Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 1088

 

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Х-, А.Ц-, Л.М-, Н.С-,

Э.Ч-, Э.Ч- нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Ц.Оч, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

 

прокурор Р.Энх-Оюун,

шүүгдэгч А.Ц-гийн өмгөөлөгч Б.Энхтүвшин,

шүүгдэгч Л.М-, түүний өмгөөлөгч Л.Батаа,

шүүгдэгч Н.С-, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан,

иргэний нэхэмжлэгч “Начин заан” ХХК-ийн төлөөлөгч О.Б-,

нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Баатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 791 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Л.М-, Н.С- нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Д.Х-, А.Ц-, Л.М-, Н.С-, Э.Ч-, Э.Ч-нарт холбогдох эрүүгийн 201726010775 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Б овгийн Э Ч, 19... оны .. дугаар сарын ..-ны өдөр ....................... ......................... ................ ........................ ...................... тоотод түр оршин суух бүртгэлтэй,

Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 34 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 5 жил 3 сарын хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 68 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 10 жил 6 сарын хорих ял шийтгүүлсэн, /РД:.............../;

 

2. Б овгийн Н С, 19.. оны ... дүгээр сарын ..-ний өдөр ............ ............ ............... ............... ............... ................. .............. тоотод түр оршин суух бүртгэлтэй, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 527 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар 1 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан /РД:..................../;

 

3. О овгийн А Ц 19... оны .. дүгээр сарын ..-ний өдөр .................. ............... ............... ............... .................. тоотод оршин суух бүртгэлтэй,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2011 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 235 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 8 сарын хугацаагаар хойшлуулсан,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 232 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 5 жил 5 сарын хорих ял шийтгүүлж, Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 95 дугаар шүүгчийн захирамжаар хугацааны өмнө тэнсэн суллагдсан, /РД:............/;

 

4. Б овогт Л М, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр ............ .......... ............. .......... ............. ............тоотод оршин суух бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 68 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 4 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн /РД:....................../;

 

5. Б овогт Д-ийн Х, 19... оны .. дугаар сарын .-ны өдөр .............. ................ .............. .............. .............. .................тоотод түр оршин суух бүртгэлтэй,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 68 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 6 сарын хугацаагаар баривчлах ялаар,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 1034 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 7 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.10-т зааснаар 6 жилийн хорих ял шийтгүүлсэн /РД:.........../;

 

6. Б овгийн Э Ч, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр ............. ............ ......... ............ ............. ............ тоотод оршин суух бүртгэлтэй, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 417 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 1 жил 4 сарын хорих ялыг 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан /РД:....................../;

 

Шүүгдэгч А.Ц- нь :

1. 2017 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Дэнжийн 4 дүгээр гудамжны, 21 тоотод оршин суух иргэн С.Ч-ын монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, 32 инчийн LCD зурагт, зөөврийн компьютер зэрэг эд зүйл хулгайлан авч, 958,000 төгрөгийн,

2. 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Сансрын 4-05 тоотод оршин суух иргэн Б.Ц байшингийн цонхоор нэвтэрч, Samsung загварын 32 инчийн зурагт хулгайлан авч, 240,000 төгрөгийн,

3. 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Сэлбийн 24-589 тоотод оршин суух иргэн Т.Оролмоосүрэнгийн байшингийн цонхоор нэвтэрч, TCL загварын 42 инчийн зурагт хулгайлан авч, 480,000 төгрөгийн,

4. Д.Х-тэй бүлэглэн 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Баруунтурууны 21-4 тоотод оршин суух иргэн З.Ганхүүгийн монгол гэрийн хаалгыг эвдэн нэвтэрч, Funai загварын 39 инчийн зурагт, Samsung загварын зөөврийн компьютер, DVD тоглуулагч зэрэг эд зүйл хулгайлан авч, 730,000 төгрөгийн,

5. Л.М-тай бүлэглэн 2017 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 96-06 тоотод оршин суух иргэн Б.Бадамхандын байшингийн цонхоор нэвтэрч, хөөрөг, мөнгөн аяга, монетон гинж зэрэг эд зүйлс хулгайлан авч, 1,956,500 төгрөгийн,

