| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жагдагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 156/2017/00502/И |
| Дугаар | 493 |
| Огноо | 2017-08-30 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 08 сарын 30 өдөр
Дугаар 493
| 2017 оны 08 сарын 30 өдөр | Дугаар 156/ШШ2017/00493 | Хэнтий аймаг |
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2017/00502/И
Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, Хийдийн 27-05 тоотод оршин суух, Далай ван овогт Сүхийн Бат-Эрдэнэ /РД:СЕ57091711/-ийн нэхэмжлэлтэй
“ажиллаж байсан байдлыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Бат-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч С.Бат-Эрдэнэ нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1978 оны 07 дугаар сарын 11-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Хэнтий аймгийн Баянхутаг сумын Тэмцэл нэгдэлд малчнаар ажилласан. Энэ хугацаанд хөдөлмөрийн дэвтрээ бөглүүлэх гээд бригадын тоо бүртгэгчид өгсөн юм. Гэтэл нэгдлийн архив шатсан. Одоо тэтгэвэрт гарах болсон чинь хөдөлмөрийн дэвтэр болон тодорхой баримт байхгүй болно. Иймд дээрх хугацаанд ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ. /хх-ийн 1х/
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Далай ван овогт Сүхийн Бат-Эрдэнэ нь Хэнтий аймгийн Баянхутаг сумын Тэмцэл нэгдлийн Баянхүрээ бригадад 1978 оны 07 дугаар сарын 11-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд малчнаар ажиллаж байсан болохоо тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Шүүх нэхэмжлэгч С.Бат-Эрдэнийн ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Далай ван овогт Сүхийн Бат-Эрдэнэ нь Хэнтий аймгийн Баянхутаг сумын Тэмцэл нэгдлийн Баянхүрээ бригадад 1978 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд малчнаар ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд өгсөн тайлбар /хх-ийн 1х/, Хэнтий аймгийн Архивын тасгийн 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн цалингийн тодорхойлолт /хх-ийн 7х/, Хэнтий аймгийн Баянхутаг сумын Тэмцэл нэгдлийн даргын 1981 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 60 дугаартай тушаалын хуулбар /хх-ийн 8-9х/, Хэнтий аймгийн Баянхутаг сумын Тэмцэл нэгдлийн даргын 1983 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 37 дугаартай тушаалын хуулбар /хх-ийн 10-11х/, Хэнтий аймгийн Баянхутаг сумын Тэмцэл нэгдлийн даргын 1985 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 83 дугаартай тушаалын хуулбар /хх-ийн 12-13х/, гэрч Д.Ганболдын мэдүүлэг /хх-ийн 23х/, гэрч А.Туяажаргалын мэдүүлэг /хх-ийн 24х/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Түүнчлэн нэхэмжлэгч С.Бат-Эрдэнэ нь 1975 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 1978 оны 07 дугаар сарын 18-ны өдрийг дуусталх хугацаанд Дорнод аймаг дахь хилийн цэргийн 0132 дугаар ангид цэргийн жинхэнэ алба хаасан болох нь Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 02/2481 дугаартай архивын лавлагааны хуулбар /хх-ийн 29х/-аар тогтоогдож байх тул уг байдлыг шийдвэрт оруулан дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Далай ван овогт Сүхийн Бат-Эрдэнэ /РД:СЕ57091711/-ийг Хэнтий аймгийн Баянхутаг сумын Тэмцэл нэгдлийн Баянхүрээ бригадад 1978 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Нэхэмжлэгч С.Бат-Эрдэнэ нь 1975 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 1978 оны 07 дугаар сарын 18-ны өдрийг дуусталх хугацаанд Дорнод аймаг дахь Хилийн цэргийн 0132 дугаар ангид цэргийн жинхэнэ алба хаасан болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч С.Бат-Эрдэнээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлого болгосугай.
4. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор ёсчлогдсоноос хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг хэргийн оролцогчдод мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БОЛДБААТАР