Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 110

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар О.Болормаа

Улсын яллагч: Н.Булганчимэг

Шүүгдэгч Д.Бат-Эрдэнэ түүний өмгөөлөгч Ч.Эрдэнэбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

Тээврийн прокурорын газраас Д.Бат-Эрдэнэд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3, 216 дугаар зүйлийн 216.2 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  2016 2400 0497 тоот эрүүгийн хэргийг 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1964 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 52 настай, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4 эхнэр, 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын 49 дүгээр гудамж 567 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн гэх Боржигон овогтой Дашзэвэг Бат-Эрдэнэ /РД:ЧВ64051598/ нь

      2016 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 15 цаг 55 минутын орчим Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хорооны байрны урд талын замд Тоёота Марк-2 маркийн 78-08 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1.Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараахь бичиг баримтыг биедээ авч явна: а/ Тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх, 2.3 Жолооч дор дурдсан үүрэг хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон,...бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно., 2.7. Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ Согтууруулах ундаа,....хэрэглэсэн,...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн заалтыг зөрчсөний улмаас хохирогч Ж.Баяржаргалыг мөргөж амь насыг нь хохироон мөн дүрмийн 2.5 Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/Тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, б/ Зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлэгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллаггад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх, в/ Зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх гэсэн заалтуудыг зөрчин зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

  •   үүгдэгч Д.Бат-Эрдэнэ шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:Тэр өдөр болсон хэрэг миний буруугийнх гэв.

 Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон нөхцөл байдал, гэрэл зураг,

 Жолоочийн согтуурал шалгасан магадлагаа: ...Д.Бат-Эрдэнэ нь драйгер багаж үлээлгэн шалгахад 2.63% гарч согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдов...,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Уранчимэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... Би талийгаачийн төрсөн эгч нь юм. 1982 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Өвөрхангай аймгийн Өлзийт суманд төрсөн. Бага насаасаа эцэг эхийнхээ гар дээр бойжсон. Хэл муутай болохоор сургууль соёлд сураагүй юм. 2000 оноос 2016 он хүртэл Өвөрхангай аймгийн зах дээр хувиараа тэрэг түрж амьдралаа авч явдаг байсан. 2016 оны 05 дугаар сарын сүүлээр манай гурван хүүхдийг Өвөрхангай аймгаас авчирч өгсөн. Тэгээд л манайд байсан. 2016 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 14 цагийн үед манай хүү О.Батсоёмбо нь дугуйгаа янзлуулна гээд дугуйгаа түрээд гарсан. Тэгээд хүүгээ ирж байхаар нь өөрийн төрсөн дүү Ж.Баяржаргалыг 15 цаг өнгөрч байхаар нь дүүгээ аваад ир гэж хэлээд явуулсан. Тэгтэл 16 цагийн үед О.Батсоёмбо нь гэртээ ганцаараа орж ирээд ээжээ Ж.Баяржаргал ахыг машин дайрчихаад зугтаачихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь хүүгээ дагуулаад ослын газарт очсон чинь Ж.Баяржаргал нь зам дээр суучихсан толгой, хоёр гар нь цус гарчихсан байдалтай байсан. Тэгтэл тэр хавьд байсан хүмүүсээс 102,103-т дуудлага өгчихсөн байсан ба түргэн тусламж ирээд Ж.Баяржаргалыг үзээд авч явахаар болсон. Тэгээд би цуг түргэний машинд суугаад гэмтлийн эмнэлэгт очиж түүнийг үзүүлээд тариа, боолт хийлгээд улмаар сэхээн амьдруулах тасагт хэвтээд нээх удалгүй өөд болсон. Намайг мөргөсөн тээврийн хэрэгслийн жолоочийг бариарай л гэж хэлсэн. Өөр зүйл нээх яриагүй ба харин ёолоод л байсан... гэх мэдүүлэг,