6. Л.М-, Э.Ч- нартай бүлэглэн 2017 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Нефтийн 1-27-1 тоотод оршин суух иргэн А.Алтан-Оргилын байшингийн цонхоор нэвтэрч, сейф, нэг хос мөнгөн ээмэг, бөгж, зөөврийн компьютер, цагаан алтан ээмэг, бөгж, кулон, монетон ээмэг, бөгж, бөхийн зодог шуудаг, малгай, компьютерийн цүнх зэрэг эд зүйл хулгайлан авч, 6,025,105 төгрөгийн тус тус хохирол учруулсан буюу нийт 6 удаагийн үйлдлээр бусдад 10,319,605 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт;

 

шүүгдэгч Д.Х- нь А.Ц-тай бүлэглэн 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Баруунтурууны 21-4 тоотод оршин суух иргэн З.Ганхүүгийн монгол гэрийн хаалгыг эвдэн нэвтэрч, Funai загварын 39 инчийн зурагт, Samsung загварын  зөөврийн компьютер, DVD тоглуулагч зэрэг эд зүйл хулгайлан авч, 730,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт;

 

шүүгдэгч Л.М- нь:

1. 2017 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага Нарангийн 34-06 тоотод оршин суух иргэн П.Сэргэлэнбаярын өвлийн сууцанд нэвтэрч, “Iphone 5”, “Samsung S5” загварын гар утаснууд, жижиг мөнгөн цөгц, мөнгөн аяга, бэлэн 1,000,000 төгрөг зэрэг эд зүйл хулгайлж, 3,635,000 төгрөгийн,

2. 2017 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага Нарангийн 20-04 тоотод оршин суух иргэн М.Жаргалбаярын монгол гэрт нэвтэрч, “Samsung” загварын 42 инчийн зурагт, мөнгөн бөгж зэрэг эд зүйл хулгайлж, 810,000 төгрөгийн,

3. 2017 оны 7 дугаар сарын 9-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага Нарангийн 21-06 тоотод оршин суух иргэн Р.Баярцогтын байшингийн хаалгыг эвдэн нэвтэрч, цагаан өнгийн хөөрөг, гар утас, үсний будаг, үсний хими зэрэг эд зүйл хулгайлж, 408,000 төгрөгийн,

4. 2017 оны 8 дугаар сарын 9-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага Нарангийн 43-12 тоотод оршин суух, иргэн Б.Батмөнхийн байшингийн цонхоор нэвтэрч, автомашины түлхүүрийг нь авч, хашаанд нь байсан “Toyota Prius 20” загварын автомашиныг хулгайлж, 10,000,000 төгрөгийн,

5. А.Ц-тай бүлэглэн 2017 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 96-06 тоотод оршин суух иргэн Б.Бадамхандын байшингийн цонхоор нэвтэрч, хөөрөг, мөнгөн аяга, монетон гинж зэрэг эд зүйлс хулгайлж, 1,956,500 төгрөгийн,

6. А.Ц-, Э.Ч- нартай бүлэглэн 2017 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Нефтийн 1-27-1 тоотод оршин суух иргэн А.Алтан-Оргилын байшингийн цонхоор нэвтэрч, сейф, нэг хос мөнгөн ээмэг, бөгж, зөөврийн компьютер, цагаан алтан ээмэг, бөгж, кулон, монетон ээмэг, бөгж, бөхийн зодог шуудаг, малгай, компьютерийн цүнх зэрэг эд зүйл хулгайлж, 6,025,105 төгрөгийн,

7. Н.С-, Э.Ч-нартай бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 5-ны өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хороо, “Рич” зочид буудалд үйлчлүүлж байсан С.Мягмарсүрэнгийн монетон цаг, гар утас, монетон гинж зэрэг эд зүйлсийг нь нууцаар, хууль бусаар хулгайлж, 9,820,000 төгрөгийн тус тус хохирол учруулсан буюу нийт 7 удаагийн үйлдлээр бусдад нийт 32,584,605 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт;

 

шүүгдэгч Э.Ч- нь Л.М-, А.Ц- нартай бүлэглэн 2017 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Нефтийн 1-27-1 тоотод оршин суух иргэн А.Алтан-Оргилын хүн байшингийн цонхоор нэвтэрч, сейф, нэг хос мөнгөн ээмэг, бөгж, зөөврийн компьютер, цагаан алтан ээмэг, бөгж, кулон, монетон ээмэг, бөгж, бөхийн зодог шуудаг, малгай, компьютерийн цүнх зэрэг эд зүйл хулгайлж, 6,025,105 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт;

 

