| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2022/0303/Э |
| Дугаар | 2022/ ШЦТ/330 |
| Огноо | 2022-04-08 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | О.Нандинцэцэг |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 2022/ ШЦТ/330
2022 04 08 2022/ШЦТ/330
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,
шүүгдэгч Б,
шүүгдэгч Ц.Э,
нарийн бичгийн даргаар О.Тэргэлсаран,
улсын яллагч О.Нандинцэцэг нарыг оролцуулан эрүүгийн 2211001710479 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Цорс овогт М.Б,
Монгол Улсын иргэн, 1984 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Архангай аймагт төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Хэнтий аймагт том машины жолооч ажилтай, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт, хэрэг хариуцах чадвартай, Урьд 2011 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн 120 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар 01 жил, 06 сарын хорих ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзсан.
Шүүгдэгч: Өөлд овогт Ц.Э
Монгол Улсын иргэн, 1984 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 38 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, нөхөр хүүхдүүдийн хамт, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай.
Холбогдсон хэргийн талаар: шүүгдэгч Б, шүүгдэгч Ц.Э нар нь урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч бусдын гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж үйлдлээрээ нэгдэж “2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 03 дугаар хороо, “Реасе mall” худалдааны төвийн баруун талд такси үйлчилгээнд явж байхдаа хохирогч Г.Иын мартаж буусан “red mi note 8 pro” загварын гар утсыг бусдын эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж завшиж, 400.000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн дүгнэлт
Хавтас хэрэгт бичгээр авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах:
- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
- шүүгдэгч Ц.Эийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 08-ны өглөө нөхөр бид 2 юманд явах гээд байж байтал нөхөр намайг гараад машин халаачих гэсэн. Би машиныг нь асаах гээд хаалгыг онгойлготол машины хойд талын шалавчин дээр гадуураа хар ногоон өнгийн гэртэй утас хэвтэж байсан. Би тэр гар утсыг аваад гэр лүү орж нөхрөөсөө хэний гар утас вэ гэж асуухад өчигдөр хэдэн хүн зөөсөн, тэд нарын нэгийнх нь гар утас байх аа гэж хэлсэн. Би тэгээд нөхрөөсөө одоо тэгээд энэ гар утсыг яах юм бэ гэхэд мэдэхгүй, ямар ч байсан шүүгээ рүү хийчих гэсэн. Тэгээд маргааш нь буюу 2022 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр нөхрийнхөө ахын хүргэн болох Гэрэлт-Одын гэрт нь очсон. Тэр өдрийн өглөө Гэрэлт-Одтой ярих гэж хүнээр дамжуулж ярьсан болохоор би Гэрэлт-Одод гэрт нь очоод чи нэг утастай болооч ярих гэхээр хэцүү юм гэж хэлсэн. ...надад ийм гар утас байна, энэ гар утсыг утастай болтол түр ашиглавал ашигла гэж хэлээд нөхрийн машины араас олдсон хүний утсыг өгчхөөд тэднийхээс явсан. Би болон манай нөхөр бид хоёр тур утсыг цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгөөгүй, тэр гар утасны эзнийг нь олж өгөхөөр ямар нэг үйлдэл хийгээгүй. Тэр гар утсыг асаагаач үгүй санагдаж байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дугаар тал/,
- шүүгдэгч Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Дараа нь буцаж тавуулаа болоод Их дэлгүүрийн баруун талд нэг эрэгтэй найзыгаа авсан буудалдаа эргээд буусан. Би цаг орой болсон учир гэр лүүгээ шууд яваад унтсан. Тэр залуучуудыг хүргэж өгч байхад ямар ч утас цэнэглүүлээгүй. Маргааш өдөр нь буюу 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өглөө Их наран руу явах тул гараад машин халаачих гэж эхнэр Эт хэлсэн. Манай эхнэр гарчхаад эргээд орж ирэхдээ гартаа хар ногоон өнгийн гэртэй, хар өнгийн утас барьчихсан, чиний машины ард гар утас уначихсан байна гэж хэлсэн. Орой харихдаа хэдэн хүн харих замаараа зөөж халтуур хийсэн юм, тэр хүмүүсийн нэг нь хаячихсан байна гэж эхнэртэйгээ тухайн үед яриад өнгөрсөн. ...машинаас олдсон гар утсыг эхнэр Э манай төрсөн ахын хүргэн Гэрэлт-Одод өгч ашиглуулсан. Би тэр хүний гар утсыг цагдаагийн байгууллагад хүргэж өгөх талаар бодоогүй. ...Тухайн үед эхнэр бид хоёр тэр гар утсыг байж л байг гээд шүүгээ рүү хийсэн. Утсыг нь асаагаад эзэнд нь буцааж өгөх талаар огт оролдоогүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дүгээр тал/,
- хохирогч Г.Иын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Отгонбаяр, Э нарын хамтаар Баянбүрд буудлын үүднээс Тоёото дриус 30 маркийн бараан өнгийн тээврийн хэрэгсэлд суусан. ...Тэгээд тэр тээврийн хэрэгсэлтэйгээ “Реасе таП” явж байх замдаа утсаа тухайн таксины жолоочид цэнэглүүлэх гэж өгсөн. Тэгээд “Реасе mall” худалдааны төвийн хажууд бид нар буугаад 2 минут орчмын дараа би Эны утсаар өөрийнхөө 99138488 дугаарын утас руу залгахад эхлээд дуудсан. Тэгээд шууд унтарсан. Тэгэхээр нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. ...1989 оны махлаг бор, хип хоп малгайтай, өөрийгөө Архангайн залуу гэж ярьж байсан. Тэгээд утсаа цэнэглүүлэхээр өгсөн. Байж байгаад машинаас буухдаа утсаа яалаа гэж хамт явж байсан хүмүүсээс асуухад Эрдэнэбагана чи утсаа цэнэглэх гээд таксины жолоочид үлдээсэн гэж хэлсэн. Тэгээд залгахад дуудаад тэгээд холбогдох боломжгүй болсон” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10 дугаар тал/,
