Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 221/МА2014/0149

 

“Х о” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч П.Соёл-Эрдэнэ, шүүгч Б.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б нарыг оролцуулан хийж, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 525 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Х о” ХХК-ийн нэхэмжлэлтэй Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

"Х о" ХХК-ийн захирал Ж.Ганболд шүүхэд гаргасан нэхэмжпэлдээ: "... Тус компани нь Төв аймгийн Баян сумын нутаг дэвсгэр Бичигтийн худаг, Баян нэртэй газарт ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа эрхлэх ХҮ-003354, ХҮ-007599Х дугаартай тусгай зөвшөөрлүүдийг тус тус эзэмшдэг байсан. Гэвч дээрх тусгай зөвшөөрлүүдийг Ашигт малтмалын газрын даргын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2010 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 1171 дүгээр шийдвэрээр хүчингүй болгож шийдвэрлэсэн юм. Дээрх шийдвэрийг бидний зүгээс дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

  1. Ашигт малтмалын газар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг цуцлах мэдэгдэл, цуцалсан болохыг мэдэгдсэн мэдэгдлийг тус тус манай компанид хуульд заасан хугацаанд мэдэгдсэн гэж өөрсдөө үздэг боловч тухайн үед манай компанид ямар ч албан бичиг ирүүлээгүй бөгөөд бид ямар үндэслэлээр цуцалсныг мэдэхээр хандаж байсан ба хамгийн сүүлд 2012 оны 7 дугаар сард Ашигт малтмалын газрын даргад гомдол гаргаж байж ямар үндэслэлээр цуцалсныг нь мэдсэн болно.

Өөрөөр хэлбэл, Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга нь тусгай зөвшөөрөл эзэмшигч байсан "Х о" ХХК-ийг холбогдох нотлох баримт гаргах, тайлбар өгөх зэргээр эрхээ хамгаалах боломжоор хангаагүй нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3 дахь хэсгийг зөрчсөн гэж үзэхээр байна.

2. Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2010 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 6-6674, 6-6675 тоот албан бичигт "ирүүлсэн тайланг үндэслэн газар дээр нь очиж шалгахад геологи хайгуулын ажил баталгаажаагүй" гэжээ. Бид яагаад ийм асуудал болсон талаар тайлбар болон '/ холбогдох нотлох баримтыг хавсаргасан өргөдөл гаргаж өгсөн. Гэвч дээрх өргөдлийг судлан үзэж, хариу өгөлгүйгээр ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг цуцалсан нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасан төрийн байгууллага өргөдөл, гомдлыг хугацаанд нь барагдуулах, шийдвэрлэх үүргээ хангалтгүй биелүүлснээс болсон гэж үзэж байна. Манай компани тухайн талбайнуудад 2009 онд бодитой хайгуулын ажил гүйцэтгэсэн бөгөөд 2009 оны хайгуулын ажлын тайланг бичихдээ техникийн шинжтэй алдаа буюу секундийн тоо бичихдээ цифр алдаж бичсэн, энэ алдаатай бичсэн тайланг үндэслэн газар дээр шалгахад ажил хийсэн нь нотлогдохгүй байх нь аргагүй юм. Энэ байдлыг залруулж бид өөрсдийн зардлаар танай байгууллагын ажилчдыг дахин талбай дээр аваачиж шалгуулъя гэсэн хүсэлтэд одоо хүртэл хариу өгөөгүй байгаа гэжээ.

Хариуцагч Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийг төлөөлж, тус хэлтсийн дарга М.Энхтулга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: "... Төв аймгийн Баян сумын нутаг “Баян” нэртэй газарт 3363 гектар бүхий ашигт малтмалын хайгуулын 7599Х тоот тусгай зөвшөөрлийг анх Геологи, уул уурхайн кадастрын албаны даргын /хуучин нэрээр/ 2004 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 683 тоот 7 шийдвэрээр, мөн Төв аймгийн Баян сумын нутаг “Бичигтийн худаг” нэртэй газарт 370 гектар бүхий ашигт малтмалын хайгуулын 3354Х тоот тусгай зөвшөөрлийг Геологи, уул уурхайн кадастрын албаны даргын /хуучин нэрээр/ 2001 оны 5 дугаар сарын 29- ний өдрийн 370 тоот шийдвэрээр тус тус "Х о" ХХК-д олгогдсон байна.

