Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/207

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Норжинпил,

улсын яллагч Х.Оюунцэцэг,

шүүгдэгч нарын өмгөөлөгч И.Отгонсүрэн,

шүүгдэгч Б.Э,

өсвөр насны шүүгдэгч Б.Б.Ц, түүний хууль ёсны төлөөлөгч М.Болормаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Э, Б.Б.Ц нарт холбогдох 22034000000039 дугаартай эрүүгийн хэргийг хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Бовогт Б.Э /, Монгол улсын иргэн, 2003 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хот Баянгол дүүрэгт төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Төв аймаг Заамар сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд оюутан, ам бүл 5, аав, ээж, дүү нарын хамт Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо Баянгол 27-27 тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй гэв.

 Б овогт Б.Ц/ /, Монгол улсын иргэн, 2004 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хот Баянгол дүүрэгт төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Төв аймаг Заамар сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд оюутан, ам бүл 6, аав, ээж, дүү нарын хамт Төв аймаг Заамар сумын Хайлааст 3 дугаар баг Туулын гүүр гэх газар оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй гэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Э нь 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 23 цагийн үед Төв аймгийн Заамар сумын Бат-Өлзийт 4 дүгээр багийн нутагт байрлах Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн дотуур байранд Д.Түвшинбаттай зодолдож улмаар эрүүл мэндэд нь “зүүн нүдний дээд, доод зовхи зүүн нүдний алимны салст цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

Өсвөр насны шүүгдэгч Б.Б.Ц нь 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 23 цагийн үед Төв аймгийн Заамар сумын Бат-Өлзийт 4 дүгээр багийн нутагт байрлах Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн дотуур байранд Д.Түвшинбаттай “тамхи харамлалаа” гэх шалтгаанаар зодолдож Д.Түвшинбатын эрүүл мэндэд “хамрын хянга яс болон зүүн хажуу ханын зөрүүтэй хугарал” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:   

Шүүгдэгч Б.Э нь 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 23 цагийн үед Төв аймгийн Заамар сумын Бат-Өлзийт 4 дүгээр багийн нутагт байрлах Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн дотуур байранд Д.Түвшинбаттай зодолдож улмаар эрүүл мэндэд нь “зүүн нүдний дээд, доод зовхи зүүн нүдний алимны салст цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Өсвөр насны шүүгдэгч Б.Б.Ц нь 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 23 цагийн үед Төв аймгийн Заамар сумын Бат-Өлзийт 4 дүгээр багийн нутагт байрлах Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн дотуур байранд Д.Түвшинбаттай “тамхи харамлалаа” гэх шалтгаанаар зодолдож Д.Түвшинбатын эрүүл мэндэд “хамрын хянга яс болон зүүн хажуу ханын зөрүүтэй хугарал” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон байна.

Энэ нь эрүүгийн 224000000039 дугаартай хэрэгт авагдсан

          Хохирогч Д.Түвшинбатын “Би Төв аймгийн Заамар сумын Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд суралцаж, дотуур байранд нь амьдардаг юм. 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 23 цагийн үед миний амьдардаг өрөөний хаалгыг Б.Б.Ц гэх оюутан хаалганы завсараар 1 ширхэг тамхи байвал өгчихөөч гэж гуйхаар нь би надад тамхи байхгүй гэж хэлсэн. Гэтэл 1-2 минутын дараа дахин хаалга нүдээд чамд тамхи байгааг мэдэж байна 1-ийг өгчихөөч гэхээр нь 1 ширхэг тамхи хаалганы завсараар өгсөн чинь миний өөдөөс чи хороо юундаа харамлаад байгаа юм гээд манай өрөөний Дарханбаатартай хэрэлдсэн, тэгээд хөлөөрөө хаалга өшиглөөд байхаар нь хаалга онгойлгосон, гэтэл манай Энхбаатартай коридорт муудалцахад багш Одгэрэл, Б.Цийг аваад тасагт нь оруулахад манай найз Дарханбаатар нь хаалганых нь урдуур явахдаа Б.Цийн өрөөний хаалгыг гараараа цохиод тухайн өрөөнөөс Б.Ц, Мөнх-Ирээдүй, Э нар гүйж гарч ирээд намайг Б.Ц нь түлхээд ... би Б.Цийг түлхээд өвдөгөөрөө гэдэс хэсэгт нь нэг удаа өвдөглөөд нүүрэн тус газарт нь би гараараа нэг удаа цохиход намайг зөрүүлээд миний хамар хэсэгт гараараа нэг удаа цохиход миний хамар эвгүй болоод цус гоожсон ... түүний дараа Э нь намайг түлхэж салгаж авч яваад гараараа зүүн нүдэнд цохиж хөхрүүлсэн, мөн дух хэсэгт нэг удаа цохисон ... миний хамар хэсэгт Б.Ц нь гараараа цохиж мурийлгасан, зүүн нүд болон дух хэсэгт Б.Э нь гараараа цохиж хөхөрч хавдуулсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-11-р тал/,      