- гэрч Г.Эын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр намайг “Реасе mall” худалдааны төвийн баруун талын буудалд байхад 22 цагийн орчимд байх манай найзууд болох И, Отгонбаяр нар такситай ирж авсан. Бид гурав тэндээс 3,4 дүгээр хороолол руу явахаар болсон. Явж байх замд И өөрийн гар утсыг надад цэнэглүүлэхээр өгсөн, учир нь би урд сууж явсан юм. Би таксины голд байсан цэнэглэгчээр Ишгомбын гар утсыг цэнэглээд машины голын хайрцаг дээр нь тавьж орхисон. Бид гурав 3,4 дүгээр хорооллын Бичилээс найз Энхболдыг нэг танихгүй эмэгтэйн хамт авсан. Бид нар тавуулаа болоод 3.4 дүгээр хорооллоос нөгөө такситайгаа хамт буцаж миний байсан буудалд хүргүүлсэн. ...таксинаас буугаад буудлын өрөөнд дөнгөж орж иртэл И таксинд утсаа үлдээчихсэн байна гэж хэлээд буцааж гарсан. Харин эргэж орж ирэхдээ таксины жолооч миний утсыг аваад явчихсан байна гээд миний дугаараас өөрийнхөө дугаар луу залгахад холбогдохгүй байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дугаар тал/,
- гэрч О.Гын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр намайг гэртээ байж байтал Э эгч манай хажуу айлын хүнээр дамжуулж надтай яриад удалгүй манай гэрт ирсэн. Э эгч манай гэрт ирчхээд надад чамтай холбоо барих гэхээр хэцүү байна. Надад нэг гар утас байгаа, чи энэ гар утсыг өөрөө гар утастай болтлоо бариарай гэж хэлсэн. Тэгээд гадуураа хар ногоон өнгийн гэртэй, ар тал нь цэнхэрдүү өнгөтэй, гар утас надад өгсөн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18 дугаар тал/,
- гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 2 дугаар тал/,
- “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 22-23 дугаар тал/,
- “Unitel“ ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 05-01/1025 дугаартай албан бичиг, түүний хавсралтууд /хавтаст хэргийн 37-41 дүгээр тал/,
- хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /44-47 дугаар тал/ зэрэг иймд шүүгдэгч Б, Ц.Э нар нь урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч бусдын гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж үйлдлээрээ нэгдэж “2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, “Реасе mall” худалдааны төвийн баруун талд такси үйлчилгээнд явж байхдаа Г.Иын мартаж буусан “red mi note 8 pro” загварын гар утсыг бусдын эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж завшиж, 400.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна гэж шүүх үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.
шүүгдэгч шүүгдэгч Б, Ц.Э нар нь урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч бусдын гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж үйлдлээрээ нэгдэж “2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, “Реасе mall” худалдааны төвийн баруун талд такси үйлчилгээнд явж байхдаа хохирогч Г.Ишгомбын мартаж буусан “red mi note 8 pro” загварын гар утсыг бусдын эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж завшиж, 400.000 төгрөгийн хохирол учруулсан бусдын өмчлөлд халдсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдгээрт ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын дүгнэлт
Шүүгдэгч Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжээр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй тул торгох ял оногдуулж шүүх шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн орлого олох боломж, өөрийнх нь саналыг харгалзан Бт шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.
шүүгдэгч Ц.Эт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжээр торгох ял оногдуулж, уг торгох ялаас чөлөөлөх прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй тул торгох ял оногдуулж, уг ялаас чөлөөлж шүүх шийдвэрлэв.
Бусад асуудлын талаар
Хохирогчийн Г.Иын: “...гар утсаа буцаан авсан гомдол санал байхгүй...” гэх хүсэлтийг үндэслэн шүүгдэгч Б, Ц.Э нарыг хохирогчид төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СиДи 1 ширхэгт энэ хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдол бүхий дүрс бичлэг хийгдсэн тул хэрэгт нь үлдээх нь зүйтэй гэж үзэв.
Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Цорс овогт М.Б, шүүгдэгч Өөлд овогт Ц.Э нарыг бусдын гээгдэл эд хөрөнгийг завшсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ãýìò õýðýã ¿éëäñýí ãýì áóðóóòàéä тус тус òîîöñóãàé.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Бийг 500 /таван зуун/ нэгж буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Эийг 500 /таван зуун/ нэгж буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг журамлан Ц.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 500 /таван зуу/ нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаас чөлөөлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар Бийг торгуулийн ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б нь торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай.
7. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СиДи-г хэрэгт үлдээсүгэй.
9. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
10. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б, Ц.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