шүүгдэгч Э.Ч-нь Н.С-, Л.М- нартай бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 5-ны өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хороо, “Рич” зочид буудалд үйлчлүүлж байсан С.Мягмарсүрэнгийн эд зүйлсийг нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 9,820,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт;

 

шүүгдэгч Н.С- нь Э.Ч, Л.М- нартай бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 5-ны өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хороо, “Рич” зочид буудалд үйлчлүүлж байсан С.Мягмарсүрэнгийн эд зүйлсийг нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 9,820,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Д.Х-, А.Ц-, Э.Ч- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1,

Л.М-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар,

Э.Ч, Н.С- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт Э.Ч-ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг болгон өөрчилж,

шүүгдэгч Олгонууд овгийн Аюурзанын Ц-, Боржигон овгийн Дашцэрэнгийн Х-, Боржигон овгийн Лхамхүүгийн М- нарыг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн, шүүгдэгч Боржигон овгийн Энхбатын Ч, Боржигон овгийн Намсрайн С- нарыг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн, шүүгдэгч Боржигон овгийн Энхбатын Чыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч А.Ц-г 4 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Л.М-г 4 жил 6 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Д.Х-ийг 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ч, Н.С- нарыг тус бүр 6 сарын хугацаагаар хорих ял, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Э.Ч-ыг 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Х-эд энэ тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ял дээр 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх хорих ялыг 8 жилээр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар А.Ц-, Д.Х-, Э.Ч-, Л.М-, Э.Ч, Н.С- нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар урьдчилан хоригдсон А.Ц-гийн 237 хоног, Д.Х-ийн 449 хоног, Л.М-гийн 241 хоногийг тэдний ял эдэлсэн хугацаанд тус тус оруулан тооцож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар:

шүүгдэгч А.Ц-гаас нийт 4.420.618 төгрөгийг 1 жилийн хугацаанд гаргуулж, хохирогч С.Чадраабал /Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Дэнжийн 4 дүгээр гудамжны, 21 тоотод оршин суух, /РД:ВЮ82061477/-д 778.000 төгрөг, хохирогч З.Ганхүү /Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, 384 дүгээр гарам, 21-4 тоотод оршин суух, /РД:РЭ92072811/-д 216.000 төгрөг, хохирогч Б.Бадамханд /Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 96 дугаар гудамжны, 09 тоотод оршин суух, /РД:ЙР71121006/-д 998.250 төгрөг, хохирогч А.Алтан-Оргил /Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Нефтийн 1-27-1 тоотод оршин суух, /РД:ЕЭ91043022/-д 2.008.368 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.Батсүрэн /Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, 47 дугаар байр, 94 тоотод оршин суух, /РД:УД84040903/-д 420.000 төгрөг тус тус олгох,

шүүгдэгч Л.М-гаас 8.249.618 төгрөгийг 1 жилийн хугацаанд гаргуулж, хохирогч Б.Бадамханд /Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 96 дугаар гудамжны, 09 тоотод оршин суух, /РД:ЙР71121006/-д 998.250 төгрөг, хохирогч А.Алтан-Оргил /Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Нефтийн 1-27-1 тоотод оршин суух, /РД:ЕЭ91043022/-д 2.008.368 төгрөг, хохирогч П.Сэргэлэнбаяр /Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага Нарангийн 34 дүгээр гудамжны, 06 тоотод оршин суух, /РД:АМ71080913/-д 3.170.000 төгрөг, хохирогч М.Жаргалбаяр /Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага Нарангийн 20 дугаар гудамжны, 04 тоотод оршин суух, /РД:ЙС91062611/-д 610.000 төгрөг, хохирогч Р.Баярцогт /Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага Нарангийн 21 дүгээр гудамжны 6 тоотод оршин суух, /РД:ЧГ86031801/-д 418.000 төгрөг, хохирогч Б.Батмөнх /Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага Нарангийн 43 дугаар гудамжны, 12 тоотод оршин суух, /РД:Ч084060817/-д 445.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч “Начин заан” ХХК, төлөөлөгчО.Б-д 600.000 төгрөг тус тус олгох,

шүүгдэгч Д.Х-ээс 216.000 төгрөгийг гаргуулж хохирогч З.Ганхүү /Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, 384 дүгээр гарам, 21-4 тоотод оршин суух, /РД:РЭ92072811/-д олгож, хохирогч С.Мягмарсүрэн, А.Алтан-Оргил, С.Чадраабал нар хохирол, хор уршигтай холбоотой бусад зардлын баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж,

