| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойжоогийн Баярцэнгэл |
| Хэргийн индекс | 131/2017/0365/И |
| Дугаар | 131/ШШ2017/00493 |
| Огноо | 2017-06-30 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 131/ШШ2017/00493
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл би
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, 15 дугаар хороолол, 82-34 тоот хаягтай, Хос Бүргэдийн Түшээ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сум 1 дүгээр баг, 32 дугаар байр, 16 тоотод оршин суух, ВМ90122407 регистрийн дугаартай, Тулагчийн Өнөртуяад холбогдох Зээлээр худалдах худалдан авах гэрээний төлбөрийн үлдэгдэл 1.462.500 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 04 сарын 19-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Б.Адъяасүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
2015 оны 09 сарын 15-ны өдөр 2.250.000 төгрөгийн үнэ бүхий AQUA PURE PRO төхөөрөмжийг урьдчилгаа төлбөр болох 300.000 төгрөгийг төлж, үлдсэн төлбөрийг 12 сарын хугацаатай, сарын 162.500 төгрөгөөр сар бүрийн 28-ны өдөр төлж барагдуулахаар гэрээ хийж төхөөрмжийг хүлээн авсан болно. Худалдах худалдан авах гэрээний дагуу зарим сарын төлөлт хийгдээгүйн улмаас одоо болтол төлөгдөөгүй байгаа үлдэгдэл 1.462.500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Т.Өнөртуяа шүүхэд гаргасан тайлбартаа:
Миний бие Т.Өнөртуяа нь Хос бүргэдийн түшээ ХХК-ийн нэхэмжилсэн цэвэр усны төхөөрөмжийн үлдэгдэл үнэ 1.462.500 төгрөгийг 2017 оны 07 сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хос Бүргэдийн Түшээ ХХК нь Т.Өнөртуяад холбогдуулан Зээлээр худалдах худалдан авах гэрээний төлбөрийн үлдэгдэл 1.462.500 төгрөг гаргуулахыг хүсэн шаарджээ.
Нэхэмжлэгч Хос бүргэдийн түшээ ХХК нь Т.Өнөртуяатай 2016 оны 05 сарын 15-ны өдөр 2.250.000 төгрөгийн үнэ бүхий AQUA PURE PRO төхөөрөмжийг урьдчилгаа төлбөр болох 300.000 төгрөг төлж, үлдэх төлбөрийг 12 сарын хугацаанд сарын 162.500 төгрөгөөр сар бүрийн 28-ны өдөр төлөх нөхцөлтэй гэрээ хийжээ.
Улмаар Т.Өнөртуяа нь гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй, 1.462.500 төгрөгийг төлөөгүй болох нь зохигчдын тайлбар, гэрээний хуулбар зэргээр тогтоогдож байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т.Өнөртуяа нь нэхэмжлэлийн шаардлага 1.462.500 төгрөгийг 2017 оны 07 сарын 30-ны өдөр төлөхийг зөвшөөрч бичгээр тайлбар гаргасан байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар хариуцагч Т.Өнөртуяа нь 1.462.500 төгрөгийг 2017 оны 07 сарын 30-ны өдөр төлөхөөр зөвшөөрсөн хариуцагчийн зөьшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар төрийн сангаас 19.175 төгрөг, хариуцагч Т.Өнөртуяагаас 19.175 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Хос бүргэдийн түшээ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар уг захирамжийг хариуцагч Т.Өнөртуяа сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