүй О.Бын өгсөн:

“...Намайг хулгайн гэмт хэрэг үйлдэхэд Г.Мэ гэх хүн хамт хулгай хийе гэж уруу татсан. Надад бусдыг хохироож, хохирол учруулах ямар нэгэн санаа зорилго, шаардлага байхгүй. Мөн тухайн хэргийн талаар гэрчээр болон яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө дэлгэрэнгүй ярьсан байгаа. Одоо надад нэмж мэдүүлээд байх зүйл байхгүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 211-212 дугаар тал/,

 

*Гэрч Я.Мийн өгсөн:

“...2021 оны 08 дугаар сарын 31-ний өдөр миний М.Бтэй хамт байсан тухайн өдөр орой 21 цагийн үед М.Бийн гэрийн гадаа хамт зогсож байхад М.Бийн гэрийн баруун урд зүгт дэрсэн дотор хонин сүргээс холгүйхэн мотоциклийн гэрэл гараад байсан. Энэ үед М.Б бид хоёр мотоциклийн гэрэл гарсан газар очсон чинь уг газар М.Бийн 3 тооны эм хонийг төхөөрч нядалсан байсан дээрх 3 хонины мах шинээрээ байсан дээрх хонины махнуудыг нохой зулгаасан байсан толгой арьс нь мөн байсан. Маргааш өдөр нь М.Б бид хоёр О.Та гэх хүүхдийн гэрт очиж уулзсан чинь О.Та М.Бийн 3 тооны хонийг хамт нэг ангид сурдаг 2 найзтайгаа 3-лаа хулгайлсан аа хүлээж хулгайн 3 тооны хонио төхөөрч янзалсан газраа өөрийн биеэр очиж зааж өгсөн. О.Тын зааж өгсөн газар 3 хонины махыг нохой шувуу идсэн байдалтай мөн 3 хонины арьс толгой уг газар байсан. О.Та болон хамт 3 тооны хонь хулгайлж төхөөрч нядалсан хоёр хүүхэд М.Бийн гэрт ирж уучлал гуйсан. М.Бт О.Тын аав О.О 120,000 төгрөг хохиролд бэлнээр өгсөн мөн 2 тооны хонь хохиролд өгсөн. О.Та тухайн үед Хар өнгийн мотоцильтой хонь хулгайлсан талаараа хэлсэн. Уг мотоциклийн маркийг мэдэхгүй...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 14-15 дугаар тал/

 

*Гэрч О.Оын өгсөн:

“...2021 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Өлзийт сумын Ямаат багийн Довын бургас гэх газар нутагладаг М.Б эгч тухайн өдөр бэлчээрээс 3 тооны хонио хулгайд алдсан байсан. Дээрх хүний хулгайд алдсан 3 тооны хонийг манай төрсөн хүү О.Ба ангийн найз Ш.Бь, М.С нарын хамтаар хулгай хийгээд хээр нядалж төхөөрөөд гэдсийг нь хээр гаргаж хаяад мотоцикл дээр дүүрч явах гэж байгаад машинтай хүн ирж яваа харагдахаар зугтааж явсан. З тооны хонь алдагдаж нядлагдсаны маргааш өдөр нь манай гэрт М.Б эгч манай хүү О.Батай ирж уулзсан юм билээ, тэгээд О.Ба 2 найзын хамтаар 3 тооны хонь хулгайлсан аа үнэн зөвөөр хүлээж хамт 3 тооны хонь хулгайлсан Ш.Бь, М.С нарыг дуудаж М.Б эгчээс уучлал гуйсан байсан. 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдөр би гэртээ байгаагүй ковид тусаад Өгийнуур сумын Хүн эмнэлэгт байсан. Миний бие өөрийн төрсөн хүү О.Батай хэрэг гарснаас хойш хэд хоногийн дараа гэртээ уулзаж ямар учиртай хонь мал хулгайлаад аав ээжийнхээ нэр хүндийг бараад байгаа юм хэн чамайг уруу татаж хонь хулгайлуулсан юм бэ? үнэнээ хэл гэж учирлаж хэлтэл манай нөхөр О.О бид хоёрт хүү О.Ба намайг М ах уруу татсан манай найз Ш.Бь, М.С бид гурвыг М ах 3-аас 4 хонь хулгай хийгээд өг ах нь та гуравт мөнгө өгье ахад нь хонины хэрэг байна болж өгвөл 4 хонь хулгайлаад өг гээд бэлчээрт бэлчиж явсан хонинуудыг Цайдмын овоо гэх газар уулан дээр байхдаа зааж өгсөн. Тэгээд хоёр найзын хамтаар 3 тооны хонь хулгайлж нядалж төхөөрсөн талаар надад миний хүү О.Ба хэлсэн учир би хүүгээсээ нарийн тодруулж асуусан хаана байдаг М чамайг найз нартайгаа нийлээд хонь хулгайлаад өг гэж хэлсэн юм бэ? гэж асуутал манайхтай ойрхон нутагладаг Г.Мэ ах гэж хэлсэн. Нөхөр бид хоёр Г.Мийн гэрт очиж Г.Мэтэй уулзаад чи яахараа насанд хүрээгүй айлын нялх учраа мэдэхгүй хүүхдүүдээр айлын хонь хулгайлуулаад өөрөө ард нь зүгээр сууж байдаг билээ чи манай хүүхдээр хулгайлуулсан 3 тооны хонины хохирлоос төлөлц чи насанд хүрээгүй хүүхдүүдээр хулгай хийлгүүлдэг яасан арилсан дотортой хүн бэ? чи яахаараа манай хүүг олзолж хулгай хийлгүүлсэн юм гэж ширүүн дуугаар хэлтэл Г.Мэ уучлаарай миний буруу би хулгайлсан хонинуудаас төлөлцье гэж хэлээд зүстэй нэг тооны эм хонь хонин сүргээсээ барьж өгсөн. Г.Мийн барьж өгсөн хонины зүсийг би мэдэхгүй. Уг хонийг хонио алдсан М.Бт манай нөхөр О.О Г.Мийн хамтаар хүргэж өгсөн. О.Быг Г.Мэ дарамтлаагүй гэсэн ахдаа хонь хулгай хийгээд өг болж өгүүл 4 тооны хонь хулгай хийгээд нядалж төхөөрөөд гэдсийг нь хээр хаяад мотоцикл дээрээ дүүрээд яваараа тэгвэл хонь чинь хөнгөрөн гэж хэлсэн байсан. Мөн би хонины эзний гэрт ороод саатуулж гэрийн эзнийг саатуулж байя тэр хойгуур та гурав хонь хулгай хийгээрэй гэж зааж зааварчилж өгсөн талаар миний хүү О.Ба надад хэлсэн...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 36-37 дугаар тал/

 

*Гэрч Б.Эийн өгсөн:

