| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойжоогийн Баярцэнгэл |
| Хэргийн индекс | 131/2017/0377/И |
| Дугаар | 131/ШШ2017/00495 |
| Огноо | 2017-07-03 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 131/ШШ2017/00495
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баянхонгор аймаг Баянцагаан сум 5 дугаар багт оршин суух, ВЕ50070508 регистрийн дугаартай, Есүд овогт Амгалангийн Цэрмаагийн ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч,хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунтөгс оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Хүсэлт гаргагч А.Цэрмаа шүүхэд гаргасан хүсэлтдээ:
Баянхонгор аймгийн Баянцагаан сумын 5 дугаар багийн харъяат А.Цэрмаа би 1950 онд төрсөн. 1994 онд манай гэр шатсаны улмаас бичиг баримтууд үрэгдсэн. Нийгмийн даатгалын сангийн шалгалтаар тэтгэвэр тогтоолгосон материалд нотлох баримт буюу хөдөлмөрийн дэвтэр байхгүйн улмаас шүүхээр ажиллаж байсан байдал тогтоолгож, материал бүрдүүл гэж хэлсэн. Иймд 1968 оноос 1973 он хүртэл Баянхонгор аймгийн Шинэжинст суманд банкны нярав, 1973 оноос 1977 он хүртэл Аймгийн ардын депутатын хурлын гүйцэтгэх захиргаанд бичээч, 1977 оны 12 сараас 1993 оны 12 сар хүртэл Баянцагаан сумын АДХГЗ-нд санхүү тасагт нягтлан бодогчоор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү? гэв.
Шүүх хуралдаанаар А.Цэрмаагийн иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2017 оны 04 сарын 04-ний өдрийн 370 дугаар, 2017 оны 07 сарын 06-ны өдрийн 816 дугаар лавлагаа, Баянцагаан сумын Жаргалын зам нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1981 оны 02 сарын 04-ний өдрийн 05 дугаар, 1982 оны 12 сарын 22-ны өдрийн 67 дугаар, 1983 оны 03 сарын 15-ны өдрийн 14 дүгээр, 1984 оны 07 сарын 20-ны өдрийн 26 дугаар, 1985 оны 05 сарын 04-ний өдрийн 22 дугаар тогтоолууд, Баянхонгор аймгийн Шинэжинст сумын намын үүрийн товчооны хурлын 1968 оны 08 сарын 23-ны өдрийн 23 дугаар тогтоол, Баянхонгор аймгийн АДХ-ын Гүйцэтгэх захиргааны хөдөө аж ахуйг удирдах газрын даргын 1975 оны 01 сарын 27-ны өдрийн 06 дугаар тушаал, Баянхонгор аймгийн Баянцагаан сумын АДХ-ын Гүйцэтгэх захиргааны 1978 оны 12 сарын 09-ний өдрийн 24 дүгээр, 1978 оны 08 сарын 11-ний өдрийн 11 дүгээр, 1979 оны 02 сарын 01-ний өдрийн 02 дугаар, 1980 оны 02 сарын 07-ны өдрийн 05 дугаар, 1981 оны 01 сарын 31-ний өдрийн 02 дугаар, 1982 оны 01 сарын 22-ны өдрийн 02 дугаар, 1983 оны 02 сарын 01-ний өдрийн 04 дүгээр, 1985 оны 06 дугаар, 1987 оны 23 дугаар, 1989 оны 05 сарын 08-ний өдрийн 03 дугаар, 1992 оны 03 сарын 30-ны өдрийн 08 дугаар захирамжууд, Баянхонгор аймгийн Баянцагаан сумын засаг даргын 1993 оны 01 сарын 11-ний өдрийн 03, 1993 оны 03 сарын 02-ны өдрийн 24 дүгээр захирамжууд зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
А.Цэрмаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д заасны дагуу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ гаргах, шаардах эрхтэй байна.
Хүсэлт гаргагч А.Цэрмаа нь 1968 оны 08 сарын 23-ны өдрөөс 1973 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Намын үүрийн товчооны няраваар
1975 оны 01 сарын 23-ны өдрөөс 1977 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны Хөдөө аж ахуйг удирдах газарт бичээчээр
1977 оны 12 сарын 31-ний өдрөөс 1993 оны 03 сарын 02-ний өдөр хүртэл Баянхонгор аймгийн Баянцагаан сумын АДХ-ын гүйцэтгэх захиргаа, Баянцагаан сумын ЗДТГ-т нягтлан бодогчоор тус тус ажиллаж байсан болох нь Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2017 оны 04 сарын 04-ний өдрийн 370 дугаар, 2017 оны 07 сарын 06-ны өдрийн 816 дугаар лавлагаа, Баянцагаан сумын Жаргалын зам нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1981 оны 02 сарын 04-ний өдрийн 05 дугаар, 1982 оны 12 сарын 22-ны өдрийн 67 дугаар, 1983 оны 03 сарын 15-ны өдрийн 14 дүгээр, 1984 оны 07 сарын 20-ны өдрийн 26 дугаар, 1985 оны 05 сарын 04-ний өдрийн 22 дугаар тогтоолууд, Баянхонгор аймгийн Шинэжинст сумын намын үүрийн товчооны хурлын 1968 оны 08 сарын 23-ны өдрийн 23 дугаар тогтоол, Баянхонгор аймгийн АДХ-ын Гүйцэтгэх захиргааны хөдөө аж ахуйг удирдах газрын даргын 1975 оны 01 сарын 27-ны өдрийн 06 дугаар тушаал, Баянхонгор аймгийн Баянцагаан сумын АДХ-ын Гүйцэтгэх захиргааны 1978 оны 12 сарын 09-ний өдрийн 24 дүгээр, 1978 оны 08 сарын 11-ний өдрийн 11 дүгээр, 1979 оны 02 сарын 01-ний өдрийн 02 дугаар, 1980 оны 02 сарын 07-ны өдрийн 05 дугаар, 1981 оны 01 сарын 31-ний өдрийн 02 дугаар, 1982 оны 01 сарын 22-ны өдрийн 02 дугаар, 1983 оны 02 сарын 01-ний өдрийн 04 дүгээр, 1985 оны 06 дугаар, 1987 оны 23 дугаар, 1989 оны 05 сарын 08-ний өдрийн 03 дугаар, 1992 оны 03 сарын 30-ны өдрийн 08 дугаар захирамжууд, Баянхонгор аймгийн Баянцагаан сумын засаг даргын 1993 оны 01 сарын 11-ний өдрийн 03, 1993 оны 03 сарын 02-ны өдрийн 24 дүгээр захирамжууд зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд А.Цэрмаагийн хүсэлтийг хангаж, ажиллаж байсан байдлыг тогтоон шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Есүд овогт Амгалангийн Цэрмаагийн 1968 оны 08 сарын 23-ны өдрөөс 1973 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Намын үүрийн товчооны няраваар
1975 оны 01 сарын 23-ны өдрөөс 1977 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны Хөдөө аж ахуйг удирдах газарт бичээчээр
1977 оны 12 сарын 31-ний өдрөөс 1993 оны 03 сарын 02-ний өдөр хүртэл Баянхонгор аймгийн Баянцагаан сумын АДХ-ын гүйцэтгэх захиргаа, Баянцагаан сумын ЗДТГ-т нягтлан бодогчоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухайхуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус заасныг баримтлан А.Цэрмаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