Тус компани нь 3354Х тоот тусгай зөвшөөрлийн тухайд 2009 онд зардлын доод хэмжээг баталгаажуулсан төлөвлөгөө, тайланг ирүүлсэн, 2010 онд төлөвлөгөө тайлан ирүүлээгүй, 7599Х тоот тусгай зөвшөөрлийн тухайд 2009 онд зардлын доод хэмжээг баталгаажуулсан төлөвлөгөө, тайланг ирүүлсэн, 2010 онд төлөвлөгөө, тайлан ирүүлээгүй болох нь Геологи, судалгааны хэлтсийн 2012 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 1074, 1075 тоот тодорхойлолтоор тогтоогдож байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д "тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 32, 33 дугаар зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй бөгөөд зөрчвөл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална", 33 дугаар зүйлийн 33.2-д "хайгуулын ажилд зарцуулсан зардлын хэмжээг тусгай зөвшөөрөл эзэмшигчийн геологи хайгуулын ажлын жилийн тайлан болон санхүүгийн тайлан тэнцэлд тулгуурлан төрийн захиргааны байгууллага баталгаажуулна ..." гэсэн заалтуудыг биелүүлж ажиллаагүй тул Геологи, уул уурхайн </ кадастрын хэлтсийн даргын 2010 оны 1171 тоот шийдвэрээр хууль зүйн үндэслэлтэй цуцалсан бөгөөд цуцлахаас өмнө төрийн захиргааны байгууллагаас 2010 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 6-6674, 6-6675 тоотоор, цуцалсны дараа 2010 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 6-7443 тоотоор мэдэгдэж ажилласан бөгөөд энэхүү баримтууд нь Агентлагийн баримт бичиг хүлээлцэх 2010 оны дэвтрээр нотлогдож байна.

Мөн нэхэмжлэлд "... тухайн талбайнуудад 2009 онд бодитой хайгуулын ажил гүйцэтгэсэн бөгөөд 2009 оны хайгуулын ажлын тайланг бичихдээ техникийн шинжтэй Г алдаа буюу секундийн тоо бичихдээ цифр алдаж бичсэн, энэ алдаатай бичсэн тайланг үндэслэн газар дээр шалгахад ажил хийсэн нь нотлогдохгүй байх аргагүй юм ..." гэжээ. Гэтэл Ашигт малтмалын тухай хуулийн 33.2-т "хайгуулын ажилд зарцуулсан зардлын хэмжээг тусгай зөвшөөрөл эзэмшигчийн геологи хайгуулын ажлын жилийн тайлан болон санхүүгийн тайлан тэнцэлд тулгуурлан төрийн захиргааны байгууллага баталгаажуулна", 33.3-т "төрийн захиргааны байгууллага шаардлагатай тохиолдолд хайгуулын ажилд зарцуулсан зардлын хэмжээг газар дээр нь шалгана" гэж заасны дагуу агентлагийн бүтцийн нэгж болох Геологи, судалгааны хэлтсийн мэргэжилтнүүд 3354Х, 7599Х тоот тусгай зөвшөөрлийн талбайд хээрийн У' шуурхай хяналтыг хийсэн бөгөөд тайланд дурдсан солбицолд тодорхой хийсэн ажил байхгүй, Ашигт малтмалын тухай хуульд заасан журмын дагуу зардлын доод хэмжээг баталгаажуулах үүргээ биелүүлж ажиллаагүй болох нь тогтоогдсон болно.