“…Миний хүү М.С 2021 оны 09 дүгээр сарын 1 ний өдөр надад хэлэхдээ 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Өгийнуур сумын төвд өөрийн найз Ш.Бьтай тоглож байтал О.Ба Ш.Бий утас руу залгаад М.С та хоёр Өлзийт сумын Цайдамд манай гэрт хүрээд ир гэж утсаар олон удаа хэлсэн энэ үед Ш.Бь утсаа салгасан тэгтэл хамт тоглож байсан хүүхдийн утас руу залгаад О.Ба хүрээд ир найз юм бол хүрээд ир гэж хэлээд байхаар нь М.С Ш.Бь хоёр М.Алтангэрэлийн цагаан өнгийн мотоциклтой О.Ба дээр очсон чинь О.Ба гэртээ байхгүй байсан тул О.Бын гэрийн ойролцоо байх толгод дээр мотоциклтойгоо гараад байж байтал О.Ба, М гэх залуугийн хамтаар ирсэн тэгээд юм яриад байж байтал М гэх залуу нь та гурав ахдаа 3 хонь мотоцикл дээрээ дүүрээд Өлзийт сум оруулаад өг ах нь та гуравт хонио зарчихаад илүү гарсан мөнгийг өгье гэж хэлэхээр нь М.С, Ш.Бь хоёр явж чадахгүй гэж хэлсэн чинь М гэх залуу та гурав хонь янзлаад өгчих гээд олон удаа хэлж гуйгаад байхаар нь О.Ба, Ш.Бь бид гурав бэлчээрт байсан айлын хониноос 3 тооны хонь хулгайлаад нядлаад гэдсийг нь гаргаад авч явах гэж байтал машинтай хүн ирж яваа харагдахаар зугтаагаад явсан. Тэгээд хонины эзэнд баригдсан талаар хэлсэн. Мөн надад манай хүү М.С хулгайлсан 3 хонины голыг О.Ба нядалж голын тасалж гэдсийг нь гаргасан талаар ярьсан надад миний хүү ийм л зүйл ярьсан өөр тодорхой зүйл яриагүй. Миний хүү М.С 2021 оны 5 дугаар сард Өгийнуур сумын Дойт багийн Шорвог гэх газар хонио харж байгаад хонио харчихаад ирье гээд гэрээсээ гараад миний Мөнгөлөг саарал өнгийн Рав-4 маркийн 86-00 унв улсын дугаартай машиныг жолоодоод О.Бынд очсон байсан.Өөр байдлаар миний хүү М.С Өлзийт сум руу явж байгаагүй. М.С хонь ямаа төхөөрч чадахгүй. Миний хүү М.Алтангэрэлд Цагаан өнгийн мотоцикл байдаг уг мотоциклийн маркийг би мэдэхгүй М.Алтангэрэл Дойт багийн Замын хөтөл гэх газар малаа хараад ганцаараа байгаа 99667925 дугаар дээр байгаа. Мал харж байгаа газар нь сүлжээ байхгүй...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 52-53 дугаар тал/,

 

*Гэрч А.Аий өгсөн:

“...2021 оны 08 дугаар сарын 31-ний өдөр миний бие орой 21 цаг өнгөрч байхад М.Б эгч өөрийн цагаан өнгийн приус маркийн машинтайгаа манай гэрт ирээд бэлчиж байсан хонин дотроосоо хонио алдлаа хэдэн хонь алдсанаа мэдэхгүй байна. Хонь хулгайлсан хүмүүс мотоциклтой зугтаачихлаа гэхээр нь би М.Б эгчид хандан машинаараа хөөгөөд бариад ав гэтэл харанхуйд зам сайн харагдахгүй байна гэж хэлсэн. Тэгээд миний бие гэрийн гадаа байсан цагаан өнгийн приус машинаа асаагаад гэрээсээ гараад засмал зам ороод буцаж зам ангийн овоолсон шорооны дэргэдүүр гэрлээ тусгаж явсан. Тэгээд М.Бийн гэрийн зүүн талын Өлзийт сум явдаг шавартай замын дэргэд Г.Мэтэй таарсан уг хүнд хандан миний бие М.Бийн хонийг чи авсан өөр хүн энэ хавьд байгаагүй тул чи М.Б эгчтэй очиж уулзаарай гэж хэлсэн. Тэгтэл Г.Мэ ойлголоо араас чинь очлоо гэж хэлсэн. Тэгээд миний бие гэртээ ирээд унтаж амарсан. Маргааш өглөө нь буюу 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр М.Бийн гэрт ирэхэд өмнөх өдөр 3 тооны хонь алдсан талаараа надад М.Б хэлээд 3 тооны хонийг нь хээр талд нядлаад хаяад зугтсан байсан талаар хэлсэн.  М.Б надад хонийг хэн хулгайлсан талаар тодорхой зүйл хэлээгүй тухайн өдөр миний бие М.Бийн гаднаас шууд Өлзийт сумын төв явсан. Хэд хоногийн дараа О.Оын хүүхэд О.Ба, Г.Мэ нар М.Б эгчийн хонийг хулгайлаад хохиролд хонь өгсөн талаар Я.Мээс сонссон...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 56-57 дугаар тал/,

 

*Гэрч О.Оын өгсөн:

“...2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Өлзийт сумын Ямаат багийн Довын бургас гэх газар нутагладаг М.Б эгч тухайн өдөр бэлчээрээс 3 тооны хонио хулгайд алдсан байсан. Дээрх хүний хулгайд алдсан 3 тооны хонийг манай төрсөн хүү О.Ба ангийн найз Ш.Бь, М.С нарын хамтаар хулгай хийгээд хээр нядалж төхөөрөөд гэдсийг нь хээр гаргаж хаяад мотоцикл дээр дүүрч явах гэж байгаад машинтай хүн ирж яваа харагдахаар зугтааж явсан талаар О.Ба надад хэлсэн. З тооны хонь алдагдаж нядлагдсаны маргааш өдөр нь манай гэрт М.Б эгч манай хүү О.Батай ирж уулзсан юм билээ тэгээд О.Ба 2 найзын хамтаар 3 тооны хонь хулгайлсан аа үнэн зөвөөр хүлээж хамт 3 тооны хонь хулгайлсан Ш.Бь, М.С нарыг дуудаж М.Б эгчээс уучлал гуйсан байсан.2021 оны 08 дугаар сарын 31-ний өдөр би гэртээ байгаагүй хадланд явсан байсан. Миний бие өөрийн төрсөн хүү О.Батай хэрэг гарснаас хойш нэг хоногийн дараа гэртээ уулзаж ямар учиртай хонь мал хулгайлаад аав ээжийнхээ нэр хүндийг бараад байгаа юм хэн чамайг уруу татаж хонь хулгайлуулсан юм бэ? гэж асуугаад үнэнээ хэл гэж учирлаж хэлтэл хүү О.Ба намайг М ах уруу татсан манай найз Ш.Бь, М.С бид гурвыг М ах 3-аас 4 хонь хулгай хийгээд өг ах нь та гуравт мөнгө өгий ахдан хонины хэрэг байна болж өгвөл 4 хонь хулгайлаад өг гээд бэлчээрт бэлчиж явсан хонинуудыг Цайдмын овоо гэх газар уулан дээр байхдаа зааж өгсөн тэгээд хоёр найзын хамтаар 3 тооны хонь хулгайлж нядалж төхөөрсөн талаар надад миний хүү О.Ба хэлсэн. Би хүүгээсээ нарийн тодруулж асуусан хаана байдаг М чамайг найз нартайгаа нийлээд хонь хулгайлаад өг гэж хэлсэн юм бэ? гэж асуутал манайхтай ойрхон нутагладаг Г.Мэ ах гэж хэлсэн. Эхнэр О.Оын хамтаар Г.Мийн гэрт очиж Г.Мэтэй уулзаад чи яахаараа насанд хүрээгүй айлын нялх учраа мэдэхгүй хүүхдүүдээр айлын хонь хулгайлуулаад өөрөө ард нь зүгээр сууж байдаг билээ чи манай хүүхдээр хулгайлуулсан 3 тооны хонины хохирлоос төлөлц чи насанд хүрээгүй хүүхдүүдээр хулгай хийлгүүлдэг яасан арилсан дотортой хүн бэ? чи яахаараа манай хүүг олзолж хулгай хийлгүүлсэн юм гэж ширүүн дуугаар хэлтэл Г.Мэ уучлаарай миний буруу би хулгайлсан хонинуудаас төлөлцье гэж хэлээд нэг тоон эм хонь хонин сүргээсээ барьж өгсөн. Г.Мийн барьж өгсөн хонины зүсийг би мэдэхгүй. Уг хонийг хонио алдсан М.Бт миний бие Г.Мийн хамтаар хүргэж өгсөн. О.Быг Г.Мэ дарамтлаагүй гэсэн ахдаа хонь хулгай хийгээд өг болж өгүүл 4 тооны хонь хулгай хийгээд нядалж төхөөрөөд гэдсийг нь хээр хаяад мотоцикл дээрээ дүүрээд яваарай тэгвэл хонь чинь хөнгөр нь гэж хэлсэн байсан. Мөн би хонины эзний гэрт ороод саатуулж гэрийн эзнийг саатуулж баяа тэр хойгуур та гурав хонь хулгай хийгээрэй гэж зааж зааварчилж өгөөд хутга учаа өгөөд ах нь Өлзийт суманд хонины өртэй та гурвын хулгайлсан хонинуудыг ах нь зараад илүү гарсан мөнгийг та гуравт өгий гэж хэлсэн талаар миний хүү О.Ба надад хэлсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 60-61 дүгээр тал/,

 

*Яллагдагч Г.Мийн өгсөн:

“...

