| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Амарсайханы Мөнхсайхан |
| Хэргийн индекс | 185/2022/0439/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/478 |
| Огноо | 2022-05-06 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | Г.Баярмаа |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 2022/ШЦТ/478
2022 05 06 2022/ШЦТ/478
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхсайхан даргалж,
Шүүгдэгч: А.Б, О.Л, Б.М,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Жанерке,
Улсын яллагч: Г.Баярмаа нар оролцсон эрүүгийн 2209007060686 дугаартай хялбаршуулсан хэргийг 2022 оны 5 дугаар сарын 06-ний өдөр нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1999 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, дээд боловсролтой, үйлдвэрийн техникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, НҮН 16-44 тоотод оршин суудаг, ам бүл 6, эцэг, эх, эгч, ах, дүүгийн хамт амьдардаг гэх, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, А.Б/,
Монгол Улсын иргэн, 2001 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Улаанбаатар Эрдэм Их сургуулийн 4 дүгээр дамжааны оюутан, Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Нүхтийн 29 дүгээр гудамжны 4/1 тоотод оршин суудаг, ам бүл 4, эцэг, эх, ахын хамт амьдардаг гэх, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, О.Л
Монгол Улсын иргэн, 2000 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Мөсөн өргөө” ХХК-д үйлчилгээний зөвлөх ажилтай, Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, НҮН 15-40 тоотод оршин суудаг, ам бүл 2, эхийн хамт амьдардаг гэх, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй Б.М
Холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Шүүгдэгч А.Б, О.Л, Б.М нар нь бүлэглэн 2022 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ай лофт” баарны гадна авто машины зогсоолд байрлуулсан иргэн Ц.Цэрэнпунцагийн эзэмшлийн 76-01 УАО улсын дугаартай Тоёота приус-30 маркийн автомашины 4 ширхэг дугуйг хууль бусаар хагалж гэмтээсний улмаас бусдад нийт 440.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн 2209000000176 дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:
Улсын яллагч:
-2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоолыг (хавтаст хэргийн 12 дугаар тал),
-2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэлийг (хавтаст хэргийн 14-15 дугаар тал),
-2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хохирогч Ц.Цэрэнпунцагийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (хавтаст хэргийн 18 дугаар тал),
-2022 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн №СБ1-21-669 дугаартай “...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар... зах зээлийн үнэлгээгээр нийт 440,000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 28-29 дүгээр тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Гэм буруугийн талаархи шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Шүүгдэгч А.Б, О.Л, Б.М нар нь бүлэглэн 2022 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ай лофт” баарны гадна авто машины зогсоолд байрлуулсан иргэн Ц.Цэрэнпунцагийн эзэмшлийн 76-01 УАО улсын дугаартай Тоёота приус-30 маркийн автомашины 4 ширхэг дугуйг хууль бусаар хагалж гэмтээсэн үйл баримт дараахь нотлох баримтуудаар тогтоогдов. Үүнд:
-4 дугуйг хагалж гэмтээсэн болохыг баримтжуулсан гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 6-11 дүгээр тал),
-Хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн “...Үзлэгийг цааш үргэлжлүүлэхэд ...дотуураа цагаан өнгийн хувцастай, гаднаа бараан өнгийн хүрэмтэй эрэгтэй хүн хохирогчийн тээврийн хэрэгслийн зүүн хойд талд хүн харж байгаа бололтой зогсож байгаад хохирогчийн тээврийн хэрэгслийн зүүн хойд дугуйны орчим доошоо тонгойж сууж байх бөгөөд тухайн хүнтэй хамт явж байсан арай өндөр дотуураа цагаан өнгийн зах гарсан гадуураа хар өнгийн хүрэмтэй эрэгтэй хүн тухайн хүнийг босоход зөрөөд хохирогчийн тээврийн хэрэгслийн зүүн ар талд суугаад босож байгаа бичлэг байв” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 14-15 дугаар тал),
-Хохирогч Ц.Цэрэнпунцагийн “...би 2022 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Ай Лофт баарны гадна талд зогсоол дээр өөрийн 76-01 УАО улсын дугаартай Приус-30 маркийн тээврийн хэрэгслээ байршуулаад орсон. Тэгээд 2022 оны 02 дугаар сарын 27-ны өглөө үүрээр 05 цагийн орчим гарч ирээд явах гэтэл миний тээврийн хэрэгслийн 4 ширхэг дугуйг хагалсан байсан. Тэгэхээр нь би “Ай Лофт” баарны камерийг шүүж үзсэн. Тэгсэн чинь 2-3 залуу миний тээврийн хэрэгслийн дугуйг машинаа гаргаж чадахгүй болохоор хагалсан байсан. Тэгсэн чинь Баярхүү надад би наад хүмүүсийг чинь танина гээд надад нэр утасны дугаарыг нь өгсөн, мөн хяналтын камер дээр шүүж үзсэн чинь тухайн хүмүүсийн унаж явсан тээврийн хэрэгслийн дугаар харагдаж байсан. 65-50 УАТ улсын дугаартай Тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгсэл байсан миний утас тухайн үед холбогдохгүй байсан тухайн хүмүүс миний утас руу залгасан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дугаар тал) зэрэг хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болно.