Иймд, хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагын дагуу Ашигт малтмалын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1.2-д "Энэ хуулийн 48 дугаар зүйлд заасан мэдээ, тайлан, төлөвлөгөөг хугацаанд нь гаргаж өгөөгүй, эсхүл хуурамч мэдээ, тайлан гаргасан албан тушаалтныг 100000-500000 хүртэл, хуулийн этгээдийг 500000- 1000000 хүртэл төгрөгөөр торгох" гэсэн заалтын дагуу нэхэмжлэгчид хариуцлага тооцох үндэслэлтэй болохыг анхаарч үзэхийг хүсье. Мөн Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн тул нэхэмжлэлийг буцаах хууль зүйн үндэслэлтэй байна ..." гэжээ.

Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 525 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 33 дугаар зүйлийн 33.1.3, 33.2, 33.3, 53 дугаар зүйлийн 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.1.4, 56.4-т заасныг баримтлан "Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын /хуучнаар/ 2010 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 1176 дугаар шийдвэрийн "Х о" ХХК-ийн эзэмшлийн ашигт / малтмалын хайгуулын 3354Х, 7599Х тоот тусгай зөвшөөрөлд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах" шаардлага бүхий нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “Х о" ХХК-ийн захирал Ж.Г давж заалдах гомдолдоо: Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 03- ны өдрийн 525 дугаар шийдвэрийг дараахь үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Ашигт малтмалын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-д "хайгуулын ажилд зарцуулсан зардлын хэмжээг тусгай зөвшөөрөл эзэмшигчийн геологийн хайгуулын ажлын жилийн тайлан болон санхүүгийн тайлан тэнцэлд тулгуурлан төрийн захиргааны байгууллага баталгаажуулна" гэж заасан байдаг. Гэтэл Нийслэлийн захиргааны хэргийн шүүх манай компанийн харьяа дүүргийн татварын хэлтэс, дүүргийн Засаг даргын Тамгын газрын санхүүгийн албаар хянуулж баталгаажуулсан санхүүгийн тайланд хавсаргасан санхүүгийн баримтуудыг бүрэн үгүйсгэж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Түүнчлэн шүүх манай компанийн маргаан бүхий ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд геологийн хайгуулын ажил гүйцэтгэсэн мэргэжлийн компанийн удирдлага болох БНСУ-ын иргэнийг гэрчээр асууж, үнэхээр хайгуулын ажил гүйцэтгэсэн тухай мэдүүлэг авсан байтал энэхүү мэдүүлгийг огт үнэлээгүйд гомдолтой байна. Гэрчийн мэдүүлэг нь бидний зүгээс нотлох баримтаар өгсөн санхүүгийн анхан шатны баримтаар бүрэн нотлогдож байгааг шүүх анхаарсангүй.

Бидний зүгээс геологийн хайгуулын ажлын жилийн тайлан гаргахдаа техникийн шинжтэй алдаа гаргасан нь үнэн бөгөөд геологийн хайгуулын ажлын тайлан дээр бичигдсэн тэр алдаанаас өнөөгийн байдал бий болсныг удаа дараа хэлдэг. Шүүх Ашигт малтмалын газрын Геологийн албанаас шинжээч томилон хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайнууд дээр очиж шинжилгээ хийлгэсэн нь сайшаалтай ч бидний хайгуулын ажил гүйцэтгэсэн гэх солбицол, координатын дагуу очиж шалгаагүй, алдаатай бичигдсэн өмнөх солбицол, координатын дагуу очиж шалгасан тул Ашигт малтмалын газрын 2010 оны хээрийн ажлын үр дүн баталгаажуулснаас өөр шинэ юм хийгдээгүйг дурдах нь зүйтэй байх. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч болох Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмалын газрын нэгжийг алдаа гаргадаг гэдгийг нотлох үүднээс 3354Х дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээлгэхээр хандсан болно. Өөрөөр хэлбэл, хариуцагч нэгэнт хугацаа нь 2010 оны 6 дугаар сарын 04-ний өдөр дуусгавар болсон хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэрийг 2010 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр гаргаж байхад манай алдааг засах боломжгүй, баримт нотолгоогүй, хуурамч зүйл гэж байгааг ойлгохгүй байна.