...” гэх мэдүүлэг/хх-ийн 90-92 дугаар тал/

 

*Хас үнэлгээ ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 397 дугаартай: “...3 тооны хонины үнэ 360.000/гурван зуун жаран мянга/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/1-р хх-ийн 76 дугаар тал/

 

*Вендо ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний А21/27 дугаартай: “...Хуважи маркийн мотоциклийн үнэ 437.089/дөрвөн зуун гучин долоон мянга найн ес/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/1-р хх-ийн 146-147 дугаар тал/

 

*Вендо ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны А21/26 дугаартай: “...Даюун маркийн мотоциклийн үнэ 598.914/таван зуун ерэн найман мянга есөн зуун арван дөрөв/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/1-р хх-ийн 159-160 дугаар тал/

 

  *Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 220 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж шүүгдэгч Г.Мэд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.

   Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Архангай аймгийн Өлзийт сумын Ямаат багийн нутаг Довын бургас гэх газраас иргэн М.Бийн 3 тооны хонь хулгайд алдагдаж, түүнд 360.000/гурван зуун жаран мянга/ төгрөгийн хохирол учирсан, мөн шүүгдэгч Г.Мэ нь мөн насанд хүрээгүй М.С, Ш.Бь, О.Ба нарт амлалт өгч гэмт хэрэг үйлдэхэд татан оруулсан гэх үйл баримт тус тус тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