Прокуророос хэргийг зүйлчлэхдээ шүүгдэгч нарыг бүлэглэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг зүйлчлэн ирүүлжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж тодорхойлон заажээ. Эндээс үзэхэд, гэмт хэргийг 2 ба түүнээс дээш хүн урьдчилан үгсэн тохиролцсон болон урьдчилан үгсэн тохиролцолгүйгээр санаатай нэгдэж үйлдсэн байхаар байна. Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг хамтран үйлдэх талаар хэрэг үйлдэхээсээ өмнө урьдчилан тохиролцоогүй боловч хэрэг үйлдэх явцад санаатай хамтран оролцсон, эсхүл гэмт хэрэг үйлдэж эхлэхээс өмнө тодорхой хэргийг хамтарч үйлдэхээр тохиролцсон байхыг ойлгоно.
Шүүгдэгч нар нь тээврийн хэрэгсэлээ зогсоолоос гаргах зорилгоор урд нь хааж тавьсан байсан тээврийн хэрэгслийн жолооч буюу хохирогч руу утсаар залгахад холбогдохгүй байсан, хэсэг хугацаанд хүлээж байгаад тухайн машины дугуйг ярилцаж тохироод хагалж гэмтээснээс үзэхэд үйлдлээрээ санаатай нэгдэж тухайн гэмт хэргийг үйлдсэн болох нь харагдаж байна.
Мөн эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэрэг нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм. Энэ үйлдлийн улмаас бусдад бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учирсан байх бөгөөд хууль бусаар устгасан, гэмтээсэн идэвхтэй үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой.
Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн №СБ1-21-669 дугаартай “...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар... зах зээлийн үнэлгээгээр нийт 440,000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 28-29 дүгээр тал)-гаас үзэхэд хохирогчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т “бага хэмжээний хохирол гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” гэж заасан бага хэмжээнээс дээш хэмжээний буюу 440,000 төгрөгийн бодит хохирол учирсан байна.
Тиймээс прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, тохирсон байна гэж дүгнэлээ.
Эд хөрөнгө устгасан гэдэгт эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглах, эзэмших боломжгүй дахин сэргээн засварлахааргүй болгосныг, эд хөрөнгө гэмтээсэн гэдэгт эд хөрөнгөд гэмтэл учруулсан бөгөөд тухайн эд хөрөнгийг сэргээн засварласны дараагаар зориулалтын дагуу ашиглах, эзэмших боломжтой байхыг ойлгоно.
Шүүгдэгч нарын хувьд хохирогчийн машины дугуйг гэмтээсэн буюу дахин сэргээн засварласны дараагаар зориулалтын дагуу ашиглах, эзэмших боломжтой байсан гэж үзэж анх яллагдагчаар татсан байна.
Иймд шүүхээс А.Б, О.Л, Б.М нарыг бүлэглэж бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч нар нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т заасан “...өөрийгөө өмгөөлөх...” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...яллагдагч өөрийгөө өмгөөлөх...” эрхтэй гэж тус тус заасны дагуу өөрөө өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцсон болно.