Иймд, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 525 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэжээ.

Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2010 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 1176 дугаар шийдвэрээр, нэхэмжлэгч “Х о” ХХК-ийн эзэмшиж байсан, Төв аймгийн Баян сумын нутаг, “Бичигтийн худаг” нэртэй газарт хамаарах 3354Х дугаар, мөн сумын “Баян” нэртэй газарт хамаарах 7599Х дугаар хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг “хайгуулын ажлын доод зардал гарган үйл ажиллагаа явуулаагүй” гэсэн үндэслэлээр цуцалжээ.

Нэхэмжлэгч “Х о” ХХК 2009 онд хайгуулын зөвшөөрөл бүхий 2 талбайд нийтдээ 4 цооног үүсгэн өрөмдлөгийн ажлыг хийж гүйцэтгэн, нийт 13.000.000 төгрөгийн зардал гаргасан гэж хайгуулын ажлын тайлан гаргасан байх ба тус компанийн “... бидний хайгуулын ажил гүйцэтгэсэн гэх солбицол, координатын дагуу очиж шалгаагүй, алдаатай бичигдсэн өмнөх солбицол, координатын дагуу очиж шалгасан” гэсэн тайлбар, гомдол үндэслэлгүй байна. Учир нь, Хэргийн 135, 138-139, 141-143, 145, 147-148 талд авагдсан баримтуудаас үзвэл Ашигт малтмалын газрын даргын 2010 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 27 тоот удирдамжийн дагуу Геологи, судалгааны хэлтсийн мэргэжилтнүүд 2010 оны 10 дугаар сарын 25-наас 29-ний өдрүүдэд "Х о" ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын 3454Х, 7599Х тоот тусгай зөвшөөрлүүдээр олгогдсон өрөмдлөг хийхээр солбицлоо тодорхойлсон талбай дээр хяналт шалгалтыг хийж, дүгнэлт гаргасан байх бөгөөд уг шалгалтаар нэхэмжлэгч нь хайгуулын ажлын тайланд тусгасан өрөмдлөгийн ажлыг хийж гүйцэтгээгүй нь тогтоогдсон байна.

Түүнчлэн, шүүгчийн 2013 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 2340 дүгээр захирамжийн дагуу шинжээчид ““Х о" ХХК-ийн 2009 оны тайланд тусгасан 3454Х тоот тусгай зөвшөөрлийн ВНЮ-01, 02 дугаарын цооногийн тэмдэглэгдсэн солбицол, 7599Х тусгай зөвшөөрлийн ВНЮ-03, 04 дүгээр цооногийн тэмдэглэгдсэн солбицлууд, тэдгээрийн эргэн тойрны 50 м, 500 м, 1000 м орчим газарт шалгахад V' тайланд тусгагдсан өрөмдлөгийн цооног байхгүй, харин улсын төсвөөр /1990 оноос өмнө/ өрөмдсөн цооног тогтоогдсон” гэсэн дүгнэлт гаргажээ.

Тиймээс нэхэмжлэгчийн “алдаатай бичигдсэн өмнөх солбицол, координатын дагуу очиж шалгасан” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 32, 33 дугаар зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй бөгөөд зөрчвөл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална”, 33 дугаар зүйлийн 33.1-т “хайгуулын тусгай зөвшөөрөл ' эзэмшигч нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон тухайн талбайн гектар тутамд ... зардал бүхий хайгуулын ажлыг жил бүр хийж гүйцэтгэнэ”, 56 дугаар зүйлийн 56.1.4-т “тухайн жилд гүйцэтгэсэн хайгуулын ажлын зардал нь энэ хуулийн 33 дугаар зүйлд заасан хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс бага бол тусгай зөвшөөрлийг цуцлах” гэж тус тус заажээ.

Дээр дурдсан нотлох баримтуудаар нэхэмжлэгч “Х о” ХХК нь 2009 оны хайгуулын ажлын тайланд тусгасан ажлыг хийж гүйцэтгээгүй нь тогтоогдсон тул тус компанийн эзэмшиж байсан тусгай зөвшөөрлүүдийг хуулийн дээрх заалтуудад зааснаар цуцлах үндэслэл бүрдсэн байна.