 Шүүгдэгч Г.Мэ нь бусадтай бүлэглэн машин механизм ашиглан бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн, насанд хүрээгүй хүүхдийг гэмт хэрэг үйлдэхэд татан оруулсан гэм буруутай болох нь хохирогч М.Бийн“...Манай дээрх 3 хонийг хонин сүргээс нь барьж аваад Довын бургасны ойролцоо байх дэрсэн дотор төхөөрч янзалсан байсан. Манай 3 тооны хонийг хонин сүргээс тасдаж барьж аваад нядалсан О.Та, Б.Э багшийн сургуульд сурдаг хүүхэд, мөн багш Бямбасүрэнгийн сургуульд сурдаг хүүхэд дээрх 3 хүүхэд нийлж байгаад манай 3 тооны хонийг хулгайлсан байсан. Миний бие манай гэрээс зайдуу мотоциклийн гэрэл тусахаар нь гэрэл туссан газар очтол мотоциклтой 3 хүүхэд зугтаасан. Тэгээд тухайн өдрөө дээрх хүүхдүүдийг манай хониноос хонь хулгайлсан байсанг мэдээд маргааш өдөр нь буюу 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр О.Тын гэрт очиход О.Та гэртээ байсан. Миний бие О.Тад хандан яагаад манай хониноос хулгай хийгээд байгаа хүүхдүүд вэ? гэж хэлтэл О.Та эгчээ би хоёр найзын хамт танай хониноос 3 хонь хулгай хийсэн үнэн биднийг уучлаарай гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогч М.Сийн“...Намайг хулгайн гэмт хэрэг үйлдэхэд Г.Мэ гэдэг хүн уруу татсан. Түүнээс надад хулгай хийх зорилго, шаардлага байгаагүй. Харин найз О.Быг дуудаад байхаар нь очсон...” гэх мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогч Ш.Бийн“...Намайг хулгайн гэмт хэрэг үйлдэхэд Г.Мэ гэдэг хүн уруу татсан. Надад хулгайн гэмт хэрэг үйлдэх санаа зорилго, шаардлага байгаагүй...” гэх мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогч О.Бын”...Намайг хулгайн гэмт хэрэг үйлдэхэд Г.Мэ гэх хүн хамт хулгай хийе гэж уруу татсан. Надад бусдыг хохироож, хохирол учруулах ямар нэгэн санаа зорилго, шаардлага байхгүй...” гэх мэдүүлэг, гэрч Я.Мийн”...Энэ үед М.Б бид хоёр мотоциклийн гэрэл гарсан газар очсон чинь уг газар М.Бийн 3 тооны эм хонийг төхөөрч нядалсан байсан дээрх 3 хонины мах шинээрээ байсан дээрх хонины махнуудыг нохой зулгаасан байсан толгой арьс нь мөн байсан. Маргааш өдөр нь М.Б бид хоёр О.Та гэх хүүхдийн гэрт очиж уулзсан чинь О.Та М.Бийн 3 тооны хонийг хамт нэг ангид сурдаг 2 найзтайгаа 3-лаа хулгайлсан аа хүлээж хулгайн 3 тооны хонио төхөөрч янзалсан газраа өөрийн биеэр очиж зааж өгсөн. О.Тын зааж өгсөн газар 3 хонины махыг нохой шувуу идсэн байдалтай мөн 3 хонины арьс толгой уг газар байсан. О.Та болон хамт 3 тооны хонь хулгайлж төхөөрч нядалсан хоёр хүүхэд М.Бийн гэрт ирж уучлал гуйсан...” гэх мэдүүлэг, гэрч О.Оын”...Дээрх хүний хулгайд алдсан 3 тооны хонийг манай төрсөн хүү О.Ба ангийн найз Ш.Бь, М.С нарын хамтаар хулгай хийгээд хээр нядалж төхөөрөөд гэдсийг нь хээр гаргаж хаяад мотоцикл дээр дүүрч явах гэж байгаад машинтай хүн ирж яваа харагдахаар зугтааж явсан. З тооны хонь алдагдаж нядлагдсаны маргааш өдөр нь манай гэрт М.Б эгч манай хүү О.Батай ирж уулзсан юм билээ, тэгээд О.Ба 2 найзын хамтаар 3 тооны хонь хулгайлсан аа үнэн зөвөөр хүлээж хамт 3 тооны хонь хулгайлсан Ш.Бь, М.С нарыг дуудаж М.Б эгчээс уучлал гуйсан байсан. 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдөр би гэртээ байгаагүй ковид тусаад Өгийнуур сумын Хүн эмнэлэгт байсан. Миний бие өөрийн төрсөн хүү О.Батай хэрэг гарснаас хойш хэд хоногийн дараа гэртээ уулзаж ямар учиртай хонь мал хулгайлаад аав ээжийнхээ нэр хүндийг бараад байгаа юм хэн чамайг уруу татаж хонь хулгайлуулсан юм бэ? үнэнээ хэл гэж учирлаж хэлтэл манай нөхөр О.О бид хоёрт хүү О.Ба намайг М ах уруу татсан манай найз Ш.Бь, М.С бид гурвыг М ах 3-аас 4 хонь хулгай хийгээд өг ах нь та гуравт мөнгө өгье ахад нь хонины хэрэг байна болж өгвөл 4 хонь хулгайлаад өг гээд бэлчээрт бэлчиж явсан хонинуудыг Цайдмын овоо гэх газар уулан дээр байхдаа зааж өгсөн. Тэгээд хоёр найзын хамтаар 3 тооны хонь хулгайлж нядалж төхөөрсөн талаар надад миний хүү О.Ба хэлсэн учир би хүүгээсээ нарийн тодруулж асуусан хаана байдаг М чамайг найз нартайгаа нийлээд хонь хулгайлаад өг гэж хэлсэн юм бэ? гэж асуутал манайхтай ойрхон нутагладаг Г.