Шинжээч Д.Батзоригийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...Автомашин нь анх унадаг дугуйг мөргөх үед замын зорчих хэсэг дээр унадаг  дугуй чирэгдсэн мөрийг үндэслэн А цэгийг авч ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн хошууч Б.Отгон, шинжээч, цагдаагийн ахмад Г.Гэрэлчимэг, техникийн байцаагчаар  миний бие байлцаж, осол хэргийн газарт үзлэг хийсэн болно. Гэхдээ ослын газарт анх жижүүрийн бүрэлдэхүүний хамт очиход ослын газарт осол хийсэн машин нь байхгүй, унадаг дугуй замын зорчих хэсэг дээр эвдэрч хоёр хэсэг болчихсон, харин талийгаачийг түргэн тусламжаар гэмтлийн эмнэлэг рүү авч явсан байсан. Дараа нь Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсийн хөдөлгөөнт эргүүлийн хоёр албан хаагч ослын автомашиныг авчирсан. Харин уг автомашины жолооч нь согтуу байсан... гэх мэдүүлэг,

Насанд хүрээгүй гэрч О.Батсоёмбын мөрдөн байцаалтанд өгсөн: ...Ж.Баяржаргал ах миний дугуйг түрээд явж байсан. Тэгтэл түргэн үйлчилгээний хажуу төвөөс хар өнгийн машин нь гарч ирээд Ж.Баяржаргал ахыг мөргөж, улмаар ойрхон зайнд шидэгдээд, тухайн машинд чирэгдэж явж байгаад үлдсэн. Харин тэр хар өнгийн машин нь зогсолгүй яваад өгсөн. Унадаг дугуйг Ж.Баяржаргал ах маань түрээд явж байсан. Тэрнээс бол унадаг дугуйг унаагүй. Ж.Баяржаргал ах маань миний урд талд дугуй түрээд алхаж байтал түргэн үйлчилгээний төвийн хажуу талын гудамжнаас хар өнгийн машин гарч ирээд ахыг мөргөөд зогсолгүй яваад өгсөн. Улсын дугаар болон маркийг нь хараагүй. Хар өнгийн машин байсан. Машин тэрэг бага явж байсан... гэх мэдүүлэг,

Гэрч Б.Шинэбаяын мөрдөн байцаалтанд өгсөн: ...2016 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 08 цаг 30 минутаас 2016 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 08 цаг 30 минут хүртэл Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн хэв журмын офицер, цагдаагийн дэслэгч Б.Батсайханы хамт миний бие Чингэлтэй дүүргийн 15, 16 дугаар хороонуудад машинт эргүүлийн үүргийг 24 цагийн хугацаатай гүйцэтгэж байх хугацаанд 2016 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 16 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны байрны зүүн талд явж байтал нэг танихгүй эмэгтэй хүн...манай дүүг машин дайраад зугтаачихсан байсан гэж хэлээд уйлаад байсан. ...би тэр эмэгтэйгээс хаана юу болсон талаар нь тодруулж асуусан чинь 16 дугаар хороон дээр очиход зам дээр цэнхэр өнгийн унадаг дугуй нь хоёр салчихсан, 30 орчим насны туранхай бор царайтай залуу нь хувцас хунар нь шороо цус болчихсон байдалтай сууж байхаар нь би өөрийнхөө 99666934 гэсэн дугаараас 103-т дуудлагыг өгсөн. ...би Ө.Батсайханы хамт ойр орчмоор эрэн сурвалжлах ажиллагаа хийж... Чингэлтэй дүүргийн 15, 16 дугаар хорооны нутаг дэвсгэрээр зам тээврийн осол хийгээд зугтаачихсан автомашиныг хайх зорилгоор Чингэлтэй дүүрэг дэх Замын цагдаагийн тасгийн цагдаагийн ахмад Н.Уртнасангийн хамт тус дүүргийн 16 дугаар хорооны Согоотын 49 дүгээр гудамжны 567 тоот хашаанд хар өнгийн Тоёота Марк-2 маркийн 78-08 УНП улсын дугаартай автомашин зогсож байхаар нь би Ө.Батсайхан, Уртнасан нарын хамт гэр рүү нь ороход 10 орчим насны болон 2-3 орчим насны эрэгтэй, эмэгтэй хоёр хүүхэд байсан, харин арынх нь жижиг өрөөнд согтуу 50 орчим насны эрэгтэй хүн хэвтэж байсан. Ө.Батсайхан, Н.Уртнасан нар нь согтуу эрэгтэй хүнийг авч гараад явж байхад нь би охиноос нь аав нь хэзээ орж ирсэн бэ гэж асуусан чинь 30-40 орчим минут болж байна гэж хэлж байсан...гэх мэдүүлэг,

