Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 2022/ ШЦТ/327

 

 

 

 

 

 

 

 

 

  2022         04          07                                 2022/ШЦТ/327

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

шүүгдэгч Д.Б,

нарийн бичгийн даргаар О.Тэргэлсаран,

улсын яллагч С.Солонго нарыг оролцуулан эрүүгийн 2211000000289 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

 

Шүүгдэгч: Боржигон овогт Д.Б

Монгол Улсын иргэн, 1962 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Сүхбаатар аймагт төрсөн, 59 настай, эрэгтэй, дээд боловсролтой. Хуульч мэргэжилтэй. Хувиараа Монгол гэрийн тавилга хийдэг, ам бүл 2,эхнэрийн хамт, урьд 1986 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн X ба ДЦШ-ийн 73а шийтгэх тогтоолоор 4 жилийн хорих ялаар шийтгүүлж, хугацааны өмнө тэнсэн суллагдсан, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 256 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 06 сарын хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар хорих ялыг тэнссэн.

 

Холбогдсон хэргийн талаар: шүүгдэгч Д.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 01 дүгээр сарын 16-ний өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сургуулийн 10-1576 тоотод танхайран ахуйн хэрэглээний хутгаар хохирогч О.Мын  зүүн гарыг нь хутгаар зүсэж, зүүн сарвуунд зүсэгдсэн шарх гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн дүгнэлт

Хавтас хэрэгт бичгээр авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах:

- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

- шүүгдэгч Д.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...манай гэрийн шар өнгийн иштэй жижиг хоолны хутгаар гарыг нь нэг удаа зүссэн. Би өөрийн хийсэн хэргийнхээ гэм бурууг ойлгож ухаарч гэмшиж байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 42 дугаар тал/,

- хохирогч О.Мын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 16-ний өдөр найз Ганбатын Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр, Сургуулийн 10- 1576 тоотод амарч байсан юм ... худаг руу усанд явж байгаад зүс таних ахтайгаа гааралдаад, ганц юм ууя гээд Ганбатын гэр лүү дагуулаад орсон юм ... хамт явж байсан ах карт болон утсаа аваад бид хоёр дахиж дэлгүүр ороод 0.75 литрийн хараа нэртэй цагаан архи аваад Ганбатын гэрт очоод гэрт нь халуун болохоор би дээгүүрээ нүцгэн сууж байсан ... тэгээд бид нар юм яриад архиа уугаад сууж байхад нөгөө ахын утас алга болчихлоо гээд хайгаад байсан, тэгээд утас нь залгаж байгаад гэрийн гадна талаас олчхоод гараад явсны дараагаар Б ах гаднаас хутга барьсан бүгдийг чинь ална гээд ороод ирсэн ... тэгээд юм ярихын завдалгүй миний зүүн гарын ар хэсгийг зүсээд, гараас цус их гараад би түргэний эмчид үзүүлж 6 оёдол тавиулсан ... ” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7-9 дүгээр тал/,

-гэрч Д.Гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "... М гаднаас орж ирээд гэрийн зүүн хойд хэсэгт сууж байх үед танихгүй залуугийн дүү нь Мын цээж хэсэг рүү хутгалахыг оролдсон .. цамцыг нь тайлаад хартал бага зэрэг өнгөц зүсэгдсэн байсан ...” гэх мэдүүлэг/хавтаст хэргийн 12 дугаар тал/,

- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 1887 дугаартай “...О.Мын биед зүүн сарвуунд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо ... ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр 1-2 хоногийн өмнө үүссэн байх боломжтой ... Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 17-18 дугаар тал/,

-гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 2 дугаар тал/,

-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 3-5 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар хохирогч О.Мын Эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь нотлогдож байна.

Иймд ш¿¿ãäýã÷ Д.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 01 дүгээр сарын 16-ний өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сургуулийн 10-1576 тоотод хохирогч О.М болон хэд хэдэн хүмүүстэй хамт ахуйн хүрээнд архидан согтуурч байх явцдаа танхайран хутгаар хохирогчийн  зүүн гарыг нь зүсэж, зүүн сарвуунд зүсэгдсэн шарх гэмтэл бүхий хүний хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна гэж шүүх үзэв. 

        

             Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн  хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.  

 

ш¿¿ãäýã÷ Д.Бын 2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байралах Сургуулийн 10-1576 тоотод хохирогч О.Мтай үл ойлголцол үүсч маргалдан, улмаар танхайран шууд санаатайгаар зүүн гарыг нь хутгаар зүсэж хохирогчийн эрүүл мэндийн аюулгүй байдалд нь халдаж бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан нийгэмд аюултай гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

Шүүгдэгч Д.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль болон шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл бадал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээж буй байдал, байдлыг нь тус тус харгалзан түүнийг цээрлүүлэх зорилгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын 600 нэгжтэй тэнцэх хэмжээгээр ял шийтгэлийг оногдуулах нь тохирно гэж үзэн өөрийнх нь саналыг харгалзан 3 сарын хугацаанд төлж барагдуулахаар тогтоож шүүх шийдвэрлэв.

 

Бусад асуудлын талаар

Хохирогч О.М шүүгдэгчээс хохирол төлбөр нэхэмжлээгүй байх тул  шүүгдэгч Д.Быг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

Харин хохирогч О.М нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирол болох цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тогтоолд дурдав.

 

            Иргэний нэхэмжлэгч Б.Байгалмаа нь хохирогч О.Мын эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардалд эрүүл мэндийн даатгалын сангаас 280.000 төгрөг зарцуулсныг нэхэмжилсэн ба шүүгдэгч Д.Баас гаргуулах нь үндэслэлтэй байх тул өөрийнх нь саналыг харгалзан  нэг сарын хугацаанд төлж барагдуулахаар шүүх тогтоов.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй  болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

              1. Шүүгдэгч Боржигон овогт Д.Бд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Быг 600 /зургаан зуун/ нэгж буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар Д.Быг торгуулийн ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай.

 

 5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Баас 280.000 /хоёр зуун наян мянган/ төгрөгийг гаргуулан, Эрүүл мэндийн даатгалын санд олгож, 1 /нэг/ сарын хугацаанд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 10090020080 дугаартай дансанд хохирлыг төлж барагдуулахаар тогтоож, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Хохирогч О.М нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмт хорын хохирол болох цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

 7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй тус тус дурдсугай.

 

 8. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 9. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Д.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.БАТГЭРЭЛ