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Л.Бямбатуяагийн гаргасан 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 31 дугаартай “Д.Түвшинбатын биед хамрын хянга яс болон зүүн хажуу ханын зөрүүтэй хугарал, зүүн нүдний дээд зовхинд зулгаралт, дух, зүүн чамархайн арьсан доорх цусан хураа, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний алимны салст, хамрын нурууны голд цус хуралт, дух, баруун чамархай, баруун нүдний дээд, доод зовхи, хамарт зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 42-р тал/,

Шинжээч эмч Л.Бямбатуяагийн “Д.Түвшинбатын биед учирсан гэмтлийн хамрын хянга яс болон зүүн хажуу ханы зөрүүгүй хугарал гэмтэл нь хөнгөн зэргийн гэмтэл, зүүн нүдний дээд доод зовхи зүүн нүдний алимны салст цус хуралт зөөлөн эдийн няцралт гэмтэл нь хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна, харин бусад гэмтэл гэмтлийн зэрэг хамаарахгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 47-р тал/,

Насанд хүрээгүй гэрч Г.Дарханбаатарын “Би 2021 оны 12 дугаар сарын 21- ний өдрийн 23 цагийн үед Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн дотуур байранд би Түвшинбаттай коридороор явж байхдаа Б.Цийн өрөөний хаалгыг тохойгоороо тохойлдоод явахад араас ... Түвшинбатыг Б.Ц, Мөнх-Ирээдүй, Э нар тойроод зогссон. Б.Ц нь нүүрэнд нь гараараа цохиж байхыг харсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20-р тал/,

Насанд хүрээгүй гэрч Н.Энхбаатарын “Би 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 23 цагийн үед Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн дотуур байранд ... коридорт шуугиан болохоор нь би гараад очтол Түвшинбат, Б.Ц хоёр нэг нэгийгээ гараараа нэг нэг удаа цохиж байсан, тэгтэл Э, Түвшинбатыг салгаж түрж яваад хананд шахаад нүүрэнд нь гараараа цохиж байгаа харагдсан, тухайн үед би гүйж очиж салгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24-р тал/,

Насанд хүрээгүй гэрч Ж.Ганзоригийн “Би 2021 оны 12 дугаар сарын 21-ний 23 цагийн үед Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн байранд өрөөнд байж байтал Б.Ц орж ирээд Энхбаатар, Дарханбаатар, Түвшинбат нартай муудалцаад зодолдсон гэж ярьж байсан ... тэгээд би өрөөнөөсөө гараад 3-н давхарын толь орж нүүрэндээ тос түрхээд буцаад 2 давхарт бууж ирэхэд зодоон болж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28-р тал/,

Насанд хүрээгүй гэрч Э.Мөнх-Ирээдүйгийн “Би 2021 оны 12 дугаар сарын 21-ний 23 цагийн үед Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн өрөөнд би өрөөндөө Б.Ц, Э нарын хамт унтах гээд байж байтал Дарханбаатар нь манай өрөөний хаалгыг цохиод гараад ир гээд орилсон, гэтэл Б.Ц гүйж гараад ... Б.Ц Түвшинбатын нүүрэн тус газарт нь цохисон ... Түшинбатыг Э салгаж цаашаа аваад явсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32-р тал/,

Б.Эийн гэрчээр өгсөн “тухайн өдрийн 23 цагийн үед дотуур байрныхаа 221 дүгээр тасагт байж байтал гадаа коридорт зодоон болоод байхаар гараад очтол Б.Ц, Мөнх-Эрдэнэ хоёр Түвшинбатын цамцнаас зуурсан зодолдож байхаар нь Б.Ц, Мөнх-Ирээдүй нарыг түлхэж салгаад Түвшинбатыг өөрийнх нь өрөө рүү оруулахаар түлхээд аваад явж байтал Түвшинбат миний зүүн хацарт гараараа цохихоор нь би зөрүүлээд зүүн нүдэнд гараараа нэг удаа цохисон, мөн дух хэсэгт нь еөрийн духаар 2 удаа мөргөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-р тал/,