Гэрч Ө.Батсайханы мөрдөн байцаалтанд өгсөн: ...Б.Шинэбаяр нь орж ирээд машиных нь хөдөлгүүр нь халуун байна гэж хэлэхээр нь бид хоёр тэр хүнийг авч гарсан.. гэх мэдүүлэг,

Гэрч А.Бямбасүрэнийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...2016 оны 06 дугаар сарын эхээр / өдрийг нь сайн санахгүй байна гэх/ Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах тус хорооны ертөнцийн зүгээр баруун урд талд байх бор өнгийн түргэн үйлчилгээний төвд худалдагчаар ажиллаж байхад...гадаа түс тас гэх чимээ гарахаар нь би эхэлж ганцаараа гарсан чинь баруунаасаа зүүн чиглэлтэй хар өнгийн суудлын автомашин явж байгаа харагдсан...гэх мэдүүлэг,

Вендо ХХК-ний хөрөнгийн эвдрэл хохирлын үнэлгээ: ...Унадаг дугуйнд 105.000 төгрөгний нийт хохирол учруулсан байна... /РД:ЧВ64051598/ талаарх мэдээллийг жолоочийн бүртгэлийг шалгаж үзэхэд жолоодох эрхийн үнэмлэхгүй байна...,

Шинжээчийн 409 дугаартай дүгнэлт: ...Хавтаст хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлэг, ослын акт, хэргийн газрын үзлэг зэргээс үзэхэд Тоёота Марк-2 маркийн 78-08 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Б.Бат-Эрдэнэ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1 Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримтыг биедээ авч явна: а/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх, 2.3 Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон,...бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно., 2.7 Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа, ...хэрэглэсэн, ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 2.5 Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, б/ зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд  эмнэлэгийн анханы тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлэгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлэгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх, в/ Зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна... гэсэн дүгнэлт,

Яллагдагч Д.Бат-Эрдэнийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...2016 оны 06 дугаар сарын 04-ний өглөө 10 цагийн үед би гэрээсээ ганцаараа гарч ...0.33 граммын Ерөөл архийг худалдаж аваад ...14 цагийн үед гэртээ харьсан. ...би ...0.33 граммын Ерөөл архийг худалдаж аваад ....14 цагийн үед гэртээ харьсан. ...би ...0.33 граммын Ерөөл архи ганцаараа уугаад сууж байсан чинь нэг мэдэхэд архи маань дуусчихсан байсан. ...би ...хашаанд байсан миний хүү Б.Төгсжаргалын барьдаг хар өнгийн Тоёота Марк-2 маркийн 78-08 УНП улсын дугаартай автомашиныг жолоодоод ...хүнсний дэлгүүр орж 100 грамм архи худалдаж авангуутаа ... 100 граммын Ерөөл нэртэй архи уусан. ...би машиндаа яаж суугаад яаж явсанаа сайн мэдэхгүй байна. Гэтэл нэг ухаан орсон чинь намайг гэрээс цагдаа авч гарч байсан. Тэр үед нэлээн муудчихсан байсан. Би гэрээс ганцаараа гараад хүүгийнхээ машиныг унаад явахдаа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодоод гарсан. Энэ нь миний буруу. Мэдэхгүй байна. Учир нь архи уугаад л хүүгийнхээ машиныг унаад гарч яваад дахиж архи худалдаж аваад уугаад харьж яваад л ийм асуудал болчихсон юм шиг байна. Машин барихын хувьд бол барина. Гэхдээ жолоонд сууж жолооны үнэмлэх аваагүй юм...гэх мэдүүлэг зэргийг  шинжлэн судлав.  