Хохирогч Ц.Цэрэнпунцагаас хэргийн материалтай танилцуулсан “... Үлдэгдэл 140,000 төгрөг авчихсан, ямар ч гомдолгүй, би хөдөө ажилтай байгаа тул ахиж шүүх хуралд суух боломжгүй” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 98 дугаар тал), 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хохирогч Ц.Цэрэнпунцагийн Хаан банк дахь 5248027865 тоот дансанд “dugui” гэх утгаар 300,000 төгрөг шилжүүлсэн баримт (хавтаст хэргийн 86 дугаар тал), мөн хохирогчийн дээрх дансанд 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 140,000 төгрөг шилжүүлсэн баримт (хавтаст хэргийн 100 дугаар тал) зэрэг баримтуудаар хохирол төлбөр бүрэн төлөгдсөн болох нь нотлогдож байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан, шүүгдэгч нараас гаргуулах хохиролгүй гэж үзэв.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч нараас нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж, биеэ зөв боловсон авч явах зан харилцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч А.Б, О.Л, Б.М нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлууд хангагдсан байна.
Тиймээс прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан журмаар шүүгдэгч А.Б, О.Л, Б.М нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч нар хүлээн зөвшөөрч гарын үсэг зуржээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.
Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.
Шүүгдэгч нарын хувийн байдлыг тогтоосон дараахь нотлох баримтууд хэрэгт авагжээ. Үүнд:
-шүүгдэгч А.Буяндагуулын Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 64 дүгээр тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 87 дугаар тал), Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны Засаг даргын “Алтангэрэлийн Буяндагуул нь Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны НҮН-16 байрны 44 тоотод /ам бүл 6/ оршин суудаг нь үнэн болно” гэх тодорхойлолт (хавтаст хэргийн 88 дугаар тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 94 дүгээр тал) зэрэг нотлох баримтууд,
-шүүгдэгч О.Лхагвадоржийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 63 дугаар тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 74 дүгээр тал), Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны Засаг даргын “Очирсүрэнгийн Лхагвадорж нь Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо Нүхт 29-ийн 4/1 тоотод оршин суудаг нь үнэн болно” гэх тодорхойлолт (хавтаст хэргийн 75 дугаар тал), бүрэн дунд боловсролын үнэмлэхийн хуулбар (хавтаст хэргийн 76 дугаар тал), “Улаанбаатар Эрдэм” Их сургуулин сургалтын албаны даргын “Очирсүрэн овогтой Лхагвадорж нь тус сургуулийн “Бизнесийн удирдлага” ангийн 4 дүгээр дамжаанд суралцдаг нь үнэн болно” гэх тодорхойлолт (хавтаст хэргийн 77 дугаар тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 79 дүгээр тал) зэрэг нотлох баримтууд,
-шүүгдэгч Б.Мэргэний Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 62 дугаар тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 65 дугаар тал), Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны Засаг даргын “Батбаярын Мэргэн нь Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны НҮН-15 байрны 40 тоотод /ам бүл 2/ оршин суудаг нь үнэн болно” гэх тодорхойлолт (хавтаст хэргийн 66 дугаар тал), бүрэн дунд боловсролын үнэмлэхийн хуулбар (хавтаст хэргийн 67 дугаар тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 71 дүгээр тал) зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна.
Шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй байна. Тодруулбал, хэдийгээр шүүгдэгч нар анх удаа гэмт хэрэгт холбогдсон болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 62-64 дүгээр тал)-аар нотлогдож байгаа бусдын өмчлөл, эзэмшлийн эд хөрөнгийг санаатайгаар гэмтээж байгаагаа мэдэж байсан болно.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...учруулсан хохирлыг төлсөн” буюу гар утсыг хохирогчид буцаан өгч хохирол, хор уршгийг арилгасан, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүгдэгч нар үйлдсэн хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан улсын яллагч, шүүгдэгч нарын тохиролцсон эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд шүүгдэгч нарт тус бүр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1,000 төгрөг) 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор /3 сар/ төлүүлэхээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурдав.
Шүүгдэгч нарт торгох ял оногдуулсан тул урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэж, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохиролгүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг сидиг хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч А.Б, О.Л, Б.М нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б, О.Л, Б.М нарыг тус бүрд нь 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1,000 төгрөг) 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч А.Б, О.Л, Б.М нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгч нар урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д зааснаар шүүгдэгч нарт шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 (ер) хоногийн дотор /3 сар/ төлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б, О.Л, Б.М нар шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.
6. Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 /нэг/ ширхэг сидиг хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.МӨНХСАЙХАН