2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч Э.Ч-т оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, тэнссэн ялтанд хяналт тавихыг Цагдаагийн байгууллагад даалгаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 20-62 ТӨА улсын дугаартай, “Sonаta 6” загварын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, хууль ёсны эзэмшигч Д.Мэндбаярт буцаан олгож,

хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Э.Ч-, Э.Ч-, Н.С- нар энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, Э.Ч-, Н.С- нар урьдчилан хоригдсон хоноггүй, Э.Ч- 23 хоног урьдчилан хоригдсон болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.Ч-, Н.С- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч нарын эдлэх ялыг 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн тооцож шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Н.С- гаргасан давж гомдолдоо болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний хувьд Мягмарсүрэнгийн эд зүйлийг хулгайлсан М-гийн хэргийг өөхшүүлж, гуйлтынх нь дагуу “Начин заан” ломбардад өөрийн нэр дээр эд зүйлийг нь барьцаалан зээлдэхэд тавьж өгсөндөө маш их харамсаж байна. Тухайн үед эд зүйлийг Мягмарсүрэнгийнх гэдгийг мэдэж байсан. Гэвч М- “ямар ч асуудалгүй, тавьж өгөөч” гэж удаа дараа гуйсаар байгаад ломбардад 1,800,000 төгрөгийн зээл авсан. Мөн М- нь Мягмарсүрэнгийн эд зүйлийг нэг сарын дотор ямар ч асуудалгүйгээр авна гэсэн. Гэвч төлбөр нь 2,490,000 төгрөг гарсан. Энэ бүгдийг М- төлөх байсан боловч төлөөгүй. Мөн ломбардын хохирол 1,800,000 төгрөг болж, хүн тус бүр 600,000 төгрөг төлөх байснаас Чынх болон өөрийнхтэйгөө нийлүүлж эхний ээлжид 1,200,000 төгрөгийг өгсөн. М- нь төлөх чадваргүй байсан. Мягмарсүрэнд учирсан хохирлыг 3 хүн тус бүрд нь хувааж 1,673,500 төгрөг төлөхөөр тогтоогдсоноос төлбөрийг төлж барагдуулсан. Би энэ хэрэгт санамсаргүйгээр бусдын нөлөөнд автан хам хэрэгтэн болж ял эдэлж байгаадаа харамсаж мөн туйлаас гэмшиж байна. Миний бие гэм бурууд маргах зүйлгүй, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. 3 настай хүү, 81 настай эмээгийн хамт амьдардаг, дахин ийм алдаа гаргахгүй. Цагдан хоригдсоноос хойш миний эрүүл мэнд муудаж, нойр булчирхай, цөс өвдөж, Цагдан хорих ангийн эмчийн хяналтад, эм ууж байгаа боловч эдгэрэхгүй байна. Иймд миний хувийн байдлыг харгалзан үзэж, надад оногдуулсан 6 сарын хорих ялыг хөнгөрүүлж, хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. Миний бие нийт 86 хоног хоригдсон тул хүүхэдтэйгээ байх боломжийг олгоно уу...” гэв.

 

Шүүгдэгч Л.М- гаргасан давж заалдах гомдолдоо болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие дээрх хэрэгт бусдыг уруу татсан зүйл байхгүй. Н.С- болон түүний хамтран амьдрагч Э.Ч-нарын удаа дараагийн шахалтаар өөрийн хамтран амьдрагч Х.Мягмарсүрэнгийн эд зүйлийг өөрийн багын найз болох Э.Ч-болон түүний эхнэр Н.С- нартай авсан боловч хамаг буруугаа над руу чихэж намайг буруутай гэж үзэж байна. Мөн өөрийн ашиг сонирхлоор авах байсан бол Х.Мягмарсүрэнгийн эд зүйлийг хамтран амьдарч байх хугацаандаа авах байсан. Н.С- нь өөрийн хүүхэд болох Саруул-Ухааныг байдаг, өөрийгөө эх хүн гэдгээ мэдэж байгаад гайхаж байна. Учир нь, нярай хүүхдээ нөхөр Буянзаяад үлдээгээд явсан хүн ямар хүн бэ гэдэг нь харагдана. ...өдий олон жил болоход хүүхэд дээрээ очиж үзээгүй байж одоо хүүхдээ ярьж байгаад гайхаж байна. Мөн надад хамаг буруугаа чихэж байгаад гомдолтой байна. Иймд Н.С- нь хар багаас нь өсгөж, хайрлаж үзээгүй хүүхдээрээ түрүү барьж, худал хэлж хөнгөн ял шийтгэл авах башир арга хэрэглэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