Мэ ах гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, Б.Эийн”...Миний хүү М.С 2021 оны 09 дүгээр сарын 1 ний өдөр надад хэлэхдээ 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Өгийнуур сумын төвд өөрийн найз Ш.Бьтай тоглож байтал О.Ба Ш.Бий утас руу залгаад М.С та хоёр Өлзийт сумын Цайдамд манай гэрт хүрээд ир гэж утсаар олон удаа хэлсэн энэ үед Ш.Бь утсаа салгасан тэгтэл хамт тоглож байсан хүүхдийн утас руу залгаад О.Ба хүрээд ир найз юм бол хүрээд ир гэж хэлээд байхаар нь М.С Ш.Бь хоёр М.Алтангэрэлийн цагаан өнгийн мотоциклтой О.Ба дээр очсон чинь О.Ба гэртээ байхгүй байсан тул О.Бын гэрийн ойролцоо байх толгод дээр мотоциклтойгоо гараад байж байтал О.Ба, М гэх залуугийн хамтаар ирсэн тэгээд юм яриад байж байтал М гэх залуу нь та гурав ахдаа 3 хонь мотоцикл дээрээ дүүрээд Өлзийт сум оруулаад өг ах нь та гуравт хонио зарчихаад илүү гарсан мөнгийг өгье гэж хэлэхээр нь М.С, Ш.Бь хоёр явж чадахгүй гэж хэлсэн чинь М гэх залуу та гурав хонь янзлаад өгчих гээд олон удаа хэлж гуйгаад байхаар нь О.Ба, Ш.Бь бид гурав бэлчээрт байсан айлын хониноос 3 тооны хонь хулгайлаад нядлаад гэдсийг нь гаргаад авч явах гэж байтал машинтай хүн ирж яваа харагдахаар зугтаагаад явсан. Тэгээд хонины эзэнд баригдсан талаар хэлсэн...” гэх мэдүүлэг, гэрч А.Аий”...Тэгээд М.Бийн гэрийн зүүн талын Өлзийт сум явдаг шавартай замын дэргэд Г.Мэтэй таарсан уг хүнд хандан миний бие М.Бийн хонийг чи авсан өөр хүн энэ хавьд байгаагүй тул чи М.Б эгчтэй очиж уулзаарай гэж хэлсэн. Тэгтэл Г.Мэ ойлголоо араас чинь очлоо гэж хэлсэн. Тэгээд миний бие гэртээ ирээд унтаж амарсан. Маргааш өглөө нь буюу 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр М.Бийн гэрт ирэхэд өмнөх өдөр 3 тооны хонь алдсан талаараа надад М.Б хэлээд 3 тооны хонийг нь хээр талд нядлаад хаяад зугтсан байсан талаар хэлсэн...” гэх мэдүүлэг, гэрч О.Оын”...Дээрх хүний хулгайд алдсан 3 тооны хонийг манай төрсөн хүү О.Ба ангийн найз Ш.Бь, М.С нарын хамтаар хулгай хийгээд хээр нядалж төхөөрөөд гэдсийг нь хээр гаргаж хаяад мотоцикл дээр дүүрч явах гэж байгаад машинтай хүн ирж яваа харагдахаар зугтааж явсан талаар О.Ба надад хэлсэн. З тооны хонь алдагдаж нядлагдсаны маргааш өдөр нь манай гэрт М.Б эгч манай хүү О.Батай ирж уулзсан юм билээ тэгээд О.Ба 2 найзын хамтаар 3 тооны хонь хулгайлсан аа үнэн зөвөөр хүлээж хамт 3 тооны хонь хулгайлсан Ш.Бь, М.С нарыг дуудаж М.Б эгчээс уучлал гуйсан байсан.2021 оны 08 дугаар сарын 31-ний өдөр би гэртээ байгаагүй хадланд явсан байсан. Миний бие өөрийн төрсөн хүү О.Батай хэрэг гарснаас хойш нэг хоногийн дараа гэртээ уулзаж ямар учиртай хонь мал хулгайлаад аав ээжийнхээ нэр хүндийг бараад байгаа юм хэн чамайг уруу татаж хонь хулгайлуулсан юм бэ? гэж асуугаад үнэнээ хэл гэж учирлаж хэлтэл хүү О.Ба намайг М ах уруу татсан манай найз Ш.Бь, М.С бид гурвыг М ах 3-аас 4 хонь хулгай хийгээд өг ах нь та гуравт мөнгө өгий ахдан хонины хэрэг байна болж өгвөл 4 хонь хулгайлаад өг гээд бэлчээрт бэлчиж явсан хонинуудыг Цайдмын овоо гэх газар уулан дээр байхдаа зааж өгсөн тэгээд хоёр найзын хамтаар 3 тооны хонь хулгайлж нядалж төхөөрсөн талаар надад миний хүү О.Ба хэлсэн. Би хүүгээсээ нарийн тодруулж асуусан хаана байдаг М чамайг найз нартайгаа нийлээд хонь хулгайлаад өг гэж хэлсэн юм бэ? гэж асуутал манайхтай ойрхон нутагладаг Г.Мэ ах гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, хохирлын үнэлгээг гаргасан Хас үнэлгээ ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 397 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.Мийн бусадтай бүлэглэн мотоцикль ашиглан хохирогч М.Бийн 3 тооны хонийг хулгайлсан үйлдэл нь  мал хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн гэмт хэргийн шинжийг, мөн насанд хүрээгүй М.С, Ш.Бь, О.Ба нарын үүрэг оролцоог хуваарилан гэмт хэрэг  хамтран үйлдсэн үйлдэл нь хүүхдийг гэмт хэрэг үйлдэхэд татан оруулах гэмт хэргийн шинжийг тус тус хангаж байна.

