Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 131/ШШ2017/00483

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл би

Нэхэмжлэгч: Баянхонгор аймаг Баянлиг сумын 5 дугаар багт оршин суух, ВВ57101800 регистрийн дугаартай, Тавнангийнхан овогт Чимэдбавуугийн Цэрмаагийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянхонгор аймгийн Баянлиг суманд оршин суух, ВВ70083001 регистрийн дугаартай, Нацагдоржийн Дэлгэрсүрэнд холбогдох Хүнсний барааны үнэ 370.800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 05 сарын 01-ний өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч Ч.Цэрмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Н.Дэлгэрсүрэн нь 2014 оны 10 сард 370.800 төгрөгийн хүнсний бараа зээлээр аваад мөнгийг нь 2014 оны 12 сард өгнө гэж тохирч өгөлгүй өдий хүрлээ. Н.Дэлгэрсүрэн дээрх мөнгийг өгөх хугацааг надад баталгаа гарган 2015 оны 04 сарын 07-ны өдөр сар болгон 50.000 төгрөгөөр төлж дуусгана гэх зэргээр удаа дараа амлалт өгч гарын үсэг зурж ирсэн. Төлбөрийг яаж барагдуулах талаар бичсэн баталгааг нэхэмжлэлийн хамт шүүхэд өгч байна гэжээ.

Нэхэмжлэгч Ч.Цэрмаа шүүхэд гаргасан тайлбартаа:

Ч.Цэрмаа миний бие Н.Дэлгэрсүрэнд холбогдуулан 370.800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Н.Дэлгэрсүрэн нь Баянхонгор аймгийн Баянлиг суманд оршин суудаг гэх хэдий ч одоо хаана байгаа нь мэдэгдэхгүй байна. Би Улаанбаатар хотод амьдардаг одоо Баянхонгор аймаг ирж чадахгүй тул нэхэмжлэлээ буцаан авч байгаа тул шийдэж өгнө үү гэжээ.

 ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.Цэрмаа нь хариуцагч Н.Дэлгэрсүрэнд холбогдуулан Хүнсний барааны үнэ 370.800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ч.Цэрмаа нь Хүнсний барааны үнэ 370.800 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж бичгээр илэрхийлсэн байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсан нь гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухй хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23.330 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь :

1. Нэхэмжлэгч Ч.Цэрмаа нь хариуцагч Н.Дэлгэрсүрэнд холбогдуулан Хүнсний барааны үнэ 370.800 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа бүрэн татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухайхуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Цэрмаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23.330 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.

ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