Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 490

 

2017 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 156/ШШ2017/00490

Хэнтий аймаг

Зохигчдын эвлэрлийг баталж,                                                                                            хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

156/2017/00365/И

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Цэрэндулам  би,

 Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, Эрчмийн 40-31 тоотод оршин суух, Ямаатан овогт Нарангэрэлийн Алтанцэцэгт (РД:СЭ-78092206) холбогдох,

 “Хадгаламж банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй, 

“зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт  5 210 41456 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг 2017 оны 05 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч “Хадгаламж банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Монголбанкны ерөнхийлөгчийн 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн А-153 дугаартай тушаалаар “Хадгаламж банк” ХХК-д банкны эрх хүлээн авагч томилогдож мөн өдрийн А-157 дугаар тушаалаар “Хадгаламж банк” ХХК-ийг хуулийн этгээдийнх нь хувьд албадан татан буулгахаар шийдвэрлэсэн.

Монгол банкны ерөнхийлөгчийн 2014 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн А-114 дугаартай тушаалаар банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээг 1 жил хүртэл, 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн А-116 дугаарттай тушаалаар 1 жил хүртэл, 2016 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн А-172, 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн А-15 дугаартай тушаалуудаар 6 сар хүртэл хугацаагаар сунгасан юм.

Банкны тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар Монголбанк банкны эрх хүлээн авагчийг томилсноор Хадгаламж банк, түүний эрх бүхий албан тушаалтны бүрэн эрх болон банкны хөрөнгийг захиран зарцуулах эрх нь банкны эрх хүлээн авагчид шилжих зохицуулалттай.

Хадгаламж банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчаас Банкны тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1-д заасны дагуу Төрийн банктай 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдөр “Актив пассив хөрөнгө шилжүүлэх гэрээ”-г байгуулж Хадгаламж банкны зарим актив, пассив хөрөнгийг Төрийн банкинд шилжүүлэн өгч өөрийн тэнцэлд үлдсэн актив пассивыг барагдуулах ажиллагааг хуульд заасны дагуу гүйцэтгэж байгаа ба энэхүү нэхэмжлэлийг банкны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.8-д заасныг үндэслэн гаргаж байна.

Иргэн Н.Алтанцэцэг нь 2012 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 7 дугаартай “цалингийн барьцаат зээлийн гэрээ”-г байгуулан 5 000 000 төгрөгийг жилийн 30.0 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар зээлж авсан юм.

 

D:\Шүүгчийн туслах З.Отгонбаяр\шийдвэр\490-Ш-И.docx

 

Зээлийн гэрээний 2.1.2-д зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдэгчийн хадгаламж банк дахь 25000016992 тоот төгрөгийн дансанд олгохоор тохиролцсон ба хадгаламж банкнаас 2012 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр тус дансанд 5 000 000 төгрөгийг шилжүүлж мемориалын баримтад Н.Алтанцэцэг гарын үсэг зурсан юм.

Тухайн үед Н.Алтанцэцэг нь хадгаламж банкнаас 5 000 000 төгрөгийн зээл олгох хүсэлт гаргахдаа буюу цалингийн зээлийн өргөдлийн маягтад өөрийгөө “Мах-Экспорт” ХХК-д савлагч ажил эрхэлдэг гэж бичиж уг мэдээллийн үнэн зөв болохыг баталж гарын үсэг зурж байсан.

Мөн тус байгууллагын дарга Б.Чулуунтогтох, ерөнхий нягтлан бодогч Д.Эрдэнэнавч нарын Н.Алтанцэцэг нь тус компанид 560 000 төгрөгийн үндсэн цалинтай,нядлагч ажилтай бөгөөд 5 000 000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай олгоход түүний цалинтай адитгах орлогоор төлж барагдуулах чадвартайг тодорхойлсон гарын үсэг компаний тэмдэг бүхий тодорхойлсон гарын үсэг компанийн тэмдэг бүхийн тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар зэргийг ирүүлсэн. Гэвч “Мах-Экспорт” ХХК-д ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан Д.Эрдэнэнавч  гэгч нь түүний банкинд гаргаж өгсөн тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарыг хуурамчаар үйлдэж өгснийг Н.Алтанцэцэг ашиглаж банкнаас зээл авсан байсан. Хадгаламж банкны эрх хүлээн авагч “Төрийн банк” хооронд 2014 оны 03 дугаар сарын 11 өдөр 187/2014БЭХА/365 дугаартай гэрээг байгуулж гэрээгээр Төрийн банк нь Хадгаламж банкны эрх хүлээн авагчийн тэнцэл дэх гэрээний хавсралтад заасан активыг (чанаргүй зээлүүдийг) өөрийн нутаг дахь салбаруудаар дамжуулан төлүүлэх ажлыг гүйцэтгэхээр тохиролцсон. Иймд “Төрийн банк” -ны Хэнтий аймаг дахь салбараас тус гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгуулахаар цагдаагийн байгууллагад хүсэлт гаргаснаар Хэнтий аймгийн цагдаагийн газраас 2013 оны 10 сарын 28-ны өдрийн эрүүгийн 201323000348 дугаартай хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг эхлүүлсэн. Мөрдөн байцаах ажиллагааны явцад “Мах-Экспорт” ХХК-ийн Н.Алтанцэцэг нь тус компанид ажилладаг гэх тодорхойлтод зурсан захирал Б.Чулуунтогтохын гарын үсэг болон нийгмийн даатгалын дэвтэрт дарсан дардсууд нь хуурамчаар үйлдэгдсэн болох нь криминалистикийн шинжилгээгээр тогтоогдсон.               