 

Шүүгдэгч Н.С-ийн өмгөөлөгч О.Баярбаясгалан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хуралдааны өмнө Н.С-тэй уулзаж, хохирол төлбөр төлөх санаачлага гаргаж, иргэний нэхэмжлэгч О.Болор-Эрдэнийн хохирлыг төлж барагдуулсан. Мөн хохирогч С.Мягмарсүрэнгийн хохирол төлбөрийг төлж барагдуулсан. Түүний үйлдсэн гэмт хэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдсон. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэрэг нь сонгох санкицтай тул хохирлоо нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн болон хувийн байдлыг харгалзан үзэж, нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Л.М-гий өмгөөлөгч Л.Батаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч С.Мягмарсүрэнийн эд зүйлийг ломбардад Н.С-ийн бичиг баримтаар тавьдаг байсан учраас хамтран оролцсон. Хохирогч С.Мягмарсүрэн нь Л.М-гаас хохирол төлбөр нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн. Н.С- бага насны хүүхэд, өндөр настай эмэг эхийн хамт амьдардаг гэсэн боловч хавтас хэрэгт энэ талаар нотлох баримт байхгүй. Л.М-гийн хувьд гэм буруугийн асуудал маргах зүйлгүй учир анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч А.Ц-гийн өмгөөлөгч Б.Энхтүвшин тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс хууль ёсны бөгөөд үндэслэлтэй шийдвэр гарсан. Хуульд заасан төрөл хэмжээний дотор ял шийтгэл оногдуулсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй. Ийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

Иргэний нэхэмжлэгч “Начин заан” ХХК-ийн төлөөлөгчО.Б- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манай байгууллагад 1,800,000 төгрөгийн хохирол учруулсныг 3 хувааж шүүгдэгч Н.С- өөрт ноогдох болон Э.Ч-ад ноогдох 1,200,000 төгрөгийг санаачлагаараа төлсөн, уучлалт гуйсан тул Н.С-д гомдол санал байхгүй. ...” гэв.

 

Прокурор Р.Энх-Оюун тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Н.С-ийн ломбардад хулгайлсан эд зүйлээ барьцаалан зээлдүүлж мөнгө авсан оролцоо үйлдэл нь хавтас хэрэгт нотлох баримтуудаар тогтоогдсон. Шүүгдэгч Л.М-, Н.С- нар нь урьд нь хамтран амьдардаг байсан талаар гэм буруугийн шүүх хуралдаанд мэдүүлж, хохирогч С.Мягмарсүрэн нь “би М-гаас хохирол нэхэмжлэхгүй” гэсэн. Харин шүүгдэгч Н.С-, Э.Ч-нар нь учирсан хохирлыг төлж барагдуулсан. Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Н.С- “Э.Ч-тай хамтран амьдардаг” гэсэн. Бага насны хүүхэд, өндөр настай эмэг эхийн хамт амьдардаг талаар мөрдөн байцаалтын шатанд болон хавтас хэрэгт баримт авагдаагүй, биеийн байцаалтаа өөрөө мэдүүлэхдээ энэ талаар хэлж байгаагүй. Өнөөдрийн байдлаар ч ямар нэгэн баримт гаргаж өгөөгүй байгаа учраас дүгнэлт хийх боломжгүй байна. Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Д.Х-, А.Ц-, Л.М-, Н.С-, Э.Ч-, Э.Ч-нар бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

           

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

 

Хавтас хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

 

Шүүгдэгч А.Ц- нь ганцаараа 2017 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Дэнжийн 4 дүгээр гудамжны, 21 тоотод оршин суух иргэн С.Чадраабалын монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, 32 инчийн LCD зурагт, зөөврийн компьютер зэрэг эд зүйл хулгайлан авч, 958,000 төгрөгийн хохирол учруулсан, 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Сансарын 4-05 тоотод оршин суух иргэн Б.Цээсүрэнгийн байшингийн цонхоор нэвтэрч, Samsung загварын 32 инчийн зурагт хулгайлан авч, 240,000 төгрөгийн хохирол учруулсан, 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Сэлбийн 24-589 тоотод оршин суух иргэн Т.Оролмоосүрэнгийн байшингийн цонхоор нэвтэрч, TCL загварын 42 инчийн зурагт хулгайлан авч, 480,000 төгрөгийн хохирол учруулсан,

