| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойжоогийн Баярцэнгэл |
| Хэргийн индекс | 131/2017/0447/И |
| Дугаар | 131/ШШ2017/00477 |
| Огноо | 2017-06-28 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 131/ШШ2017/00477
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл би
Нэхэмжлэгч: Төрийн банк ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянхонгор аймгийн Баян-Овоо сум 2 дүгээр багт оршин суух, ТД87061019 регистрийн дугаартай, Аяа овогт Баттогоогийн Баттулга,
Хариуцагч: Баянхонгор аймаг Шинэжинст сумын 4 дүгээр багт оршин суух, Бай овогт Цэрэнхүү Оюунчулуун нарт холбогдох Зээл, зээлийн хүү, торгуулийн нийт 2.671.620 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Батбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Зээлдэгч Б.Баттулга, Ц.Оюунчулуун нар нь 2016 оны 04 сарын 20-ны өдөр Баянхонгор салбарын харъяа Шинэжинст тооцооны төвөөс 427 тоот зээлийн гэрээ байгуулан 4.000.000 төгрөгийн цалингийн зээлийг 16 сарын хугцааатай, 21.6 хувийн хүүтэй авсан. 2016 оны 09 сард ажлаасаа гарч 2016 оны 11 сараас хойш зээл хүүний төлбөрөө огт төлөөгүй 2017 оны 05 сарын 30-ны өдрийн байдлаар зээл 180 хоног хугацаа хэтэрсэн төлөөгүй байна.
Б.Баттулга, Ц.Оюунчулуун нарын зээл 2017 оны 05 сарын 30-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 2.359.352 төгрөг, зээлийн хүүний өр 293.585 төгрөг, торгуулийн хүүний өр 18.683 төгрөг, нийт 2.671.620 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Баттулга шүүхэд гаргасан тайлбартаа:
Б.Баттулга миний бие 2016 оны 04 сард Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Төрийн банкны салбараас 4.000.000 төгрөгийн зээлийг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан нь үнэн болно. Тодорхой хугацаанд ажилгүй байсны улмаас зээлийг төлж чадаагүйн улмаас үүдэн гарах зээлийг хүүгийн хамт 2.671.620,97 төгрөгийн зээлийг өөрөө төлж барагдуулах болно.
Иргэн Цэрэнхүү овогтой Оюунчулуун нь зээлд хамааралгүй тул зээлээс чөлөөлж өгнө үү. Цаашид ямар нэгэн маргаан байхгүй гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Төрийн банк ХХК-нь хариуцагч Б.Баттулга, Ц.Оюунчулуун нарт холбогдуулан Зээл, зээлийн хүү, торгуулийн нийт 2.671.620 төгрөг гаргуулах төгрөг гаргуулахыг хүсэн шаарджээ.
Хариуцагч Б.Баттулга нь 2016 оны 04 сарын 20-ны өдөр Төрийн банк ХХК-тай 427 тоот зээлийн гэрээ байгуулж 4.000.000 төгрөгийг 16 сарын хугацаатай, 21.6 хувь хүүтэй зээлж, гэрээний үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Баттулга нь нэхэмжлэлийн шаардлага болох Зээл, зээлийн хүү, торгуулийн нийт 2.671.620 төгрөгийг төлөхийг зөвшөөрч бичгээр тайлбар гаргасан байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Баттулга нь Зээл, зээлийн хүү, торгуулийн нийт 2.671.620 төгрөгийг нэхэмжлэгч Төрийн банк ХХК-д төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар төрийн сангаас 28.848 төгрөг, хариуцагч Б.Баттулгаас 28.848 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Төрийн банк ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйгтайлбарласугай.
ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