Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 2022/ ШЦТ/328

 

 

 

 

 

 

 

 

 

   2022          04          08                                  2022/ШЦТ/328

 

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

шүүгдэгч Д.А,

нарийн бичгийн даргаар О.Тэргэлсаран,

улсын яллагч Ц.Хулан нарыг оролцуулан эрүүгийн 2211000000594  дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Сартуул овогт Д.А

Монгол Улсын иргэн, 1960 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 61 настай, эмэгтэй, дээд боловсролтой, цаг уурын инженер мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 2, нөхрийн хамт, урьд ял шийтгүүлж байгаагүй.

 

Холбогдсон хэргийн талаар: шүүгдэгч Д.А нь 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах гэртээ өөрийн нөхөр Д.Бтой маргалдаж, улмаар түүний гуяыг хутгаар зүсэж эрүүл мэндэд нь баруун гуянд хатгагдаж, зүсэгдсэн шарх, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн дүгнэлт

Хавтас хэрэгт бичгээр авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах: 

 - шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

- шүүгдэгч Д.Аийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Бид сайн дурын үндсэн дээр харилцаж тохиролцож эвлэрсэн..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30 дугаар тал/,

- хохирогч Д.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр би өөрийн гэртээ эхнэр Д.Аийн хамтаар хоёулаа байж байсан. Ингээд орой 18 цагийн орчимд манай эхнэр хоолоо хийхгүй байхаар нь би хоолоо хийсэнгүй гэж хэлсэн бөгөөд үүнээс болоод маргалдсан. Маргалдаж байгаад би эхнэрийгээ маш уурлахаар муухай үг хэлсэн тэгтэл манай эхнэр гэрт байсан жижиг ногоо арилгадаг хутгаар миний баруун талын өгзөг хэсэгт 1 удаа хатгачихсан юм. Тэгээд би гэрээсээ гараад хашаандаа байж байгаад хажуу айлын Шинэжил гэх хүнийг дуудаад хөлдөө шарх авчихлаа боолт хийгээд өгөөч гэж хэлээд боолгоод гэмтэл явсан. Тэгээд гэмтлээсээ цэргийн төв эмнэлэгт хэвтсэн... Би тухайн үед өөрийн эхнэр болох Аийг хэрэгт оруулахгүй гээд худлаа мэдүүлсэн юм аа. 40 гаран жил ханилж байгаа юм. Одоогийн өгч байгаа мэдүүлэг бол үнэн зөв байгаа юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12 дугаар тал/,

- иргэний нэхэмжлэгчийн Б.Байгалмаагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 21^{и1^ өдөр иргэн Д.Б нь Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт бусдад хутгалуулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэмт хэрэг үйлдэгдсэн байх бөгөөд хохирогч Д.Б нь 2022 оны 02 дугаар сард Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс 200.000 төгрөг, цэргийн төв эмнэлгээс 250.000 төгрөгийн зардал нийт 450.000 төгрөгийн зардлыг яллагдагч Д.Аээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дугаар тал/,

 - Шинжээч эмчийн 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 3402 дугаартай дүгнэлт: “...Д.Бын биед баруун гуянд хатгагдаж, зүсэгдсэн шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 22-23 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар хохирогч Д.Бын Эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь нотлогдож байна.

Иймд шүүгдэгч Д.А нь 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сургуулийн 26-496 тоот дахь гэртээ өөрийн нөхөр Д.Бтой маргалдаж, улмаар түүний гуяыг хутгаар зүсэж эрүүл мэндэд нь баруун гуянд хатгагдаж, зүсэгдсэн шарх, цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйл  баримт тогтоогдож байна гэж шүүх үзэв. 

        

             Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн  хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.  

 

шүүгдэгч Д.А нь 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт Сургуулийн 26-496 тоот дахь гэртээ өөрийн нөхөр Д.Бтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж шууд санаатайгаар хутгаар гуяыг нь зүсэж хохирогчийн эрүүл мэндийн аюулгүй байдалд нь халдаж бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан нийгэмд аюултай гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

Шүүгдэгч Д.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар ялаас чөлөөлөх прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй тул түүнд торгох ял оногдуулж шүүх шийдвэрлэв.

 

Бусад асуудлын талаар

Хохирогчийн Д.Б: “...гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх хүсэлтийг үндэслэн шүүгдэгч Д.Аийг хохирогчид төлөх төлбөргүй гэж шүүх үзэв. 

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

          1. Шүүгдэгч Сартуул овогт Д.Аийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг журамлан Д.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас чөлөөлсүгэй.

 

3. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

4. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

5. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Д.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     С.БАТГЭРЭЛ