А.Ц-, Д.Х- нар бүлэглэн 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Баруунтурууны 21-4 тоотод оршин суух иргэн З.Ганхүүгийн монгол гэрийн хаалгыг эвдэн нэвтэрч, Funai загварын 39 инчийн зурагт, Samsung загварын зөөврийн компьютер, DVD тоглуулагч зэрэг эд зүйл хулгайлан авч, 730,000 төгрөгийн хохирол учруулсан,

А.Ц-, Л.М- нар бүлэглэн 2017 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 96-06 тоотод оршин суух иргэн Б.Бадамхандын байшингийн цонхоор нэвтэрч, хөөрөг, мөнгөн аяга, монетон гинж зэрэг эд зүйлс хулгайлан авч, 1,956,500 төгрөгийн хохирол учруулсан,

А.Ц-, Л.М-, Э.Ч- нар бүлэглэн 2017 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Нефтийн 1-27-1 тоотод оршин суух иргэн А.Алтан-Оргилын байшингийн цонхоор нэвтэрч, сейф, нэг хос мөнгөн ээмэг, бөгж, зөөврийн компьютер, цагаан алтан ээмэг, бөгж, кулон, монетон ээмэг, бөгж, бөхийн зодог шуудаг, малгай, компьютерийн цүнх зэрэг эд зүйл хулгайлан авч, 6,025,105 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч Л.М- нь ганцаараа 2017 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага Нарангийн 34-06 тоотод оршин суух иргэн П.Сэргэлэнбаярын өвлийн сууцанд нэвтэрч, “Iphone 5”, “Samsung S5” загварын гар утаснууд, жижиг мөнгөн цөгц, мөнгөн аяга, бэлэн 1,000,000 төгрөг зэрэг эд зүйл хулгайлж, 3,635,000 төгрөгийн хохирол учруулсан, 2017 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага Нарангийн 20-04 тоотод оршин суух иргэн М.Жаргалбаярын монгол гэрт нэвтэрч, “Samsung” загварын 42 инчийн зурагт, мөнгөн бөгж зэрэг эд зүйл хулгайлж, 810,000 төгрөгийн хохирол учруулсан, 2017 оны 7 дугаар сарын 9-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага Нарангийн 21-06 тоотод оршин суух иргэн Р.Баярцогтын байшингийн хаалгыг эвдэн нэвтэрч, цагаан өнгийн хөөрөг, гар утас, үсний будаг, үсний хими зэрэг эд зүйл хулгайлж, 408,000 төгрөгийн хохирол учруулсан, 2017 оны 8 дугаар сарын 9-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага Нарангийн 43-12 тоотод оршин суух иргэн Б.Батмөнхийн байшингийн цонхоор нэвтэрч, автомашины түлхүүрийг нь авч, хашаанд нь байсан “Toyota Prius 20” загварын автомашиныг хулгайлж, 10,000,000 төгрөгийн хохирол учруулсан,

Л.М-, Н.С-, Э.Ч-нар нь бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 5-ны өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хороо, “Рич” зочид буудалд үйлчлүүлж байсан С.Мягмарсүрэнгийн монетон цаг, гар утас, монетон гинж зэрэг эд зүйлсийг нь нууцаар, хууль бусаар хулгайлж, 9,820,000 төгрөгийн тус тус хохирол учруулсан буюу нийт 7 удаагийн үйлдлээр бусдад нийт 32,584,605 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

гэрээс нь эд зүйлүүдийг нь хулгайлан авсан болохыг мэдүүлсэн хохирогч С.Чадраабал /2 хх 8-9, 101/, хохирогч Б.Цээсүрэн /2 хх 53-54, 99/, хохирогч Т.Оролмоосүрэн /2 хх 191-193/, хохирогч З.Ганхүү /1 хх 165-168, 2 хх 98/, хохирогч Б.Бадамханд /1 хх 11-13/, хохирогч А.Алтан-Оргил /1 хх 109, 2 хх 100/, хохирогч З.Ганхүү /1 хх 165-168, 2 хх 98/, хохирогч П.Сэргэлэнбаяр /3 хх 213-214, 220/, хохирогч М.Жаргалбаяр /3 хх 247-248/, хохирогч Р.Баярцогт /4 хх 40-43/, хохирогч Б.Батмөнх /4 хх 99-102/ нарын мэдүүлэг,