Насанд хүрээгүй гэрч Б.Б.Цийн өгсөн “Би 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 23 цагийн үед Мэргэжил сургалт үйлдвэрлэлтйн төвийн дотуур байранд өрөөнд байж байгаад тамхигүй болчихоод Түвшинбат, Дарханбаатар, Энхбаатар нарын байдаг өрөөнд очоод Дарханбаатараас 1 ширхэг тамхи өгчих гэхэд Түвшинбатад байгаа гэхээр нь Түвшинбатаас асуухад 3 ширхэг байна гэхээр нь 1 ширхэгийг нь өгчих гэхэд өгөхгүй гэсэн ... бид өрөөндөө ороод унтах гээд хувцасаа тайлаад байж байтал Дарханбаатар манай хаалгыг тохойлдож цөмлөөд лалруур минь гараад ир гэж орилохоор нь би гүйж гараад ... миний хажуунаас Түвшинбат намайг цээжинд өвдөглөж орж ирээд нүүр хэсэгт гараараа 1 удаа цохихоор нь би зөрүүлээд зүүн гараараа нүүрэн тус газарт нь 1 удаа цохисон, гэтэл Түвшинбатыг Э чирээд цаашаа аваад явсан ... Түвшинбатын нүүрэн тус газарт зүүн гараараа нэг удаа цохисон....” гэх мэдүүлэг/хх-ийн 37-38-р тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

            Өсвөр насны шүүгдэгч Б.Б.Ц, шүүгдэгч Б.Э нар нь гэм буруу дээрээ маргаагүй, гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрсөн болно.

Шүүгдэгч нарын үйлдсэн дээрх гэмт хэрэг гэм буруугийн санаатай хэлбэртэй, өөрийн үйлдэл, эс үйдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэж үзэв.

            Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох тул шүүгдэгч нарын буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Түвшинбатын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас өсвөр насны шүүгдэгч Б.Б.Ц, шүүгдэгч Б.Э нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 1 сар 15 хоногийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах,

Шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс “Улсын яллагчаас гаргасан ялын саналыг дэмжиж байна” гэх санал тус тус гаргав.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

Шүүгдэгч Б.Э нь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд оюутан, Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо Баянгол 27-27 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй талаар хэрэгт ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас авагдсан, одоо 18 настай баримт сэлт,

Өсвөр насны шүүгдэгч Б.Б.Ц нь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд оюутан, Төв аймаг Заамар сум 3 дугаар баг Туулын гүүр гэх газар оршин суудаг, урьд ял шийтгэлгүй талаар хэрэгт ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас авагдсан, одоо 17 настай баримт сэлт тус тус хэрэгт авагджээ.

Шүүгдэгчид эрүүгийн харицлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж,

  Шүүгдэгчийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялтай Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ангиллын гэмт хэрэг байна.

Шүүгдэгч  нар нь хөнгөн гэмт хэрэгт холбогдсон байх тул өсвөр насны шүүгдэгч Б.Б.Цт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял, шүүгдэгч Б.Эөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Өсвөр насны шүүгдэгч Б.Б.Ц нь Төв аймаг Заамар сумын нутагт оршин нутаг дэвсгэрт оршин суудаг байх тул шүүгдэгчид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг Төв аймгийн Заамар сум, Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг дэвсгэрээр явахыг тогтоож, хязгаарлалтын бүсээс гарахыг хориглож, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй байна.

Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2.“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан байна.

Хохирогч Д.Түвшинбат нь мөрдөн байцаалтын шатанд 130000 мянган төгрөгийн баримт гаргаж өгсөн, өсвөр насны шүүгдэгч Б.Б.Ц нь 500000 төгрөгийг хохирогчид төлж барагдуулсан, хохирогч нь дахин хохирлын баримт гаргаж өгөөгүй байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх гэм хорын асуудал байхгүй байна гэж үзлээ.

Эрүүгийн 2234000000039 дугаартай хэрэгт бичгийн баримтаар битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн СД-1 ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргах нь зүйтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б овогт Б.Э, Б овогт Б.Ц нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овогт Б.Э ийг 450/дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000/дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялаар,

Б овогт Б.Ц-ийг 1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б овогт Б.Ц-т оногдуулсан 1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг 2 дахин багасгасугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Бн овогт Б.Эөд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд/3 сар/ төлөхийг сануулсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б овогт Б.Э нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

6.Өсвөр насны шүүгдэгч Б овогт Б.Ц оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялд хяналт тавихыг Төв аймаг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгчийн зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг Төв аймгийн Заамар сум, Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг дэвсгэрээр явахыг тогтоож, хязгаарлалтын бүсээс гарахыг хориглосугай.

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Б.Ц-т оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг, хүлээлгэх, албадлагын арга хэмжээ авсугай. 

8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Бовогт Б.Ц-т зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

9.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар болон бичгийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Бовогт Б.Э, Бовогт Б.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.

10.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б овогт Б.Э, Б овогт Б.Ц авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

11.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.

12.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

13. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б овогт Б.Э, Б овогт Б.Ц нарт урьд авсан авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Ц.ОТГОНЖАРГАЛ