Шүүгдэгч Д.Бат-Эрдэнэ нь 2016 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 15 цаг 55 минутын орчим Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хорооны байрны урд талын замд Тоёота Марк-2 маркийн 78-08 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1.Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараахь бичиг баримтыг биедээ авч явна: а/ Тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх, 2.3 Жолооч дор дурдсан үүрэг хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон,...бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно, 2.7. Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно, а/ Согтууруулах ундаа,....хэрэглэсэн,...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн заалтыг зөрчсөний улмаас хохирогч Ж.Баяржаргалыг мөргөж амь насыг нь хохироон мөн дүрмийн 2.5 Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/Тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг барнаас нь хөдөлгөхгүй байх, б/ Зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлэгийн анханы тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлэгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлэгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх, в/ Зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх гэсэн заалтуудыг зөрчин зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон нөхцөл байдал, гэрэл зураг,

 Жолоочийн согтуурал шалгасан магадлагаа: ...Д.Бат-Эрдэнэ нь драйгер багаж үлээлгэн шалгахад 2.63% гарч согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдов...гэх,  

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Уранчимэгийн ... Би талийгаачийн төрсөн эгч нь юм. …Тэгтэл 16 цагийн үед О.Батсоёмбо нь гэртээ ганцаараа орж ирээд ээжээ Ж.Баяржаргал ахыг машин дайрчихаад зугтаачихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь хүүгээ дагуулаад ослын газарт очсон чинь Ж.Баяржаргал нь зам дээр суучихсан толгой, хоёр гар нь цус гарчихсан байдалтай байсан. Тэгтэл тэр хавьд байсан хүмүүсээс 102,103-т дуудлага өгчихсөн байсан ба түргэн тусламж ирээд Ж.Баяржаргалыг үзээд авч явахаар болсон. Тэгээд би цуг түргэний машинд суугаад гэмтлийн эмнэлэгт очиж түүнийг үзүүлээд тариа, боолт хийлгээд улмаар сэхээн амьдруулах тасагт хэвтээд нээх удалгүй өөд болсон... гэх мэдүүлэг,

Шинжээч Д.Батзоригийн.... ослын газарт анх жижүүрийн бүрэлдэхүүний хамт очиход ослын газарт осол хйисэн машин нь байхгүй, унадаг дугуй замын зорчих хэсэг дээр  эвдэрч хоёр хэсэг болчихсон, харин талийгаачийг түргэн тусламжаар гэмтлийн эмнэлэг рүү авч явсан байсан. …Харин уг автомашины жолооч нь согтуу байсан... гэх мэдүүлэг,

Насанд хүрээгүй гэрч О.Батсоёмбын...Ж.Баяржаргал ах миний дугуйг түрээд явж байсан. Тэгтэл түргэн үйлчилгээний хажуу төвөөс хар өнгийн машин нь гарч ирээд Ж.Баяржаргал ахыг мөргөж, улмаар ойрхон зайнд шидэгдээд, тухайн машинд чирэгдэж явж байгаад үлдсэн. Харин тэр хар өнгийн машин нь зогсолгүй яваад өгсөн…гэх мэдүүлэг,

