Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 489

 

2017 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 156/ШШ2017/00489

Хэнтий аймаг

Зохигчдын эвлэрлийг баталж,                                                                                            хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

156/2017/00367/И

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Цэрэндулам  би,

 Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг, Өндөрхаан-Сариг 15-05 тоотод оршин суух, Адуунчулуун овогт Данзандаржаагийн Ганбатад (РД:СЭ-65031015) холбогдох,

 “Хадгаламж банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй, 

“зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт  6 954 40629 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг 2017 оны 05 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч “Хадгаламж банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Монголбанкны ерөнхийлөгчийн 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн А-153 дугаартай тушалаар “Хадгаламж банк” ХХК-д банкны эрх хүлээн авагч томилогдож мөн өдрийн А-157 дугаар тушаалаар “Хадгаламж банк” ХХК-ийг хуулийн этгээдийнх нь хувьд албадан татан буулгахаар шийдвэрлэсэн.

Монгол банкны ерөнхийлөгчийн 2014 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн А-114 дугаартай тушаалаар банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээг 1 жил хүртэл, 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн А-116 дугаарттай тушаалаар 1 жил хүртэл, 2016 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн А-172, 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн А-15 дугаартай тушаалуудаар 6 сар хүртэл хугацаагаар тус тус сунгасан юм.

Банкны тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар Монголбанк банкны эрх хүлээн авагчийг томилсноор Хадгаламж банк, түүний эрх бүхий албан тушаалтны бүрэн эрх болон банкны хөрөнгийг захиран зарцуулах эрх нь банкны эрх хүлээн авагчид шилжих зохицуулалттай.

Хадгаламж банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчаас Банкны тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1-д заасны дагуу Төрийн банктай 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдөр “Актив пассив хөрөнгө шилжүүлэх гэрээ”-г байгуулж Хадгаламж банкны зарим актив, пассив хөрөнгийг Төрийн банкинд шилжүүлэн өгч өөрийн тэнцэлд үлдсэн актив пассивыг барагдуулах ажиллагааг хуульд заасны дагуу гүйцэтгэж байгаа ба энэхүү нэхэмжлэлийг банкны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.8-д заасныг үндэслэн гаргаж байна.

 

 

D:\Шүүгчийн туслах З.Отгонбаяр\шийдвэр\489-Ш-И.docx

Иргэн Д.Ганбат нь 2012 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр ЦЗ-39 дугаартай “цалингийн барьцаат зээлийн гэрээ”-г байгуулан 7 500 000 төгрөгийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар зээлж авсан юм.

 

Зээлийн гэрээний 2.1.2-д зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдэгчийн хадгаламж банк дахь 25000033501 тоот төгрөгийн дансанд олгохоор тохиролцсон ба хадгаламж банкнаас 2012 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр тус дансанд 7 500 000 төгрөгийг шилжүүлж мемориалын баримтад Д.Ганбат гарын үсэг зурсан юм.

Тухайн үед Д.Ганбат нь хадгаламж банкнаас 7 500 000 төгрөгийн зээл олгох хүсэлт гаргахдаа буюу цалингийн зээлийн өргөдлийн маягтад өөрийгөө “Мах-Экспорт” ХХК-д нядлагч ажил эрхэлдэг гэж бичиж уг мэдээллийн үнэн зөв болохыг баталж гарын үсэг зурж байсан.

Мөн тус байгууллагын дарга Б.Чулуунтогтох, ерөнхий нягтлан бодогч Д.Эрдэнэнавч нарын Д.Ганбат нь тус компанид 786 000 төгрөгийн үндсэн цалинтай нядлагч ажилтай бөгөөд 7 500 000 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай олгоход түүний цалинтай адитгах орлогоор төлж барагдуулах чадвартайг тодорхойлсон гарын үсэг компаний тэмдэг бүхий тодорхойлсон гарын үсэг компанийн тэмдэг бүхийн тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтэрийн хуулбар зэргийг ирүүлсэн. Гэвч “Мах-Экспорт” ХХК-д ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан Д.Эрдэнэнавч  гэгч нь түүний банкинд гаргаж өгсөн тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарын хуурамчаар үйлдэж өгснийг Д.Ганбат ашиглаж банкнаас зээл авсан байсан. Хадгаламж банкны эрх хүлээн авагч “Төрийн банк” хооронд 2014 оны 03 дугаар сарын 11 өдөр 187/2014БЭХА/365 дугаартай гэрээг байгуулж гэрээгээр Төрийн банк нь Хадгаламж банкны эрх хүлээн авагчийн тэнцэл дэх гэрээний хавсралтад заасан активыг (чанаргүй зээлүүдийг) өөрийн нутаг дахь салбаруудаар дамжуулан төлүүлэх ажлыг гүйцэтгэхээр тохиролцсон. Иймд “Төрийн банк” -ны Хэнтий аймаг дахь салбараас тус гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгуулахаар цагдаагийн байгууллагад хүсэлт гаргаснаар Хэнтий аймгийн цагдаагийн газраас 2013 оны 10 сарын 28-ны өдрийн эрүүгийн 201323000348 дугаартай хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг эхлүүлсэн. Мөрдөн байцаах ажиллагааны явцад “Мах-Экспорт” ХХК-ийн Д.Ганбат нь тус компанид ажилладаг гэх тодорхойлтод зурсан захирал Б.Чулуунтогтохын гарын үсэг болон нийгмийн даатгалын дэвтэрт дарсан дардсууд нь хуурамчаар үйлдэгдсэн болох нь криминалистикийн шинжилгээгээр тогтоогдсон.               