Хэдийгээр нэхэмжлэгч нь 2009 оны тайланд тусгагдсан ажлыг хийж гүйцэтгэсэн нь өрөмдлөгийн ажил хийж гүйцэтгэх гэрээ “У" ХХК-тай байгуулсан гэрээ/, гэрээний төлбөр төлсөн баримт, гэрчийн мэдүүлгээр тогтоогдоно гэж маргаж байх боловч хэрэгт авагдсан, дээрх хяналт шалгалтын дүгнэлт, илтгэх хуудас, шинжээчийн дүгнэлт, түүнд хавсаргасан фото зураг, гэрч Б.Энхтуяагийн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар нэхэлцэгч “Х о” ХХК нь 2009 оны хайгуулын ажлын тайланд тусгасан ажлуудыг хийж гүйцэтгээгүй, хайгуулын ажлын доод зардал гарган үйл ажиллагаа явуулаагүй болох нь тогтоогджээ.

Иймд тус компанийн тусгай зөвшөөрлийг хуульд зааснаар цуцалсан захиргааны шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй байна.

Мөн, түүнчлэн нэхэмжлэгч “Х о” ХХК-ийн "... маргаан бүхий шийдвэрийг хариуцагчаас удаа дараа шаардсаны эцэст 2012 оны 7 дугаар сарын 17- ны өдөр мэдсэн бөгөөд хариуцагч нь зөрчил дутагдлаа арилгах бололцоогоор хангаагүй ..." гэж маргасан нь үндэслэлгүй байна.

Хариуцагч нь Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.1.14, 56 дугаар зүйлийн 56.2-т заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн 7 талаарх мэдэгдлийг 2010 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 6-6674, 6-6675 тоот албан бичгээр тус компанийн оршин байрладаг албан ёсны хаяг болох Баянгол дүүрэг, 2-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, Гранд плаза цогцолборын 806 тоот хаягаар хүргүүлсэн байх боловч “тус хаяг дээр байхгүй” гэсэн үндэслэлээр шуудангийн байгууллагаас буцаагджээ. Нэхэмжлэгч “Х о” ХХК нь Чингэлтэй дүүргийн 4-р хороо, Урт цагааны 2-3 тоотод байрладаг байсан байх ба “Манай компани ... Баянгол дүүрэг, 2-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, Гранд плаза цогцолбор, 8 давхар, 806 тоотод шилжин байршлаа өөрчилснийг мэдэгдэж байна” ' гэсэн 30 тоот албан бичгийг 2010 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хариуцагч захиргааны байгууллагад ирүүлж, хаягийн өөрчлөлтийг бүртгүүлсэн байна.

Хариуцагч нь тусгай зөвшөөрлийг цуцлах тухай мэдэгдлийг тус компанийн өөрчилсөн, дээрх хаягаар хүргүүлсэн нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул захиргааны байгууллагыг мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй. Хуулийн дээрх зүйлд заасан “мэдэгдэл өгөх” гэдэг нь мэдэгдэл хүргүүлснээр тусгай зөвшөөрөл эзэмшигч мэдэгдэлд заасан үндэслэлийг зөвшөөрөхгүй бол түүнийгээ нотлох боломж олгосон агуулгатай, өөрөөр хэлбэл, "Х о" ХХК-иас тайланд буруу тэмдэглэсэн гэх солилцлын цэгийг 7 залруулах боломжтой байхад энэ үүргээ биелүүлээгүй байна.

Дээрх үндэслэлүүдээр “Х о” ХХК-ийн тусгай зөвшөөрлүүдийг цуцалсан Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2010 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 1176 дугаар шийдвэр хуульд нийцсэн талаар хийсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

  1. Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 525 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ц.цогт

П.СОЁЛ-ЭРДЭНЭ

Б.МӨНХТУЯА

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН


Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 / дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.