Архангай аймгийн Прокурорын газраас түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж ирүүлсэн нь хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

           Иймд шүүхээс шүүгдэгч Г.Мийг бусадтай бүлэглэн, машин механизм ашиглан, бусдын малыг хулгайлсан, хүүхдийг гэмт хэрэг үйлдэхэд татан оруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

   Хохирол хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан бөгөөд энэ гэмт хэргийн улмаас хохирогч М.Б нь 3 тооны хонь хулгайд алдаж түүнд 360.000 төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд хохирогч М.Б нь уг хохирлыг авсан, гомдол саналгүй талаар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн тул шүүгдэгчийн энэ тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.  

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх,  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Г.Мэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсанг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдалд тооцон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзаж мөн  шүүгдэгч Г.Мэ нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын талаар хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг  хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн бөгөөд, шүүгдэгч Г.Мэ нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, прокурорын саналын хүрээнд түүнд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2.2, 2.4 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур  буюу нэг жилийн хорих оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, Эрүүгийн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, оногдуулсан ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэх  зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос гаргуулахаар заасан бөгөөд тус зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого” гэдэгт ...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник,  хэрэгслийг ойлгоно гэж, мөн 3 дахь хэсэгт “...хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ гэж тус тус хуульчилсан байна. Иймд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Хавужи болон Даюун маркийн мотоциклийн үнэ болох нийт 1.036.003/нэг сая гучин зургаан мянга гурав/ төгрөгийг шүүгдэгч Г.Мээс гаргуулан улсын орлого болгож,  шүүгдэгч Г.Мэ нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид хорих ял оногдуулсан тул түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

             1. Шүүгдэгч Ц овогт Гийн Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.2, 2.4 дэх хэсэгт заасан бусадтай бүлэглэн, машин механизм ашиглан, бусдын малыг хулгайлсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүүхдийг гэмт хэрэг үйлдэхэд татан оруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

             2. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1, 2, 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мийг 1/нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1/нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

 

             3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1, 2, 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мэд оногдуулсан  1/нэг/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1/нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тусад нь буюу хорих ялыг эдэлж дууссаны дараа зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэхээр тогтоосугай.

 

             4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мэд оногдуулсан 1/нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

          

             5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мэ нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих, мөн өөрийн оршин суух Архангай аймгийн Өлзийт сумын нутаг дэвсгэрээс явахыг 1/нэг/ жилийн хугацаанд хориглосугай.

 

              6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мэ нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 /нэг/ хоногийг хорих ялын 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.

 

              7. Шүүгдэгч Г.Мэд хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.  

 

              8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

              9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц прокурорын 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 69 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолын хүчингүй болгож, шүүгдэгч Г.Мийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Хавужи болон Даюун маркийн мотоциклийн үнэ болох 1.036.003/нэг сая гучин зургаан мянга гурав/ төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.

 

             10. Шүүгдэгч Г.Мэ нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

             11. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

             12. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Г.Мэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         П.ГАНДОЛГОР