 

зочид буудалд хамт орсон Л.М-, Н.С-, Э.Ч-нар эд зүйлүүдийг нь нууцаар аваад явсан байсныг мэдүүлсэн хохирогч С.Мягмарсүрэн /4 хх 170-174/-ийн мэдүүлэг,

 

хохирогч нарын эд зүйл алдагдсан болохыг нотлон мэдүүлсэн гэрч С.Оюун-Эрдэнэ /2 хх 13-14/, гэрч Б.Баатархүү /2 хх 200-202/, гэрч С.Цэрэнпил /1 хх 15, 2 хх 104-105/, гэрч С.Оюун-Эрдэнэ /3 хх 216/, гэрч Э.Одончимэг /4 хх 166-167/, гэрч Д.Аюурзана /1 хх 83/ нарын мэдүүлэг,

 

хохирогч Б.Цээсүрэнгийн “Samsung” загварын 32 инчийн удирдлагатай LED зурагтыг 220,000 төгрөгөөр Отгон овогтой Сарантуяа гэх хүн барьцаанд тавьсан болохыг мэдүүлсэн иргэний нэхэмжлэгч Б.Баатарсүрэнгийн мэдүүлэг /1 хх 11-12, 2 хх 58-59, 99/,

 

хохирогч С.Мягмарсүрэнгийн 45,5 граммтай монетон цагийг 1,800,000 төгрөгөөр Н.С- гэх эмэгтэй иргэний үнэмлэхээрээ барьцаанд тавьсан болохыг мэдүүлсэн иргэний нэхэмжлэгч О.Болор-Эрдэнийн мэдүүлэг /4 хх 176-180/,

 

хохирогч С.Мягмарсүрэнгийн S-6 эджи загварын гар утсыг Н.С- гэх эмэгтэй иргэний үнэмлэхээрээ 350,000 төгрөгийн барьцаанд тавьсан болохыг мэдүүлсэн иргэний нэхэмжлэгч С.Энхзаяа /4 хх 183-187/-ийн мэдүүлэг,

 

эд зүйлийн үнэлгээ /2 хх 62, 106, 132-154, 117-127, 220-222, 1 хх 169, 3 хх 191-192, 215, 249-250, 4-хх 103-107, 151-152, 5 хх 36/,

 

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 5-9, 100-103, 150-155, 161-162, 237-240, 2хх 87-90, 185-187, 3 хх 180-184, 234-238, 4 хх 28-32, 86-88/,

 

эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2 хх 147-148, 188-189,  1 хх 197-198, 3хх 217-218/,

 

“Начин заан” ХХК-ийн барьцаат зээлийн үйлчилгээний баримт /4 хх 159/,

 

автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл /4 хх 89-92/,

 

автомашин техникийн үнэлгээний тайлан /4 хх 103-107/,

 

шүүгдэгч нарын хэргээ хүлээн мөрдөн байцаалтад болон шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тогтоогдлоо.

 

Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийг нотолж буй нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцжээ.

 

Анхан шатны шүүх:

шүүгдэгч А.Ц-гийн 2017 оны 1 дүгээр сарын 8-наас 2017 оны 12 дугаар сарын 27-ны хугацаанд  ганцаараа болон бусадтай бүлэглэн 6 удаагийн үйлдлээр бусдын орон гэрт нэвтрэн орж, эд зүйлүүдийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, нийт 10,319,605 төгрөгийн хохирол учруулсныг,

шүүгдэгч Д.Х-ийн А.Ц-тай бүлэглэн 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Баруунтурууны 21-4 тоотод оршин суух иргэн З.Ганхүүгийн монгол гэрийн хаалгыг эвдэн нэвтэрч, эд зүйлүүдийг нь  хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 730,000 төгрөгийн хохирол учруулсныг,

шүүгдэгч Л.М-гийн 2017 оны 1 дүгээр сарын 8-наас 2017 оны 10 дугаар сарын 5-ны хугацаанд  ганцаараа болон бусадтай бүлэглэн 6 удаагийн үйлдлээр бусдын гэрт нэвтрэн орж, 1 удаагийн үйлдлээр бусдын эд зүйлүүдийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, нийт 7 удаагийн үйлдлээр бусдад 32,584,605 төгрөгийн хохирол учруулсныг тус тус Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “...Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг ...хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн...” гэсэн гэмт хэргийн шинжтэй,

