| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жагдагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 156/2017/00438/И |
| Дугаар | 495 |
| Огноо | 2017-08-31 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 08 сарын 31 өдөр
Дугаар 495
| 2017 оны 08 сарын 31 өдөр | Дугаар 156/ШШ2017/00495 | Хэнтий аймаг |
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2017/00438/И
Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, Булгийн 4-29 тоотод оршин суух, Даваа овогт Дамдинжамцын Лхамсүрэн /РД:СЭ62080662/-гийн нэхэмжлэлтэй
“хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Лхамсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Болор-Уянга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Д.Лхамсүрэн нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хөдөлмөрийн дэвтэрт Дамдинжавын Лхамсүрэн гэж буруу бичилт хийгдсэн байна. Тухайн үеийн албан хаагчийн буруугаас болж хөдөлмөрийн дэвтэрт засвар орсон байна. Иймд 1982 оны 06 дугаар сарын 27-ны өдөр нээлгэсэн №006538 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоож өгнө үү гэв. /хх-ийн 1х/
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Даваа овогт Дамдинжамцын Лхамсүрэн нь 1982 оны 06 дугаар сарын 27-ны өдөр нээлгэсэн №006538 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохоо тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Шүүх нэхэмжлэгч Д.Лхамсүрэнгийн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Дамдинжамцын Лхамсүрэн нь 1982 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Дамдинжавын Лхамсүрэн гэж эцгийнх нь нэр ташаа бичигдэж нээлгэсэн №006538 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болох нь нэхэмжлэгчийн шүүхэд өгсөн тайлбар /хх-ийн 1х/, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэх болон төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 3х/, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-ийн 5х/, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Засаг даргын тамгын газрын 1972 оны хүн амын дансны хуулбар /хх-ийн 8-10х/, гэрч Г.Цэцэгмаагийн мэдүүлэг /хх-ийн 22х/, гэрч Д.Болормаагийн мэдүүлэг /хх-ийн 24х/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар 1982 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Дамдинжавын Лхамсүрэн гэж эцгийнх нь нэр ташаа бичигдэж нээлгэсэн №006538 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь нэхэмжлэгч Даваа овогт Дамдинжамцын Лхамсүрэн /РД:СЭ62080662/ мөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Лхамсүрэнгээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлого болгосугай.
3. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор ёсчлогдсоноос хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг хэргийн оролцогчдод мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БОЛДБААТАР