Гэрч Б.Шинэбаяын …2016 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 16 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны байрны зүүн талд явж байтал нэг танихгүй эмэгтэй хүн...манай дүүг машин дайраад зугтаачихсан байсан гэж хэлээд уйлаад байсан. ...би тэр эмэгтэйгээс хаана юу болсон талаар нь тодруулж асуусан чинь 16 дугаар хороон дээр очиход зам дээр цэнхэр өнгийн унадаг дугуй нь хоёр салчихсан, 30 орчим насны туранхай бор царайтай залуу нь хувцас хунар нь шороо цус болчихсон байдалтай сууж байхаар нь би өөрийнхөө 99666934 гэсэн дугаараас 103-т дуудлагыг өгсөн... гэх мэдүүлэг,

Гэрч Ө.Батсайханы ...Б.Шинэбаяр нь орж ирээд машиных нь хөдөлгүүр нь халуун байна гэж хэлэхээр нь … Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ус хорооны ертөнцийн зүгээр баруун урд талд байх бор өнгийн түргэн үйлчилгээний төвд худалдагчаар ажиллаж байхад...гадаа түс тас гэх чимээ гарахаар нь би эхэлж ганцаараа гарсан чинь баруунаасаа зүүн чиглэлтэй хар өнгийн суудлын автомашин явж байгаа харагдсан...гэх мэдүүлэг,

Вендо ХХК-ний хөрөнгийн эвдрэл хохирлын үнэлгээ: ...Унадаг дугуйнд 105.000 төгрөгний нийт хохирол учруулсан байна... /РД:ЧВ64051598/ талаарх мэдээллийг жолоочийн бүртгэлийн анд шалгаж үзэхэд жолоодох эрхийн үнэмлэхгүй байна...,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 409 дугаартай дүгнэлт,

Яллагдагч Д.Бат-Эрдэнийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...би 0.33 граммын Ерөөл архи ганцаараа уугаад сууж байсан чинь нэг мэдэхэд архи маань дуусчихсан байсан. ...би ...хашаанд байсан миний хүү Б.Төгсжаргалын барьдаг хар өнгийн Тоёота Марк-2 маркийн 78-08 УНП улсын дугаартай автомашиныг жолоодоод ...хүнсний дэлгүүр орж 100 грамм архи худалдаж авангуутаа ... 100 граммын Ерөөл нэртэй архи уусан. ... Гэтэл нэг ухаан орсон чинь намайг гэрээс цагдаа авч гарч байсан. Тэр үед нэлээн муудчихсан байсан. Би гэрээс ганцаараа гараад хүүгийнхээ машиныг унаад явахдаа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодоод гарсан. Энэ нь миний буруу гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна .

Шүүгдэгч нь согтуугаар гэмт хэрэг үйлдсэн нь хүндрүүлэх үндэслэл болно.

Шүүгдэгч нь анх удаа хүнд гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохиролд 10.800.000 төгрөг төлж барагдуулсан, биеийн эрүүл мэнд зэргийг харгалзан үзэж ял оноох нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 296, 297, 298 дугаар зүйлүүдийг тус тус заасныг удирдлага болгон

       ТОГТООХ нь:

   1. Шүүгдэгч Боржигон овогтой Дашзэвэг Бат-Эрдэнийг тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдал зөрчсөнөөс иргэн Ж.Баяржаргалын амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бат-Эрдэнийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 4 жилийн хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял тус тус оногдуулсугай.


              3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бат-Эрдэнэд Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 4 жилийн хорих ялд мөн хуулийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг багтаасугай.

 4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бат-Эрдэнийн эдлэх ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бат-Эрдэнэд оногдуулсан 4 жилийн хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай. 

6. Шүүгдэгч Д.Бат-Эрдэнэ нь цагдан хоригдсон 12 хоногтой, төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй болохыг дурьдсугай. 

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн автомашины урд буфер хэсгээс бэхжүүлж авсан будагны хэлтэрхийнүүдийг  устгасугай.

   8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Ё.ЦОГТЗАНДАН