шүүгдэгч Н.С-, Э.Ч-нарын Л.М-тай бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 5-ны өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хороо, “Рич” зочид буудалд үйлчлүүлж байсан С.Мягмарсүрэнгийн эд зүйлсийг нууцаар, хууль бусаар хулгайлж, 9,820,000 төгрөгийн хохирол учруулсныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан...” гэмт хэргийн шинжтэй гэж тус тус зүйлчилж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

 Шүүгдэгч Э.Ч-ын Л.М-, А.Ц- нартай бүлэглэн 2017 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Нефтийн 1-27-1 тоотод оршин суух иргэн А.Алтан-Оргилын хүн байшингийн цонхоор нэвтэрч, сейф, нэг хос мөнгөн ээмэг, бөгж, зөөврийн компьютер, цагаан алтан ээмэг, бөгж, кулон, монетон ээмэг, бөгж, бөхийн зодог шуудаг, малгай, компьютерийн цүнх зэрэг эд зүйл хулгайлж, 6,025,105 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг гэмт хэрэг үйлдэх цаг хугацаанд дагаж мөрдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болжээ.

 

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт “...хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д “...хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ...” гэж тус тус заасан ба гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсгээр зүйлчлэн ял оногдуулах нь Э.Ч-ын эрх зүйн байдлыг дээрдүүлж байна.

 

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн, хохирол төлбөрөө бүрэн төлсөн Э.Ч-ын хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн хэр хэмжээг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзсан нь хууль зөрчөөгүй гэж үзэв.

 

Шүүгдэгч А.Ц-, Д.Х-, Э.Ч-, Э.Ч-, Л.М- нарт оногдуулсан ял нь тэдгээрийн гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон байна.

 

Шүүгдэгч Н.С- нь “...хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү...”, Л.М- нь “...Н.С-ийн ял шийтгэлийг хөнгөрүүлэх үндэслэлгүй...” гэсэн утга бүхий давж заалдах гомдлуудыг гаргажээ.

 

Шүүгдэгч Н.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээ болох 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь хүнд биш төдийгүй, түүний хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон гэж давж заалдах шатны шүүх дүгнэж, Н.С-ийн давж заалдах гомдлыг нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.  

 

Анхан шатны шүүх:

Э.Ч-т ял оногдуулахдаа 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан нэмэгдэл ялыг орхигдуулсан,

2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэхгүй талаар хуулийн заалтаа буруу баримталсан,

тэнссэн ялтанд хяналт тавих үүргийг цагдаагийн байгууллагад хариуцуулсан зэргээр Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн,

ялтан Д.Х- нь  урьд 3 удаа шүүхээр ял шийтгүүлсэн байхад аль тогтоолоор ямар ялыг нэмж нэгтгэж байгаагаа тодорхой бичээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүйгээр бичигдсэн байна...” гэсэн шаардлагад нийцэхгүй байх тул шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн зохих заалтуудад давж заалдах шатны шүүхээс өөрчлөлт оруулав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 791 дугаартай шийтгэх тогтоолын:

 

тогтоох хэсгийн 1 дахь заалтад “...Э.Ч-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг болгон өөрчилсүгэй...” гэснийг “...Э.Ч-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар өөрчлөн зүйлчилсүгэй...” гэж,

 

тогтоох хэсгийн 3 дахь заалтад “...2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Э.Ч-ыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял...” гэснийг “...2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Э.Ч-ыг эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар...” гэж

 

тогтоох хэсгийн 4 дэх заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Х-эд энэ тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ял дээр өмнөх тогтоолоор оногдуулсан 6 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх хорих ялыг 8 жилээр тогтоосугай...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Х-эд энэ тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 7 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.10-т зааснаар оногдуулсан 6 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, Д.Х-ийн нийт эдлэх ялын хэмжээг 8 жил /найман жил/-ийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай...” гэж,

 

            тогтоох хэсгийн 9 дэх заалтад “...тэнсэгдсэн ялтанд хяналт тавихыг цагдаагийн байгууллагад даалгасугай...” гэснийг “...тэнсэгдсэн ялтанд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай...” гэж тус тус өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.С-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.ПҮРЭВСҮРЭН

 

                                    ШҮҮГЧ                                                                         Ц.ОЧ

 

ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