 Д.Ганбат нь мөрдөн байцаалтын ажиллагааны явцад гэрчээр мэдүүлэг өгөхдөө Д.Эрдэнэнавчийн хуурамчаар хийж өгсөн материалуудыг аван хадгаламж банкинд өөрийн биеэр ирж гарын үсгээ зурж 7 500 000 төгрөгийн зээл авсан талаар мэдүүлсэн байна.

Зээлдэгч зээл авсан өдрөөс хойш 2013 оны 8 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хугацаанд үндсэн зээлээс 3 992 13795 төгрөг, зээлийн хүүнд 1 193 94045 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 5 03320 төгрөг нийт 5 191 11160 төгрөг төлсөн.

Иймд иргэн Д.Ганбатаас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 3 507 86205  төгрөг , зээлийн хүүгийн үлдэгдэл 2 996 90754 , нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 449 63670 төгрөг, нийт 6 954 40629 төгрөгийг гаргуулж “ Хадгаламж банк ” ХХК дахь банкны эрх хүлээн авагчид олгуулахаар шийдвэрлэж өгнө  үү гэжээ. (хх-ийн 1-5 тал )

 

           Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнх-Од нь шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: Тус шүүхэд хянагдаж байгаа “Хадгаламж банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй Д.Ганбатад холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд нэхэмжлэлийн шаардлагаа зээлийн нэмэгдүүлсэн хүү болох 449 63670 төгрөгөөс татгалзаж, зээлийн үндсэн үлдэгдэл болон зээлийн хүү, нийт 6 504 76959 төгрөгийг нэхэмжилж байна. Энэ хэрэгт маргаантай зүйл байхгүй тул өмгөөлөгч авахгүй. Шинээр гаргах бичгийн нотлох баримт байхгүй гэжээ. (хх-ийн 51 тал) 

Хариуцагч Д.Ганбат нь шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: Данзандаржаагийн Ганбат би “Хадгаламж банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжилсэн 6 504 76959 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцлаа. Уг мөнгийг төлж барагдуулна. Энэ хэрэгт маргаантай зүйл байхгүй тул өмгөөлөгч авахгүй. Шинээр гаргах бичгийн нотлох баримт байхгүй гэжээ (хх-ийн 52 тал) 

ҮНДЭСЛЭХ НЬ: 

Нэхэмжлэгч  “Хадгаламж банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь хариуцагч Д.Ганбатаас “зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт  6 954 40629 төгрөгийг гаргуулах” -аар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Зохигчид нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эвлэрэн хэлэлцэж нэхэмжлэгч “Хадгаламж банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь  шүүхэд гаргасан зээл, зээлийн хүү, алданги 6 954 40629 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагынхаа 449 63670  төгрөгөөс татгалзаж, хариуцагчаас 6 504 76959 төгрөгийг нэхэмжилж, хариуцагч Д.Ганбат нь 6 504 76959 төгрөг төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж, баталгаажуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдөөгүй, хуульд харшлахгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д  заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Хариуцагч Д.Ганбатад холбогдох, “Хадгаламж банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй, “зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 6 954 40629 төгрөгийг гаргуулах”  тухай иргэний хэрэгт зохигчид 6 504 76959 төгрөгт эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагч Д.Ганбатаас 63 110 төгрөгийг гаргуулж төсвийн орлогод оруулсугай.

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч Д.Ганбат нь  сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид  давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.   

 

ШҮҮГЧ                                  Л.ЦЭРЭНДУЛАМ