Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 131/ШШ2017/00478

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баянхонгор аймаг Баянхонгор сум 1 дүгээр баг, 13 дугаар байр, 31 тоотод оршин суух, ВГ67041704 регистрийн дугаартай, Занги овогт Загдын Уранчимэгийн ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч , хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч З.Уранчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Цэрэндулам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Хүсэлт гаргагч З.Уранчимэг шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Миний бие 1967 онд Баянхонгор аймгийн Баяг-Овоо суманд төрсөн. 50 нас хүрч өндөр настны тэтгэвэрт орох гэмэт бичиг баримтын зөрчил гарч шүүхээр ажилласан жилээ тогтоолгох шаардлага гарсан. Иймд Баянхонгор аймгийн Зам барилга ашиглалтын ангид рейгичнээр 1989 оны 04 сарын 21-ний өдрөөс 1991 оны 05 сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд рейгичнээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү? Хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч нийгмийн даатгалын байцаагчаас заавал архивын лавлагаа гаргуул, лавлагаа гарахгүй бол шүүхээр ажилласан байдлаа тогтоолго гэсэн тул хүсэлт гаргасан гэв.

Шүүх хуралдаанаар З.Уранчимэгийн иргэний үнэмлэхний хуулбар, З.Уранчимэгийн 1989 оны хөдөлмөрийн дэвтэр, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2017 оны 04 сарын 04-ний өдрийн 371 дугаар албан бичиг, Баянхонгор аймгийн Зам барилга ашиглалтын конторын даргын 1990 оны 01 сарын 04-ний өдрийн 4 дугаар, 1990 оны 05 сарын 08-ний өдрийн 48 дугаар, 1991 оны 08 сарын 08-ний өдрийн 08 дугаар, 1992 оны 04 сарын 03-ны өдрийн 30 дугаар тушаалын хуулбарууд гэрч А.Доржийн мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

З.Уранчимэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д заасны дагуу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ гаргах, шаардах эрхтэй байна.

Хүсэлт гаргагч З.Уранчимэг нь 1989 оны 04 сарын 21-ний өдрөөс 1991 оны 05 сарын 01-ний өдөр хүртэл Баянхонгор аймгийн зам барилга ашиглалтын ангид рейкчин, үйлчлэгчээр ажиллаж байсан болох нь З.Уранчимэгийн 1989 оны хөдөлмөрийн дэвтэр, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2017 оны 04 сарын 04-ний өдрийн 371 дугаар албан бичиг, Баянхонгор аймгийн Зам барилга ашиглалтын конторын даргын 1990 оны 01 сарын 04-ний өдрийн 4 дугаар, 1990 оны 05 сарын 08-ний өдрийн 48 дугаар, 1991 оны 08 сарын 08-ний өдрийн 08 дугаар, 1992 оны 04 сарын 03-ны өдрийн 30 дугаар тушаалын хуулбарууд гэрч А.Доржийн мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд З.Уранчимэгийн хүсэлтийг хангаж, ажилласан байдлыг тогтоон шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Занги овогт Загдын Уранчимэгийн 1989 оны 04 сарын 21-ний өдрөөс 1991 оны 05 сарын 01-ний өдөр хүртэл Баянхонгор аймгийн зам барилга ашиглалтын ангид рейкчин, үйлчлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн  тухайхуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус заасныг баримтлан З.Уранчимэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