 Н.Алтанцэцэг нь мөрдөн байцаалтын ажиллагааны явцад гэрчээр мэдүүлэг өгөхдөө Д.Эрдэнэнавчийн хуурамчаар хийж өгсөн материалуудыг аван хадгаламж банкинд өөрийн биеэр ирж гарын үсгээ зурж 5 000 000 төгрөгийн зээл авсан талаар мэдүүлсэн байна.

Зээлдэгч зээл авсан өдрөөс хойш 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл хугацаанд үндсэн зээлээс 2 605 28104 төгрөг, зээлийн хүүнд 2 227 87789 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 49 67907 төгрөг, нийт 4 882 83800 төгрөг төлсөн.

Иймд иргэн Н.Алтанцэцэгээс зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл      2 394 71896  төгрөг , зээлийн хүүгийн үлдэгдэл 2 372 11589 , нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 443 57971 төгрөг нийт 5 210 41456 төгрөгийг гаргуулж “ Хадгаламж банк ” ХХК дахь банкны эрх хүлээн авагчид олгуулахаар шийдвэрлэж өгнө  үү гэжээ. (хх-ийн 1-4 тал )

 

 

           Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнх-Од нь шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: Тус шүүхэд хянагдаж байгаа “Хадгаламж банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй, Н.Алтанцэцэгт холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд нэхэмжлэлийн шаардлагынхаа зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү болох 2 615 69560 төгрөгөөс татгалзаж, зээлийн үндсэн үлдэгдэл болон зээлийн хүү нийт 2 594 71896 төгрөгийг нэхэмжилж байна. Энэ хэрэгт маргаантай зүйл байхгүй тул өмгөөлөгч авахгүй. Шинээр гаргах бичгийн нотлох баримт байхгүй гэжээ. (хх-ийн 52 тал) 

Хариуцагч Н.Алтанцэцэг нь шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: Н.Алтанцэцэг би “Хадгаламж банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжилсэн 2 594 71896 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцлаа. Уг мөнгийг төлж барагдуулна. Энэ хэрэгт маргаантай зүйл байхгүй тул өмгөөлөгч авахгүй. Шинээр гаргах бичгийн нотлох баримт байхгүй гэжээ (хх-ийн 53 тал) 

ҮНДЭСЛЭХ НЬ: 

 

Нэхэмжлэгч  “Хадгаламж банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь хариуцагч Н.Алтанцэцэгээс “зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт  5 210 41456 төгрөгийг гаргуулах” -аар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Зохигчид нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эвлэрэн хэлэлцэж нэхэмжлэгч “Хадгаламж банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь  шүүхэд гаргасан зээл, зээлийн хүү, алданги 5 210 41456 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагынхаа 2 615 69560   төгрөгөөс татгалзаж, хариуцагчаас 2 594 71896 төгрөг төгрөгийг нэхэмжилж, хариуцагч Н.Алтанцэцэг нь 2 594 71896 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж, баталгаажуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдөөгүй, хуульд харшлахгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д  заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Хариуцагч Н.Алтанцэцэгт холбогдох, “Хадгаламж банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй “зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 5 210 41456 төгрөгийг гаргуулах”  тухай иргэний хэрэгт зохигчид 2 594 71896 төгрөгт эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагч Н.Алтанцэцэгээс 49 158 төгрөгийг гаргуулж төсвийн орлогод оруулсугай.

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч Н.Алтанцэцэг нь  сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид  давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.   

 

ШҮҮГЧ                                  Л.ЦЭРЭНДУЛАМ